2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2025/03972

 

 

 

 

 

 

 

  ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар * өдөр төрсөн насанд хүрээгүй *ийг эх *ын асрамжид үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хариуцагч *аас 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү *-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоосон хүн амын амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.5, 26.6-д зааснаар хариуцагч * нь цаашид 2020 оны 09-р сарын 25-ны өдөр төрсөн хүү *ийг сар бүрийн 25-ны өдөр 10-18 цагийн хооронд уулзаж, хамт байх, уг өдөр нь ажлын өдөр таарсан тохиолдолд амралтын өдөрт нь шилжүүлэн авч явах, шинэ жилийн баяр буюу 12 сарын 31-ний өдрийн өглөө 10 цагаас 16 цагийн хооронд авч явж уулзах, Цагаан сарын баяраар шинийн 3-ны өдөр авч явж оройн 20 цагаас өмнө авч ирэх, Үндэсний их баяр наадмын өдрүүдээр 07 сарын 12-ны өдөр уулзан 10-18 цагийн хооронд авч явж хамтдаа баяр тэмдэглэх, хүүхэдтэйгээ өөрөө бие дааж утсаар ярих чадвартай болтол 7 хоног бүрийн Ням гарагт утсаар ярьж байх, хүүхдийг цэцэрлэг, сургуулиас нь эхийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн авч явахгүй байх, хүүхэдтэйгээ уулзах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байх шаардлагатай бөгөөд хүүхдийг зөвхөн гараас гарт гэсэн зарчмыг хэрэгжүүлж байх, эх *ын хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлэх явцад саад учруулахгүй байж, ил далд хэлбэрээр буюу гар утас цахим хэрэгсэл ашиглан бие махбодын болон сэтгэл санааны дарамт учруулан хүчирхийлэл үйлдэхгүй байхыг, эцгийн эхийн үүргээ хэрэгжүүлэхэд нь хэн алиндаа саад учруулахгүй байхыг тус тус даалгасугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардах авах үүрэгтэй, өөрөө гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.НЯМСҮРЭН