Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2024/ДШМ/121

 

 

 

 

 

                                          

   2024            01            23                                        2024/ДШМ/121

                                                       

О.С, Ц.Гнарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Өнөрбаяр,

шүүгдэгч О.С, түүний өмгөөлөгч Ю.Батболд,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/712 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.С, түүний өмгөөлөгч Ю.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.С, Ц.Гнарт холбогдох эрүүгийн 2302000000077 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Тугчин овгийн О.С, 2004 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, өвөг эцэг, эх, хойд эцэг, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороолол, 9 дүгээр хороо, 18 дугаар байрны 26 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УК04262214/;

2. Алга адуу овгийн Ц.Г, 2002 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Увс аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 14 дүгээр гудамжны 184 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:ОГ02283115/;

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 149 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.

            1. Шүүгдэгч О.С нь бусадтай бүлэглэн /Б.Билгүүнтөгс, Б.Ерөөл/ 2021 оны 7 дугаар сарын 12-ноос 15-ны өдрийн орчимд Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, хохирогч Т.Түйл ажиллагаа явуулдаг түргэн үйлчилгээний цэгт хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлж, 688,700 төгрөгийн хохирол учруулсан,

Ц.Г бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, нийтийн байранд гэртээ насанд хүрээгүй хохирогч Б.Э үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар нүүр хэсэгт гараараа цохиж, эрүүний ясны баруун өнцөг дайрсан далд хугарал, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хохирогч С.Ц “Tsegmid Sanjaa” гэх фейсбүүк хаягт буюу цахим мэдээлэлд хууль бусаар халдаж, хохирогч Ц.Б “500.000 төгрөг шилжүүлээд өгөх боломж байна уу, маргааш өглөө өгье” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэн Т.А Хаан банкны 5896209846 тоот дансаар дамжуулан 500.000 төгрөг авч залилсан,

үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Ц.Мийн “Mungunsukh Gombo-Ochir” гэх фейсбүүк хаягт буюу цахим мэдээлэлд хууль бусаар халдаж, хохирогч Л.Н “яаралтай мөнгөний хэрэг гарлаа, ах нь чадвал оройдоо өгчихье” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэн Ц.М Хаан банкны 5304593294 тоот дансаар дамжуулан 470.000 төгрөг авч залилсан,

2022 оны 12 дугаар сарын 6-ны өдөр “Tseren Enhjargal” гэсэн фейсбүүк хаягаас “Вон авна” гэсэн хуурамч зар байршуулан цахим хэрэгсэл ашиглан хохирогч Б.Х “1.040.000 воныг 2.756.000 төгрөгөөр сольж өгнө” гэж хуурч, иргэн О.И Хаан банкны 5065263594 тоот дансыг ашиглан 2.756.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

мөн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 18 дугаар байрны гадна 2022 оны 7 дугаар сарын 20-ны шөнө 22 цагийн орчимд Б.Т Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй нийт цэвэр жин нь 14.7 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, уг бодисыг Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хабу” нэртэй зочид буудлын 404 тоотод 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, М.Т, Н.Г, А.Х нарт өгч хэрэглүүлсэн буюу худалдаалах зорилгогүйгээр бусдад өгсөн,

2. шүүгдэгч Ц.Гнь О.Стай бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, нийтийн байранд буюу гэртээ насанд хүрээгүй хохирогч Б.Э үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар нүүр хэсэгт гараараа цохиж, эрүүний ясны баруун өнцөг дайрсан далд хугарал, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

2022 оны 6 дугаар сард Төв аймгийн Ар гүнт гэх газраас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг “Өвс” гэх нэршилтэй Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, улмаар 2022 оны 6 дугаар сараас 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 14 дүгээр гудамж, 184 тоот хашааны гадна биедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг “Өвс” гэх нэршилтэй Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 1.4404 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: О.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 1, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ц.Ганхуягийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Тугчин овогт О.Сыг бусадтай бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, мөн бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн, мөн үргэлжилсэн үйлдлээр Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр халдаж мэдээллийн систем сүлжээнд нэвтэрсэн, бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн, мөн НҮБ-ийн 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан өвс гэх нэршилтэй Дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Алаг адуу овогт Ц.Гийг бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн, мөн НҮБ-ийн 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан өвс гэх нэршилтэй Дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч О.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ц.Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч О.Сын биечлэн эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ц.Ганхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Ц.Ганхуягийн биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Ганхуягт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 cap 24 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн Ц.Ганхуягийн биечлэн эдлэх ялыг 1 жил 10 cap 24 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Сд оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Ц.Ганхуягт оногдуулсан 1 жил 10 cap 24 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Сын цагдан хоригдсон 20 хоногийг, шүүгдэгч Ц.Ганхуягийн цагдан хоригдсон 127 хоногийг, тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гнь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Болорцэцэгт 225.000 төгрөгийг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч О.Саас хохирогч нарт учруулсан хохирлоо төлж барагдуулахаар 2.200.000 төгрөгийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сан дахь 100900005407 тоот дансанд байршуулснаас 1.970.566 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Түвшинжаргалд 319.566 төгрөг, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Болорцэцэгт 225,000 төгрөг, хохирогч Ц.Болормаад 500.000 төгрөг, хохирогч Л.Нямгэрэлд 470.000 төгрөг, хохирогч Б.Хаш-Эрдэнэд 456.000 төгрөгийг тус тус олгож, илүү төлсөн 229,434 төгрөгийг шүүгдэгч О.Сд буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн АТ9672292 гэсэн серийн дугаартай хуйлсан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхгийг Монгол банкинд шилжүүлж, тариур 8 ширхэг, 62 ширхэг хоосон капсул, хажуу хэсэгтээ цоолсон хуванцар сав 1 ширхэг, цагаан гялгар уутанд хийсэн 1.4404 грамм цэвэр жинтэй өвс мэт зүйл, 14.7 грамм өвс мэт зүйлийг зүйлс нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахдаа тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг тус шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч О.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие одоогоор өвөө, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 40 дүгээр хороо, 16 дугаар хороолол, 18 дугаар байрны 26 тоотод амьдардаг. Өвөө Чимэддорж нь хүнд өвчний улмаас хэвтэрт байдаг. Мөн эх Баясгалан нь элэгний цирроз өвчний улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй. Манай гэр бүлд ажил хийх боломжтой хүн надаас өөр байдаггүй байсан. Миний бие Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байсан хулгайн хэрэг байсан. Уг хэргийн талаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээр орж таслагдах үед хэлж, нэмж нэгтгүүлэх хүсэлтэй байсан боловч хүсэлтийг хүлээн аваагүй, миний эрх зүйн байдал маш дордож байна. Иймд миний ар гэрийн байдал болон эрх зүйн байдлыг харгалзан үзэж, шийдвэрлэгдээгүй үлдсэн хэргийг нэмж нэгтгэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч О.Сын өмгөөлөгч Ю.Батболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яллагдагч О.С нь хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд гэм буруу дээрээ огт маргаагүй, маш их гэмшиж байгаа. Бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ар гэр, хувийн байдал О.Сын эх Ч.Баясгалан нь өрх толгойлсон эх, элэгний цирроз оноштой, хүнд өвчтэй, элэг солиулах хагалгаанд орох гэж байгаа, мөн өвөө Р.Чимэддорж нь 78 настай хэвтрийн өвчтэй, бусдын асаргаанд байдаг зэргийг харгалзан үзнэ үү. О.С нь гэмт үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан О.С нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн байдлаар 19 нас 4 cap 10 хоногтой байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хоёр дахин багасгаж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйл. “Эрүүгийн хариуцлагын зорилго 1. “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх, гэмт хэрэгт үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан байна. Шүүгдэгч О.С нь хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын, шүүхийн шатанд гэм буруугаа хүлээж, гэм буруу дээрээ огт маргаагүй гэмшиж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.7 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Шүүгдэгч О.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил хорих ял, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 сарын хорих ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 4 жил 6 cap хорих ял оноосон шүүгдэгч О.С нь хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй маш их гэмшиж байгаа ар гэрийн байдлыг харгалзан үзэж эдлэх ялыг хөнгөрүүлж эрх зүйн байдлыг дээрдүүлж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Өнөрбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хорих ялын доод хэмжээгээр оногдуулж, нэмж нэгтгэн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгч О.С нь хулгайлах, залилах, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, цахим мэдээлэлд хууль бусаар халдах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн бөгөөд анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэгт тохирсон гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгч О.С тухайн 2 төрлийн гэмт хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй байсан боловч анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед насанд хүрсэн байсан бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлд “Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих” гэж заасан тул өсвөр насны хүнд хорих ял оногдуулахад хэрэглэнэ. Шүүгдэгч О.Сын үйлдсэн хулгайлах гэмт хэрэгт оногдуулсан эрүүгийн хариуцлагад хохирол, төлбөр төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.С нь бусадтай бүлэглэн 2021 оны 7 дугаар сарын 12-ноос 15-ны өдрийн орчимд Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, хохирогч Т.Түйл ажиллагаа явуулдаг түргэн үйлчилгээний цэгт хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан авч, 688.700 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Т.Түвшинжаргал /3хх 29-30, 34-35/ болон О.Сын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3хх 15/, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх 21-26/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх 61-62/, мөрдөгчийн магадлагаа /3хх 63-64/, бараа материалын тооллого хийсэн гэх баримт /3хх 65-67/,

шүүгдэгч О.С Ц.Гнар нь бүлэглэн согтуурсан үедээ 2021 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, нийтийн байранд Ц.Ганхуягийн гэрт насанд хүрээгүй хохирогч Б.Э үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар нүүр хэсэгт гараараа цохиж, эрүүний ясны баруун өнцөг дайрсан далд хугарал, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

насанд хүрээгүй хохирогч Б.Эрдэнэбаяр /3хх 3-6/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Болорцэцэг /2хх 195-196/, шинжээч Ц.Нандинцэцэг /2хх 214/, шүүгдэгч Ц.Г/2хх 225-226/ нарын болон О.Сын яллагдагчаар өгсөн /2хх 234-235/ мэдүүлгүүд, дуудлагын лавлагааны хуудас /2хх 178/, О.Сын нас тоолсон тэмдэглэл /2хх 184/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1243 дугаартай дүгнэлт /2хх 206-207/,

шүүгдэгч О.С нь 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хохирогч С.Ц “Tsegmid Sanjaa” гэх фейсбүүк хаягт буюу цахим мэдээлэлд хууль бусаар халдаж, хохирогч Ц.Б “500,000 төгрөг шилжүүлээд өгөх боломж байна уу, маргааш өглөө өгье” гэж хуурч, төөрөгдөлд цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар иргэн Т.А Хаан банкны 5896209846 тоот дансаар дамжуулан 500.000 төгрөг авч залилсан болох нь:

хохирогч С.Цэгмид /2хх 147-148/, хохирогч Ц.Болормаа /3хх 152-153/, гэрч Т.Ариунзаяа /3хх 156/, гэрч С.Мөнх-Оргил /3хх 159/ нарын болон О.Сын яллагдагчаар өгсөн /3хх 175-176/ мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3хх 103-104/, гэрч С.Мөнх-Оргил /3хх 108-112/, Хаан банкны 29/4265 дугаартай албан бичиг, хавсралтаар ирсэн АТМ1068-ын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /3хх 113-116/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /3хх 141/, Хаан банкны 5896209846 дугаартай дансны хуулга /3хх 121-123/, Хаан банкны 50099704081 дугаартай дансны хуулга /3хх 133-136/,

шүүгдэгч О.С нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Ц.Мийн “Mungunsukh Gombo-Ochir” гэх фейсбүүк хаягт буюу цахим мэдээлэлд хууль бусаар халдаж, хохирогч Л.Н “яаралтай мөнгөний хэрэг гарлаа, ах нь чадвал оройдоо өгчихье” гэж хуурч, төөрөгдөлд цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар иргэн Ц.М Хаан банкны 5304593294 тоот дансаар дамжуулан 470.000 төгрөг авч залилсан болох нь:

хохирогч Ц.М /3хх 221-222/, хохирогч Л.Нямгэрэл /3хх 228-229/, гэрч Ц.Мөнхтогтох /3хх 236-237/, гэрч Ж.Мөнхнасан /3хх 240/ нарын мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3хх 201-202/, Хаан банкны 5304593294 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /3хх 205/, Голомт банкны 1709066979 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /3хх 208-211/, Голомт банкны АТМ-ын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /3хх 215-216/,

шүүгдэгч О.С нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдөр “Tseren Enhjargal” гэсэн фейсбүүк хаягаас “Вон авна” гэсэн хуурамч зар байршуулан цахим хэрэгсэл ашиглан хохирогч Б.Х “1.040.000 воныг 2.756.000 төгрөгөөр сольж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, иргэн О.И Хаан банкны 5065263594 тоот дансыг ашиглан 2.756.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

хохирогч Б.Хаш-Эрдэнэ /4хх 30-31/, гэрч Р.Шаравнямбуу /4хх 13-14/, гэрч Р.Шаравнямбуу /4хх 34-35/ нарын мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4хх 2/, эд мөрийн баримт хураан авч, хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /4хх 16-17/, Хаан банкны 5065263594 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /4хх 20-21/, Хаан банкны 5025482070 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /4хх 22-23/, Хаан банкнаас 2022 оны 12 сарын 12-ны өдөр ирүүлсэн 29/9747 дугаартай албан бичгийн хамт сиди ирүүлсэн байх ба АТМ-ын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх 24-25/,

шүүгдэгч О.С нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 18 дугаар байрны гадна 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 22 цагийн орчимд Б.Т Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй нийт цэвэр жин нь 14.7 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, уг бодисыг Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хабу” нэртэй зочид буудлын 404 тоотод 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, М.Т, Н.Г, А.Х нарт өгч хэрэглүүлсэн буюу худалдаалах зорилгогүйгээр бусдад өгсөн болох нь:

насанд хүрээгүй гэрч М.Т /2хх 36/, гэрч Н.Г /2хх 32, 40/, А.Х /2хх 38/ нар болон О.С /2хх 114, 119/-ын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3663 дугаартай дүгнэлт /2хх 59-62/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 1040 дугаартай дүгнэлт /2хх 81/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх 12/, нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 13-18, 2хх 13-15/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 19-21/, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хабу” зочид буудлын 404 тоот өрөөнд 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 224-228/, О.С, М.Т, Н.Г, А.Х нарын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл /1хх 232-247/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2хх 8-9/, эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /2хх 30/,

шүүгдэгч Ц.Гнь 2022 оны 6 дугаар сард Төв аймгийн Ар гүнт гэх газраас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг “Өвс” гэх нэршилтэй Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, улмаар 2022 оны 6 дугаар сараас 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 14 дүгээр гудамж, 184 тоот хашааны гадна биедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 1.4404 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

О.Сын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /4хх 203-204/, Ц.Ганхуягийн яллагдагчаар өгсөн /4хх 206-207/ тус тус мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4513 дугаартай дүгнэлт /4хх 98-100/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4514 дугаартай /4хх 109-110/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4515 дугаартай дүгнэлт /4хх 103-106/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 1090 дугаартай дүгнэлт /4хх 115-116/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4хх 68/, нэгжлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх 69-72/, хүний биед үзлэг хийж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл /4хх 73-77/, эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /4хх 81/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч О.Сыг бусадтай бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн, үргэлжилсэн үйлдлээр Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр халдаж, мэдээллийн систем сүлжээнд нэвтэрсэн, бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн, мөн НҮБ-ийн 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй Дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад өгсөн, шүүгдэгч Ц.Ганхуягийг бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн, НҮБ-ийн 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй Дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч О.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 1, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ц.Ганхуягийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана.” гэж заасан.

Шүүхээс, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт хийсэн дүгнэлт тохирсон, оногдуулсан ял тохирсон хэдий ч гагцхүү шүүгдэгч О.Сын өсвөр насны буюу насанд хүрээгүй байхдаа үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлд зааснаар зүйлчлэн түүнд ашигтайгаар шийдвэрлэх хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Өөрөөр, хэлбэл шүүгдэгч О.Сын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд буюу 2021 оны 7 дугаар сарын 12-ноос 15-ны өдөр 17 нас 20 хоногтой, 2021 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 17 нас 5 cap 12 хоногтой байсан нь хэрэгт авагдсан нас тоолсон тэмдэглэл /2хх 184/, шүүгдэгчийн төрсний бүртгэлийн лавлагаа /2хх 151/-гаар тогтоогдож байх тул өсвөр насандаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг нь харгалзан үзээд, түүнд оногдуулсан хорих ялын хэмжээг 2 дахин багасгаж, хөнгөрүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Дээрх үндэслэлээр, шүүгдэгч О.Сд оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулан 2 жил хорих ялыг хоёр дахин багасгаж 1 жилийн хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулан 6 сар хорих ялыг хоёр дахин багасгаж 3 сарын хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлж, шүүгдэгч О.Сын өмгөөлөгч Ю.Батболдын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

Харин шүүгдэгч О.Сын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн тул шүүгдэгч О.С, түүний өмгөөлөгч нараас “ял шийтгэл хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэсэнтэй нийжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч О.Сын өмгөөлөгч Ю.Батболдын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлд заасныг хэрэглэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, гомдлын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О.Сын “ял хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/712 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг хоёр дахин багасгаж 1 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар хорих ялыг хоёр дахин багасгаж 3 сар хорих ял болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч О.Сын биечлэн эдлэх ялыг 3 жил 3 сарын /гурван жил гурван cap/ хугацаагаар хорих ялаар, ...” гэж,

шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Сд оногдуулсан 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг, ... нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй. ...” гэж,

шийтгэх тогтоолын 8 дахь заалтад “...ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай. ...” гэснийг “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.. ...” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Сын өмгөөлөгч Ю.Батболдын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлд заасныг хэрэглэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, гомдлын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О.Сын “ял хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.С, Ц.Гнар нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 83 хоног /наян гурав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ