Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 420

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,

          улсын яллагч Н.Гэрэлмаа,

          шүүгдэгч Б.Г ,

          хохирогч Ш.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Д овогт Б.Г-т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0203 80393 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ “Старститес” ХХК-д мужаан ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, 3-7 насны 2 хүүхдийн хамт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, Д овогт Б.Г /РД:…./

          Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

          Б.Г  нь 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Монелийн 1 дүгээр гудамжны 2 тоотод гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Ш.Соёлчимэгийг зодож, биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: Яллах дүгнэлтэнд бичигдсэн зүйл үнэн тул ярих зүйл алга гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.С мэдүүлэхдээ: Болсон асуудлын талаар ярих зүйл алга. Нэхэмжлэх зүйлгүй, Гомдол саналгүй гэв.

         Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ш.С-н: …Би Б.Г той 8 жил хамт амьдарч байна, дундаасаа 2 хүүтэй. 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ажлаа тараад гэртээ ирчихсэн байхад гаднаас нөхөр Г  хүүхдээ аваад орж ирсэн. Тэр өдөр Г ийн дүү Солонгосоос ирсэн гээд 1 цамц, 1 оймс өгсөн байхаар нь би танай дүү чинь иймхэн юмтай ирсэн юм уу гэж хэлэхэд хэрүүл маргаан гараад маргалдахад намайг гичий минь, янхан минь гээд үгээр доромжлоод байхаар нь чи над шиг янхан хаанаас харсан юм, танайхан л янхан байх гэж хэлэхэд Г  босч ирээд зүүн шанаа руу 1 удаа гараараа цохихоор нь би бууз гаргаад барьж байсан тавгаа Г  руу шидсэн. Тэгтэл намайг үсдэж аваад газар 2-3 удаа мөргүүлээд арай гэж босч ирэхэд миний баруун шанаа руу гараараа цохисон. Тэр үед миний хамарнаас цус гарсан би болиоч ээ гэж орилоод цагдаа дуудсан. Тухайн үед миний биед 2 өвдөг хөхөрсөн, гуя хөхөрсөн, дух хөхөрсөн, уруул дотроо язарчихсан, баруун зүүн шанаа цус хурчихсан юм шиг хүрэн болчихсон байсан. Урьд нь 1 удаа муудалцахад алгадаж байсан. Өөр намайг зодож байгаагүй. Надад цаашид ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Бид  хоёр  эвлэрсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтанд яллагдагч Б.Г ийн: …Би Ш.С-тэй 2009 оноос хойш хамт амьдарч байгаа, албан ёсны гэрлэлтийн баталгаатай. Дундаасаа 3, 6 настай 2 хүүхэдтэй. Манай эмэгтэй дүү 2018.03.05-ны өдөр Солонгос улсаас ирсэн. Манай том хүүхэд 11 цаг гээд хичээл нь тараад манай гэрийн хажууд манай аавынд очдог юм. Тэгээд би 18 цагт ажил тараад аавынхаас хүүгээ аваад манай эмэгтэй дүү Ариунзаяа Солонгос улсаас ирсэн гээд жаахан чихэр, надад нэг ноосон цамц өгөхөөр нь тэрнийг аваад хүүгээ аваад гэртээ очсон. Гэрт ирэхэд эхнэр, бага хүү хоёр ирчихсэн байсан. Эхнэртээ дүүгийн өгсөн юмыг үзүүлсэн чинь эхнэр уурлаад иш чааваас иймхэн юм авч ирсэн юм уу гэхээр нь би хоёулаа явахад нь ямар 100 төгрөг өгсөн биш дээ гэхэд эхнэр намайг пизда, наахуу, гичий, нохой гэх мэтээр нилээн доромжилсон. Би уурлаад босч очоод эхнэр гал тогооны өрөөнд хиншүү сорогчны хажууд зогсож байхад нь хацар руу нь 1 удаа алгадахад хиншүү сорогчтой хавсраад цохичихсон. Манай эхнэр тухайн үед бууз жигнээд гаргаж барьж байсан тавагтай буузаараа миний толгойн дээр цохиод хагалсан. Миний толгой 2-3 газар хагараад над руу орилоод маажаад дайраад байхаар нь би үснээс нь зулгаагаад шалан дээр 2-3 удаа мөргүүлсэн. Ийм зүйл болоод эхнэр цагдаа дуудсан, хүүхдүүд газар хөл нүцгэн гүйдэг учраас хагарсан тавганд хөлөө авчихаж магадгүй гэж бодоод шалан дээр хагарсан тавгийг цэвэрлэж авсан. Тэгээд цагдаа ирсэн. Урьд нь эхнэртэйгээ маргалдаж байсан, гэхдээ ийм зодоон болж байгаагүй, хүүхдүүдийнхээ хажууд том дуугарч хэрэлдэж байгаагүй. Би эхнэрээ зодсоноо хүлээн зөвшөөрч байна…гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/,

             Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 3317 дугаартай дүгнэлтэнд:

            1. Ш.С-н биед хацар, хөмсөг, гуянд шалбаралт, цус хуралттай гэмтэл тогтоогдлоо.

            2. ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

            4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.

            Шинжээч эмч С.Одончимэг гэх дүгнэлт /хх-ийн 18 дугаар тал/,

            - Шүүгдэгч Б.Г ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 24 дүгээр тал/,

            - Шүүгдэгч Б.Г ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25 дугаар тал/,

            - Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 4-7 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Г  нь 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Монелийн 1 дүгээр гудамжны 2 тоотод гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Ш.С-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.  

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт   заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул       холбогдох Б.Г т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар   шийдвэрлэх үндэстэй байна.

Шүүгдэгч Б.Г  нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Монелийн 1 дүгээр гудамжны 2 тоотод гэртээ 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Ш.С-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г  нь цагдан хоригдсон хоноггүй байна.

   Хохирогч Ш.С нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч Б.Г ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

   Шүүгдэгч Б.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:      

1. Д овогт Б.Г ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Г ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Г т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.           

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.АЛТАНЦЭЦЭГ