| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2025/00097/И |
| Дугаар | 192/ШШ2025/03844 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 192/ШШ2025/03844
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь 226,192,759 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч*******,*******,******* нь барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн******* дугаартай,*******ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн******* тоот хаягт байрлах, 324 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,******* дугаарт бүртгэлтэй,*******ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн******* тоот хаягт байрлах, 557 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн газрыг тус тус нэхэмжлэгчид шилжүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч*******,*******,******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,288,914 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР