Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 114/ШШ2025/0025

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нарантуяа би, ******* нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг дарга, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус холбогдох хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдохДархан-Уул аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсэг, 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 19/50 дугаартай архитектор төлөвлөлтийн даалгавар, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Барилгын ажлын зөвшөөрлийн *******-II дугаартай гэрчилгээ, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2008 оны 04 дугаар сарын 10-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” ******* дугаар захирамжийн шилжсэн, 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах тухай” ******* дүгээр захирамжийн холбогдох, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах тухай” 267 дүгээр захирамжийн холбогдох, 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” ******* дугаар захирамжийн ******* “*******” ХХК-д холбогдох хэсгүүдийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” тухай захиргааны хэрэгт нэхэмжлэгч нь маргаан бүхий газарт орц, гарц гаргахтай холбоотой асуудлаар гуравдагч этгээд “*******” ХХК-тай харилцан тохиролцсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар шүүхэд гаргасан шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа тул мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсэг, 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 19/50 дугаартай архитектор төлөвлөлтийн даалгавар, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Барилгын ажлын зөвшөөрлийн *******-II дугаартай гэрчилгээ, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2008 оны 04 дугаар сарын 10-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” ******* дугаар захирамжийн шилжсэн, 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах тухай” ******* дүгээр захирамжийн холбогдох, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах тухай” 267 дүгээр захирамжийн холбогдох, 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” ******* дугаар захирамжийн ******* “*******” ХХК-д  холбогдох хэсгүүдийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахтухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр “******* нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг дарга, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн *******/МА2025/0286 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ:”, 21.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах,...”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж буйгаа бичгээр илэрхийлэн шүүхэд ирүүлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй талаар тайлбарласан ба түүнийг ойлгож, зөвшөөрч байгаагаа нэхэмжлэгч илэрхийлсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан ******* Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсэг, 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 19/50 дугаартай архитектор төлөвлөлтийн даалгавар, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Барилгын ажлын зөвшөөрлийн *******-II дугаартай гэрчилгээ, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2008 оны 04 дугаар сарын 10-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” ******* дугаар захирамжийн шилжсэн, 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах тухай” ******* дүгээр захирамжийн холбогдох, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах тухай” 267 дүгээр захирамжийн холбогдох, 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” ******* дугаар захирамжийн ******* “*******” ХХК-д  холбогдох хэсгүүдийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахтухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар  нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Д.НАРАНТУЯА