Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/03

 

 

                             Т.*******, ******* нарт холбогдох

                                        эрүүгийн хэргийн тухай       

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж,  шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.Эрдэнэдэлгэр

Шүүгдэгч Т.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан, 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү даргалж, шийдвэрлэн 2 оны дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2/ШЦТ/222 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Т.*******ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Т.*******, ******* нарт  холбогдох 2200007 дугаартай, 7/2/0/Э/208/2/009  индекстэй хавтас эрүүгийн хэргийг 2 оны 2 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

******* овогт ******* *******, Монгол Улсын иргэн, 989 оны дугаар сарын 0-ны Сэлэнгэ аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт, Сэлэнгэ аймаг, сум, дугаар баг, , дүгээр гудамж, 8 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадваргүй, улсаас авсан гавьяа шагналгүй, /РД: МТ890/,

 

овогт , Монгол Улсын иргэн, оны дүгээр сарын -ны өдрийн Сэлэнгэ аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, дунд боловсролтой, мэргэжилтэй, хуваариа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт, Сэлэнгэ аймаг, сум, дугаар баг, , дугаар гудамж, тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, /РД: /, урьд:

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 200 оны 0 дугаар сарын 2-ний өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар зүйлийн .2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 0 сарын хугацаагаар тэнссэн.

Шүүгдэгч Т.******* нь 22 оны 0 дугаар сарын -ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай дүгээр багийн нутагдэвсгэр “-н даваа” гэх газарт 28.2 метр квадрат талбайд “Хьюндай 2900 LC-З”, “Хьюндай 2000 LC-2” маркийн экскаваторуудыг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж газрын хэвлийд халдаж байгаль экологид ,0, төгрөгийн шууд хохирол, ,070, төгрөгийн хор уршиг учруулсан,

Мөн Т.******* нь *******тэй бүлэглэн 22 оны 07 дугаар сарын 2-ний өдөр экскаватор, гитаран буу /алт угаах төхөөрөмж/ зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвс байрлах “-н даваа” гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах ухаш бүхий нийт ,9 м.кв талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас ойн санд ,0, төгрөг, газрын хэвлийд .900 төгрөг, эдэлбэр газарт 8,20 төгрөг, хөрсний бүрхэвчинд ,898,80 төгрөг, ургамлын нөмрөгт ,99,000 төгрөг нийт ,82,0 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Т.*******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар  зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч ******* овогт ******* *******, овогт нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн , .7 дугаар зүйлийн дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн дэх заалтад заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******д 0 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

-шүүгдэгч овогт д долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 /долоон сая/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн , дэх хэсэгт тус тус зааснаар Т.*******д оногдуулсан 0 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шүүгдэгч *******ийн хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 долоон сая/ төгрөгөөр торгох ялыг 0 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн -д зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж, шүүгдэгч Т.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97. дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн , 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.*******өөс ,89,8 /арван таван сая найман зуун ерөн гурван мянга зургаан зуун тавин найм/ төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн , 2, , -т зааснаар шүүгдэгч “*******, ******* нартын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ногоон өнгийн “XCG, HDG 220 LC” маркийн эксковатор, шар өнгийн “Hyundai 2900 LСЗ” маркийн эксковатор зэргийг тус бүр хураан авч, улсын орлогод оруулж, Т.*******ийн эзэмшлийн алт угаах төхөөрөмж скрубер/-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т.*******өөс гаргуулж устгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дүгээр зүйлийн дэх хэсгийн .,. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар хураагдсан эд хөрөнгийг устгахтай холбогдон гарах зардлыг холбогдох нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний нэхэмжлэгч ******* нь ногоон өнгийн “XCG, HDG 220 LC” маркийн эксковатор, шар өнгийн “Hyundai 2900 LСЗ” маркийн эксковатортой холбогдох баримтыг бүрдүүлэн тухайн эксковаторуудыг эсвэл тэдгээрийн үнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхийг үлдээж,

Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдан шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.*******ийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.*******ийг 22 оны 0 дугаар сарын -ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай дүгээр баг -н даваа гэх газарт тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, ,0, төгрөгийн, 22 оны 07 дугаар сарын 2-ний өдөр *******тэй бүлэглэн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг -н даваа гэх газарт тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмалын эрэл хайгуул явуулж ,82,0 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож, 2 оны дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд гаргасан 222 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухэй хуулийн ., .2 дугаар зүйлд зааснаар давж заалдах гомдол гаргаж байна.

Т.*******ийг хууль ёсны шаардлагыг үл тоомсорлосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээ, хохирол хор уршгийг төлж барагдуулаагүй байдал, гэмт хэрэг үйлдсэн байдал зэргийг харгалзан үзсэн талаар дурьдаж анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхдээ Эрүүгийн хуулийг буруу ойлгон хэрэглэсэн.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилго нь ..хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан. Миний үйлчлүүлэгч Т.******* нь гэмт хэргийн улмаас уруулсан хохирлын зарим хэсгийг төлж, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Ингэхдээ өөрийн өмчлөлийн 08-98 СБА улсын дугаартай Хьюндай Соната маркийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, төлж барагдуулахаа илэрхийлэн, тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүхэд гаргаж өгсөн.

Энэхүү бодит илэрхийллийг анхан шатны шүүх дээрх тээврийн хэрэгслийг хэдэн төгрөгийн үнэ хүрэх, эвдрэл гэмтэлтэй эсэх, шүүхээс тогтоосон хохирлыг төлж барагдуулахад хүрэлцээтэй эсэх нь тодорхойгүй гэх үндэслэлээр хүлээж аваагүй.

Эрүүгийн хуульд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлэхийг хэрхэн ойлгох талаар тусгайлан хуульчлаагүй боловч миний үйлчлүүлэгч Т.******* нь өөрийн үйлдэлдээ дүгнэлт хийж, өөрийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгийг худалдан борлуулах замаар хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлснийг анхан шатны шүүх албадлагын арга хэмжээтэй адилтган үзэж, улмаар хохирол хор уршгийг төлж барагдуулаагүй гэх дүгнэлт хийсэн нь хуульд заасан ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх үндэслэл боломжуудыг хязгаарлаж, эрх зүйн байдлыг дордуулсан.

Мөн шүүхээс Т.*******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг тодорхойлохдоо Ашигт малтмалын тухай хуулийн дүгээр зүйлийн ..7-д заасан ашигт малтмал ашиглах гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, злборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг хэлнэ гэх заалтыг онцолжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон байдал нь газрын хэвлийг хөндсөнөөс бусдаар хуульд заасан дээрх обьектив шинжүүдээс аль нь ч тогтоогдоогүй болохыг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү.

Өөрөөр хэлбэл Т.*******ийн үйлдэл нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн дүгээр заалтад дурьдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн заалтад заасан “тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” бус эрэл хайгуул хийх зорилгоор газрын хэвлийд халдсан гэж дүгнэх нь хэргийн бодит байдалд нийцнэ.

Т.******* нь үйлдсэн гэмт хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн, цагдан хоригдох хугацаандаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага үлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан япыг хөнгөрүүлэн үзэж, нийгмээс тусгаарлахгүйгээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлд зааснаар хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр энсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү.

Шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэснээр миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дордохгүй, түүний хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдөхгүй, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, бага насны хүүхэдтэй, хувиараа хөдөлмөр эрхэлж, ар гэрээ тэжээн тэтгэхээр ганцаараа ажилладаг ар гэрийн нөхцөл байдал болон зүрхний бах өвчтэй биеийн эрүүл мэндийн байдал зэргийг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү гэв.

 

Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний эрүүл мэндийн байдал болон хохирлоо төлсөн зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хохирол төлбөрийн асуудлыг буруу тооцоолон гаргасныг зөвтгөж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9. дүгээр зүйлийн , дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор Т.*******, ******* нарт холбогдох эрүүгийн дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

2. Шүүгдэгч Т.******* нь 22 оны 0 дугаар сарын -ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай дүгээр багийн нутаг дэвсгэр “-н даваа” гэх газарт машин механизм ашиглаж тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж газрын хэвлийд халдан байгаль экологид ,0, төгрөгийн шууд хохирол, ,070, төгрөгийн хор уршиг учруулсан,

Мөн шүүгдэгч  Т.*******, ******* нар нь бүлэглэн 22 оны 07 дугаар сарын 2-ний өдөр машин механизм, тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвс байрлах “-н даваа” гэх нэршилтэй газар тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид нийт ,82,0 төгрөгийн хохирол учруулсан болох нь  шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тухай мэдүүлэг,

- гэрч Ц.Батзоригийн 22 оны 07 дугаар сарын 2-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Т.******* дуудаад уулзсан чинь манай экскаватор шаварт суучихсан байгаа жоохон туслалцаад өгөөч гээд гуйсан, ...220 гэдэг экскаваторыг жолоодож ийн заасан газарт очсон. Тэгээд өөрөө нэг газар зааж тухайн газарт ухаж байгаад намайг дуудаад “одоо чи жаахан ухаач” гээд тухайн газарт би үргэлжлүүлэн ухаж байгаад өөрөө жолоодож тухайн газрын цаад талд байсан мод руу оруулж тавьсан юм. ...Тухайн үед надад тэнд газар ухнат гэж зааварлаж очиж ухах үед газрын хөрсөн дээрээ хуучин ухаад гарсан шороог овоолсон байдалтай байсан харин тухайн шороог ухаж холдуулаад доош нь ухах үед газрын эрүүл шар хөрс гарч байх шиг байсан. Тухайн үед тухайн газрыг заагаад ухах үед би ашигт малтмал олборлох зөвшөөрөлтэй эсэх талаар асуусан зүйл байхгүй ч надад ямар нэгэн зөвшөөрөл байгаа эсэх талаар хэлсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

- гэрч 2 оны дугаар сарын -ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Т.******* ахыг хэрэгт холбогдон шалгагдаж байгааг мэдэж байгаа. Намайг ы төвд байхад ******* ах над руу залгаад “-н даваа” гэх газарт шинээр эвдэгдсэн газар байна. Тийшээ хамт явчхаад ирье чи Хюндай 2000LС маркийн экскаваторыг барьчих ах нь тэгээд хэдэн төгрөг өгье гэхээр нь би за гээд зөвшөөрөөд эхлээд “Шаварт” гэх газар руу яваад Т.******* ахын аваад ир гэсэн Хюндай 2000LC маркийн экскаваторыг нь асаагаад цаашаа “-н даваа” гэх газар руу явсан. Тэгээд очсон чинь тухайн газрын доод хэсэгт ухаж, блок гарсан хуучин эвдэгдсэн ус тогтсон газар байсан газрын ертөнцийн зүгээр баруун талд нь ус дүүрчихсэн байсан нүхний усыг нь Хюндай 2000 маркийн экскаватороор хаших гээд ажиллаж байхад лаг болсон шаварт тухайн экскаватор нь шигдээд суучихсан байхад нь нөгөө Хюндай 2900 LC маркийн экскаватороор татаж байхад Хүдэр сумаас цагдаа, мэргэжлийн хяналтын байцаагч нар ирээд үйл ажиллагааг зогсоосон. Тухайн үед эксковатор нь шаварт суугаад, -нь татаж байхад би дээшээ байрлаж байсан отог руу явчихаад ирэхэд цагдаа, мэргэжлийн хяналт ирсэн байсан. Тухайн газарт ******* /*******/, , *******, ******* бид -уулаа байсан. Тухайн үед ******* Хюндай 2900 LC маркийн экскаваторыг жолоодсон. Гэхдээ ашигт малтмал олборлохоор газар ухаагүй зогсож байгаад ашигт малтмал бүхий баяжмалтай шороо гаргахаар газар ухаж байгаад шаварт суусан жижиг экскаваторыг татах ажиллагаа хийсэн. Харин газар ухаж байгаа шаварт суусан жижиг экскаваторыг *******, 2-н нэг нь жолоодож байсан байх. ******* /*******/-нь бол төвөөс очихдоо согтуу байсан. Тэгээд дээр отог дээр дахиж архи уусан байсан болохоор юу ч мэдээгүй, би ******* ахыг харахаар отог руу явсан Т.******* ах зохион байгуулж ажиллаж байсан. Тухайн газрын анх Т.******* ах зааж ухах талаар хэлсэн. Хюндай 2900 маркийн экскаватор нь газар ухаагүй. Тухайн газар нь лаг шавар ихтэй байсан болохоор том экскаватор нь живэх гээд хөнгөн гээд жижиг эксковатораар ажилласан. Т.******* ах асуудалгүй л гээд байсан. Би өөрөө алт шороо гэж явдаггүй болохоор сайн мэдэхгүй байна. Тухайн үед манай ажил амарчихсан байсан болохоор Т.******* ахыг мөнгө өгнө гэхээр нь л явсан. Тэгээд очсон өдөр нь л цагдаа, мэргэжлийн хяналт ирээд шалгаад байсан. Тухайн үед усан буу, помп шланк зэрэг нь Т.******* ахын Урал машин дээр байсан. сөө буулгаагүй байсан. Эхлээд устай нүхний усыг нь хашна гэж л байсан. Т.******* ах хэлэхдээ алт ухна гэж л хэлж байсан. Би сайн мэдэхгүй байна. Ойлгохдоо Т.******* ахынх л юм болов уу гэж бодсон....” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 79-80 дугаар хуудас/,

-“Ойт бүс” ХХК-ийн шинжээчийн: “...Иргэн Т.*******ийн ашиглалтын үйл ажиллагаанаас байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг эвдрэлд өртсөн 0,0 га талбайн хэмжээнд тооцоолоход нийт эдэлбэр газарт жилийн 8,20 төгрөг, газрын хэвлийн хохирол 9,9 төгрөг, хөрсөн бүрхэвчид ,898,80 төгрөг, ойн санд ,0, төгрөг, ургамлын нөмрөгт ,99,000 төгрөг нийт ,82,0 (таван сая найман зуун жаран хоёр мянга таван зуун жаран) төгрөгөөр хэмжигдэж байна. Тус талбайд... техникээр нөхөн сэргээхэд 7,800 төгрөг, биологийн нөхөн сэргээлт хийхэд нийт ,792,900 (нэг сая долоон зуун ерэн хоёр мянга есөн зуу) төгрөг шаардлагатай байна...” гэх дүгнэлт,

 - Монгол Улсын мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагийн 22 оны 09 дүгээр сарын 2-ны өдрийн 8-0-00/ дугаартай: “...Иргэн Т.******* нь хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулсан зөрчил гаргасан. ... “Ойт бүс” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.., 9.., 9.., 9.., 9..2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тооцоход газрын хэвлийд учруулсан хохирол 9.9*2=99.90 төгрөг, газарт учруулсан хохирол 820*=2.70 төгрөг, хөрсөн бүрхэвчид учруулсан хохирол .898.80*=.9.00 төгрөг, ургамлын нөмрөгт учруулсан хохирол .99.000*=9.9.000 төгрөг, ойн санд учруулсан хохирол .0.*=.2.99 төгрөг буюу нийт хохирлын үнэлгээ 20.90.7 төгрөг болж байна. ...” акт,

- Иргэний нэхэмжлэгч *******ийн 2 оны 0 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ногоон өнгийн XCG, HDG 220 LC маркийн, шар өнгийн Hyundai 2900 LC маркийн экскаваторууд нь миний өөрийн эзэмшлийн экскаваторууд, би эдгээр экскаваторуудыг 207-20 оны хооронд сэлбэг, рамыг нь энэ тэндээс цуглуулаад өөрөө босгосон юм. 22 онд *******д нийлүүлээд сая төгрөгт зарсан саяыг урьдчилгаа авсан одоо 0 сая төгрөг авах ёстой байгаа. Би өөрөө сэлбэг хэрэгсэл цуглуулж босгосон болохоор тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй, авах боломжгүй. Ногоон өнгийн XCG Hyundai 2900 LC маркийн рам төмөр дээр Hyundai 2000 маркийн мотор, насос гээд бүх эд анги, системүүд тавигдсан тэгээд зарахдаа хятад рам дээр хийсэн боловч наадах чинь тэр чигтээ Hyundai 2000 маркийн сэлбэгүүд тавигдсан болохоор 2000 экскаватор гэж ойлгож болно. ...” гэх мэдүүлэг,  

-“Эрдэнийн ногоолин” ХХК-ийн 22 оны 09  дүгээр сарын -ны өдрийн 22/07 дугаартай албан бичгээр ирүүлсэн шинжээчийн: “...  иргэн Т.******* нь нийт 28.2 м.кв талбайд уурхайлалтын үйл ажиллагаа явуулсан нь хэмжилтээр тогтоогдсон бөгөөд уг талбайд учирсан хохирлын үнэлгээг байгалийн бүрэлдэхүүн тус бүрээр тооцож гаргахад эдэлбэр газарт  учирсан хохирол ...Байгаль орчинд учруулсан нийт хохирлын хэмжээ ,90.72 төгрөг болж байна...” гэх дүгнэлт,

- Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын улсын ахлах байцаагчийн 2 оны 0 дугаар сарын 0-ний өдрийн 0/29-0/08/ дугаартай: “...Иргэн Т.******* нь хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулсан зөрчил гаргасан. ... 22.09.07-ний өдрийн 22/0 дугаартай “Ойт бүс” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.., 9.., 9.., 9.., 9..2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тооцоход газрын хэвлийд учруулсан хохирол 28,0*2=2,08 төгрөг, газарт ,0.2*=,90.8 төгрөг, хөрсөн бүрхэвчид ,97.*=00,92.8 төгрөг, ургамлын нөмрөгт  8,.*=,2. төгрөг буюу нийт хохирлын үнэлгээ ,90.72 төгрөг болж байна....” акт,

-“Нуман Алтай” ХХК-ийн 2 оны 07 дугаар сарын 0-ны өдрийн /7 дугаартай шинжээчийн: “...нийт эвдэгдсэн 0.0 га талбайд судалгаа хийхэд байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ ,0, төгрөг болж байна...” дүгнэлт /2-р хх-ийн 0-7 дугаар хуудас/,

-Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын улсын ахлах байцаагчийн 2 оны 0 дугаар сарын 2-ны өдрийн 0/29-0/08/2 дугаартай: “...Иргэн Т.******* нь хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулсан зөрчил гаргасан 22.09.07-ний өдрийн 22/0 дугаартай “Ойт бүс” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.., 9.., 9.., 9.., 9..2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тооцоход газрын хэвлийд 92,*2=98,0 төгрөг, газарт 22*=78 төгрөг, хөрсөн бүрхэвчид  2,*=78,2 төгрөг, ургамлын нөмрөгт 2,2*=, төгрөг, усан орчинд 72,*=2.9. төгрөг буюу нийт хохирлын үнэлгээ ,90.72 төгрөгийг ,2,20 төгрөг болж байна...” акт  зэрэг нотлох баримтуудаар нотлон тогтоогдсон байна.

. Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг тус хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

. Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч *******ийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн дэх хэсгийн .2 дахь заалтад заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцсон  байх ба шүүгдэгч Т.*******ийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээ, хохирол хор уршгийг төлж барагдуулаагүй байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо, хувийн байдал зэргийг харгалзан ялыг ялгамжтай оногдуулахаар шийдвэрлэж, шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн дэх заалтад зааснаар долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч Т.*******ийг   жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсэн байна.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Т.******* нь өөрийн өмчлөлийн 08-98 СБА улсын дугаартай Hyundai sonata-NF маркийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж  гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан  хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг бодитой бус гэж дүгнэжээ.

. Дээрхи шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.*******ийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан ба гомдлын үндэслэлээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилго нь ..хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан. Миний үйлчлүүлэгч Т.******* нь гэмт хэргийн улмаас уруулсан хохирлын зарим хэсгийг төлж, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байхад шүүх түүний илэрхийллийг бодитой бус гэж хохирлоо төлөөгүй гэж ял хөнгөрүүлэх боломжийг хязгаарлаж түүний эрх зүйн байдлыг дордуулсан, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг шүүгдэгч нараас гаргуулахдаа хэрхэн хуваарилсан талаар дүгнэлт хийгээгүй гэж тайлбарлажээ.

. Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэмт  хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч нарын хамтын оролцоо, хохирлоо төлсөн эсэх зэргийг харгалзан шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна.” гэж заасантай нийцсэн тул анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Т.******* болон түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар ямар нэгэн маргаангүй мэтгэлцэхгүй шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэрэг үйлдсэний улмаас байгаль экологид учирсан гэм хорын хохирлоо шийтгэх тогтоол гарсны дараа төлсөн гэж тайлбарласан.

7. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Т.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн болон эрүүл мэндийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө төлж барагдуулсан зэрэг нөхцөлүүдийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн -т зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж дүгнэв.

Иймд  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, дахь заалтад өөрчлөлт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.9 дүгээр зүйлийн , ., 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2 оны дүгээр сарын 22-ны өдрийн 2/ШЦТ/222 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн  

2 дахь заалтыг:

“2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан ******* овогт ******* *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн -д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж,

            дахь заалтыг:

“. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 2., , дахь хэсэгт зааснаар Т.*******д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, хуульд  заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.” гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Шүүгдэгч ******* овогт ******* ******* анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу 2 оны 2 сарын 07-ны өдөр байгаль экологид учруулсан хохиролд .89.000 /арван таван сая найман зуун ерэн таван мянган төгрөг/  төлж барагдуулсан болохыг дурьдсугай.

            . Шүүгдэгч Т.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж магадлал хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                         ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН