| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2025/00158/И |
| Дугаар | 191/ШШ2025/01709 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 191/ШШ2025/01709
| 2025 02 25 | 191/ШШ2025/01709 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Д овогт Ч.Б , С овогт М.Х нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин Б.Н /РД:**********/, 2015 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Б.Б /РД:********/, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Б.З /РД:*********/ нарыг эх М.Х-н асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Б.Н , Б.Б , Б.З нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшний 50 хувиар, 11-16 нас, хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшний хэмжээгээр тэтгэлэг тогтоон, сар бүр эцэг Ч.Б-р тэжээн тэтгүүлсүгэй.
4.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар эрхийн улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэлтэй, С дүүрэг, * дугаар хороо, * дугаар хороолол, * дугаар байр, ** тоотод байрлах 44 мкв талбайтай орон сууцыг нэхэмжлэгч М.Х-д үлдээж, М.Х-с ногдох хэсэгт тооцож 40.000.000 /дөчин сая / төгрөгийг гаргуулж хариуцагч Ч.Б-д олгосугай.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 70.200 гаргуулж нэхэмжлэгчид, мөн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 357.950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 226.080 төгрөг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ