Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 114/ШШ2025/0028

 

                      Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

               зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нарантуяа би, “******* *******” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасанДархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ******* тоот захирамжийн “******* *******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахтухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянаад

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

“******* *******” ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Манай компани нь Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд “*******” зоогийн газрыг ажиллуулдаг. Тус зоогийн газрыг ажиллуулах хугацаандаа холбогдох хууль, дүрэм, заавар, журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байгаа.

Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг Дархан-Уул аймгийн Засаг даргын 2023 оны ******* дугаар захирамжийн дагуу авсан бөгөөд тус захирамжаар 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2028 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон.

Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ******* тоот захирамжаар аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтыг хавсралтаар баталсан бөгөөд манай компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн болохыг миний бие олж мэдлээ.

Аймгийн Засаг даргын хувьд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ******* тоот захирамж гаргахдаа ямар нэгэн сонсгох ажиллагаа явуулаагүй, сонсгох ажиллагаа явуулах талаар манай компанид ямар нэгэн байдлаар мэдэгдсэн асуудал байхгүй.

Тусгай зөвшөөрөл олгосон этгээд нь Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх эрхтэй. Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ******* тоот захирамж нь манай компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн гэсэн агуулгатай гарсан атлаа уг захирамжийн хавсралтаар манай компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон гэж дурдаж, утга агуулгын хувьд зөрчилтэй эрхийн акт гаргасан байна.

Дархан-Уул аймгийн Засаг даргын хувьд манай компанийн тусгай зөвшөөрлийг ямар үндэслэлээр хүчингүй болгож байгаа талаарх үндэслэлээ захирамждаа огт тусгаагүй, Захиргааны Ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсгох ажиллагаа огт явуулаагүй,захирамж гарсан талаар одоо болтол манай компанид огт мэдэгдээгүй зэргээр манай компанийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгаа тул Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ******* тоот захирамжийн “******* *******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ундармаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр “******* *******ХХК-аас Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Энэхүү асуудлын хүрээнд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчид мэдэгдэх болно” гэжээ.

 

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* *******ХХК-аас Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ******* тоот захирамжийн “******* *******ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахтухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч, Дархан-уул аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 01-А/354 дугаар “захирамж хүчингүй болгох тухай” захирамжаар 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нотлох баримтаар тогтоогдож байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д  “Хариуцагч  хэрэг  хянан  шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх

 

 

эдэлнэ:”, 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх...”, 67 дугаар

зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус зааснаас үзвэл хариуцагч нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд ийнхүү хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр хуульчилжээ.

3. Хариуцагчаас нэхэмжлэгчийн гаргасан “2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ******* тоот захирамжийн “******* *******ХХК”-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч буйгаа шүүхэд бичгээр илэрхийлж, нотлох баримтаар маргаан бүхий 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ******* тоот захирамжийг захирамжийг Дархан-уул аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 01-А/354 дүгээр “захирамж хүчингүй болгох тухай” захирамжаар хүчингүй болгосон тухай захирамжийг хавсарган ирүүлсэн бөгөөд ийнхүү нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх талаар хариуцагчид тайлбарласан ба түүнийг ойлгож, зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн   67.1-д  заасныг   баримтлан “******* *******ХХК-ийн Дархан-Уул   аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ******* тоот захирамжийн “******* *******ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахтухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  2. Энэхүү шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид танилцуулахыг шүүгчийн туслах Э.Шүрэнчимэг даалгасугай.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэй.

 

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Д.НАРАНТУЯА