| Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъянхоролын Оюунчимэг |
| Хэргийн индекс | 114/2025/0032/З |
| Дугаар | 114/ШШ2025/0027 |
| Огноо | 2025-06-27 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 114/ШШ2025/0027
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунболор би, “******* ******* *******” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар захирамжийн “******* ******* *******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
“******* ******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай “******* ******* *******” ХХК нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд “*******” баарыг ажиллуулдаг. Тус баарыг ажиллуулах хугацаандаа холбогдох хууль, дүрэм, заавар, журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байгаа.
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг Дархан-Уул аймгийн Засаг даргын 2023 оны ******* дугаар захирамжийн дагуу авсан бөгөөд тус захирамжаар 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2028 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон.
Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ******* тоот захирамжаар аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтыг хавсралтаар баталсан бөгөөд тус хавсралтын 1 дүгээр хавсралтаар манай “******* ******* *******” ХХК-ийг согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Аймгийн Засаг даргын хувьд 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ******* тоот захирамж гаргахдаа ямар нэгэн сонсгох ажиллагаа явуулаагүй, сонсгох ажиллагаа явуулах талаар манай компанид ямар нэгэн байдлаар мэдэгдсэн асуудал байхгүй. Тусгай зөвшөөрөл олгосон этгээд нь Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх эрхтэй.
Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ******* тоот захирамж нь манай компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн гэсэн агуулгатай гарсан атлаа уг захирамжийн хавсралтаар манай компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон гэж дурдаж, утга агуулгын хувьд зөрчилтэй эрхийн акт гаргасан байна.
Дархан-Уул аймгийн Засаг даргын хувьд манай компанийн тусгай зөвшөөрлийг ямар үндэслэлээр хүчингүй болгож байгаа талаарх үндэслэлээ захирамждаа огт тусгаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсгох ажиллагаа огт мэдэгдээгүй зэргээр манай компанийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгаа тул Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ******* тоот захирамжийн “******* ******* *******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр “******* ******* *******” ХХК-аас Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Энэхүү асуудлын хүрэ******* Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчид мэдэгдэх болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ******* тоот захирамжийн “******* ******* *******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрч биелүүлсэн болох нь Дархан-уул аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 01-А/354 дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжаар тогтоогдож байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ:”, 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх...”, 28 дугаар зүйлийн 28.2-т “ Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан
заасан тохиолдолд дараахь эрх эдэлнэ:”, 28.2.2-т “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх;”, 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус зааснаас үзвэл хариуцагч нэхэмжлэл гаргагчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд ийнхүү хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр хуульчилжээ.
3. Хариуцагчаас тус шүүхэд ирүүлсэн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1-10/370 тоот албан бичгээр Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн*******г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон байх бөгөөд, уг итгэмжлэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан эрхийг олгожээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн гаргасан “2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ******* тоот захирамжийн “******* ******* *******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч буйгаа шүүхэд бичгээр илэрхийлж, нотлох баримтаар маргаан бүхий захирамжийг Дархан-уул аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 01-А/354 дугаар “захирамж хүчингүй болгох тухай” захирамжийг хавсарган ирүүлсэн бөгөөд ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх талаар хариуцагчид тайлбарласан ба түүнийг ойлгож, зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан “******* ******* *******” ХХК- ийн Дархан-Уул
аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ******* тоот захирамжийн “******* ******* *******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэй.
ШҮҮГЧ Б.АРИУНБОЛОР