2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 192/ШШ2025/02607

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан *******,******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан охин*******ыг эх*******гийн асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч*******оос охин*******ад 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 заасныг баримтлан нэхэмжлэгч*******, хариуцагч******* нар Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Баянгол дүүрэг,*******,*******,*******,******* тоот улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 56.5м.кв талбайтай орон сууцыг*******, охин******* нарын өмчлөлд үлдээж, тухайн орон сууцны өмчлөгчөөс******* хасагдах, тус орон сууц нь ББСБ-д барьцаат зээлтэй байгаа ба уг зээлийн үлдэгдэл төлбөрийг******* хариуцан төлнө. Чингэлтэй дүүрэг,, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн 700м.кв газар эзэмших эрхийг*******од шилжүүлэн өгөх. улсын дугаартай,******* нь Toyota Aqua маркийн автомашиныг*******ын өмчлөлд,******* нь улсын дугаартай, Mazda Axelа BM маркийн автомашиныг*******гийн өмчлөлд шилжүүлэн өгөх.******* нь охин*******тай долоо хоногт 1-2 удаа уулзаж /хоногоор/ байхаар тохиролцсон Эвлэрлийг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч*******оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 668,150 төгрөгөөс 70,200 төгрөг, хариуцагч*******гээс сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төрсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 597,950 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

 

8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш шийдвэрийн хувийг ажлын гурван хоногийн дотор Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /Б.Анхжаргалд/-д даалгасугай.

  

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР