2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 192/ШШ2025/03306

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04  24

192/ШШ2025/03306

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Сонсголон 14 дүгээр гудамж, 567 тоот хаягт оршин суух бүртгэлтэй, Серб Улс, Нови Сад, Мирона, Боревита 66 тоот хаягт оршин суух,******* /РД:ХЕ77072025/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Сонсголон 14 дүгээр гудамж, 567 тоот хаягт оршин суух бүртгэлтэй, Бүгд Найрамдах Солонгос улс, Сөүл хот, Хуа дүүрэг, Волгүг хороо, 27-14, 103 тоот хаягт оршин суух, ******* /РД:ШЖ78122512/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонжаргал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чанцалдулам,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч******* нь хариуцагч*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргасан байна.

 

1.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: С.Лхагавдулам миний бие өөрийн нөхөр*******тай 2000 оны 03-р сарын 24-ний гэр бүл болж гэрлэлтээ улсын бүртгэлийн байгууллагаар батлуулсан билээ. Ингээд бид хоёрын хамтын амьдралын хугацаанд 2 хүүхдийн эцэг эх болцгоосон. Том Ж.Билгүүн маань 2000 оны 02-р сарын 20-ны өдөр төрсөн одоо 24 настай, бага хүү Ж.Хасбилэг 2013 оны 06-р 27-ны өдөр төрсөн одоо 12 настай. Бид хэдийгээр улсын бүртгэлд бүртгүүлж гэр бүл болсноос хойш нэг доороо элэг бүтэн урт хугацаанд хамтдаа амьдарч байгаагүй. Нэг болохоор нөхөр маань гадаад улс руу явж, нэг болохоор миний бие гадаад улс руу язж харилцан солигдож явсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Одоо нөхөр бид хоёр цаашид хамтран амьдрах талаар сэтгэл зүйн хувьд боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл тус тусын амьдралын мөрийг хөөж явсаар олон жилийн хугацааг өнгөрөөсөн байна. Үүсч байгаа асуудлын талаар нөхөр бид хоёр ярилцаж байгаад гэрлэлтээ цуцлуулах нь хамгийн зөв шийдвэр байна гэж харилцан тохиролцсон. Цаашид нөхөртэйгөө хамтран амьдрах боломжгүй болсон учир гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байна. Том хүү маань одоо эрийн цээнд хүрч 24 настай. Харин бага хүүгийн талаар нөхөртэйгээ ярилцаж хүүгээ эцэг*******гийн асрамжид үлдээхээр хоорондоо тохиролцсон учир хүүхдийн асрамжийг шүүхээр тогтоолгохгүй. Хүүхдийн тэтгэлгийн асуудлыг бас нэхэмжлэхгүй, гагцхүү гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байна. Одоо нэхэмжлэгч миний бие Серби улсад , нөхөр******* Солонгос улсад байдаг учир бид хоёр гэрлэлт цуцлуулах ажиллагаанд биечлэн оролцох боломжгүй учир өөр өөрсдийн төрсөн дүү нарыг төлөөлүүлэн гэрлэлт цуцлуулах ажиллагаанд итгэмжлэлээр оролцуулах болсон. Мөн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж, зуучлагчаас 2025 оны 02-р сарын 21-ний өдрийн 00195 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болсон тухай тэмдэглэл гарсан учир шүүхэд хандсан үндэслэл бүрдсэн гэж үзэж байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Эхнэр бид хоёр 2000 оны 03 сарын 24-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас хүү Ж.Билгүүн 2000 оны 02 сарын 20-ны өдөр, бага хүү Ж.Хасбилэг 2013 оны 06 сарын 27-ны өдөр төрсөн. Том хүү насанд хүрсэн. Тусдаа амьдаар олон жил болж байна. Цаашид хамтран амьдрахгүй тул гэрлэлт цуцлах хүсэлтэй байна. Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохгүй. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан *******,******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******гаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш шийдвэрийн хувийг ажлын гурван хоногийн дотор Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /Б.Анхжаргал/-д даалгасугай.

  

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР