| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/05023/И |
| Дугаар | 192/ШШ2025/02617 |
| Огноо | 2025-04-03 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2025/02617
| 2025 04 03 | 192/ШШ2025/02617 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,******* тоотод байрлах, **** ХХК /РД:****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,*******,*******, тоот хаягт оршин суух,,
Хариуцагч:,,, тоотод байрлах, ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч******* ХХК нь хариуцагч ХХК, нарт холбогдуулан 15,0000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
1.1.Нэхэмжлэгч******* ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Манай компани нь ХК-иас зарласан тоот тендер шалгаруулалтын дугаартай Баяжмалын урвалж худалдан авах тендерийн Багц1-т "****** ХХК-тай Түншлэлийн гэрээ байгуулж хамтран оролцсон. 2024 оны 05 сарын 20-ы өдөр шалгаруулалтын хариу гарч материалын бүрдэл дутуу шалтгаанаар хасагдсан. Түншлэлийн толгой компани нь ХХК байсан учир бид тендерийн баталгаа болох 43,884,750 төгрөгийг 2024 оны 04 сарын 26-нд тус компанийн Худалдаа Хөгжлийн Банкны тоот дансанд шилжүүлсэн. Бид тендерийн баталгааг суллаж өгөхийг ХХК-д мэдэгдсэн. Тус компаниас 28,884,750 төгрөгийг 2024 оны 05 сарын 30-нд шилжүүлж өгсөн. Үлдэгдэл 15,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй байна. Иймд бидний шилжүүлсэн тендерийн баталгааны үлдэгдэл болох 15,000,000 төгрөг, шүүхийн нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийн хамт гаргуулан өгч манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
1.2.Хариуцагч ХХК нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь иргэн /*****/-тай 2024 оны 24/019 тоот гэрээний дагуу харилцан тохирч ХК-с зарласан "Нүүрс баяжуулах үйлдвэрийн баяжмалын урвалжийн бодис нийлүүлэгчийг сонгох тухай тоот тендер шалгаруулалтын Багц-1 болох Магнетит урвалж нийлүүлэх-1 тоот тендер шалгаруулалтад оролцсон бөгөөд тус тендертэй холбоотой бараа материал нийлүүлэх болон тендерийн баталгаа санхүүгийн асуудлыг хариуцсан ажилласан болно. Уг хэлцэлийн дагуу нь******* ХХК-тай харилцан тохирч тендерийн баталгааны зардал болох 43,884,750 төгрөгийг 2024 оны 04 дугаар сарын 26-ны өдөр манай компанийн дансанд шилжүүлсэн. ХК-ий 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 01/864 тоот тендерт шалгараагүй тухай албан мэдэгдлийн дагуу тендерийн баталгаа чөлөөлөгдсөн учир уг тендерийн баталгааны зардал болох 43,810,000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ХХБ ***** данс руу буцаан шилжүүлсэн болно. Иймд манай компани нь******* ХХК-тай холбоотой санхүүгийн асуудлыг хариуцахгүй гэдгийг үүгээр мэдэгдэж байна гэжээ.
2.Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 3/, компанийн дүрэм /хх-ийн 4,5/, тендерийн баталгаа /хх-ийн 58/, ХК-ийн мэдэгдэл /хх-ийн 59/,******* ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 60/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 62/, компанийн дүрэм /хх-ийн 63,64/, хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 16/, 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хамтран ажиллах гэрээ /хх-ийн 17-19/, дансны хуулга /хх-ийн 24/, дансны хуулга /хх-ийн 50, 51/ зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч******* ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Манай компани нь хариуцагч ХХК-тай ХК-аас зарласан тоот, баяжмалын урвалж худалдан авах тендерийн багц-1-т түншлэлийн гэрээ байгуулан хамтран оролцсон. Түншлэлийн толгой компани нь ХХК байсан учир тендерийн баталгаа 43,884,750 төгрөгийг 2024 оны 04 сарын 26-ны өдөр тус компанийн дансаар шилжүүлсэн. Гэвч шалгаруулалтын хариу гарч материалын бүрдэл дутуу шалтгаанаар хасагдсан. Бид баталгааны мөнгө буцааж өгөхийг мэдэгдсэн бөгөөд тус компаниас 28,884,750 төгрөгийг 2024 оны 05 сарын 30-нд шилжүүлсэн. Үлдэх 15,000,000 төгрөгийг шилжүүлээгүй тул нэхэмжилж байна гэж тодорхойлсон.
3.Хариуцагч ХХК нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Манай компаниар дамжуулан нэхэмжлэгч талтай харилцаж байсан. Тендерийн баталгааны мөнгө 43,884,750 төгрөг манай компанид орж ирсэн. Тендерт шалгаргаагүй тулд 43,884,750 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Баталгааны мөнгө буцаан шилжүүлэх үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө байсан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. хариуцах ёстой гэж тайлбарласан.
4.Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.******* ХХК, нар хооронд байгуулагдсан тендерт хамтран ажиллах гэрээ, ХК-аас ХХК-д өгсөн албан бичиг зэрэг нотлох баримтаар нэхэмжлэгч******* ХХК болон хариуцагч ХХК нь ХК-аас зарласан тоот, Баяжмалын урвалж худалдан авах тендерийн багц-1 тендерт хамтран оролцсон боловч тендерийн материалд******* ХХК-ийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт ирүүлээгүй шалтгаанаар шалгараагүй үйл баримт тогтоогдож байна.
4.2.Худалдаа хөгжлийн банкин дахь тоот******* ХХК-ийн эзэмшлийн дансны хуулгаар 2024 оны 04 сарын 26******* ХХК нь ХХК-д тендерийн баталгаа 43,884,750 төгрөг, Голомт банкин дахь тоот, Худалдаа хөгжлийн банкин дахь тоот ХХК-ийн дансны хуулгаар 2024 оны 05 сарын 30-ны өдөр дансанд 43,884,750 төгрөгийг тендерийн буцаалт гэж шилжүүлсэн үйл баримт тус тус тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч******* ХХК, хариуцагч ХХК-ын хооронд ЭТТ ХХК-ийн тендерт оролцохоор хийсэн хэлцлийн агуулгаас дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.
6.Нэхэмжлэгч******* ХХК, хариуцагч ХХК хамтран тендерт оролцсон боловч тендерт шалгараагүй, хариуцагч тендерийн баталгааны мөнгө 43,884,750 төгрөгийг дансаар хүлээн авсан бөгөөд баталгааны мөнгийг буцаан шилжүүлэх үүрэг үүссэн тухайд маргаангүй байна.
7.Иргэний хуулийн 476.1.Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ. Мөн хуулийн 480.3-т зааснаар хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилна.
8.Талуудын хамтран ажиллахаар харилцан тохиоролцож хөрөнгө нийлүүлсэн боловч тендерт шалгараагүй учир хамтын ажиллагаа цааш үргэлжлэх боломжгүй болж, хамтын ажиллагаа дуусгавар болсон байна.
9.Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж заасан.
10.Хариуцагч 43,884,750 төгрөгийг нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр гэх хүний данс руу шилжүүлсэн гэх боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
11.Иймд хариуцагч ХХК-аас 15,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч******* ХХК-д олгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.
12.Нэхэмжлэгч******* ХХК нь хариуцагчд холбогдох нэхэмжлэлээс татгалзсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д 106.5 Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж заасан.
13.Нэхэмжлэгч******* ХХК нь хариуцагчд холбогдох 15,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
14.Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 232,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.3-т заасны дагуу хариуцагч ХХК-аас 15,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч******* ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ХХК-аас 232,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР