| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/05983/И |
| Дугаар | 192/ШШ2025/01266 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/01266
| 2025 02 13 | 192/ШШ2025/01266 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хариуцагч:*******,*******,*******,, тоотод хаягт оршин суух,-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 45,195,765 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,
Хариуцагч,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь хариуцагчт холбогдуулан 45,195,765 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ББСБХХКомпани нь зээлдэгчтэй 2019.01.07 өдөр Барьцаат зээлийн гэрээ-г байгуулан үнэт эдлэл авах зориулалтаар 2,290,000 төгрөгийн зээлийг нэг сарын 4,5 хувийн хүүтэйгээр, 6-н сарын хугацаатайгаар зээлж Зээлийн гэрээний хугацаа 2019.07.07-ны өдөр дууссан байдаг. 2019.01.07 өдрийн зээлийн гэрээгээр зээлдэгчээс үндсэн зээлийн үлдэгдэл 2,290,000 төгрөг, үндсэн зээлийн хүү 7,085,405 төгрөг, төлбөл зохих алданги 1,145,000 төгрөг, нийт 10,521,405 төгрөг. Мөн 2019.01.30 өдөр3ээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийн Эргэлтийн хөрөнгийн зээл-г 25 хоногийн хугацаатай 7 хувийн хүүгэй зээлж, Зээлийн гэрээний хугацаа 2019.02.25-ны өдөрдууссан байдаг. 2019.01.30 өдрийн зээлийн гэрээгээр зээлдэгчээс үндсэн зээлийн үлдэгдэл 4,800,000 төгрөг, үндсэн зээлийн хүү 27,404,160 төгрөг, төлбөл зохих алданги 2,400,000 төгрөг, нийт 34,604,160 төгрөг. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүртэл компанийг хохироосоор байна. Зээлийн гэрээ дууссанаас хойш зээлдэгчтэй холбогдох боломжгүй, шүүхийн байгууллагад хандсан боловч хаяг тодорхойгүй шалтгаанаар буцаагдаж, Хуулийн дагуу Эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан зардал болох Улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 70,200 гөгрөгийн хамт гаргуулан авах хүсэлтэй байна гэжээ.
2.Хариуцагч нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2019 оны 1 сард ББСБ ХХК-иас 2 удаагийн зээлээр авсан мөнгөнөөс үндсэн зээл 7,090,000 төгрөг байснаас хүү алданги тооцож өнөөдрийг хүртэл 38,105,765 төгрөг нэмэгдсэн байна. Зээлийн гэрээ дууссанаас хойш надтай холбоотой байсан, ярьж байсан, эрэн сурвалжилсэн гэжээ. Би хаяг дээрээ байгаагүй ч хийж байсан ажил тодорхой байсан. Мөн шүүхийн шийдвэр дээр хаяг тодорхой байсан. Зээл төлж амьдардаг өрх толгойлсон эмэгтэй би ийм өндөр хүүг төлж чадахгүй. Иймд хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3.Хэрэгт Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын албан бичиг /хх-ийн 5/, 2019 оны 01 сарын 07-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 6,7/, зээл хүүгийн тооцоолол /хх-ийн 8,9/, Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хх-ийн 10,11/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 12/ зэрэг баримтууд бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэгсийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Манай компанитэй 2019.01.07 өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж, 2,290,000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэйгээр, 6 сарын хугацаатай олгосон. Зээл, 2,290,000 төгрөг, зээлийн хүү 7,085,405 төгрөг, алданги 1,145,000 төгрөг нийт 10,521,405 төгрөг нэхэмжилж байна.
Мөн 2019.01.30-ны өдөр 5,000,000 төгрөгийг 25 хоногийн хугацаатай, 7 хувийн хүүтэй зээлдүүлэхээр олгосон. Зээлийн гэрээний хугацаа 2019.02.25-ны өдөр дууссан.
Зээлийн үлдэгдэл 4,800,000 төгрөг, хүү 27,404,160 төгрөг, алданги 2,400,000 төгрөг нийт 34,604,160 төгрөг нэхэмжилж байна. Хариуцагчийн хаяг тодорхойгүйгээс шүүхэд эрэн сурвалжлах нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг зардал гарсан. Иймд хариуцагчаас нийт 45,195,765 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэж тайлбарласан.
3.Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Би тус ломбардаас өдрийн зээл авсан нь үнэн. Миний бизнесийн үйл ажиллагаа муудаж, орлогогүй болсноос төлбөрөө хугацаандаа төлж чадаагүй. Хүү, алданги их байгаа учир төлөх боломжгүй байна гэж тайлбарлажээ.
4.Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК, хариуцагч нарийн хооронд 2019.01.07-ны өдөр Барьцаат зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, гэрээгээр зээлдүүлэгч нь 2,290,000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэйгээр, 6 сарын хугацаатай олгох, зээлдэгч нь зээлийг хүүгийн хамт тохиролцсон хугацаанд төлөх, гэрээний 2.1.3-т хоногт 0.3 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна.
4.2.Мөн Нэхэмжлэгч******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК, хариуцагч нарийн хооронд 2019.01.30-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, гэрээгээр зээлдүүлэгч 5,000,000 төгрөгийг 25 хоногийн хугацаатай, 7 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч зээлийг тохиролцсон хүүгийн хамт төлөх, гэрээний 7-д гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 1.0 хувийн торгууль төлөхөөр тусгасан байна.
4.3.Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 155/ШШ2021/00499 дугаар шийдвэр, Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 46/6-3296 тоот албан бичгээр нэхэмжлэгч******* барьцаалан зээлдүүлэх гарзын нэхэмжлэлээр Иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болохийг эрэн сурвалжилж, түүний хаягийг олж тогтоосон үйл баримт тус тус тогтоогдож байна.
4.4.Зохигч талууд дээрх хоёр зээлийн гэрээг байгуулж, зээлийг хариуцагч авсан, 5,000,000 төгрөгийн зээлээс 214,000 төгрөг буцаан төлж, өөр төлбөр төлөөгүй тухайд маргаангүй байна.
5.Нэхэмжлэгч******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.
6.Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
7.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-т Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ, 323.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасан.
8.Нэхэмжлэгч, хариуцагч талуудын хооронд 2019.01.30-ны өдөр байгуулагдсан 5,000,000 төгрөгийн зээлийн гэрээний 7-д заасан гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 1.0 хувийн торгууль төлөх тохиролцоо нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл хуульд нийцэхгүй тохиролцооны дагуу алданги төлөх үүрэг үүсэх үндэслэлгүй.
9.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан. Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан гэрээний дагуу 2,290,000 төгрөг, 5,000,000 төгрөгийн зээлийг тус тус олгосон.
10.Хүү тогтоосон гэрээг бичгээр байгуулж, гэрээний хугацаа дуусахад талууд гэрээг сунгаагүй бол хэтэрсэн хугацаанд хүү тооцон шаардах эрхгүй. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагч нь 2019.01.07-ны өдөр байгуулсан Барьцаат зээлийн гэрээний дагуу зээл 2,290,000 төгрөг, 6 сарын хүү 618,300 төгрөг, алданги 1.454.150 нийт 4,362,450 төгрөг, 2019.01.30-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу зээл 4,786,000 төгрөг, 25 хоногийн хүү 335,020 төгрөг нийт 5,121,020 төгрөг төлөх үүрэгтэй.
11.Мөн хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь хариуцагчийг шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан хохиролд тооцогдоно. Энэ хохирлоо нэхэмжлэгч шаардах эрхтэй.
12.Иймд хариуцагчээс 9,553,670 төгрөг гаргуулан нэхэмжлэгч******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 35,642,095 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
13.Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 383,930 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 167,809 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу хариуцагчээс 9,553,670 төгрөг гаргуулан нэхэмжлэгч******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 35,642,095 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 383,930 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчээс 167,809 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР