Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/04

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       *******т холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай          

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Т.Нансалмаа

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,  

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл  даргалж, шийдвэрлэн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2023/ШЦТ/199 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлоор Э.Хэрлэнбаярт холбогдох эрүүгийн ******* дугаартай 175/2023/0188/******* индекстэй 1 хавтас хэргийг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1974 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн ******* суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ******* үйлчилгээний төвд гоо сайханы лангуу ажиллуулдаг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Улаанбаатар хот ******* дүүрэг, 26-р хороо ******* овоо 2 дугаар гудамж 12 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт ******* Хэрлэнбаяр, /РД:*******/;

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 13-14 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн *******булаг сумын нутаг “Сайханы хөтөл” гэх газар үл ялих зүйлээр шалтаглан тай маргалдаж улмаар түүний зүүн чихэн тус газар гараараа цохиж, хөлөн тус газар өшиглөж биед нь зүүн чихний хэнгэргэн халсны цоорол, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Боржигон овогт ******* Хэрлэнбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулан,

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдан,

Хохирогч нь эмчилгээний зардалд баримтаар 2,192,350 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч 217,350 төгрөг төлсөн болохыг дурдаж, үлдсэн 1,975,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч д олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн 5аталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч давж заалдах гомдолдоо:  

...Миний хувьд гэм буруу дээрээ маргаагүй бөгөөд шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг төлөхөө бүрэн хүлээн зөвшөөр байгаа болно. Харин хохирогчид учирсан шүүхэд тооцохдоо баримтаар 2.192.350 төгрөг нэхэмжилснээс 217.350 төгрөг төлсөн болохыг дурдаж үлдэх 1.975.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хохирогчоос гаргаж өгсөн баримтууд доторхи 2023.09.01-ний өдрийн эмнэлгээс өвчтөн илгээх хуудсан дээр бичигдсэн төлбөр 1.900.000 төгрөг тушаав гэсэн нь нотлох баримтын шаардлага хангахгүй и баримт буюу төлбөр төлсөн баримт биш байхад баримт хэмээн үнэлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хэвтсэн эмнэлэг тодорхойгүй. Номуун эмнэлэгт 75.000 төгрөг тушаасан и баримт буюу төлбөр төлсөн баримт бас байхгүй хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд шийтгэх тогтоолоор хохирогчид гаргуулахаар шийдвэрлэсэн төлбөрийг хасч тооцох өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохиролтой холбоотой өөрлөлт оруулах саналтай байна. Шүүгдэгчийн гомдлыг дэмжиж байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

 

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 13-14 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн *******булаг сумын нутаг “Сайханы хөтөл” гэх газар үл ялих зүйлээр шалтаглан тай маргалдаж улмаар түүний зүүн чихэн тус газар гараараа цохиж, хөлөн тус газар өшиглөж биед нь зүүн чихний хэнгэргэн халсны цоорол, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.*******  “...Хэрлэнбаяр эгч амандаа юм бувтнаж ирээд зүүн чих рүү баруун гараараа хийтэй чанга цохисон. Би тэр эрчинд нь унаад миний дээр гараад мөр дээрээс барьж сэгсчээд хоёр гар луу цохисон...” гэх /хх-ийн 13-15 тал/, гэрч “...Би зүгээрээ гээд хэлэхэд хажууханд нь байсан Энхтуяа эгч рүү хүнээ хараач гээд шууд Энхтуяа эгчийг алгадаад, нүдний шилийг нь унагаачихсан. 2-3 удаа алгадсан...” гэх  /хх-ийн 19-20 тал/,  гэрч “...манай эхнэр гээд дуудаад би эргээд харахад ******* нүдний шил газар уначихсан. Энхтуяа, Хэрлэнбаяр хоёр бие биеэсээ барьцалдаад, Энхтуяа Хэрлэнбаярыг үснээс нь зулгаачихсан байж байсан...” гэх  /хх-ийн 22 тал/ мэдүүлгүүд, хохирогч Г.******* биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-38 тал/ шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсний үндсэнд хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж шийдвэрлэсэн байна.

 

Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар хэргийн оролцогчдын зүгээс ямар нэгэн гомдол хүсэлт гаргаагүй байна.

 

Шүүгдэгч давж заалдах гомдолдоо ...Миний хувьд гэм буруу дээрээ маргаагүй бөгөөд шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг төлөхөө бүрэн хүлээн зөвшөөр байгаа болно. Харин хохирогчид учирсан шүүхэд тооцохдоо баримтаар 2.192.350 төгрөг нэхэмжилснээс 217.350 төгрөг төлсөн болохыг дурдаж үлдэх 1.975.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хохирогчоос гаргаж өгсөн баримтууд доторхи 2023.09.01-ний өдрийн эмнэлгээс өвчтөн илгээх хуудсан дээр бичигдсэн төлбөр 1.900.000 төгрөг тушаав гэсэн нь нотлох баримтын шаардлага хангахгүй и баримт буюу төлбөр төлсөн баримт биш байхад баримт хэмээн үнэлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хэвтсэн эмнэлэг тодорхойгүй. Номуун эмнэлэгт 75.000 төгрөг тушаасан “И” баримт буюу төлбөр төлсөн баримт бас байхгүй хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд шийтгэх тогтоолоор хохирогчид гаргуулахаар шийдвэрлэсэн төлбөрийг хасч тооцох өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн гомдлыг хүлээн авч хангах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогч Г.******* зүгээс өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчүүлж, чихний хэнгэрэг нөхүүлэх мэс ажилбарт Номун гэх нэршилтэй эмнэлэгт орсон байдал тогтоогдсон боловч хагалгааны төлбөрт 1.900.000 болон 75.000 төгрөгийг төлөхдөө албан ёсны санхүүгийн баримтыг нотлох баримтыг аваагүй, зөвхөн эмнэлэгт өвчтөн илгээх хуудасны доор болон жижиг цаасны хэсэг дээр бичиж шүүхэд ирүүлсэн нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэнэ” гэж,

44.2-д “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно” гэж,

44.3-д “Шүүхийн шийдвэр гарсны дараа бичмэл баримтын эхийг түүнийг гаргаж өгсөн этгээд хүсвэл буцаан өгч болно. Харин уг баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг хэрэгт үлдээнэ” гэж,

44.4-д “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулнагэж,

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1-д “Хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно” гэж,

2-д “Бичмэл нотлох баримт энэ хуулийн 16.4 дүгээр зүйлд заасан шинжтэй байвал эд мөрийн баримт болно” гэж,

3-д “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна” гэж,

4-д “Энэ хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлнэ” гэж тус тус заасан.

Дээрх хуулиудад бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хэрхэн баримтжуулж ирүүлэх, ямар шаардлага хангасан баримтыг хэрхэн үнэлж дүгнэх талаар заасан байхад анхан шатны шүүхээс хуулийн шаардлага хангаагүй баримтанд тулгуурлан гэм хорын хохирлыг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гэж үзнэ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”  гэж,

Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байдаг.

Иймд хохирогч мэс ажилбарт ороход шаардагдсан мөнгөн хөрөнгийн хохирлын баримтаа хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолын 6 дахь заалтанд түүний нэхэмжилсэн 1.975.000 төгрөгийн хохирлыг хэлэлцэхгүй орхих тухай өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэвч энэхүү хэлэлцэгдэхгүй орхисон иргэний нэхэмжлэл болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэхэд энэхүү магадлал саад болохгүйг дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/199 дугаартай шийтгэх тогтоолын

 6 дахь заалтыг:

“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирогч нь эмчилгээний зардалд баримтаар 2,192,350 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч 217,350 төгрөг төлсөн болохыг дурдаж, үлдсэн 1,975,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь энэхүү хэлэлцэгдээгүй орхисон 1,975,000 төгрөгийн эмчилгээний зардал болон цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны   журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай” гэж өөрчлөлт оруулан тогтоолынбусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хангасугай.  

          3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                                        

                                ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

 

                                ШҮҮГЧ                                        Б.ЭРДЭНЭХИШИГ