| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/06861/И |
| Дугаар | 192/ШШ2025/01485 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 192/ШШ2025/01485
| 2025 02 ******* | 192/ШШ2025/01485 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, *******,*******,******* тоотод оршин суух,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг,*******,*******,******* тоот хаягт байрлах*******-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 277,521,118 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******,
Хариуцагчийн төлөөлөгч,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь хариуцагч ХХК-д холбогдуулан 277,521,118 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
1. 1.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд Миний бие нь*******22 оны 04-р сарын 30-ны өдөр ХХК- тай УБ хотын БЗД-ийн 2-р хороонд баригдаж буй орон сууцны барилгын төсөлд Орон сууц захиалгын гэрээ-г хоёрыг байгуулсан. Тус орон сууцны барилгын 1-р төсөлд 55.6 м2 орон сууцыг 1 м2-ыг 1,950,000 төгрөгөөр тооцон, нийт 108,420,000 төгрөгөөр, 72.32 м2 орон сууцыг 1 м2-ыг 1,700,000 төргөгөөр тооцон, нийт 122,944,000 төгрөгөөр тус тус гэрээ байгуулан, гэрээ тус бүрийн төлбөрийг захиалагчийн зүгээс 100 хувь шилжүүлсэн байдаг. Гэрээ тус бүрийн төлбөрийг дараах байдлаар шилжүүлсэн. Үүнд 55,6 м2 орон сууцны төлбөр болох 108,420,000 төгрөгийг "******" ХХК-ийн Ерөнхий захирал Голомт банкны дугаартай данс руу*******22.05.02-ны өдөр бүрэн шилжүүлсэн, 72,32 м2 орон сууцны нийт төлбөрөөс 10,000,000 төгрөгийг*******22.04.30-ны өдөр ХХК-ийн Ерөнхий захирал Голомт банкны дугаартай данс руу шилжүүлсэн. Мөн 70,000,000 төгрөгийг*******22.05.02-ны өдөр дээрх данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөрийг тус төслийг хамтран хэрэгжүүлэгч гэх Хаан банкны дугаартай данс руу 42,944,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1-д заасны дагуу орон сууц нь*******22 оны 4 улиралд багтаан улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулж, захиалагчид хүлээлгэн өгөх байсан боловч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй, барилга нь дутуу баригдсан хэвээрээ байна. Барилгын ажил явагдахгүй удааширсан холбоотой шаардлага -аа дараа тавьж байсан ба 2 жилийн хугацаанд хүлээсэн боловч, барилгын ажил зогссон :айдалтай хэвээрээ байна. Гэрээг цуцлаж, гэрээний төлбөрийг буцаан авах талаар удаа дараа хандсан боловч шаардпагатай арга хэмжээг авахгүй байгаа тул гэрээний 7,1-д заасны дагуу шүүхэд хандаж байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.3-д Гүйцэтгэгч нь орон сууцыг хугацаанд нь хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй <нийн 0,03 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө. гэж заасны дагуу алдангийг дүнг хоёр гэрээний нийлбэр дүнгээр тооцон нийт /665 өдөр/ 46,157,118 төгрөг гаргуулах үндэслэлтэй болно. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. Мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Тэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. гэж заасан байдаг. Иймд ХХК-тай байгуулсан орон сууц захиапгын хоёр гэрээг цуцалж, гэрээний нийт төлбөр болох 231,364,000 төгрөг болон хариуцагч гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй учир гэрээний 5.3-д заасны алданги болох 46,157,118 төгрөг, нийт 277,521,118 төгрөгийг гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
1.2.Хариуцагч хариу тайлбартаа:*******21 оны 07 дугаар сарын 01-нд иргэн хамтран ажиллах гэрээ байгуулан өмчлөх эрхтэй 911м2 талбай бүхий газар дээр нь 10 давхар үйлчилгээтэй орон сууцны барилга барихаар ажлаа эхлүүлсэн.*******21 онд суурийн давхарыг барьж гүйцэтгэсэн.*******22 оны 03 сараас 07 сар хүртэл үргэлжлүүлэн 5 давхар хүртэл барьсан.*******22 оны 03 сараас захиалга авч эхэлсэн. Захиалагчаас орсон 710,000,000 төгрөг зуурмагийн 2 компани 195,000,000 төгрөг ХХК болон бусад 595,000,000 төгрөг нийт 1,500,000,000 төгрөг*******22 онд арилжааны банкууд бүх төрлийн зээлийг олгохоо зогсоосон.*******23 оны 03 дугаар сарын 15-с гарааны бизнес, барилга, уул уурхайн салбарт зээл гаргахгүй байх журам гаргасан улмаар барилгын ажил тодорхойгүй хугацаагаар зогссон.*******24 оны 06 дугаар сард ХХК-тай харилцан тохиролцон барилгыг 1,500,000,000 төгрөгөөр үнэлэн Захиалагч нарын хөрөнгийг гаргаж өгөн барилгын ажпыг эхлүүлэх хэлцэл хийсэн /2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Я.Батхүү байсан/. Энэ хэлцэлийн тухай захиалагч нарт хэлж танилцуулсан. Захиалагч нар нь яаралтай мөнгө гаргаж өгвөл алданги тооцохгүйгээр асуудлыг шийднэ гэсэн. ХХК нь Захиалагч нарын асуудлыг шийдэлгүй барилгын ажлыг үргэлжлүүлсээр өнөөдрийг хүрсэн.*******24 оны 06 дугаар сарын 25 нд захиалагч нартайгаа миний бие нь барилга дээрээ уулзсан.*******24 оны 08 дугаар сарын 27-нд ХХК-ын ажлын өрөөнд захиалагч нартай уулзаж ярилцаад*******24 оны 10 дугаар сарын 15-нд Захиалагч нарын хөрөнгийг гаргаж өгнө гэсэн албан бичиг хийж өгсөн. Энэ хугацаанд мөн л асуудлыг шийдвэрлээгүй. Захиалагч нар холбогдох гээд удаа дараа залгахаар дуудлага авахгүй эсвэл эалтай байна гэх тайлбар өгсөөр өнөөдрийг хүрсэн. Барилгын салбарын бизнес нь өөрийн үйл ажиллагаагаар 30 хувийн гүйцэтгэлтэй тохиолдолд банк үлдсэн хөрөнгөөр санхүүжүүлэх журамтай байсан. Миний хувьд дуусаагүй барилгын 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авсан байсан. Манай зүгээс дээрх төслийг санаатайгаар зогсоосон зүйл байхгүй тул дээрх нэхэмжилсэн алдангийг төлөх боломжгүй байна. Уг төсөл нь өөрийн хөрөнгөөр 30 хувиас дээш гүйцэтгэл хийж үлдсэн хөрөнгийг арилжааны банк, хөрөнгө оруулагч, зах зээлээс хөрөнгө үүсгэн барьж дуусгах төлөвлөгөөтэй байсан боловч дэлхий нийтийн цар тахлын улмаас санхүүгийн асуудал бодитойгоор хүндрэлтэй болсон ба банкны салбарууд бүгд зээлийн системийг хаасан байдалтай байсан. Дээрх санхүүгийн тодорхой бус шалтгаануудаас уг төсөл тодорхой бус хугацаагаар хойшилсоор ирсэн.*******24 оны 08 дугаар сард захиалагч болон хөрөнгө оруулагч /Арвин нар консалтинг ХХК/ нартай хамтарсан уулзалт хийн ХХК-ын гаргасан саналыг бүх захиалагч нар нь хүлээн зөвшөөрч албан бичиг бүхий тайлбарыг хүлээн авсан. Гэрээний 4.11 зааснаар гэрээ цуцлагдсан тохиолдолд тухайн орон сууцыг дараагийн захиалагчид худалдах гэрээ байгуулж төлбөр орж ирсэн тохиолдолд эхний захиалагчид төлбөрийг өгнө гэсэн утга бүхий заалт байна. Дээрх хугацаанд ХХК нь захиалагч нартай байнга холбоотой байсан ба шаардлагатай үед барилга дээрээ уулзалт хийн нөхцөл байдалтай танилцаж зөвшилцөж байсан болно. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгчийн гаргасан алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
2.Хэрэгт нэхэмжлэгчээс*******22 оны 04 сарын 30-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ /хх-ийн 5-7/, мемориалын баримт /хх-ийн 8-12/, шилжүүлгийн баримт /хх-ийн 13,14/,*******22 оны 04 сарын 30-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ /хх-ийн 15,16/, мемориалын баримт /хх-ийн 18/, хариуцагчаас хуулийн этгээдийн лавлагаа /хх-ийн*******,21/ зэрэг баримтууд бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...Би хариуцагч ХХК-тай*******22 оны 04 сарын 30-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороонд баригдаж буй барилгын 55.6м.кв орон сууцыг 108,420,000 төгрөгөөр, 72,32м.кв орон сууцыг 122,944,000 төгрөгөөр авахаар төлбөрийг бүрэн төлсөн. Орон сууц*******22 оны 4 дүгээр улиралд орох байсан ч одоог хүртэл ашиглалтад ороогүй. Хариуцагчид орон сууцуудыг ашиглалтад оруулж хүлээлгэн өгөхийг шаардсан боловч үүргээ гүйцэтгээгүй байна. Иймд гэрээг цуцалж төлбөрт төлсөн 231,364,000 төгрөг, гэрээний 5.3-д зааснаар*******23 оны 01 сарын 01-ний өдрөөс*******24 оны 10 сарын 25-ны өдөр хүртэл 665 өдөр 46,157,118 төгрөгийн алданги шаардаж байна. Нийт 277,521,118 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон.
3.Хариуцагч ХХК нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ Нэхэмжлэгтэй 2 орон сууцыг захиалгын дагуу барьж, хүлээлгэн өгөхөөр тус тус гэрээг байгуулсан. Манай барилга банкны зээл бүтээгүйгээс хугацаандаа ашиглалтад орж чадаагүй. Барилга одоо баригдаж байна. Удахгүй ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. Үндсэн төлбөрийг буцаан төлөхийг зөвшөөрч байна. Харин алданги төлөх боломжгүй байна гэж тайлбарласан.
4.Нэхэмжлэгч, хариуцагч ХХК-ийн хооронд*******22 оны 04 сарын 30-ны өдөр бичгээр орон сууц захиалгын хоёр гэрээ байгуулагдаж, гэрээгээр 1.Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороонд баригдаж буй үйлчилгээтэй орон сууцны барилгын 1-р төслийн 1-р орц, 5 давхар, 16 дугаар хаалга, 3 өрөө, 72,32м.кв талбайтай орон сууцыг 122,944,000 төгрөгөөр, 2.Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороонд баригдаж буй үйлчилгээтэй орон сууцны барилгын 1-р төслийн 1-р орц, 11 давхар, 11 дүгээр хаалга, 2 өрөө, 55,6м.кв талбайтай орон сууцыг 108,420,000 төгрөгөөр тус тус захиалан бариулж, орон сууцыг гүйцэтгэгч буюу хариуцагч тал*******22 оны 4 дүгээр улиралд багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулан захиалагчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиоролцсон байна.
5.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулга, хүсэл зоригийн агуулгаас үзвэл Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, хэлцэл хүчин төгөлдөр байна гэж үзэв.
6.Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүрэг 2 орон сууцыг*******22 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ өнөөг хүртэл биелүүлээгүйгээс талуудын хооронд маргаан үүссэн байна.
7.Талууд дээрх хоёр Орон сууц захиалгын гэрээг бичгээр байгуулж, гэрээний дагуу төлбөр нийт 231,364,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид төлсөн, гэрээнд заасан орон сууц ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх хугацаа*******22 оны 4 дүгээр улирал дуусахад орон сууцыг барьж, хүлээлгэн өгөх талаар нэхэмжлэгч нь хариуцагчид удаа дараа сануулсан ч барилга баригдаж дуусаагүй байгаа талаар маргаангүй байна.
8.Хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд 2 орон сууцыг хүлээлгэн өгөх боломжгүй болсон тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 355.2 дахь хэсэгт зааснаар гэрээг цуцлах эрхтэй бөгөөд мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5,*******5 дугаар зүйлийн*******5.1 дэхь хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцаан өгөх үүрэгтэй байна.
9.Нэхэмжлэгч нь гэрээг цуцалж, гэрээр цуцлах хүртэл хугацааны анз шаардсан. Гэрээний 5.3-т заасны дагуу тус гэрээний нийт үнэ буюу гүйцэтгээгүй үүрэг 231,364,000 төгрөгөөс 0.03 хувийн хүү шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан анзын зохицуулалтад нийцнэ.
10.Иймд хариуцагч ХХК-аас 277,521,118 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.
11.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,545,555 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,545,555 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1,*******5 дугаар зүйлийн*******5.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХК-аас 277,521,118 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,545,555 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-аас 1,545,555 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР