2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 192/ШШ2025/01681

 

 

 

 

 

 

 

 

2025  02  27

192/ШШ2025/01681

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, *********** тоотод оршин суух, *********** ургийн овогтой ***********ийн ******* /РД:***********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, *********** тоотод оршин суух, *********** ургийн овогтой ***********ын******* /РД:***********/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***********

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***********

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар нар оролцов.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч *******өд холбогдуулан орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

1.1.Нэхэмжлэгч Т.******* нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд Т. ******* миний бие нь 2024 оны 8-р сарын 8-нд Баянгол дүүргийн *********** давхарын 5 тоот хаягт байрлах 54.76 метр квадрат хэмжээтэй байрыг худалдан авсан ба 2024 оны 8-р сарын 13-нд Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *********** дугаартай *********** дугаартай хууль ёсны өмчлөгчийн гэрчилгээгээ хүлээн авсан. Гэтэл уг байранд хорооны хэсгийн ахлагч******* гэгч нь гэр бүлийн хамт амьдарч байх бөгөөд байр чөлөөлж өгөхийг хүсэхэд огт тоохгүй байна. Иймд миний өмчлөлийн дээрхи байранд хууль бусаар оршин суугаа ******* болон түүний гэр бүлийг албадан гаргаж миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ гэжээ.

 

1.2.Хариуцагч ******* тайлбартаа: Миний бие*********** овогтой******* нь Баянгол дүүргийн *********** тоотод нөхөр *********** овогтой ***********, 3 хүүхдийн хамт 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн одоог хүртэл ам бүл 5-уулаа амьдарч байна. В1 давхарт байрлах уг байрыгминий нөхөр иргэн *********** овогтой ***********нь/***********/ өөрийн төрсөн ах болох *********** овогтой *********** /РД:***********/-ээс бартераар буюу төлбөрөө 100 хувь төлж ам хэлэлцээр хийн худалдаж авсан. Иргэн *********** нь Гялс бетон зуурмагийн үйлдвэрийн захирал *********** мөн бартерын гэрээгээр ажпын гүйцэтгэлд 100 хувь төлбөрийг барагдуулан худалдаж авсан. Анхны байр эзэмшигч иргэн *********** овогтой *********** Гялс Бетон зуурмагийн үйлдвэрт бүх тооцоогоо дуусгавар болгосон гэрээнд гарын үсэг зурсан боловч үл хөдлөх хөрөнгийн Тэрчилгээ-гээ шилжүүлж өгөөгүй өөр хүнд худалдсан. Эдгээр иргэн ***********, иргэн *********** болон Гялс Бетон зуурмагийн үйлдвэрийн захирал *********** нар хоорондоо хамааралтай. *********** нь намайг өнгөрсөн жил мөн байрны асуудлаас болж шүүхэд дуудсан. 2023 оны 12 сарын 07- нд энэ 3 хүмүүс хоорондоо тохиролцсон учраас нэхэмжлэхээсээ татгалзсан. Гэвч ***********н нь жил хүрэхгүй хугацааны дараа байрны эзэмших эрхийг Т.******* гэгч хүнд шилжүүлсэн байна. Энэ нь намайг болон гэр бүлийг минь сэтгэл санааны маш их хүнд байдалд оруулж, олон жил амьдарсан байрнаас минь хөөж гудамжинд гарахад хүрээд байна. Иймд энэхүү асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэн өгч тусална уу гэжээ.

 

2.Хэрэгт нэхэмжлэгчээс үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 4/, 2024 оны 8 сарын 8-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 5/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 8/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 4/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 22/, оффисын байр захиалан бариулах гэрээ /хх-ийн 23-26/, хүсэлт /хх-ийн 27/, хариуцагчаас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 сарын 07-ны өдрийн 102/ШШ2023/04507 дугаар захирамж /хх-ийн 16/ зэрэг баримтууд бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Т.******* нэхэмжлэлийн үндэслэлээ ...Т.******* миний бие 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүрэг, *********** давхрын 5 тоот хаягт байрлах 54.76м.кв талбайтай орон сууцыг худалдан авч, хууль ёсны өмчлөгч болсон. Гэтэл уг байранд ******* гэх хүн гэр бүлийн хамт амьдарч байх бөгөөд байрыг чөлөөлж өгөхгүй байна. Уг байрыг 2015.03.25-ны өдөр *********** захиалан бариулж, төлбөрөө төлөөд 2019.06 сард гэрчилгээгээ авсан байдаг. ******* нь ***********, *********** нараас уг байрыг авсан гэх боловч ямар ч үндэслэлгүйгээр 7 жил гаран хугацаанд оршин сууж байна. *********** нь орон сууцны өмчлөгч байх хугацаанд ******* нь хууль бусаар эзэмшиж чөлөөлөх шаардлага тавьсан ч чөлөөлж өгөхгүй. Хариуцагчаас өмчлөх эрхтэй талаар баримт гаргуулахаар удаа дараа хэлсэн. Шүүхээс ч тайлбарлаж хэлж байсан ч тийм баримт байхгүй. *********** гэх хүнээс энэ байр авсан гэж хэлдэг. *********** нь байрны өмчлөгч биш тул бидэнд хамааралгүй. Энэ хугацаанд хариуцагч ***********тэйгээ ч учраа болох боломжтой байсан. Хуульд зааснаар хариуцагч болон түүний гэр бүлийг орон сууцнаас чөлөөлүүлнэ гэж тодорхойлсон.

 

3.Хариуцагч ******* нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ Манай гэр бүл 2017 оны 11 сард энэ байранд орсон. Би ах ***********тэй хайрга зөөх ажил хийж******* гэх хүнээс энэ байрыг төлбөрөө авсан. ***********тэй 2024 оны 4 сард уулзахад бичиг баримт нь байгаа гэж хэлж байсан. Тэгээд *********** алга болсон.***********гийн гэрийг олж нягтлантай нь уулзахад Солонгос улс явсан, 4 сард ирнэ гэж хэлдэг. 2019 онд******* гэж хүн байр чөлөөлүүлэх гэж ирж байсан. н*********** энэ байрны асуудлыг шийдэж өнгө гэдэг байсан. Тухайн үедээ гэрээ хийж, орон сууцны өмчлөх эрх нэр дээрээ шилжүүлж авч байгаагүй. Ам хэлцэл хийж төлбөрөө төлөөд авсан. гэж тайлбарлажээ.

 

4.***********, *********** нарын хооронд 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан оффиссийн байр захиалан бариулах гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт уг орон сууцны өмчлөх эрхийг ***********гийн нэр дээр гаргуулахаар ***********ын гаргасан хүсэлт,

*********** өмчлөгчөөр 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр бүртгүүлсэн Эрхийн улсын бүртгэлийн *********** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, *********** давхар 5 тоот хаягт байршилтай, 54.76м.кв талбайтай, хоёр өрөө оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ,

***********, Т.******* нарын хооронд 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан Эрхийн улсын бүртгэлийн *********** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, *********** давхар 5 тоот хаягт байршилтай, 54.76м.кв талбайтай, хоёр өрөө оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 100,000,000 төгрөгөөр Худалдах, худалдан авах гэрээ,

Т.******* өмчлөгчөөр 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр бүртгүүлсэн Эрхийн улсын бүртгэлийн *********** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, *********** тоот хаягт байршилтай, 54.76м.кв талбайтай, хоёр өрөө оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэрэг баримтаар уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Т.******* болох нь тогтоогдож байна.

 

5.Хариуцагч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд гэр бүлийн гишүүний хамтаар оршин сууж байгаа бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт өмчлөгчөөр бүртгэлгүй болохоо зөвшөөрч маргаагүй.

 

6.Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжиж, эрх үүснэ.

 

7.Хариуцагч ******* нь *********** нартай харилцан тохиролцсоны дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшилд авсан гэж тайлбарласан боловч хуулийн дээрх зохицуулалтын дагуу өмчлөх эрх үүссэн, эзэмших эрх шилжүүлэх эрхтэй этгээд эзэмших эрх олгосон болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

8.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

 

9.Маргаан бүхий үл хөдөх эд хөрөнгө нь хариуцагч болон түүний гэр бүлийн гишүүний эзэмшилд байх боловч хууль ёсоор эзэмшиж байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Харин нэхэмжлэгч уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь тогтоогдсон тул хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсан нь хуулийн үндэслэлтэй байна гэж үзэв.

 

10.Иймд нэхэмжлэгч Т.******* өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн *********** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, *********** тоот хаягт байршилтай, 54.76м.кв талбайтай, хоёр өрөө, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ******* болон түүний гэр бүлийн гишүүний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөхөөр шийдвэрлэв.

 

11.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.*******гийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн *********** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, *********** тоот хаягт байршилтай, 54.76м.кв талбайтай, хоёр өрөө, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ******* болон түүний гэр бүлийн гишүүний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******өөс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 


 

                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР