2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 192/ШШ2025/01686

 

 

 

 

 

 

 

2025  02  27

192/ШШ2025/01686

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ********* тоотод оршин суух, ********* ургийн овогтой *********ийн******* /РД:*********/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, ********* тоотод оршин суух, ********* ургийн овогтой *********ын /РД*********/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, ********* тоотод байрлах,******* ХХК /РД:*********/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 17,443,791 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********

нэхэмжлэгчийн өмгөөлөгч *********

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *********

Гэрч: *********

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч******* ХХК,******* нарт холбогдуулан 17,443,791 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

1.1.Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд Нэхэмжлэгч миний бие хариуцагч талтай бичгэн гэрээг 2023 оны 07 сарын 01-нд байгуулсан боловч аман гэрээг тус оны 05 сарын 20-нд харилцан тохирч хийсэн. Тухайн үед бичгэн гэрээ хийгээгүй шалтгаан нь******* ХХК-д манай хамаатны дүү ажилладаг тул итгээд гэрээг заавал бичгээр байгуулах шаардлагагүй гэж үзээд аман гэрээг анх байгуулсан. Тус аман гэрээгээр дээврийн ажил гүйцэтгэх гэрээнд ашиглагдах барилгын материалыг гүйцэтгэгч тал өөрөө сонгон авах тухай тохиролцсон. Үүний дагуу барилгын ажил гүйцэтгэх ажлын явцад гүйцэтгэгчийн шаардсан тухай бүрд нь холбогдох барилгын материалын төлбөрийг хариуцагчийн өгсөн данс руу шилжүүлж байсан. Үүний дагуу

-2023.06.02-ны өдөр Хаан банкны ********* тоот данс эзэмшигч ********* гэх дансруу 2 802 300 төгрөгийг хөөс дээвэр гэх утгатайгаар 2023.06.06-ны өдөр хаан банкны ********* тоот данс эзэмшигч ********* гэх дансруу 207 500 төгрөгийг чийг тусгаарлагч 2 ширхэг гэх утгатайгаар

-2023.06.09-ны өдөр хаан банкны ********* тоот данс эзэмшигч ********* гэх 1 дансруу 2 340 000 төгрөгийг ********* 1 куб гэх утгатайгаар

-2023.06.10-ны өдөр хаан банкны ********* тоот данс эзэмшигч ********* гэх дансруу 2 127 500 төгрөгийг дээврийн хөөс гэх утгатайгаар

-2023.06.11-ны өдөр хаан банкны ********* тоот данс эзэмшигч д.гүрмаа гэх дансруу 3 218 000 төгрөгийг дээврийн мөнгө гэх утгатайгаар (ажлын хөлсний 3 000 000, дээврийн материалын 218 000 төгрөг ) 

-2023.06.09-ны өдөр хаан банкны ********* төөт данс эзэмшигч ********* гэх дансруу 3 800 000 төгрөгийг бетон помп гэх утгатайгаар

-2023.06.12-ны өдөр хаан банкны ********* тоот данс эзэмшигч ********* гэх дансруу 660 000 төгрөгийг тор гэх утгатайгаар

-2023.06.14-ны өдөр хаан банкны ********* тоот данс эзэмшигч ********* гэх дансруу 8 458 000 төгрөгийг дээврийн материал гэх утгатайгаар тус тус шилжүүлсэн. Дээрх шилжүүлсэн үнийн дүн нийт 23,613,300 төгрөг болсон. Үүнээс 3,000,000 төгрөг нь ажлын хөлсний урьдчилгаа ба үлдэгдэл 20,613,300 төгрөг барилгын материалын мөнгө болно.

Үүнээс хамгийн сүүлд шилжүүлсэн 2023 оны 06 сарын 14-нд ********* ********* Хаан банкны дансанд дээврийн материал гэх утгатай 8,458,000 төгрөгийг барилгын материалын зүйл авна гэж мөнгө авсан боловч энэ үнийн дүнгээр авах байсан барилгын материалаас 2,028,000 төгрөгийн силкон, пламтер гэх барилгын материалыг одоог хүртэл авчирч өгөөгүй байна. Тиймээс энэхүү 2,028,000 төгрөгийг нэхэмжилж байна.

Хариуцагч тал аман гэрээгээр тохиролцсон хугацаа буюу 21 хоногийн хугацаанд дуусаагүйгээр барахгүй хугацаандаа амжихгүй нь илт тодорхой болсон тул 2023 оны 07 сарын 01-нд Барилгын дээврийн ажил гүйцэтгэх гэрээ гэх бичгэн гэрээг байгуулсан. Тус гэрээнд ажил гүйцэтгэх хугацаа 21 хоног, бетон бэхжилт, хаталтын хугацаа 14 хоног гэж заасан. Үүнээс харахад ажил гүйцэтгэх хугацаа 21 хоног, захиалагч буюу надад ажлаа хүлээлгэн өгөх хугацаа 35 хоног болж 2023 оны 08 сарын 06-ны өдөр хүлээлгэн өгөх эцсийн хугацаа байсан боловч өнөөдрийг хүртэл хүлээлгэн өгөөгүй. Мөн дээврийн ажлаа бүрэн дуусаагүйгээс үүдэн манай барилгад цаг хугацааны болон санхүүгийн хувьд маш их хохирч байна.

2023 оны 07 сарын 01-нд байгуулсан гэрээний 5.1 дэх хэсэгт Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд хийх ёстой байсан ажлын үнийн 1 хувиар буруутай талдаа алданги ноогдуулна. Энэ нь анх хүлээсэн үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөхгүй гэж заасны дагуу 2023 оны 08 сарын 06-наас 2023 оны 10 сарын 04 хүртэл нийт 59 хоногийн алданги болох 6,965,923.5 төгрөгийг нэхэмжилж байна. Алданги тооцоолоход Иргэний хуулийн 232.6 -д заасны дагуу алдангийг гэрээнд 1 хувь гэж тусгасан байсныг хуульд нийцүүлж хоног тутамд 0.5 хувиар тооцсон болно. Гэрээний загварыг гүйцэтгэгч талаас өгсөн болно.

Ажил гүйцэтгэгч тал болох *********н ерөнхий захирал*******тэй удаа дараа холбогдож, ажлаа дуусгахыг шаардсан ч тодорхой хариу өгөөгүй. Хариуцагч талтай холбоо барихаар удаа дараа оролдсонч утсаа авахгүй байсан. Гүйцэтгэгч тал ажлаа дуусгаагүйгээс манай барилгын дээвэр хэсгээс сүүлийн 2 сар гаруйн хугацаанд ус дусаж, барилгын материал болоод барилгын үндсэн чанарт сөргөөр нөлөөлж байна. Улаанбаатар хотод олон хоног бороо орсонтой хамааралтайгаар их хэмжээний ус дусаж эхэлсэн бөгөөд бороо орохоо больсон ч ажлаа дутуу, алдаатай гүйцэтгэснээс 

үүдэлтэй дээвэрт хуримтлагдсан ус 2 давхрын шалнаас нэвчиж нэг давхрын шаланд ус дусах хэмжээнд хүндрэл учирч байна. Энэ нь барилгын дээвэр бүхэлдээ усанд автсныг с байна. Дээрх байдал нь мөөгөнцөр үүсгэж болзошгүй бөгөөд энэ байдлаараа дээврийн ажлыг үргэлжлүүлэн дуусгавал өвлийн улиралд нойтон байгаа дээврийн хэсэг хөлдөж, гэсэж, улмаар мөөгөнцөр үүсэх нь илт тодорхой юм. Тиймээс дээврийг бүтэн хууж, норсон хэсгийг хатааж ажлыг шинээр дахин хийлгэх тухай 2 талын хооронд байгуулагдсан гэрээний 3.3 дахь хэсэгт Чанарын шаардлага хангаагүй эсвэл дутуу хийсэн аждыш гүйцэтгэгч талаас дахин хийлгэж болно гэж заасны дагуу захиалагч тал болох бие өөрийн эрхээ эдэлж гүйцэтгэгч талд мэдэгдэхэд ойлголоо, маргааш очно, нөгөөдөр очно гэсэн хариуг өгсөөр олон хоног өнгөрч, олон хоногийн хугацаа алдан ирдэг. Ирсэн үедээ дусаал дуссан хэсэгт нөхөөс наагаад явдаг. Ингэснээр манай барилгын дээвэр 5-6 удаа нөхөөс хийсэн буюу өөрөөр хэлвэл 5-6 удаагийн давтамжтай засвар боловч гэрээний зүйл болох ажил гүйцэтгэх гэрээний үр дүнд өөрчлөлт гараагүй, гүйцэтгэл дутуу хэвээр байсан. Дээрх нөхцөл байдал үүссэний улмаас мэргэжлийн хүмүүс ирж үзэхэд мембрамаа зайлшгүй хуулах шаардлагатай гэдгийг мэдсэн. Учир нь олон хоног ус дусаад ирэхээр хар түрхлэг хөөс хооронд тогтсон ус байгааг илтгэх буюу чийгтэй байгаа нь нотлогдож байгаа юм. Тиймээс бетоноо хуулахгүй байх боломжгүй буюу тайлбарлавал, хар түрхлэг түрхэж дараа нь даавуун ус тусгаарлагч тавьж, дараа нь 10 см -н зузаантай хөөс ам даран 2 үе тавих буюу 20см зузаантай хөөс тавьж, 15 - 20 см керамзит тавьж, үүний дараа гялгар уут дэвсэж, тор тавьж, бетон зуурмаг 10 см тавьдаг үйл ажиллагаа болдог юм. Гэтэл эдгээр олон үе давхарга буюу нийт ойролцоогоор 50-60 см зузаан дээврийг нэвтэлж дусал дусах боломжгүй атал ус дусаж байгаа нь гүйцэтгэгч компани ажлаа чанарын шаардлагад нийцүүлээгүй, доголдолтой хийсэн болохыг харуулж байна. Дээврийн энэ олон үе давхарга дунд хийж буй даавуун ус тусгаарлагч нь ус тусгаарлах үүрэгтэй байсан ч үүнийг хүртэл дусал дуссан. Тиймээс дээврийн ажлыг хийхийн тулд мембрамаа эхэлж хуулах нэн шаардлагатай болсон. Ашиглагдах боломжгүй болсон буюу хаягдал мембрамньг зургыг нэхэмжлэлд хавсаргасан болно. Захиалагч талын буруутай үйл ажиллагаа огт байхгүйн дээр гүйцэтгэгч талын 100% буруутайгаар дээврийн барилгын ажил нь стандартад нийцээгүй, гэрээний хугацаанд багтаагүй зэрэг асуудлууд байгаа тул гэрээг цуцлах нэхэмжлэл гаргаж байна. Түүнчлэн гэрээний 4.1. Гүйцэтгэгч нь барилгын угсралтын ажилд шаардагдах чанарын шаардлага хангасан материал ашиглах ба материалын чанарын гэрчилгээг актанд хавсарган захиалагч талд хүлээлгэн өгнө. 4.3. Дээврийн ажил гүйцэтгэгчийн үнэн зөв гарган өгсөн, ажлын журналыг өдөр тутам хөтөлж, зохиогчоор ажлын явцад тогтмол хяналт тавиулж, фото зургаар баталгаажуулан гэрээнд тусгагдсан хийгдэх ажил дууссаны дараа ил, далд ажлын акт бичиж захиалагчид хүлээлгэн өгнө гэж заасан гүйцэтгэгчийнхээ үүргийг биелүүлээгүй. Ажил эхлэх үед буюу ганц удаа 06 сарын 13-ны өдөр ажил эхэлж буй зургийг л явуулсан ба түүнээс хойш ажлаа танилцуулсан зүйл байгаагүй. Олон удаагийн ус дусах, хугацаа алдах бүрт араас нь холбоо барьж байдаг байсан боловч ажлын үр дүн гараагүй буюу стандартын дээврийн ажил хийгдээгүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор хариуцагч талтай гэрээг үргэлжлүүлэх боломжгүй байна. Тиймээс нэхэмжлэгч талаас гэрээг цуцлах буюу гэрээнд заасан хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. Хариуцагч талд гэрээгээ цуцлах хүсэлтэй байгаагаа 2-3 удаа хэлсэн ба хариуцагч тал хариу өгөөгүй өнөөдрийг хүрсэн. Тиймээс өөрсдийн амьдрах барилгаа эрүүл ахуйн болоод бусад талаар стандартад нийцсэн байлгахын тулд******* мйсэн чанаргүй, дусал дуссан, мөөгөнцөрдөх нь илт тодорхой болсон дээврийг хуулж, шинэ дээвэр хийх шаардлага гарсан тул энэхүү Барилгын дээврийн ажил гүйцэтгэх гэрээ-г цуцлах, мөн учирсан хохирлоо барагдуулах нэхэмжлэл гаргаж байна. Дээр тусгагдсаны дагуу манай талаас******* ХХК - тай үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон тул******* компаний захирал Б.Мягмарсүрэнтэй 2023 оны 09 сарын 18 -ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ -г байгуулж, тус гэрээний гүйцэтгэлийг 2023 оны 09 сарын 28 -ны өдөр хүлээн авсан. Барилгын дээврийн ажил нь улирлын шинжтэй ажил байсан тул хугацаа огт алдаж болохгүй байсан. Гэтэл******* ХХК -н үүргийн гүйцэтгэл стандарт хангахгүй, дусал дуссаар тэр бүрд засвар (нөхөөс) хийж, сүүлдээ утсаа авахгүй болсон буюу ахин ажил хийхгүй нь тодорхой болсон тул ********* компанийн захирал *********тэй гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр******* ХХК -н хийгээгүй болон, стандартын хангаагүй дээврийн ажлыг дахин хийж гүйцэтгэсэн болно. Тиймээс энэхүү гэрээний үнийн дүн болон барилгын материалын үнийн дүнг нэхэмжилж байна.******* компанийн захирал Б.Мягмарсүрэнтэй 2023 оны 09 сарын 18- ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-н үнийн болох 8 540 000 төгрөг, Силкон, пламтер гэх барилгын материалын үнийн дүн 2 028 000 төгрөг, 2023 оны 09 сарын 21-ны өдрийн ус тусгаарлагч 2 ширхэг, чинжээс 2 ширхэг авсан баримт 146 000 төгрөг, Гэрээний 5.1-д заасны дагуу алданги 6 965 923.5 төгрөг тус тус нийт 17 443 790.5 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

1.2.Хариуцагч нар хариу тайлбартаа:******* нь******* ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулсан болохыг зөвшөөрч байна. ...Гэрээний үнийн дүн 5,000,000 төгрөг. Ажлын материалаа нэхэмжлэгч өөрөө хариуцахаар гэрээнд тохиролцсон. Дээврийн материалын мөнгө нэхэмжлэгч шилжүүлж, түүгээр материал авч барилгын талбай дээр буулгасан. Хүлээлгэж өгөөгүй материал байхгүй. ...Нэхэмжлэгчийн дүү буюу гэрч******* энэ ажлыг голлон хийж байсан бөгөөд******* нь оролцоо бага байсан. Дээврийн ажил 113м.кв талбайтай. Дахин өөр хүнээр хийлгэсэн ажил нь 73м.кв байна. Зөрүү нь 40м.кв гарч байна. Дээврийн ажил чанарын шаардлага хангахгүй, шинээр хийх шаардлага байсан нь баримтаар тогтоогдохгүй байна. Алданги гэрээнд 1 хувиар тохирсон байгаа нь хуульд нийцэхгүй байна. Хууль бус тохиролцооны дагуу алданги шаардах эрхгүй. Ажил хүлээлцэхэд нэхэмжлэгч гадаад улс руу яваад байгаагүй учир хүлээж аваагүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

2.Хэрэгт барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ /хх-ийн 7-10/, барилгын дээврийн ажил гүйцэтгэх гэрээ /хх-ийн 11,12/, үнийн санал /хх-ийн 13-15/, фото зураг /хх-ийн 16,17/, Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн албан бичиг /хх-ийн 23/, нэхэмжлэх /хх-ийн 24/, зарлагын баримт /хх-ийн 25, 26/, дээврийн ажил гүйцэтгэсэн акт /хх-ийн 27-40/, дансны хуулга /хх-ийн 61-65/ нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч******* нэхэмжлэлийн үндэслэлээ ...Би 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ******* ХХК-тай дээврийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээгээр хариуцагч ***** ХХК нь дээврийн ажлыг 35 хоногт буюу 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээлгэн өгөх, ажлын хөлс 5,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн. Гэвч хариуцагч дээврийн ажлыг хийж дуусгаад дээврийн ажил гүйцэтгэсэн ажлын акт өгөөгүй, ажлаа хүлээлгэж өгөөгүй. Хийсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй бөгөөд борооны ус гоожсон тул дахин засуулсан. Хэд хэдэн удаа засуулсан ч доголдол засагдаагүй. Сүүлдээ засаж өгөлгүй алга болсон. Тухайн үед хариуцагч материалын төлбөрийг надаас авч байсан боловч 2,147,000 төгрөгийн материал хүлээлгэж өгөөгүй. Ажлаа хугацаандаа гүйцэтгээгүй алданги 6,965,923 төгрөг. Өөрийн зардлаар н.Мягмарсүрэн гэх хүнээр дахин дээврийн ажлыг хийлгэсэн ажлын хөлс 8,540,000 төгрөг нийт 17,679,923 төгрөгийг******* ХХК-аас гаргуулахаар шаардаж байна.******* хамтран хариуцна гэж тодорхойлсон.

 

3.Хариуцагч******* ХХК,******* нар нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ******* нь******* ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулсан болохыг зөвшөөрч байна. ...Гэрээний үнийн дүн 5,000,000 төгрөг. Ажлын материалаа нэхэмжлэгч өөрөө хариуцахаар гэрээнд тохиролцсон. Дээврийн материалын мөнгө нэхэмжлэгч шилжүүлж, түүгээр материал авч барилгын талбай дээр буулгасан. Хүлээлгэж өгөөгүй материал байхгүй. ...Нэхэмжлэгчийн дүү буюу гэрч******* энэ ажлыг голлон хийж байсан бөгөөд******* нь оролцоо бага байсан. Дээврийн ажил 113м.кв талбайтай. Дахин өөр хүнээр хийлгэсэн ажил нь 73м.кв байна. Зөрүү нь 40м.кв гарч байна. Дээврийн ажил чанарын шаардлага хангахгүй, шинээр хийх шаардлага байсан нь баримтаар тогтоогдохгүй байна. Алданги гэрээнд 1 хувиар тохирсон байгаа нь хуульд нийцэхгүй байна. Хууль бус тохиролцооны дагуу алданги шаардах эрхгүй. Ажил хүлээлцэхэд нэхэмжлэгч гадаад улс руу яваад байгаагүй учир хүлээж аваагүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.

 

4.Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: *******,******* ХХК-ийн хооронд 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Барилгын дээврийн ажил гүйцэтгэх гэрээ бичгээр байгуулсан байна. Гэрээнд нэг талаас *******, нөгөө талаас******* ХХК-ийг төлөөлж ерөнхий захирал******* гарын үсэг зурж, компанийн тамга дарж баталгаажуулсан байна.

 

5.Гэрээгээр******* ХХК нь Сүхбаатар дүүрэг, Бэлхийн аманд байрлах амины орон сууцны 113.4 м.кв барилгын ашиглалттай дээврийн ажлыг 21 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх, ******* нь ажлын хөлс 5,000,000 төгрөгийг төлөх, ажлын гүйцэтгэлийг талууд актаар хүлээлцэхээр тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.

 

6.Шүүх хуралдаанд хариуцагч******* ХХК нь нэхэмжлэгтэй байгуулсан гэрээг*******д олгосон зөвшөөрлийн дагуу гэрээ байгуулсан болохыг зөвшөөрч маргаагүй.

 

7.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулга, хүсэл зоригийн илэрхийллээс үзвэл нэхэмжлэгч *******, хариуцагч******* ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, хэлцэл хүчин төгөлдөр байна гэж үзэв.

 

8.Харин талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч******* нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний дагуу ямар нэг үүрэг хүлээсэн нь тогтоогдохгүй байна.

 

9.Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ.

10.Зохигч талууд ажил хүлээлцсэн талаар маргаантай байх боловч нэхэмжлэгч дээврийн ажил хийснээс хойш бороо ороход борооны ус гоожиж, хариуцагч хэд хэдэн удаа засварласан гэх тайлбараар ажлыг хүлээн авсан гэж үзэхээр байна.

 

11.Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1, 352.2.2-т заасны дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх бөгөөд ийнхүү доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй.

 

12.Гэрч*******ын ...Дээврийн ажилд өмнө хийдэг байсан материалаар хийсэн. Асуудал гарч байгаагүй. Тухайн үед цаг агаарын нөхцөл байдал нөлөөлсөн байх. Ус чийг их байсан. Дээврийн ажлын дийлэнх хэсгийг буюу 70 хувийн ажлыг би хийж гүйцэтгэсэн. Тухайн үед 1-2 удаа засаж нөхсөн. Харин барилгын материал дээврийн ажилд орсон. Плантер гэх 2,147,000 төгрөгийн материалгүйгээр дээврийн ажил хийх боломжгүй. гэх мэдүүлэг, *******,******* ХХК-ийн хооронд 2023 оны 09 сарын 18-ны өдөр байгуулагдсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, ажлын акт, хавсралт зураг, нэхэмжлэх зэрэг баримтаар хариуцагч******* ХХК-ийн хийсэн дээврийн ажил доголдолтой байсан бөгөөд засварлах үүргээ хэрэгжүүлээгүйгээс шинээр ажил хийлгэж, 8,540,000 төгрөгийн зардал гарсан нь тогтоогдож байна. Харин 2,028,000 төгрөгийн материал хүлээлгэж өгөөгүй гэх тайлбар нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

13.Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан барилгын дээрийн ажил гүйцэтгэх гэрээний 5.1-д талууд гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд хийх ёстой байсан ажлын үнийн дүнгийн 1 хувиар буруутай талдаа алданги ноогдуулна гэж тусгасан байна.

 

14.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.

 

15.Талуудын алдангийн талаарх зохицуулалт хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй байх тул хууль бус тохиролцооны дагуу үүрэг гүйцэтгэх буюу алданги шаардах үндэслэлгүй.

 

16.Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч ******* нь хариуцагч******* ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын доголдол арилгахтай холбоотой гарсан зардал 8,458,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна. Харин алданги 6,965,923 төгрөг, материалын зардал 2,028,000 төгрөг болон хамтран хариуцагч*******д холбогдох нэхэмжлэл үндэслэлгүй байна.

 

17.Иймд хариуцагч******* ХХК-аас 8,458,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******өд олгож, нэхэмжлэлээс үлдэх 9,139,923 төгрөг, хариуцагч*******д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

18.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245,169 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч******* ХХК-аас 151,590 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* ХХК-аас 8,458,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******өд олгож, нэхэмжлэлээс үлдэх 9,139,923 төгрөг, хариуцагч*******д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******өөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,169 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч******* ХХК-аас 151,590 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 


 

                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР