2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 192/ШШ2025/01697

 

 

 

 

 

2025  02  27

192/ШШ2025/01697

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ********* тоотод оршин суух, ********* ургийн овогтой *********ын ******* /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ********* тоотод оршин суух, ********* ургийн овогтой *********гийн******* /РД:*********/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч*********

Хариуцагч *********

Хариуцагчийн өмгөөлөгч *********

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч*******т холбогдуулан 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

1.1.Нэхэмжлэгч М.******* нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд Иргэн Мягмарын ******* миний бие өөрийн эзэмшлийн ********* улсын дугаартай ********* гэрчилгээний дугаартай, ********* арлын дугаартай Mercedes benz маркийн тээврийн хэрэгслийг******* гэх хүнээр дамжуулан*******т 40,000,000 төгрөгөөр худалдахаар амаар тохиролцож урьдчилгаа 20,000,000 төгрөгийг бэлнээр авч, үлдэгдэл 20,000,000 төгрөгийг нэг сарын дотор төлөхөөр харилцан тохиролцож 2022 оны 09 сарын 21-ний өдөр авто тээврийн үндэсний төв дээр очиж тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг*******т шилжүүлж өгсөн. Гэтэл******* нь өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрөө төлөхгүй утасаа авахгүй байгаа бөгөөд удаа дараа утсаар холбогдоход утасаа авахгүй сураг чимээгүй алга болсон. Миний бие өөрийн ********* улсын дугаартай ********* гэрчилгээний дугаартай, ********* арлын дугаартай Mercedes benz машины талаарх лавлагааг холбогдох байгууллагаас авахад *********Х болж улсын дугаар нь өөрчлөгдсөн байна. Иймд хариуцагч*******аас тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

1.2.Хариуцагч******* хариу тайлбартаа: Мягмар овогтой *******гээс тус дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд аргасан Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 20,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй танилцлаа. Тус нэхэмжлэлд М.******* нь өөрийн эзэмшлийн ********* улсын дугаартай гээврийн хэрэгслийг******* гэх хүнээр дамжуулан******* миний биед 40 сая гөгрөгөөр худалдахаар амаар тохиролцож урьдчилгаа 20 сая төгрөгийг бэлнээр авч, үлдэгдэл 20 сая төгрөгийг нэг сарын дотор төлөхөөр харилцан тохиролцож тээврийн хэрэгслийг лилжүүлсэн хэмээн ор үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй нэхэмжлэл гаргажээ.******* миний бие нь нэхэмжлэгч М.******* гэгч хүнийг огт танихгүй, эрэгтэй сүн, эмэгтэй хүний алин болохыг нь ч мэдэхгүй, тус машиныг худалдах худалдан авах гэрээ сийгээгүй, амаар тохиролцоогүй, миний бие 20 сая төгрөг бэлнээр төлөөгүй, үлдэгдэл 20 сая өгрөг нэг сарын дотор төлнө гэж тохироогүй бөгөөд энэ хүнээс надад холбогдуулж нэхэмжлэл гаргасанд гайхаж байна. Түүнлчэн М.******* гэдэг хүн надруу огт холбогдож Мгаагүй, сураг чимээгүй болсон гэж намайг гүтгэж байгаад гомдолтой байна. Харин бодит байдал дээр миний бие******* нь ********* ХХК-ийн Гүйцэтгэх ахирал*******тай 2021 онд гэрээ байгуулж газар шорооны ажил гүйцэтгэсэн боловч лслын хөлсний үлдэгдэлээ өгөхгүй байсан тул Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан патны шүүхэд нэхэмжлэл гаргаж,******* надад нэхэмжлэлийн дүнд өрөндөө тооцож ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийг өгч байсан юм.******* нь тус (ашины гэрчилгээг миний нэр дээр гаргуулж, машинтай хамт хүлээлгэж өгч байсан. Иргэн М.*******гээс гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг нгүүхэд хянан пийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч (ь шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, мөн хуулийн 42 дугаар зүйлийн -2.1 дэх хэсэгт Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэсэн лаардлагыг хангаагүй байна. Мөн нэхэмжлэлд дурьдагдсан үйл баримт нь үнэнд үндэслэгдээгүй, шударга ёсонд ийцэхгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг үхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

2.Хэрэгт нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 4/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 5/, фото зураг /хх-ийн 6-8/, хариуцагчаас нэхэмжлэл /хх-ийн 15/, гар бичмэл /хх-ийн 16,17/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 18/ШШ2023/02321 дугаар захирамж /хх-ийн 19,20/, шүүхээс*******ын гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч М.******* нэхэмжлэлийн үндэслэлээ ...Би өөрийн эзэмшлийн ********* улсын дугаартай Mercedes benz маркийн тээврийн хэрэгслийг******* гэх хүнээр дамжуулан*******т 40,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Урьдчилгаа 20,000,000 төгрөгийг бэлнээр авч, үлдэгдэл 20,000,000 төгрөгийг нэг сарын дотор төлөхөөр амаар тохиролцсон. 2022 оны 09 сарын 21-ний өдөр тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлж өгсөн ч үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байна гэж тодорхойлсон.

 

3.Хариуцагч******* нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ Би М.******* гэж хүнийг огт танихгүй. Уулзаж байгаагүй. Машин худалдах, худалдан авахаар бичгээр, амаар тохиролцоо хийж байгаагүй. Төлбөр 20,000,000 төгрөг өгч байгаагүй. Харин ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийг ********* ХХК-ийн захирал*******аас өр төлбөртөө 40,000,000 төгрөгт тооцож авахаар тохиролцсон. Миний бичиг баримт авч яваад машинаа бичиг баримтын хамт хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

 

4.Тээврийн хэрэгслийн лавлагаа, зохигчдын талбар, шүүхэд гэрч******* ...Нэхэмжлэгч М.*******гээс ********* улсын дугаартай автомашиныг худалдах худалдан авахаар харилцан тохиролцсон. Надад энэ машиныг чи ав гээд үнэ тохирч авсан. ...Уг автомашин мөргөлдсөн байсан учир засаад цааш нь Батэтүмон ХХК-ийн захирал*******т ********* ХХК-ийн төлөх төлбөр 40,000,000 төгрөгт тооцож өгөхөөр тохиролцоо хийсэн.*******тай тохиролцоод иргэний үнэмлэхийг авч яваад тээврийн хэрэгслийн нэр шилжүүлж, машиныг нь хүлээлгэн өгсөн. ...М.*******,******* нарын хооронд ямар нэг тохиролцоо хийгдээгүй гэх мэдүүл зэргээр ********* улсын дугаартай, Mercedes benz маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч М.******* нь*******тын өмчлөлд шилжүүлэх,******* нь уг автомашиныг ********* ХХК-ийн 40,000,000 төгрөгийн төлбөрт тооцож*******ын өмчлөлд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

 

5.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

6.Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч М.*******, хариуцагч******* нарын хооронд ********* улсын дугаартай, Mercedes benz маркийн автомашиныг худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, талуудын хооронд үүргийн хэлцэл хийгдсэн үйл баримт тогтоогдохгүй байна.

 

7.Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагчтай эрх зүйн харилцаанд оролцсон, хариуцагчаас 20,000,000 төгрөг авч, үлдэх 20,000,000 төгрөгийг дараа төлөхөөр тохиролцсон гэх тайлбараа нотолж чадаагүй.

 

8.Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хэлцэл хийгдэж, үүрэг үүссэн үйл баримт тогтоогдохгүй байх тул хариуцагчаас худалдах, худалдан авах хэлцлийн дагуу 20,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна.

 

9.Иймд хариуцагч*******т холбогдох 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

10.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******т холбогдох 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 


 

                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР