2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 192/ШШ2025/02143

 

 

 

 

 

 

 

 

 

2025  03  20

192/ШШ2025/02143

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

  

Нэхэмжлэгч: Япон улсын Кагава мужийн Сакадей хотын ***** тоотод байрлах, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, ***** тоотод оршин суух, ***** овогт *****ийн******* /РД:ЧВ62041217/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, ***** тоотод оршин суух, ***** овогт *****ын******* /РД:УП97043074/ нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 15,308,680 төгрөгийг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 24,125,478 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****

Хариуцагч *****

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч*******, ****** нарт холбогдуулан 15,308,680 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

1.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Манай Япон хэлний сургууль нь орон 1С хэлний бэлтгэлд суралцах хүсэлтэй оюутнуудыг бүртгэн авч, зохих журмын дапу шаардлага хангасан оюутнуудыг сургуульдаа элсүүлэн авдаг.

Манай сургуульд 2021 онд******* овогтой******* нь Япон Улсад сурах жуеэлтэйгээ илэрхийлж, холбогдох материалыг бүрдүүлэн огсөн. Сургалтын төлбөр 673.225 иен, амьдрах зардал сар бүр 60,000 иен байхаар тохиролцож 2021 оны 11 сарын 18-ны өдөр баталгааны бичиг хийгдсэн. Үүний дагуу ****** нь 2021 оны 10 сарын 01-ны өдрөөс 2023 оны 09 сарыг хүртэл сурсан.

Энэ хугацаанд сургалтын төлбөр 1,288,040 иен, үүнээс 876,397 иен төлсөн бөгөөд үлдэгдэл 411,643 иен буюу 9 336 063 төгрөг, дотуур байр болон цахилгааны төлбөр 261,562 иен буюу 5 932 226 төгрөг нийт 15,268,452 төгрөгийг өнөөдрийг хүртэл ^өлөөгүй байна. ****** нь Япон Улсад амьдарч байгаа бөгөөд түүний сургалтын төлбөрийг баталгаа гаргаж хариуцахаар болсон******* нь өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байна. Үлдэгдэл төлбөрийг төлөх талаар удаа дараа*******тай холбогдсон хэдий ч төлбөрийн үлдэгдлийн талаар огт мэдээгүй, би сураагүй болохоор төлөхгүй, надад хамааралгүй гэх байдлаар асуудалд хандаж байна.******* нь сургалтын төлбөр болон амьжиргааны зардлыг бүрэн төлж чадахаа илэрхийлж өөрийн дансны хуулга болон ажлын газрын тодорхойлолт. өөрийн нэр дээр бүртгэлтэй хувийн сууц зэргийг виз мэдүүлэх үед баримтжуулан гаргаж өгсөн хэдий ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна.

Мөн ****** нь манай сургуулиас гарсны дараа манай сургуульд суралцаж буй оюутнуудад энэ сургуульд үнэгүй сурч болдог, би үнэгүй сураад төгссөн гэх зэрэг байдлаар оюутнуудын групт бичиж худал ойлголт төрүүлж байна. Япон хэлний сургууль нь Япон Улсын Кагава мужид байрладаг бөгөөд сургуулын захирал******* нь 2023 оны 11 сарын 12-ны өдөр Монгол Улсад хүрэлцэн ирж сургуулийг шүүхэд төлөөяччлөх бүрэн эрхийг К.Отгонцэцэгт олгосон болно.******* нь хүү ******т баталгаа гаргаж "Би 2006 оноос хойш хувийн бизнес хийж байгаа, өөрийн машин засварын газар ажиллуулж байгаад, орлого сайн олоод одоо караокэ болон зочид буудал ажиллуулж байна.... Тиймээс хүүгийнхээ Япон Улсад дахь >галтын төлбөр, амьдрах зардлыг даах болно гэж баталгаа гаргасан хэдий ч >галтын төлбөр болон амьдрах зардлыг өнөөдрийг хүртэл төлөхгүй байна. Иргэний /лийн 234 дүгээр зүйлийн 234.4-т "Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг щэтгүүлэгч үүрэг гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардана... I хуульчилсан байх тул үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагч болох*******аас шаардаж байна. Мөн ****** нь 2023 оны ! I сарын 27-ны өдөр нгол Улсын хилээр орж ирсэн байна.

Иймд сургалтын үлдэгдэл төлбөр 41 1 643 иен буюу 9 336 063 гөгрөг. догуур байр юн цахилгааны төлбөр 261562 иен буюу 5 932 226 төгрөг нийт 15 268 452 төгрөгийг атсуурь,******* нараас гаргуулж өгнө үү.

23 оны 11 сарын 13-ны өдрийн иений ханшаар тооцсон болно. 1иен 22.68/

1.2.Хариуцагч нар нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Миний бие******* нь тус сургуульд хүүийнхаа төлбөрийг төлех тухай баталгаа гаргаж өгөөгүй, харин 2022 оны 04-р сард японы виз мэдүүлэхэд визны баталгаа буюу буцах ирэхгүй бол түүнийг буцааж ирүүлэхэд гарах зардлыг хариуцах тухай баталгаа гаргаж өгсөн. Миний хүү ****** өөрийнхөө мөнгөөр сургалтын төлбөр болон нэхэмжлэгч байгууллагатай төлбөр тооцоог хийсэн байсан бөгөөд миний бие түүний төлбөр тооцооны асуудлыг огт мэдэхгүй болно. ****** нь одоо 27 настай бөгөөд өөрийн хийсэн үйлдэл, хэлцлийн үр дагавар, хариуцлагыг өөрөө хариуцах эрх зүйн бүрэн чадамжтай, тийм насанд хүрсэн учраас би түүний өмнөөс санхүүгийн болоод эрх зүйн хариуцлага хүлээхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч******* нь нэхэмжлэгч ******* ХХК-д холбогдуулан 24,125,478 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

2.1.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Сая хариуцагч маань тайлбарлахад******* гэдэг хүн рүү мөнгө шилжүүлсэн гээд тайлбарлаж байна. Одоо нотлох баримт шинжлэн судлахаар яг хэн нь бодитой хүнээ яриад байгаа нь тодорхой болох байх. Өөрөөр хэлбэл Япон сургуульд элсэхэд Монгол улсад тодорхой хэмжээний 20 багцтай гэсэн сургалтад хамрагдсан байхыг шаарддаг буюу хэлний бэлтгэлд хамаарагдах шаардлагатай. Тэр утгаараа хариуцагчийн хэлээд байгаа******* гээд хүний хэлний академид ****** нь 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 4 сар хамрагдсан байдаг. Энэ талаар хариуцагч өөрөө өмнөх шүүх хуралдаанд тайлбарлаж байсан.*******ийн Монгол дахь Япон хэлний сургуульд 4 сар хамаарагдаж, тодорхой хэмжээний багц цагаа бүрдүүлээд төгссөн байна. Гэтэл энэ үйл явц манай сургуульд ямар ч хамааралгүй. Өөрөөр хэлбэл манай сургуульд хамрагдахаас өмнө багц цагаа бүрдүүлж байгаа асуудал байна. Тухайн сургалтын төлбөрийг одоо нэхэмжилж байгаа сургуулийн төлбөртэй хольж хутгаад тайлбарлаж байна.******* гэдэг хүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуусан. Гэрчийн мэдүүлгээр ямар учиртай мөнгө, хэрхэн зарцуулагдсан, Япон сургуулийн үйл ажиллагаатай хамааралтай юм уу, хамааралгүй юм уу гэдгийг тодорхой тайлбарлаж өгсөн энэ талаар нотлох баримт шинжлэн судлахад тодорхой харагдах байх.******* гэдэг хүн бол ****** гэдэг хүнд Япон сургуульд сурахаас өмнө багцаагаа бүрдүүлж өгсөн. Гэрчийн мэдүүлэг дээр манай сургуульд сурсан нь үнэн 5 сая төгрөгийн төлбөр бол Япон сургуульд хамаарахгүй. Япон сургуульд суралцсан төлбөрийг нэхэмжилж байгаа нь Япон сургуульд сурсантай холбоотой хугацааг бол тэр талаар би мэдэхгүй гэдгийг гэрчийн мэдүүлэг дээр өгсөн байгаа. Мөн түүнтэй холбоотой нотлох баримтуудыг шүүхэд гаргаад өгсөн. Иймд 5 сая төгрөгийн асуудал нэхэмжлэгч Япон сургуульд ямар ч хамааралгүй гэдгийг гэрч тайлбарлаж, хангалттай нотлох баримтыг хэрэгт хавсаргаж өгсөн. Мөн******* гэдэг хүн бол хариуцагч Япон сургууль руу явах материалаа бүрдүүлдэг материал бүрдүүлэхэд дансанд мөнгө байршуулсан байхыг шаарддаг. Түүнтэй холбоотой виз мэдүүлэхэд манай сургалтын төвийг төгссөн учраас дэмжлэг үзүүлсэн болохоос Япон сургуульд хамааралгүй гэдэг тайлбарыг гаргасан. Дансанд дээр байршуулсан 70 сая төгрөгийг илүү төлөлт гэж тайлбарлаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай ямар ч хамааралгүй учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.******* гэдэг хүнд сургалтын төлбөрийг шилжүүлсэн гээд хувийн данс руу гүйлгээ хийсэн байна. Гэвч уг төлбөр манай сургуульд ямар ч хамааралгүй учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Хариуцагч илүү төлсөн сургалтын төлбөрийг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа боловч илүү төлбөр төлсөн зүйл байхгүй, өнөөдрийн хүртэл үлдэгдэл төлбөрөө төлөөгүй учраас бид шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн хариуцагч төлсөн төлбөрөөс суралцсан хугацаа бага байна, нэг жилийн төлбөрийг илүү төлөлт хийсэн гэж тайлбарлаж байна. Гэвч хариуцагч сургуулийг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гэх сертификат хэрэгт авагдсан боловч 03 дугаар сарын 15-ны өдөр төгсөөгүй. Өөрөөр хэлбэл Япон улсад ажил хийхийн тулд тухайн хэлний бэлтгэлийг төгсөн гэрчилгээ шаарддаг учраас хэлбэр төдий байдлаар 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч компаниас ****** сургалтаа төгсөн гэдэг гэрчилгээг гаргаж өгсөн болохоос биш үүнээс хойш бол огт сураагүй гэсэн үг биш. Тэгэхлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь нэг жил сурсан байхад хоёр жилийн төлбөрийг шаардаад байна илүү нэг жил сураагүй төлбөрийн төлөлтийг шаардаж байгаа байдлаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж байна. Нэхэмжлэгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гэрчилгээ олгогдсон талаар баримт хавтаст хэрэгт авагдсан гэвч бодит байдал дээр 2023 оны 04, 05, 06, 07 саруудад нэхэмжлэгч компанийн зүгээс ****** нь манай сургуульд хамрагдаж байгаа учраас цагаачлалын алба ирц дутуу бол хөөх шаардлага тавьдаг учраас ирцийн мэдээллийг явуулсан баримтыг хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгсөн Өөрөөр хэлбэл хариуцагч ****** нь 04 дүгээр сард хэдэн удаа сурталтанд суусан байна, 05, 06, 07 саруудад хэдэн удаа хамаарагдсан талаар ирцийн мэдээлэл явуулсан. Уг хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ****** нь манай сургуульд 2023 оны 09 дүгээр сар хүртэл хамаарагдсан, сурталтанд суусан учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн хариуцагч 2022 оны 04 дүгээр сард Япон улс руу явсан тэрнээс өмнө сураагүй корона гэж худлаа ярьж байна аа гэдэг тайлбарыг гаргаж байна. Гэтэл 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 04 дүгээр сар хүртэл манай Япон сургуульд цахимаар хамрагдсан. Тэр талаар нотлох ирцийн мэдээллийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагч манай сургуульд 2 жилийн хугацаанд хамрагдсан учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Ямар нэгэн илүү төлөлт хийсэн зүйл байхгүй, нэг жилээр илүү сураагүй гэдэг зүйлийг тайлбарлаж байгаа боловч нэг жилээр илүү сурсан гэдгийг нотлох баримтыг гаргаж өгсөн. Иймд хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

2.2.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Манай сургалтад явахын тулд суралцагч тодорхой хэмжээний Япон хэлний мэдлэгтэй байх шаардлага тавигддаг. ****** нь******* гэх хүний сургалтад хамрагдаж төлбөр төлсөн байна. Энэ сургалт манай сургалтад ямар ч хамааралгүй. Иймд*******т өгсөн мөнгийг манайх хариуцахгүй. Мөн мэдүүлэгтээ виз мэдүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, дансны баталгаа гаргасан байдаг. Хариуцагчийн дансны баталгаа гаргахаар*******т мөнгө, хүүгийн талаар манайх мэдэхгүй, хамааралгүй. Сургалт 2 жилийн хугацаанд явагдсан, дотуур байр, цахилгааны мөнгө илүү төлөөгүй тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

 

3.Хэрэгт нэхэмжлэгчээс итгэмжлэлийн эх хувь /хх-ийн 4/, итгэмжлэлийн орчуулга /хх-ийн 5/, түүхийн бүх зүйлийн гэрчилгээний эх хувь /хх-ийн 6,7/, түүхийн бүх зүйлийн гэрчилгээний орчуулга /хх-ийн 8/, сургалтын төлбөр төлөлтийн хүснэгт эх хувь /хх-ийн оюутны байр ашиглалтын үүрэг эх хувь /хх-ийн 9/, сургалтын төлбөр төлөлтийн хүснэгтийн эх хувь /хх-ийн 10/, сургалтын төлбөр шилжүүлэх хүсэлтийн маягтын эх хувь /хх-ийн 11/, баталгаа гаргагчийн гэрчилгээний эх хувь /хх-ийн 12,13/, оюутны дотуур байр ашиглалтын үүрэг орчуулга /хх-ийн 14/, сургалтын төлбөр шилжүүлэх хүсэлтийн маягтын орчуулга /хх-ийн 15/, сургалтын төлбөр төлөлтийн хүснэгтийн орчуулга /хх-ийн 16/, баталгаа гаргагчийн гэрчилгээний орчуулга /хх-ийн 17/, итгэмжлэл /хх-ийн 25/, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /хх-ийн 26/, итгэмжлэл /хх-ийн 129/, оршин суух үнэмлэх орчуулга /хх-ийн 130/, оршин суух үнэмлэх эх хувь /хх-ийн 131/, Япон хэлний сургалтын байгууллагын мэдэгдлийн стандартын 38 дугаарт хасагдсан суралцагчтай холбоотой тайлан эх хувь /хх-ийн 132/, Япон хэлний сургалтын байгууллагын мэдэгдлийн стандартын 38 дугаарт хасагдсан суралцагчтай холбоотой тайлан орчуулга /хх-ийн 133/, Япон хэлний сургалтын байгууллагын мэдэгдлийн стандартын 39 дугаарт хасагдсан суралцагчтай холбоотой тайлан орчуулга /хх-ийн 134/, ирцийн үзүүлэлт 50 хувиас доош суралцагчдад хамааралтай япон хэлний сургалтын байгууллагын тайлан /хх-ийн 135/, Япон хэлний сургалтын байгууллагын мэдэгдлийн стандартын 39 дугаарт хасагдсан суралцагчтай холбоотой тайлан эх хувь /хх-ийн 136/, 2021 оны 10 сарын 13-ны өдөр Лхагва гараг эх хувь /хх-ийн 143/, 2021 оны 10 сарын 13-ны өдөр Лхагва гараг орчуулга /хх-ийн 144/, 2021 оны 10 сарын 14-ний өдөр Пүрэв гараг эх хувь /хх-ийн146/, 2021 оны 10 сарын 14-ний өдөр Пүрэв гараг орчуулга /хх-ийн 147/, 2021 оны 11 сарын 22-ны өдөр Даваа, 2021 оны 11 сарын 24-ний өдөр Лхагва, 2022 оны 1 сарын 21-ний өдөр Баасан, 2022 оны 3 сарын 3-ны өдөр Пүрэв, 2022 оны 3 сарын 4-ний өдөр Баасан, хариуцагч*******аас гэрчилгээ /хх-ийн 68/, дансны хуулга /хх-ийн 69-74/, гэрчилгээ /хх-ийн 104/, төгсөх тухай тодорхойлолт /хх-ийн 105/, дансны хуулга /хх-ийн 107-113/, шүүхээс Хил хамгаалах ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2-3в/7869 тоот албан бичиг /хх-ийн 33/,*******ийн гэрчийн мэдүүлэг /хх-ийн 155-158/, Хил хамгаалах ерөнхий газрын 2024 оны 06 сарын 10-ны өдрийн 2-3в/3643 тоот албан бичиг /хх-ийн 167/,*******ийн тайлбар /хх-ийн 169/, дансны хуулга /хх-ийн 170,171/, Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 193/, иргэний оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 194/ зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлээс үлдэх хэсэг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

1.1.Нэхэмжлэгч ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Манай сургуулийн сургалтын төлбөр 1 жил нь 590,000 иен, дотуур байр, цахилгааны төлбөр сард 60,000 иен байдаг. Хариуцагч ****** манай сургуульд суралцах хүсэлтээ илэрхийлж, 2 жилийн сургалтад суралцахаар төлбөр 1,288,040 иен төлөхөөр тохиролцсон. Сургалт 2021 оны 10 сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 сарын 30-ны өдөр хүртэл 2 жил бөгөөд 2021 оны 10 сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 сар хүртэл хугацааны сургалт цахимаар орсон. Хариуцагч сургалтын төлбөрөөс 876,397 иен төлж, үлдэх 411,643 иен буюу 9,360,761 төгрөг, дотуур байр болон цахилгааны төлбөр 261,562 иен буюу 5,947,919 төгрөг нийт 15,308,680 төгрөгийг төлөөгүй. Сургалтын гэрээ байгуулахад хариуцагчийн аав******* ньийн сургалтын болон дотуур байрны төлбөрийг төлөх баталгаа гаргаж баталгааны гэрээ байгуулсан. Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаариас, мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар******* нараас 15,308,680 төгрөг гаргуулж өгнө үү гэж тайлбарласан.

 

1.2.Хариуцагч ******,******* нар нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...****** сургалтын гэрээний дагуу 1 жил суралцаж, сургуулиа 2023 оны 03 сарын 25-ны өдөр төгссөн. Сургалтын төлбөрт 5,280,000 төгрөг шилжүүлсэн. ...Байрны төлбөр бэлнээр авдаг байсан илүү төлбөр төлсөн. Төлөх өр төлбөр байхгүй гэж тайлбарласан.

 

1.3.Хариуцагч******* сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...Футурь дизайн япон хэлний сургуулийн 1 жилийн сургалтын төлбөр 590,000 иен, дотуур байр цахилгааны төлбөр 1 сард 60,000 иен гэсэн байна. ****** 2022 оны 04 сарын 15-ны өдрөөс 2023 оны 03 сарын 15-ны өдөр хүртэл 11 сар буюу 1 жил сургалтад суралцаж төгссөн. Сургалтын төлбөрт 876,397 иен төлсөн. Илүү 286,397 иен буюу тухайн үеийн ханшаар 7,436,486 төгрөг төлсөн байна.

...Дотуур байр, цахилгааны төлбөрт сар бүр 60,000 иен авдаг байсан. Гэтэл япон менежер нэг хүний зардал 22,300 иен авдаг байсан байна. Сар бүр илүү 37,700 иен төлсөн тул 11 сарын хугацаанд 414,700 иен илүү авсан байна. Тухайн үеийн ханшаар 10,765,612 төгрөг болно.

...Банкны баталгаа 71,500,000 төгрөг байршуулсан бөгөөд хоногт 0.5 хувийн хүү авна гэж тохиролцсон. Хоногт 355,000 төгрөг байх боловч 645,000 төгрөг авсан. Илүү тооцож авсан 645,000 төгрөгийг буцаан гаргуулна.

...О.Цэлмэг гэх хүнийг япон хэлний сургуульд явуулсан.*******т сургалтын төлбөрт шилжүүлэхээр 5,280,000 төгрөг шилжүүлсэн. Иймд дээрх дүнг нэгтгэн нийт 24,127,487 төгрөг гаргуулна. гэж тайлбарласан.

 

1.4.Нэхэмжлэгч ******* ХХК сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Манай сургалтад явахын тулд суралцагч тодорхой хэмжээний Япон хэлний мэдлэгтэй байх шаардлага тавигддаг. ****** нь******* гэх хүний сургалтад хамрагдаж төлбөр төлсөн байна. Энэ сургалт манай сургалтад ямар ч хамааралгүй. Иймд*******т өгсөн мөнгийг манайх хариуцахгүй. Мөн мэдүүлэгтээ виз мэдүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, дансны баталгаа гаргасан байдаг. Хариуцагчийн дансны баталгаа гаргахаар*******т мөнгө, хүүгийн талаар манайх мэдэхгүй, хамааралгүй. Сургалт 2 жилийн хугацаанд явагдсан, дотуур байр, цахилгааны мөнгө илүү төлөөгүй тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.

 

1.5.Хариуцагч******* шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас банкны баталгаа гаргахад тооцож авсан хүү 645,000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

 

2.Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын талбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигч талуудын тайлбар, Фючер дизайн япон хэлний сургуулийн Төгсөх тухай тодорхойлолт-д ****** курс: 1 жил 6 сарын сургалт гэж, эхэлсэн огноог 2021 оны 10 сарын 01 өдөр гэж, төгсөх огноог 2023 оны 03 сарын 30 өдөр гэж бичсэн,

Такамацү цагаачлалын газрын хяналт шалгалтын хэлтэст хасагдсан сурагчтай холбоотой тайланд ****** сургалтын төлбөр төлөөгүй шалтгаанаар сургуулиас хассан талаар тэмдэглэсэн, 2023 оны 5 сарын 1-ний өдрийн байдлаар хичээлийн ирцийн үзүүлэлт 33.3 хувь, эцэг өвдсөн тул түр хугацаагаар нутаг буцсан учир хичээлд суугаагүй гэж тэмдэглэгдсэн,

Фючер дизайн япон хэлний сургуулийн 2021 оны 10 сарын 13-ны өдрөөс 2022 оны 03 сарын 04-ний өдөр хүртэл хугацааны хичээлийн явцын талаарх багшийн тэмдэглэл,

****** 2023 оны 03 сарын 15-ны өдөр Фючер дизайн япон хэлний сургуульд гаргасан Сургалтын төлбөр төлөлтийн баталгаанд ...төлөгдөөгүй сургалтын төлбөр 311,603 иенийг доорх төлөвлөгөөний дагуу төлөхөө амлаж байна. ...2023.03.25-ны өдөр 201,603 иен, 2023.04 сараас хойш 110,000 иен, хоёр дахь төлбөр болох 110,000 иенийг шинэ ажлын байр шийдэгдсэний дараа 4 сарын эцэс гэхэд дахин төлөвлөнө гэж бичсэн нотлох баримтаас дүгнэвэл нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч ****** нарын хооронд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 ны 03 сарын 30-ны өдөр хүртэл япон хэлний сургалтад 1 жил 6 сарын хугацаатай суралцахаар харилцан тохиролцсон, хариуцагч дээрх хугацаанд суралцаж төгссөн үйл баримт тогтоогдож байна гэж үзэв. /хх-ийн 10,16, 105-106, 132-136, 143-152/

 

3.Хариуцагч ****** нь нэхэмжлэгч Фючер дизайн япон хэлний сургууль ХХК-тай япон хэлний сургалт авч, сургалтын төлбөрийг суралцсан хугацаагаар тооцож төлөхөөр тохиролцсон хүсэл зоригийн илэрхийлэл, хэлцлийн агуулгаар талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, хэлцэл хуульд нийцсэн, хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна.

 

4.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

5.Хариуцагч сургалттай холбоотой төлбөрт нийт 876,397 иен төлсөн, сургалтын төлбөр 1 жилийн 590,000 иен байсан талаар зохигч маргаагүй. Гэсэн хэдий боловч 876,397 иен сургалт, байр, цахилгааны төлбөрт хэрхэн тооцогдсон нь тодорхойгүйгээс талуудын хооронд маргаантай байна.

 

6.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүхэд гэрч*******ийн гэрчийн мэдүүлгээр хариуцагч******* нь Хаан банкны харилцах дансаар 2021 оны 09 сарын 15-ны өдөр*******ээр дамжуулан 5,280,000 төгрөгийг сургалттай холбоотой төлбөрт шилжүүлсэн. 2022 оны 04 сарын 04-ний өдөр Голом банкны данснаас 6,609,831 төгрөг буюу 254,616 иен шилжүүлсэн нь тогтоогдож байна. Хариуцагч нь сургалтын зардалд нийт 876,397 иен төлсөн нь баримтаар тогтоогдохгүй байгаа хэдий ч нэхэмжлэгч зөвшөөрч маргаагүй тул тогтоогдсон үйл баримт гэж үзэв. /хх-ий 69-70, 110-111/

 

7.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл нь нэхэмжлэгч үндэслэлгүйгээр илүү төлбөр авсан гэх агуулгатай. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасан.

 

8.Нэхэмжлэгч 2 жилийн сургалт явуулсан үндэслэлээр сургалтын төлбөрийн үлдэгдэл 411,643 иен, хариуцагч 1 жилийн сургалт авсан гэж үзэж илүү төлсөн төлбөр 286,397 иен гаргуулахаар харилцан шаардлага гаргасан. Сургалтын хугацаа 2021 оны 10 сарын 01-ний өдрөөс эхэлж, 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр дууссан үйл баримт тогтоогдсон. Иймээс нэхэмжлэгч сургалтын төлбөрийг 2 жилээр, хариуцагч 1 жилээр тооцож зөрүү төлбөр шаардсан шаардлагууд аль аль нь үндэслэлгүй.

 

9.Мөн нэхэмжлэгч нь хариуцагчаас дотуур байр, цахилгааны төлбөрт 261,562 иен, хариуцагч нь нэхэмжлэгчээс мөн зардалд илүү төлсөн 414,700 иен гаргуулахаар шаардсан. Байр болон цахилгааны төлбөрт хариуцагч 261,562 иен илүү төлсөн болохоо нотлох баримтаар нотлоогүй, хэрэгт энэ талаар авагдсан баримтгүй байна.

 

10.****** 2023 оны 03 сарын 15-ны өдөр Фючер дизайн япон хэлний сургуульд гаргасан Сургалтын төлбөр төлөлтийн баримтаар хариуцагч ****** сургалт дуусахад сургалтын төлбөрөөс 311,000 иен төлбөрийн үлдэгдэлтэй байсан болох нь тогтоогдсон бөгөөд энэ төлбөрийг төлсөн баримтгүй байна.

 

11.Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч нь хариуцагчаас сургалтын болон байр, цахилгааны төлбөр илүү авч үндэслэлгүй хөрөнгөжсөн нь тогтоогдохгүй байна. Харин хариуцагч ****** нь сургалтын төлбөрөөс 311,000 иен төлөх үүргээ биелүүлээгүй буюу гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь тогтоогдож байна. Монгол банкнаас зарласан ханшаар 311,000 иен нь 7,067,156 төгрөг болно.

 

12.Нэхэмжлэгч нь хамтран хариуцагч*******аас батлан даалтын гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан. Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-т Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ, 549 дүгээр зүйлийн 459.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол батлан даалтын гэрээг бичгээр байгуулна, 459.3-т Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд түүний өмнөөс батлан даагчийн хүлээх хариуцлагын дээд хэмжээг батлан даалтын гэрээнд заана гэж заасан.

 

13.Хэрэгт авагдсан Баталгаа гаргагчийн гэрчилгээ-нд хариуцагч******* нь 1 жилийн сургалтын гэрээний төлбөр 590,000 иен, сар бүр байрны зардал 60,000 иенийг төлөх баталгаа гаргасан байна. /хх-ийн 12,13, 17/

 

14.Гэвч нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч ****** нарын хооронд 1 жил 6 сарын сургалтын гэрээ байгуулагдсан ба уг гэрээний дагуу хариуцагч******* батлан даалт гаргаагүй. Иймээс хариуцагч*******т баталгааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэг үүсэхгүй.

 

15.Иймд хариуцагчиас 7,067,156 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 8,241,523 төгрөг болон хариуцагч*******т холбогдох нэхэмжлэл, нэхэмжлэгч ******* ХХК-д холбогдох 24,125,478 төгрөг гаргуулах тухай хариуцагч*******ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

16.Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,500 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,588 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчиас 128,024 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасны дагуу хариуцагчиас 7,067,156 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 8,241,523 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч*******т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч ******* ХХК-д холбогдох 24,125,478 төгрөг гаргуулах тухай хариуцагч*******ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,500 төгрөг, хариуцагч*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,588 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчиас 128,024 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР