2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 192/ШШ2025/02100

 

 

 

 

 

 

 

2025  03  19

192/ШШ2025/02100

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ************* тоотод оршин суух, ************* ургийн овогтой *************ын *******гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ************ өөрийн байранд байрлах хаягтай, *********** нийгэмлэгт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: ***********ын даргын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/II/37 дугаартай тушаалд заасны дагуу албан тушаал бууруулан томилж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянаад,

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **********

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **********

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч ***********д холбогдуулан ***********ын даргын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/II/37 дугаартай тушаалд заасны дагуу албан тушаал бууруулан томилж өгөхийг даалгах нэхэмжлэл гаргасан байна.

1.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: Н.******* миний бие 1991 оноос******* ХНН-д тасралтгүй 32 жил ажилласан. Энэ хугацаанд Вагон үзэгч, Вагон бичигч, техникийн конторчин, хүний нөөцийн мэргэжилтэн, менежер зэрэг ажил үүргийг гүйцэтгэж ажиллаж ирсэн. 2022 онд Хүний нөөцийн албаны тушаал, шийдвэр хариуцсан мэргэжилтэн албан тушаалд ажиллаж байхад *************-ын даргын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/И/37 дугаартай тушаалаар албан тушаал бууруулсан сахилгын шийтгэл ноогдуулж, эрхэлж байсан албан тушаалаас чөлөөлсөн. Үүнтэй холбоотойгоор миний бие Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу дээрх сахилгын шийтгэл ноогдуулсан тушаалыг хуульд нийцээгүй гэж үзэн******* ХХН-ийн дэргэдэх хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаж өргөдөл гаргасан ч тушаалыг хуульд нийцсэн гэж үзсэн, мөн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/И/37 дугаартай тушаалыг хүчингүй болгуулахаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүхээс нэхэмжпэлийн шаардлагыг хангаж шийдвэрлээгүй, Нийслэлийн иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн магадлал гаргаж шийдвэрлэсэн. Дээрх нөхцөл байдал үүссэний дараа миний бие 2022 оны 04 дүгээр сарын 11- ний өдрийн Б/М/37 дугаартай тушаал хуульд нийцжээ гэж үзэн, ямартаа ч албан тушаал бууруулан ажилд томилох юм байна гэж ойлгон******* ХХН-ийн даргад 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тушаал бууруулан ажилд томилж өгөх тухай өргөдөл гаргахад сул орон тоо байхгүй гэж хариу өгсөн. Үүнээс хойш удаа дараа хүний нөөцийн албаны даргад хандахад орон тоо байхгүй байна хүлээж бай, сонгон шалгаруулалт явуулна гэх мэтээр харилцаж байсан ч өнөөдрийг хүртэл тушаал бууруулан ажилд томилоогүй, улмаар хэд хэдэн удаа биеэр уулзаж хүсэлт, өргөдөл гаргасан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй, цаашид хүлээх итгэл, найдвар төрөөгүй учир 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр******* ХНН-ийн дэргэдэх хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст өргөдөл гаргасан. Тус комиссын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар тохиролцоонд хүрээгүй, улмаар Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өргөдөл гаргахад, талууд тохиролцоонд хүрээгүй болох тухай шийдвэр гарсан. Иймд******* ХНН-ийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/М/37 дугаартай тушаалд заасны дагуу албан тушаал бууруулан ажилд томилж өгөхийг******* ХНН-д даалгаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Тэрээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалаа ашиглаж, зохих этгээдээр дүгнэлт гаргуулаагүй, Замын даргын 2020 оны А-195 дугаар тушаалыг 6,031,534 төгрөгийг илүү олгосон нь Дотоод аудит хяналт шалгалтын албаны төлөвлөгөөт хяналт шалгалтаар тогтоогдсон, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биөлүүлээгүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээ цуцалж, мөн өдрөөс Хүний нөөцийн албаны тушаал шийдвэр хариуцсан мэргэжилтний албан тушаал бууруулан ажиллуулах сахилгын шийтгэл ногдуулсныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2023/01771 дугаартай шийдвэр, 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2023/01241 дугаартай магадлалаар тус тус түүний гаргасан нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тодруулбал Н.******* нь иргэн ********** тэтгэвэрт гарахад нь тэтгэмж олгохдоо Төмөр замд тасралтгүй ажилласан жилийг 35 жил 5 сар ажилласан гэж тооцож, 2 сарын дундаж цалин хөлсөнд 6,031,534 төгрөг илүү олгосон байсныг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Ингээд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа 2024 оны 07 дугаар сард Н.******* нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд шүүхийн шийдвэрийг биелүүлж*******-ын сөрөг нэхэмжпэлийн шаардлагын 6,031,534 төгрөгийг шийлжүүлсэн. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2023/01241 дугаартай магадлалын 5.5-д нэхэмжлэгч нь сахилгын шийтгэл ногдуулсан нь хөдөлмөрийн гэрээ цуцалсан агуулгатай, хөдөлмөрийн дотоод журамд албан тушаал бууруулах шийтгэл байхгүй гэж маргасан. 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд Н.*******гийн албан тушаалыг бууруулан ажил гүйцэтгэхийг тодорхой заасан байна. Мөн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмаар сахилгын шийтгэлийг тодорхойлохгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-д заасан дээрх шийтгэлийг ажил олгогч ногдуулсан байна. Иймд энэ талаарх гомдлыг хангахгүй гэж шийдвэрлэсэн. ИХШХШтХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.4-д Шүүхийн хүчин төгөлдөр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэсэн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Иймд Н.*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хэрэгт нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 3/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2023/01771 дугаар шийдвэр /хх-ийн 6-14/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2023/01241 дугаар магадлал /хх-ийн 15-19/,**************ын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл /хх-ийн 20-23/, Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэр /хх-ийн 24-27/, хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 29/,**************ын даргын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/II/37 дугаар тушаал /хх-ийн 36,37/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2023/01771 дугаар шийдвэр /хх-ийн 38-46/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2023/01241 дугаар магадлал /хх-ийн 47-51/,**************ын даргын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/I/117 дугаар тушаал /хх-ийн 116/,**************ын даргын 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/II/297 дугаар тушаал /хх-ийн 117/,**************ын даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/465 дугаар тушаал /хх-ийн 118/,**************ын даргын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/I/213 дугаар тушаал /хх-ийн 119/, Н.*******гийн тайлбар /хх-ийн 120/,*******ын хүний нөөцийн албаны тайлбарын хариу /хх-ийн 121/,*******ын хүний нөөцийн албаны 2022 оны 04 дүгээр сарын 29-нй өдрийн 18/193 тоот албан бичиг /хх-ийн 122/, шүүхээс**************ын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 10/104 тоот албан бичиг /хх-ийн 60/,*******ын хууль зүйн албаны 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10/618 тоот албан бичиг /хх-ийн 60-68/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 4-183/3003 тоот албан бичиг /хх-ийн 71-100/ нотлох баримтаар авагдсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...***********ын даргын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/2/37 дугаар тушаалаар Н.*******д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ тушаалыг зөвшөөрөөгүй учир шүүхэд гомдол гаргасан боловч шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгууллагад өргөдөл гарган ажилд томилуулахаар хандсан ч орон тоо байхгүй байна. Хүлээж бай гэж хариу өгсөн. Хэд хэдэн удаа энэ асуудлаар уулзсан ч шийдэлд хүрч чадаагүй тул 2024 оны 04 сарын 29-ний өдөр******* ХНН-ын дэргэдэх хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст өргөдөл гаргасан. Мөн тохиролцоонд хүрч чадаагүй учир Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2024 оны 07 сарын 01-ний өдөр өргөдөл гаргаж, тохиролцоонд хүрээгүй. Иймд албан тушаал бууруулсан тушаалын дагуу ажилд томилж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү. гэжээ.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч татгалзаж буй үндэслэлээ ...Н.*******д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тушаал гарсан. Шүүхэд тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэл Н.******* гаргасан ч шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Тушаалын дагуу ажил томилуулах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн. Мөн Н.*******д албан тушаал бууруулан томилсон ч тус албан тушаалд ажиллахаас татгалзсан учир ажилд томилсон тушаалаа хүчингүй болгосон. гэж тайлбарлажээ.

 

4.***********ын даргын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/2/37 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4, 83 дугаар зүйлийн 83.3, 123 дугаар зүйлийн 123.2.4, 131 дүгээр зүйлийн 131.1.2,*******ын Хөдөлмөрийн дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.1, Хөдөлмөрийн гэрээний 5.3.5, 5.3.8, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 2.7, *************ын дүрмийн 22 дугаар зүйлийн а, з, и заалт, Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга **********гийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр удирдан хийсэн шуурхай хурлын шийдвэрийг тус тус үндэслэн Хүний нөөцийн албаны тушаал, шийдвэр хариуцсан мэргэжилтэн Н.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс цуцалж, мөн өдрөөс Хүний нөөцийн албаны тушаал, шийдвэр хариуцсан мэргэжилтний албан тушаал бууруулан ажиллуулах сахилгын шийтгэл ногдуулж, Хүний нөөцийн албаны мэдэлд шилжүүлсэн байна.

 

5.***********ын даргын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/1/213 дугаар тушаалаар Н.*******г 2022 оны 05 сарын 02-ны өдрөөс захиргааны чөлөөтэй байгаа Т.Сайханцэцэгийг ажилдаа эргэн орох хүртэл хугацаанд Төмөр замын дээд сургуулийн хүний нөөцийн мэргэжилтнээр түр авч, хугацаатай гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн байна.

 

6.Нэхэмжлэгч дээрх тушаалыг эс зөвшөөрч 2022 оны 05 сарын 09-ны өдөр Хүний нөөцийн албаны даргад ...***********д холбогдох замын даргын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/2/37 дугаар тушаалыг хууль бус гэж үзэж тушаал хүчингүй болгуулах нэхэмжлэлээ шүүхэд гаргасан тул 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/1/213 дугаар тушаалыг зөвшөөрөхгүй ... гэх тайлбарыг бичгээр гаргасан байна.

 

7.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2023/01771 дугаар шийдвэрээр хариуцагч ***********д холбогдох замын даргын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/2/37 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Н.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгохоор шийдвэрлэж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2023/01241 дугаар магадлалаар Н.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын дээд шүүх 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцэхээс татгалзаж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

8.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т зааснаар ажилтанд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан бол бууруулсан албан тулаалд ажиллуулах үүрэг ажил олгогчид үүснэ.

 

9.Шүүх талуудын хооронд үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч албан тушаал бууруулан томилохыг хүссэн өргөдлөө 2023 оны 10 дугаар сарын 23, 26-ны өдөр хариуцагч байгууллагад гаргасан байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/465 дугаар тушаалаар ажилд томилсон боловч ажиллахаас татгалзсан, сул орон тоо байхгүй гэх үндэслэлээр ажилд томилохоос татгалзжээ.

 

10.Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Ажилтан дараах үндсэн эрхтэй 42.1.5-д хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл эрх бүхий этгээдэд гомдол гаргах гэж заасан.

 

11.Хуулийн дээрх зохицуулалтын дагуу ажилтан хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн эсэхийг шүүхээр тогтоолгох эрхтэй байна. Хариуцагч хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн эсэхийг шүүхийн журмаар тогтоолгох явцад албан тушаал бууруулан томилсон шийдвэрийг гаргасан ч нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гаргахаас өмнө уг албан тушаалд ажиллахаас татгалзсан.

 

12.Хөдөлмөрийн харилцааны талуудын хооронд хөдөлмөрлөх эрхийн маргаан шүүхэд хянан шийдвэрлэгдэх явцад ажил олгогч албан тушаал бууруулан ажиллуулах, ажилтан ажиллахаас татгалзсан бол хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн нь ажилтны хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн талаар эрх бүхий этгээдэд гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна.

 

13.Өөрөөр хэлбэл албан тушаал бууруулсан тушаал хуульд нийсэн эсэх нь шүүхийн шийдвэрээр тогтоогдохоос өмнө ажилтныг албан тушаал буурсан албан тушаалд ажиллаагүй үндэслэлээр ажилд томилохоос татгалзсан нь ажилтны хууль ёсны эрхээ эрх хамгаалуулах ажилтны эрхийн талаарх хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна.

 

14.Иймд нэхэмжлэгч Н.*******г ***********ын даргын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/2/37 дугаар тушаалын дагуу Хүний нөөцийн албаны тушаал, шийдвэр хариуцсан мэргэжилтний албан тушаалд бууруулан томилохыг хариуцагч ***********д даалгах нь хуульд нийцнэ гэж дүгнэв.

 

15.Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулахаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.*******г ***********ын даргын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/2/37 дугаар тушаалын дагуу Хүний нөөцийн албаны тушаал, шийдвэр хариуцсан мэргэжилтний албан тушаалд бууруулан томилохыг хариуцагч ***********д даалгасугай.

  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.******* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ***********аас 70,200 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР