2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 192/ШШ2025/02377

 

 

 

 

 

 

 

2025  03  27

192/ШШ2025/02377

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг,****** тоотод оршин суух, ****** ургийн овогтой ******ы******* /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ****** хаягт байрлах,******* газар /РД:******/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар нар оролцов.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

  

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч******* газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

1.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/02343 дугаар шийдвэрээр ******, ****** нараас 182,651,320 төгрөг гаргуулж, Хаан банканд олгох, үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүргийн ****** тоот, 93.3 м.кв талбай бүхий орон сууцаар хангуулахаар шийдвэрлэсэн байдаг. Миний бие дээрх орон сууцыг ******ын хамт хамтран өмчилдөг бөгөөд миний бие Хаан банкнаас зээл авах асуудалд огт оролцоогүй бөгөөд шүүх хуралдаанд ч дуудагдаагүй билээ. Ийнхүү шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж миний хамтран өмчлөлийн Баянгол дүүргийн ****** тоот орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 19250517/03 тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 19250517/05 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан боловч миний орон сууцны үнэлгээний талаар шийдвэр гүйцэтгэгч нь хуульд заасны дагуу мэдэгдээгүй бөгөөд үүнээс хойш шийдвэр гүйцэтгэх ажиллагаа огт явагдаагүй. Гэтэл миний бие өнөөдөр фэйсбүүк хуудас дээр 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр миний өмчлөлийн орон сууц анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулагдах хөрөнгийн жагсаалтын 25 дугаарт байгаа болохыг олж мэдсэн бөгөөд ийнхүү мэдсэн даруй шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.******* газраас надад ийнхүү албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах гэж байгаа талаар огт мэдэгдээгүй, мэдэгдэл ирүүлээгүй, утсаар ч хэлээгүй нь ойлгомжгүй байх бөгөөд шийдвэр гүйцэтгэгч нь 2020 онд хөрөнгийг маань хурааснаас хойш огт ажиллагаа хийгээгүй атлаа 4 жилийн дараа шууд 2020 оны үнэлгээгээр миний өмчлөлийн орон сууцыг, надад мэдэгдэлгүйгээр албадан худалдах гэж байгаад маш их гомдолтой байна. Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64.5-д зааснаас бусад хөрөнгийг түүний унэлгээг тогтоосноос хоиш 2 сарын дотор, төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналыг хүлээн авсан тохиолдолд 3 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна гэж заасныг хариуцагч нь зөрчсөн. Учир нь, миний бие тус хэргийн хувийн хэрэгтэй танилцаж байхад хөрөнгийн үнэлгээг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ****** ХХК нь тогтоосон байх боловч хөрөнгийн үнэлгээ тогтоосноос хойш 4 жил 24 хоногийн дараа буюу 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр албадан худалдан борлуулах ажиллагааг явуулах гэж байгаа нь хууль бус байна.******* газар нь хууль зөрчин өнөөгийн үнэ ханшийн өөрчлөлтийг харгалзаж үзэлгүй, хуулийн хугацааг хэтрүүлэн 4 жилийн өмнөх үнэлгээгээр нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хэт үнэгүйдүүлэн албадан дууддага худалдаагаар худалдан борлуулж байгаад гомдолтой байна. Хуульд тусгайлан зааснаар үл хөдлөх эд хөрөнгө нь байнга үнэ нь нэмэгдэж байдаг тул үнэлгээ тогтоосноос хойш 2 сарын дотор албадан дуудлага худалдааг явуулах, үнэлгээнд өөрчлөлт орсон гэж үзвэл үнэлгээ тогтоосноос хойш 6 сарын дараа дахин үнэлгээ тогтоох зохицуулалттай. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64.5-д зааснаас бусад хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор, төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналыг хүлээн авсан тохиолдолд 3 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна гэж, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагуй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж тус тус заасны дагуу******* газраас 192,597,790 төгрөгөөр үнэлгээ тогтоосон ******, ******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн ****** тоот, 93.3 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ тогтоолгож өгнө үү. Нэхэмжлэл гаргах харьяалалын тухайд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д "Бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд болон ыргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тачаархи гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд ... гаргана гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-д иргэний хэргийн болон эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэсэн иргэний нэхэмжлэлийн талаархи шүүхийн шийдвэр гэж тус тус заасны дагуу тус иргэний хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэж байсан тул ийнхүү тус шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байгаа болно. Нэхэмжлэл гаргах хугацааны тухайд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-д. иЭнэ хуулийн 44.3, 63.4-т заасан нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй гэж заасны дагуу нэхэмжлэгч миний бие маргаан бүхий хөрөнгийн өмчлөгч бөгөөд тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч, төлбөр авагч биш, харин бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд тул тус хуулийн 44.3, 63.4-д заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгч болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийхгүйгээр гомдлоо шууд шүүхэд гаргах эрхтэй байх тул ийнхүү шүүхэд мэдсэн даруй нэхэмжлэл гаргаж байгаа болно. Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасан дахин үнэлгээ тогтоолгох нэхэмжлэл гаргахад хугацаа тогтоогоогүй тул ийнхүү мэдсэн даруй нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

1.2.Хариуцагч нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/02343 дугаар шийдвэрээр ******, ****** нараас 182,651,320 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1,071,207 төгрөг нийт 183,722,527 төгрөгийг гаргуулж, Хаан банк ХХК-д олгохоор төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянгол дүүргийн **** тоотын 93.3 м.кв талбай бүхийн эрхийн улсын бүртгэлийн ******дугаартай үл хөдлөх хөрөнгөөр төлбөрийн шаардлагыг хангахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 19250517 дугаар тогтоолоор үүсэгсэн. Төлбөр төлөгч ******, ****** нарт удаа дараа шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл гардуулан өгсөн боловч шүүхийн шийдвэрт заагдсан төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байх тул төлбөр төлөгч ******, ****** нарын барьцаа хөрөнгө болох өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******дугаартай, Баянгол дүүргийн **** тоот хаягт байрлах 93.3 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, хураан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас барьцааны үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах зах зээлийн үнийн саналыг авахад талууд үнийн санал дээр харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалтыг тус тус үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 4/170 дугаар тогтоолоор ****** ХХК-н үнэлгээчин ****** хөндлөнгийн шинжээчээр томилсон. Хөрөнгийн үнэлгээний тайлангаар дээрх үл хөдлөх хөрөнгө 192,597,790 төгрөгөөр үнэлэгдсэн байна. Төлбөр төлөгч ******, ****** болон тус хаягт оршин суугч *******д үнэлгээний мэдэгдлийг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 4/14257, 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 4/14258 дугаар мэдэгдпээр үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг мэдэгдсэн байдаг. Төлбөр төлөгч-иргэнээс 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээрх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар хандсан бөгөөд тус шүүхийн 2020 оны 09 дүгээр 02-ны өдрийн 102/ШШ2020/02431 дүгээр шийдвэрээр нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 0066 дугаар магадлалаар анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээн тус тус шийдвэрлэсэн. Иймд тогтоогдсон үйл баримтын дахин иргэний хэрэг үүсгүүлэхээр танай шүүхэд хандсан байх тул нэхэмжпэлийн шаардлагыг буцааж өгнө үү гэжээ.

 

2.Хэрэгт нэхэмжлэгчээс 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн гүйцэтгэх хуудас /хх-ийн 6/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/02343 дугаар шийдвэр /хх-ийн 7-11/, ****** ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тухай албан бичиг /хх-ийн 12/,******* газрын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх-ийн 13,14/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 15/, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 147-164/, хариуцагчаас 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн гүйцэтгэх хуудас /хх-ийн 62/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШЗ2019/01038 дугаар захирамж /хх-ийн 63,64/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/02343 дугаар шийдвэр /хх-ийн 65-69/, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /хх-ийн 70/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 71,72/, эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх-ийн 73, 74/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 75/,******* газрын үнийн санал ирүүлэх тухай албан бичиг /хх-ийн 76-79/, шинжээч томилох тухай тогтоол /хх-ийн 80/, шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримт /хх-ийн 81/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 82/, ****** ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 83-117/, ******ын хүсэлт /хх-ийн 118/, ******ы хүсэлт /хх-ийн 119/, *******гийн хүсэлт /хх-ийн 120/, ******ын нэхэмжлэл /хх-ийн 128,129/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШЗ2020/08434 дугаар захирамж /хх-ийн 130,131/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/02431 дугаар шийдвэр /хх-ийн 132-135/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 0066 дугаар магадлал /хх-ийн 136-139/, Монгол улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ХТ2021/00997 дугаар тогтоол /хх-ийн 140-143/ зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэгсийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...Би даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд ******* нь тус шүүхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/02343 дугаар шийдвэрээр хариуцагч ******, ****** нараас 182,651,320 төгрөгийг гаргуулан Хаан банкинд олгож, хариуцагч нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн ****** тоотод байрлах, 93.3 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллагаа явуулж, 2020 оны 03 сарын 19-ний өдөр эд хөрөнгө хурааж, хөрөнгийн үнэлгээ тогтоолгосон. 2024 оны 05 сарын 10-ны өдөр өөрийн үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа мэдсэн. 2020 онд хөрөнгө хурааж, үнэлгээ тогтоосноос хойш ямар нэг ажиллагаа хийгээгүй байж тухайн үеийн үнэлгээгээр одоо дуудлага худалдаанд оруулах гэж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасныг зөрчиж байна. Үнэлгээ тогтоосноос хойш 4 жил 2 сарын дараа дуудлага худалдаа явуулах гэж байгаа. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэ байнга нэмэгдэж байна. Одоо дахин үнэлгээ тогтоох байсан боловч дахин үнэлгээ тогтоолгохгүй байна. Хөрөнгийн үнэлгээнд 3/1 хэмжээний өөрчлөлт гарсан нь үнэлгээ хийсэн нотлох баримтаар нотлогдож байна. Иймд өмнөх үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэж тодорхойлсон.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч татгалзаж буй үндэслэлээ ...2019 онд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагаа хийж хөрөнгө битүүмжлэх, хураан авах, үнэлгээ тогтоолгох ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан. Хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг 2020 оны 04 сарын 16-ны өдрийн 14258 мэдэгдлээр нэхэмжлэгчид мэдэгдсэн. Нэхэмжлэгч ******* 2020 оны 04 сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үнэлгээ хүчингүй болгох нэхэмжлэл гаргаж, Дээд шүүх хэргийг 2022 онд шийдвэрлэж дууссан.******* нь 2022 онд Эд хөрөнгө хураах, битүүмжлэх тогтоолд гомдол гаргаж, гомдол хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

 

4.Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/02343 дугаар шийдвэрээр хариуцагч ******, ****** нараас 182,651,320.13 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгож, хариуцагч нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн ******тоот, 93.3м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг******* албанд даалгаж шийдвэрлэсэн байна.

 

4.2.Төлбөр төлөгч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас төлбөр авагчийн гаргасан хүсэлтийг үндэслэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШЗ2019/01038 дугаар захирамж, 102/ГХ2019/00115 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас үндэслэн******* газар 2019 оны 04 сарын 02-ны өдөр 19250517 тоот тогтоол гарган гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулсан байна. /хх-ийн 62-70/

 

4.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар эрхийн улсын бүртгэлийн ******7 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн ******тоот үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураан авах ажиллагаа явуулж, төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох зорилгоор талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч, төлбөр авагч тохиролцоогүй байна.

 

4.4.Шийдвэр гүйцэтгэгч 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 4/170 дугаар тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаанд оруулах үнийг тогтоолгохоор шинжээчээр ****** томилж, шинжээч үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 192,597,790 төгрөгөөр үнэлсэн байна. /хх-ийн 51-88/

 

4.5.Төлбөр төлөгч ****** дээрх үнэлгээг хүчингүй болгуулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Тус иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШЗ2020/08434 дугаар захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болтол түдгэлзүүлсэн байна. Мөн анхан шатны шүүх үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/02431 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 0066 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ШХТ2021/00997 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 131-144/

 

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-т Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасан.

 

6.Хариуцагч байгууллагаас эрхийн улсын бүртгэлийн ******7 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн ******тоот, 93.3м.кв талбайтай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчийн тогтоосон 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн үнэ 192,597,790 төгрөгөөс тооцож, дуудлага худалдааг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр явуулахаар цахим сайтад зар тавьсан байна.

 

7.Домно ХХК-ийн 2024 оны 05 сарын 06-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд Баянгол дүүргийн ******тоот, 93.3м.кв талбайтай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 314,000,000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх-ийн 147-164/

 

8.Хэрэгт авагдсан нотлох баримтаар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний талаарх маргааныг шүүх 2021 оны 09 сарын 09-ний өдөр шийдвэрлэснээс хойш шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ямар ажиллагаа явуулсан нь тодорхойгүй, энэ талаар гаргах баримтгүй гэж тайлбарласан.

 

9.Дээрхээс дүгнэвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацаа өнгөрсөн, хөрөнгийн үнэлгээнд 3/1 хувиас дээш өөрчлөлт орсон учир дахин үнэлгээ тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

10.Харин шинжээч ****** 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хөрөнгийн зах зээлийн үнийг 192,597,790 төгрөгөөр тогтоосон үнэлгээ хуулийн дагуу явагдсан нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон бөгөөд дахин үнэлгээ тогтоо үндэслэл нь өмнөх ажиллагааг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

 

11.Иймд хариуцагч******* газарт эрхийн улсын бүртгэлийн ******7 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн ******тоот, 93.3м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ тогтоолгохыг даалгаж, нэхэмжлэлээс шинжээч ****** 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хөрөнгийн зах зээлийн үнийг 192,597,790 төгрөгөөр тогтоосон үнэлгээг хүчингүй болгох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

12.Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 55.7-д заасны дагуу эрхийн улсын бүртгэлийн ******7 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн ******тоот, 93.3м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ тогтоолгохыг хариуцагч******* газарт даалгаж, нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлээс шинжээч ****** 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хөрөнгийн зах зээлийн үнийг 192,597,790 төгрөгөөр тогтоосон үнэлгээг хүчингүй болгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч******* газраас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР