2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2025/01854

 

 

 

 

 

 

 

 

2025  03  12

192/ШШ2025/01854

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ****** тоотод оршин суух, ****** ургийн овогтой ****** ***** /РД:/,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ****** тоотод оршин суух, ****** ургийн овогтой ****** Нандинхүсэл /РД:/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ******тоотод оршин суух, ****** ургийн овогтой ************* /РД:/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцнаас чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******

Хариуцагч ******

Гэрч ******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ж.*****,******* нар нь хариуцагч*******д холбогдуулан хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ. 

1.1.Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: Бидний аав болох ******, ээж болох ****** нар нь 2016 онд гэр бүл болсон. Үүнээс хойш ****** нар нь 2017 болон 2019 онд төрсөн. 2 дахь төрөлтийн дараагаар бидний ээжийн биед өндгөвчний хорт хавдрын эс байгаа тухай эмнэлгийн байгууллагаас хэлж бид тухайн үеэс хойш боломжит бүхий л эмчилгээний баигууллагаар явж ирсэн боловч 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр таалал төгссөн. Бид одоогийн байдлаар аавын нэр дээрх бүртгэлтэй 34.76 м.кв бүхий жижиг байранд амьдарч байна. Бидний ээжийн нэр дээр Нийслэлийн Баянгол дүүргийн ****** тоот хаягт байрлах З0 м.кв бүхий орон сууцанд манай ээжийн эгч нь хүүхдүүдийнхээ хамт амьдарч байх бөгөөд бид хууль ёсны өвлөгчид тул тухайн орон сууцнаас албадан чөлөөлж өгнө үү. Бид ээжийгээ апдсанаас хойш сэтгэл санааны хүнд байдалд байгаа бөгөөд эдийн засгийн хувьд манай аав ганцаараа хөдөлмөр эрхэлж байна. Бид өөрсдийн байраа бусдын хууль бус эзэмшлээс буцаан авч өвлөх эрхийн гэрчилгээ гарах хүртэл түрээслэж хүнс ахуйн хэрэгцээндээ түрээсийн мөнгийг зарцуулах хүсэлтэй байна. Иймд бусдын хууль бус эзэмшлээс хууль ёсны өвлөгчдийн хөрөнгийг суллаж орон сууцнаас албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

1.2.Хариуцагч******* нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Баянгол дүүргийн ****** тоот хаягт байрлах 30 м.кв талбай бүхий байрыг анх 2014 оны 11 сарын 27-ны өдөр ХХБанкны ажилтан байсан ****** гэх хүнээс анх 101,800,000 төгрөгөөр тооцож худалдан авахаар тохиролцсон бөгөөд тэр үедээ төлбөрөө банкнаас зээл авч 55 сая төгрөгөнд би өөрийнхөө Дорнодын байраа барьцаалаад үлдэх 46,8 сая төгрөгт нь худалдаж авч байгаа. Одоо нэхэмжлэлд дурдсан байрыг барьцаанд тавьж бид нар хоорондоо ярилцаж байгаад хэдийгээр ээждээ байр авч өгч байгаа боловч хэний нэр дээр авах вэ гэж ярилцаад тэр үедээ банкны зээлд хамрагдах боломжтой нь манай дүү байсан учраас дүүгийн нэрээр зээл авч эгч******* хамтран зээлдэгчээр оролцож байрныхаа зээлсэн мөнгийг одоо болтол хувааж төлж байгаа юм. Одоо миний бие уг байрныхаа зээлийг төлж явдаг нь үнэн юм. Сүүлд******* нь манай дүү рүү бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгсөн байдаг юм. Ер нь энэ байрны асуудлыг ярихаас өмнө энэхүү байранд анхнаасаа манай ээж, миний бие хүүхдүүдийн хамт, мөн манай талийгаач дүү бид нартай амьдарч байсан юм. 2017 онд ээж нас бараад 2017 оны 8,9 сард бид Дорнод руу явахад манай талийгаач дүү Г.Баасанхүү буюу*******тай хамт уг байранд жирэмсэн үлдсэн юм. Ингээд бид хэсэг байж байгаад яг нэг жилийн дараа буюу 2018 онд дүүгээ төрсний дараа ирж хүүхдийг нь харалцаж өгч байсан бөгөөд манай дүү 2018 онд буцаж ирэхэд******* буюу нь тусдаа амьдардаг, гэртээ ирж хонодоггүй байсан гэдгийг дүү минь тэр үедээ биднээс нуудаг байсан, нөхцөл байдал хүнд, эхнэр хүүхдээ хаяад явсан байдалтай, хоол ундгүй байсан юм. 2018 онд манай дүү жирэмсэн байсан бөгөөд 2 дахь хүүхдээ 2019 онд төрүүлэх үед буюу жирэмсэн байх үед н******* ирдэггүй байсан бөгөөд төрөх дөхөх үеэрээ буцаад нийлье гэж хэлээд байна гээдгийн гэрт хүүхдээ дагуулаад жирэмсэн очсон юм.гийн түрээсийн байранд нь очсон боловч мөн л гэртээ ирж хонодоггүй байсан юм. Учир нь би хажуугийн хаалганд нь байр хөлсөлж амьдарч байсан бөгөөд хүүхдүүдийг асарч өсгөж бойжуулж байсан юм. Манай талийгаач дүү төрөөд 3 сартай байхдаа л ажилдаа орж би хүүхдүүдийг нь хардаг байсан. Энэ хугацаанд бас л гэртээ ирж хонодоггүй, найзынхаа байрыг харж байгаа гэдэг ирдэггүй байсан. Хааяа өдрийн цагаар ирж очин байдаг байгаад дараа нь 2020 оны 7 сард бид нарыг хөдөө яваад ирэхэд хоорондоо муудалцаад хаалгаа дотроос нь түгжээд хэрэлдээд байсан. Дараа нь асуухад гэрээ цоожлоод хөдөө явсан байсан. Мөн эгч нь ирээдгийн дагавар хүүхдийг дагуулаад гэрийг нь цоожлоод яваад өгсөн. Өөрсдийнхөө хүүхдийн юмыг авах гээд манай дүү утсаар хэлээд түлхүүр тааруулаад ороход манай дүүг цагдаад өгсөн байсан гэжээ.

 

2.Хэрэгт нэхэмжлэгчээс иргэний үнэмлэх /хх-ийн 3/, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын ажлын албаны тодорхойлолт /хх-ийн 4/, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр /хх-ийн 5/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 6/,*******ийн төрсний бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 7/, Ж.Очир-Эрдэнийн төрсний бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 8/,гийн төрсний бүртгэлийн гэрчилгээ, ****** нарын нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-ийн 9/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2023/02648 дугаар шийдвэр /хх-ийн 10,11/, Нийслэлийн тойргийн нотариатч Д.Ундрахын хүсэлт /хх-ийн 12/, өв хүлээн авах хүсэлт 86-89/, өвлөх эрхийн гэрчилгээ /хх-ийн 236/, шүүхээс Худалдаа хөгжлийн банк ХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 6/9559 тоот албан бичиг /хх-ийн 59/, цалингийн зээлийн гэрээ /хх-ийн 60/, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ /хх-ийн 61/, баталгааны гэрээ /хх-ийн 62,63/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 4*9958 тоот албан бичиг /хх-ийн 67/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 68/, орон сууцны зээлийн гэрээ /хх-ийн 69-72/, үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ /хх-ийн 73-75/, барьцаалбар /хх-ийн 76-79/, МИК ХХК-ийн хүсэлт /хх-ийн 80/, Монголын нотариатчдын танхимын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 833 тоот албан бичиг /хх-ийн 109/, Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1/706 тоот албан бичиг /хх-ийн 121/, бүртгэлийн хувийн хэрэг /хх-ийн 122-188/, Худалдаа хөгжлийн банк ХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6/1649 тоот албан бичиг /хх-ийн 189-221/, Нийслэлийн тойргийн нотариатч Д.Ундрахын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хариу /хх-ийн 222-229/,*******, нарын гэрчийн мэдүүлэг зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Ж.*****,******* нар нэхэмжлэлийн үндэслэлээ ...Г.Жамуха, нар 2016 онд гэр бүл болсон. Тэдний дундаас 2017 онд Ж.*****, 2019 онд******* нар төрсөн. Ээж хорт хавдраар өвдөж, өвчний улмаас 2023 оны 08 сарын 04-ний өдөр нас барсан. Бидний ээжийн нэр дээр Баянгол дүүрэг, ****** тоот, 30м.кв талбай бүхий орон сууц байсан. Тус орон сууцыг бид өвлөн авсан бөгөөд орон сууцны хууль ёсны өмчлөгчид юм.

Уг орон сууцыг худалдан авахад хариуцагч өөрийн бараа урьдчилгаа төлбөрт барьцаалсан хэдий ч зээлийн төлбөр төлөгдөж дуусахад орон сууц барьцаанаас чөлөөлөгдөнө. Энэ байранд хариуцагч нь хүүхдүүдийн хамт амьдарч байгаа учир орон сууцны хэрэглээний зардлыг төлөх үүрэгтэй. Хариуцагч уг байрыг авахад оруулсан хөрөнгөө тусдаа шаардах боломжтой. Иймд хууль ёсны өмчөө хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргаж байна. гэж тодорхойлсон.

 

3.Хариуцагч******* нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь******* нь насанд хүрээгүй Ж.*****,******* нарын өмнөөс шунахайн сэдлээр нэхэмжлэл гаргаж байна. Миний дүүгийн хүүхдийн асран хамгаалагчаар тогтоолгож, одоо байрыг нь авахаар ёс зүйгүйгээр хандаж байна.

Орон сууцыг манай эгч дүүс анх нийлж ээждээ авч өгсөн бөгөөд биднээс зээл гарах боломжтой хүн нь манай дүү байсан юм. Ингээдгийн нэр дээр банкны зээл авч гэрчилгээг нэр дээр нь гаргуулсан. Барьцаанд миний байр байгаа бөгөөд зээлийн төлбөр, зардлыг бий төлж байгаа. Бид энэ байрыг 2014 онд авсан бөгөөд энэ цагаас хойш байрандаа амьдарч байна. Тухайн үед дүү нас барж, ийм асуудал болно гэж тооцоогүй. Би байр авахад төлбөрийн 30 хувьд байраа барьцаалж, банкны зээлийг төлж байгаа учир тодорхой хувийг өмчлөх эрхтэй гэж үзэж байна гэж тайлбарлажээ.

 

4.Иргэн Ж.Мөнгөнцэцэг, нарын хооронд 2014 оны 11 сарын 21-ний өдөр байгуулагдсан Орон сууц худалдах худалдан авах гэрээ-ээр Эрхийн улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ****** тоот, 30м.кв талбай бүхий орон сууцны өмлөх эрхийгд шилжүүлэхээр харилцан тохиролцож, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлдг 2014 оны 11 сарын 27-ны өдөр орон сууны өмчлөгчөөр бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна.

 

5.Орон сууцыг худалдан авахад,******* нар нь Худалдаа хөгжлийн банктай 2024 оны 11 сарын 21-ний өдөр Орон сууцны зээлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг тус байгуулж, 59,500,000 төгрөгийг 20 жил буюу 2037 оны 01 сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээж, барьцаанд Баянгол дүүрэг, ****** тоот, 30м.кв талбай бүхий орон сууц, Дорнод аймаг, Хэрлэн сум, 9 дүгээр баг 2 байр, 58 тоот, 35м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан байна.

 

6.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2023/02648 дугаар шийдвэрээр*******, нарыг 2016 оны 05 дугаар сараас 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосон байна. Мөн тэдний дундаас 2017 оны 11 сарын 14-ний өдөр охин Дайчин ургийн овогтой*******гийн Нандинхүсэл, 2019 оны 08 сарын 07-ны өдөр Дайчин ургийн овогтой*******гийн ***** нар төрсөн, одоо 18 насанд хүрээгүй,******* нь итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна.

 

7.С.Одзаяагийн эх ***** 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр, 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр нас барсан болох ньгийн төрсний гэрчилгээ,гийн эх ***** нар нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

8.Ж.Нандинхүсэл, Ж.***** нараас 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн тойргийн нотариатчид гаргасан өв хүлээн авах хүсэлтийг үндэслэн Нийслэлийн тойргийн нотариатч Ц.Наранцэцэг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өвлүүлэгчгийн өмчлөлд Эрхийн улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ****** тоот, 30м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өвлөгч*******, Ж.***** нарт өвлүүлэх 0032 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.

 

9.Шүүхэд гэрч*******, нар маргааны зүйл болох орон сууцыгээс нь 86,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах хэлцэл хийж, Худалдаа хөгжлийн банкнаас 59,500,000 төгрөгийн зээл авч төлбөрийг төлснөөр орон сууцны өмчлөгч болсон талаар, гэрч******* орон сууны төлбөрийн урьдчилгаа 30 хувьд дүү*******гийн орон сууцыг барьцаалж, үлдэгдэл төлбөрийг Худалдаа хөгжлийн банктай байгуулсан ипотекийн зээлийн гэрээний дагуу зээлээр төлбөрийг төлсөн. Ипотекийн зээлийг цалингаасаа төлж, ээжийнхээ эмчилгээний зардлыг эгч дүүс хамтран хариуцахаар тохиролцож байсан талаар мэдүүлэг өгсөн.

 

10.Хариуцагч******* нь маргаан бүхий орон сууцанд хүүхдүүдийн хамт амьдарч байгаа бөгөөд орон сууцны ипотекийн зээлийг хуваарийн дагуу төлж байгаа үйл баримтын талаар зохигч маргаагүй.

 

11.Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж, 182 дугаар зүйлийн 182.1-д Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ, 183 дугаар зүйлийн 183.1-т Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж тус тус заасан

 

12.Маргааны зүйл болж буй орон сууцыг ньээс 2014 оны 11 сарын 21-ний өдөр худалдах, худалдан авах хэлцлийн үндсэн дээр өмчлөлдөө авсан үйл баримт тогтоогдсон. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар бүртгэлийг үндэслэж үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийг тодорхойлно.

 

13.Хариуцагч орон сууцыг худалдан авахад урьдчилгаа төлбөрт өөрийн орон сууц барьцаа барьцаалж, эгч******* хамтран зээлдэгчээр үүрэг хүлээж, эгч дүүс уг орон сууцыг эзэмшиж байсан бөгөөд одоо хариуцагч орон сууцны ипотекийн зээлийн төлбөрийг төлж, эзэмшиж байгаа гэж тайлбарласан боловч хуульд заасны дагуу өмчлөгчөөр бүртгүүлж, өмчлөх эрх үүсээгүй байна.

 

14.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. гэж заасан. Тус зохицуулалтын дагуу эд хөрөнгө өмчлөгчийн эрхийг өөр этгээд зөрчиж эзэмшиж байгаа нөхцөлд хангагдах юм.

 

15.Хариуцагч нь орон сууцыг хамтран худалдан авсан, худалдан авахад хөрөнгө оруулсан, зээлийг төлж байгаа үндэслэлээр орон сууцыг чөлөөлөхөөс татгалзаж байгаа хэдий ч хуульд зааснаар өмчлөх эрх үүссэн гэж үзэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

16.Маргаан бүхий үл хөдөх эд хөрөнгө нь хариуцагчийн эзэмшилд байх боловч хууль ёсоор эзэмшиж байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй учир нэхэмжлэгч өмчлөлийн зүйлээ хариуцагчийн зэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.

 

17.Иймд Эрхийн улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ****** тоот, 30м.кв талбай бүхий орон сууцыг хариуцагч*******гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөхөөр шийдвэрлэв.

 

18.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрхийн улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ****** тоот, 30м.кв талбай бүхий орон сууцыг хариуцагч*******гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.*****,******* нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******гаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 


 

                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР