| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2231000090108 |
| Дугаар | 2024/ДШМ/06 |
| Огноо | 2023-12-26 |
| Зүйл хэсэг | 21.2.1., 22.1.1., 22.4.2., 22.5.3., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 2024/ДШМ/06
*******, *******, “”
ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Прокурор Т.Нансалмаа
Шүүгдэгч *******
Түүний өмгөөлөгч Г.Амартүвшин, Э.-Уяа
Шүүгдэгч *******
Түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг
Шүүгдэгч ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч *******
Түүний өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил
Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шийдвэрлэн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2023/ШЦТ/184 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч *******гийн өмгөөлөгч, шүүгдэгч *******ын өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор *******, *******, “” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай 175/2023/0118/Э/208/2023/0063 индекстэй 7 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
-******* ******* овогт ******* , Монгол Улсын иргэн, ******** оны ******дүгээр сарын **********-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, ********* настай, ******эгтэй, ********* боловсролтой, ******** мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн ******* сумын **********ажилтай, ам бүл ******** хамт, Сэлэнгэ аймаг, ******* сум, **** дугаар баг, **** дугаар гудамж ******* тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, /РД:/,
- овогт , Монгол Улсын иргэн, ***** оны **** дүгээр сарын ****-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, **** настай, ****эгтэй, ********* боловсролтой, мэргэжилгүй, хувиараа автомашины худалдаа эрхэлдэг, ам бүл ****,******** хамт Улаанбаатар хот, дүүрэг, **** дугаар хороо, *********хороолол, ****** дугаар байр ******** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, /РД:/,
-2005 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 01 дугаартай шийдвэрээр үүсгэн байгуулагдсан ********** регистерийн дугаартай, үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл нь зочид буудал, зоогийн газар, баарны үйлчилгээ, дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх эрхлэх туслах, Сэлэнгэ аймгийн сум ***** дүгээр баг Булгийн **** дугаар гудамж ****** тоотод байрлан үйл ажиллагаа явуулдаг “” ХХК.
Шүүгдэгч ******* нь Төрийн улс төрийн албан тушаалтан буюу Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* даргаар ажиллаж байх хугацаандаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж,
Сэлэнгэ аймгийн ******* сумын уурын зуухны халаалтын үйл ажиллагааг хариуцан ажиллуулдаг “” ХХК-ийн захирал Ж.д 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 20 тонн нүүрсийг худалдан борлуулж, нүүрсний үнэ болох бэлэн 1,400,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт байрлах “Сүхбаатар” нэртэй самбарын хажууд *******аас бэлнээр хүлээн авч, мөнгийг Орон нутгийн төсөвт буцаан төвлөрүүлэхгүйгээр хувьдаа авч, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргийг,
Шүүгдэгч “” ХХК-ийн захирал ******* /хууль ёсны төлөөлөгч/ нь 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өөрийн эхнэр Ц.ийн Хаан банк дахь 5676005276 дугаарын дансаар дамжуулан, *******ын найз *******гийн эзэмшлийн дугаарын дансанд 5,000,000 төгрөгийг шилжүүлж, ******* сумын ******* дарга *******-д хахууль өгсөн гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн”,
Шүүгдэгч ******* нь “******* нь Төрийн улс төрийн албан тушаалтан буюу Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* даргаар ажиллаж байхдаа 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өөрийн найз *******ий эзэмшлийн Хаан банк дахь дугаарын дансаар дамжуулан *******аас 5.000.000 төгрөгийн хахууль авсан” гэх хэрэгт гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авлигатай тэмцэх газрын албан байрны “Мэдүүлэг авах Б-105” тоот өрөөнд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, “” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч *******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Н.ЭНхтүвшингийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:
Шүүгдэгч Санырау ******* ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль авах" гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч овогт г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч “” ХХК-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хахууль өгөх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэнд тус тус гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* д нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасах, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт д 00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00.000 / нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “” ХХК-ий дулаан үйлдвэрлэх, түгээлтийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 120.000 / нэг зуун хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 120.000.000 / нэг зуун хорин сая/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч “ ” ХХК-ий хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******, *******, “” ХХК нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэнд хяналт тавихыг харьяалах шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “ ХХК-иас 50.000 төгрөгийг албадан гаргуулж, улсын төсөвт орлого болгож,
Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Энэ хэргийн улмаас шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдан,
Шүүгдэгч *******д урьд авсан Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 27 тоот шүүгчийн захирамжаар Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, мөн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 83 тоот прокурорын тогтоолын 81-60 СЭА улсын дугаартай Тоёота приус-30 маркийн авто машиныг буюу хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож,
Шүүгдэгч *******, “” ХХК-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Р.Атарцэцэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Шийтгэх тогтоолын 36 талд буюу шүүгдэгч нарын гэм буруугийн талаар шүүхээс дүгнэлт хийхдээ: Шүүгдэгч ******* нь: ******* засаг даргаар ажиллаж байхдаа 2021 оны 05 сарын 30-ны өдөр өөрийн найз *******гийн эзэзмшлийн ХААН банкны дугаарын дансаар дамжуулан *******аас 5.000.000 төгрөгийн хахууль авсан хэрэгт гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2022 оны 03 сарын 02-ны өдөр Авилгатай тэмцэх газрын албан байрны “мэдүүлэг авах Б-105 тоот өрөөнд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь :
2022.03.02-ны өдрийн мэдүүлэхдээ “...2021оны 05 сард надаас машин авна гэж ярьж байгаад 5.000.000 төгрөгийг миний данс руу хийсэн юм байна...” гэх мэдүүлэг, 2022 оны 12 сарын -ны өдрийн өгсөн мэдүүлэгтээ “... миний данс руу мөнгө хийснийг мэдээгүй танай байгууллага дээр ирж мэдлээ. нүүрс авах гэж миний данс руу мөнгө шилжүүлсэн 5 сая төгрөгийг д буцаагаад өгч болно..” гэх мэдүүлэгээр үйлдсэн гэмт хэрэг нотлогдож байна гэж дүгнэсэн.
Шүүгдэгч хувьд 1 хавтас хэргийн 43 тал, 209 талд, 3 хавтас хэргийн 206- тал, 4 хавтас хэргийн 33 талд тус тус 4 удаа мэдүүлэг өгсөн байдаг. Гэрчийн мэдүүлэг авахдаа хууль зөрчсөн үйл ажиллагаа байсан. Үүнд:
1. Энэ мэдүүлэгүүдийг авахдаа сануулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2-р зүйлийн 1 дэхь заалт нь 2020 оны 02 сарын 23-ны өдөр өөрчлөлт орсон МУ-ын хянан шалгах түр хороонд, ......үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлэх хуулийг сануулаагүй өөрчлөлт ороогүй байсан хуулийг сануулан мэдүүлэг авсан нь хууль зүйн хувьд мэдүүлэг нотлох баримтын шаардлага хангах эсэх дээр шүүх дүгнэлт хийсэнгүй.
2. 1-р хавтас хэргийн 209 талд авагдсан 2022 оны 12 сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэгийг Батсүрэн мөрдөгч авсан байдаг бөгөөд өмгөөлөгчийн зүгээс мэдүүлэг авах эрх бүхий албан тушаалтан биш гэдэг маргааны үүсгэсэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахаар 40 хоног хойшлогдсон бөгөөд Батсүрэн ажлын хэсэгт орсон тухай даалгавар хуулбарлан хийсэн байдаг. Энэ нь нотлох баримтанд үнэлэгдэх эсэх.
3.Дээрхи 4 мэдүүлэгийн аль мэдүүлэгийг худал өгсөн гэж үзэж байгаа нь тодорхойгүй энэ талаар дүгнэлт хийсэнгүй.
4. 3-р хавтас хэргийн 203 талд мэдүүлэхдээ “...би нүүрсний мөнгө гэж мэдүүлсэн, эхнэртээ нүүрсний мөнгө гээд хэлсэн, шилжүүлсэн...” гэх мэдүүлэг зэргээр г худал мэдүүлэг өгсөн гэж буруутгах үндэслэл тогтоогдохгүй. хувьд 1,6 сарын өмнөх асуудлыг санахгүй байж болно, тэгээд ч дансанд нь мөнгө орж ирсэн талаар шилжүүлсэн , нарын хэн хэн нь хэлээгүй огтоос мэдэхгүй байсан.
Мөрдөгчийн зүгээс мэдүүлэг авахдаа нүүрс гэж орж ирсэн мөнгө хэнээс ирсэн юм бэ гэж асуулт тавьсан, өөр мөрдөгч ын эхнэрийн авсан машины мөнгө 4.800.000 төгрөгтэй холбоотойгоор машины мөнгө шилжүүлсэн талаар асуусан асуултанд нь хариулсан болохоос илтэд хэн нэгнийг ХАМГААЛЖ ХУДАЛ МЭДҮҮЛЭГ ӨГСӨН зүйл байхгүй байдаг.
5. дансанд орж ирсэн 2021.05.30-ны өдрийн гүйлгээг харахад 5 сая төгрөг 13 сая төгрөг, 13.300, төгрөг 50.000.000 сая төгрөг нэг өдөр орж ирсэн гүйлгээний баримт хэрэгт авагдсан. Энэ байдал нь 2022.12.30 өдөр мөрдөгч асуусаны дараа өөрийн дансны хуулгыг авч үзэж мэдсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 5 сая төгрөгийн зарцуулалтыг тогтоож чадаагүй байтлаа д өгөх мөнгө гэж буруутгаад байгаа нь ойлгомжгүй байна.
Иймд өмгөөлөгчийн зүгээс
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 хэргийн бодит байдлыг тогтоох зүйл ангийн хувьд мөрдөгч, прокурор ....нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж тогтоох үүрэгтэй, эргэлзээгүй байдлаар тогтооно гэсэн хуулийн зохицуулалтаар г өөрийн нь өгсөн мэдүүлэгээр өөрийг нь гэм буруутай гэж тогтоож байгаа нь ойлгомжгүй үндэслэлгүй байна.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. -р зүйлийн 2 заалтаар “...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал ашигтайгаар шийдвэрлэх” заалтаар үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлүүлэх байр суурийг илэрхийлж оролцсон боловч гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй болно.
3. 2023 оны 05 сарын 08-ны өдрийн МУ-ын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 24-р тогтоол, Эрүүгийн хуулийн 21.2 зүйлийг тайлбарласан 16-р тогтоолын тайлбар зэргээс ...гэрч сэтгэлзүйн хувьд хэргийн нөхцөл байдал, тусгалыг зөв илэрхийлж чадаагүйн улмаас бодит байдлаас зөрүүтэй мэдүүлэг өгсөн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байхаар зохицуулсан зохицуулалтыг хэрэглэх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна.
Иймд *******д холбогдох үйлдэл холбогдолыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Э.-Уяа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Миний үйлчлүүлэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэгт гэм буруутаад тооцон 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч байна.
Учир нь Шүүхээс уг хэрэгт гэм буруутайд тооцсон үндэслэлээ “...Шүүгдэгч ******* нь улс төрийн албан тушаалтан буюу Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* даргаар ажиллаж байхдаа “” ХХК-ий гэрээний хугацаа дууссан гэж захирал *******д шахалт үзүүлж 5.000.000 төгрөгийг өөрийн найз *******гийн дансаар авсан гэж буруутгажээ.
******* нь хэдийгээр Авлигын эсрэг хуулийн 4.1.1.төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан мөн байх боловч түүний албаны чиг үүрэгт Дулааны эрчим хүчээр хангах зөвшөөрөл олгох гэрээ байгуулах эрх үүрэг хууль болон гэрээгээр олгогдоогүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “хахууль авах” гэмт хэргийн “хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан гэх хэргийн шинжийг агуулаагүй байдаг. Учир нь ******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* даргын үүднээс албаны чиг үүргээ “” ХХК-ий болон түүний захирал ******* төлөө хэрэгжүүлсэн зүйл огт байхгүй байгааг анхаарч үзэлгүй зөвхөн хуульд заасан улс төрийн албан тушаалтан байх тул субъект юм хэмээн тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаар *******ыг харин ч ******* даргын үүднээс албаны чиг үүргээ “” ХХК-ий болон түүний захирал ******* төлөө хэрэгжүүлсэн зүйл огт байхгүй болохыг нотолсон баримтууд байдаг бөгөөд үүнийг ******* ч хүлээн зөвшөөрч мэдүүлдэг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн хуулийн шаардлага нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө, хэрэгжүүлэхийн тулд өөртөө болон бусдад давуу байдал олгохыг хуульчилсан. Нэгэнт албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй байхад албан тушаалын хэргээр зүйлчлэн ял халааж байгаа нь Эрүүгийн хуулийн ноцтойгоор зөрчсөн үйлдэл болсон.
Сумын засаг даргын эрх хэмжээнд дулааны эрчим хүчээр хангах үйл ажиллагаанд шууд оролцох эрх хэмжээг Эрчим хүчний тухай хууль, Монгол улсын ******* захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Тусгай зөвшөөрлийн тухай хууль зэрэг хамаарал бүхий хуулиудаар олгоогүй байдаг. Дулааны эрчим хүчээр хангах үйл ажиллаагаа нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явагддаг бөгөөд Тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 26-т дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг тухайн аймаг нийслэлийн зохицуулах зөвлөл олгохоор хуульчилсан байдаг. Тусгай зөвшөөрөлд үйлчилгээний хүрээг зааж өгдөг бөгөөд Сэлэнгэ аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр олгосон 092/2018 дугаар бүхий “” ХХК-ий дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн хамрах хүрээг ******* сум, Дулаанхаан тосгоны нутаг дэвсгэрт дулаан түгээх, хэрэглэгчийг түгээх сүлжээнд холбох эрх бүхий газрын зөвшөөрөл байдаг. Дээрх баримтаас харахад сумын ******* даргад тухайн орон нутагтаа дулааны эрчим хүчээр хангах зөвшөөрөл олгох эрх хэмжээ байхгүй болох нь тодорхой байхад Эрүүгийн хуулийн буруу хэрэглэн ял халдааж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Гэтэл миний үйлчлүүлэгч энэ хуулийн тусгай ангид заасан гэм буруутай үйлдэл эс үйлдэхүй огт хийгээгүй байна. Хавтаст хэрэг авагдсан баримтаас үзэхэд Шүүгдэгч *******ыг улс төрийн албан тушаалтан буюу Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* даргаар ажиллаж байхдаа “” ХХК-ий гэрээний хугацаа дууссан гэж захирал *******д шахалт үзүүлж 5.000.000 төгрөгийг өөрийн найз *******гийн дансаар авсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байдаг. Түүнийг зөвхөн “Аптан” ХХК-ий захирал *******ы тогтворгүй мэдүүлэг, шууд нотлох баримт бус *******аас сонссон гэх мэдүүлгээр ялладаг.
Гэтэл *******д шахалт үзүүлсэн гэх үндэслэл, мөн *******гийн дансанд орсон гэх мөнгө ямар үндэслэлээр *******д хамааруулж байгаагаа үндэслэл бүхий байдлаар нотлон тогтоогүй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар мөрдөгч прокурор нотлох баримтыг тал бүрээс бүрэн бодитойгоор хянасны үүднээс гэм бурууг эргэлзээгүйгээр тогтоох үүрэгтэй байдаг. Гэтэл шүүх нотлогдвол зохих байдал хангагдсан эсэхэд дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШШТ/184 дугаартай шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Г.Амартүвшин давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2023/шцт/184 дугаартай шийтгэх тогтоолыг үйлчлүүлэгч *******ын өмгөөлөгчийн зүгээс эс зөвшөөрч дараахи үндэслэлээр гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон гэж үзээд нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт...хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно... гэж заасан.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нь ******* нь бусдаас хахууль авсан нь дараахи байдлаар бүрэн тогтоогдоогүй байна.
1.Шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т заасан...гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, 2.3-т заасан...шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл, болон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл, 2.4-т заасан шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт... зэрэг асуудлыг орхигдуулсан байна.
Өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдаанд оролцохдоо хэргийн нөхцөл байдлын талаархи санал, дүгнэлтийг тус бүртээ өөр өөрийн байр сууриар хангалттай илэрхийлж оролцсон байтал энэ асуудлыг яаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, хэргийн нотлох баримтанд үндэслэж няцаагаагүй зэргээс үзэхэд шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэхэд эргэлзээтэй байна.
2.Шийтгэх тогтоолын “Үндэслэх” хэсэгт...******* нь “” ХХК-ний захирал *******ыг 2021.02 сард өөрийн өрөөндөө дуудаж ...дулааны эрчим хүчээр хангах гэрээ”-ний хугацаа дууссан тул гэрээг сунгах шаардлагатай... гэж шахалт үзүүлж найз *******гийн дансаар дамжуулан *******аас 5.000.000 төгрөгийн хахууль авсан нь *******ы мэдүүлэг, Т.Мөнхсайханы / ******* нь авга ах нь юм/ мэдүүлэг, дансны хуулга зэргээр тогтоогдож байна... гэжээ.
“” ХХК-ний захирал ******* болон ******* нарын 2021 оны 02 сард өрөөндөө уулзсан гэх асуудлыг зөвхөн хэргийн эсрэг тал болсон гэрчийн мэдүүлгийг үндэслэн шахалт үзүүлсэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.
Нөгөөтэйгүүр Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дарга нь “” ХХК-ний эрчим хүчээр хангах гэрээг сунгах эрх бүхий албан тушаалтан биш гэдгийг хэрэгт 2 удаа гэрчээр асуугдсан /4хх 221/ Сэлэнгэ аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн *******ы... Эрчим хүчний тухай хуульд зааснаар сумын ******* дарга нар нь эрчим хүчээр хангагч компанитай гэрээ байгуулах зохицуулалт байхгүй,...гэрээ байгуулах ч шаардлага байхгүй, тухайн компани зөвхөн тусгай зөвшөөрлийн дагуу сум орон нутагт үйл ажиллагаа явуулна, ингэхдээ хэрэглэгч нартай дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулж ажиллах ёстой... гэснээс үзэхэд ******* нь анхнаасаа дээрхи гэрээг байгуулах, сунгах, хүчингүй болгох эрхгүй учраас шахалт үзүүлэх боломжгүй юм. Энэ талаар өмгөөлөгч нарын хэлсэн байр суурийн талаар ямар нэгэн няцаасан дүгнэлтийг огт хийгээгүй байна.
3.Шүүх өмнө нь буюу 2022.10.05 өдрийн шүүх хуралдаанаар хэргийг прокурорт буцааж байсан ба шүүгчийн захирамжид ...5000.000 төгрөгийг ямар үндэслэлээр юунд зориулж авсан нь тодорхойгүй учраас дахин шалгах шаардлагатай гэсэн боловч энэ ажиллагаа огт хийгдээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3 дах хэсэгт ...гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэрийг нотлох талаар заасан.
******* нь хахуульд авсан 5.000.000 төгрөгийг өөрийн гар дээрээ огт аваагүй, захиран зарцуулаагүй ба хэргийн материалаас харахад *******ы эхнэрийн данснаас “нүүрс” гэсэн утгатайгаар М. данс руу орсон ба буцаад тухайн 5.000.000 төгрөг нь эхнэр Ц.ийн данс руу орсон байдаг.
Гэтэл улсын яллагчийн зүгээс шүүх хуралдаанд ******* нь тухайн аас *******д шилжүүлсэн 5.000.000 төгрөгийн тээврийн хэрэгсэл авахад зориулсан гэж дүгнэсэн.
Гэтэл яллах дүгнэлт болон хэргийн материалд ямар маркийн ямар дугаартай тээврийн хэрэгслийг хэзээ хэдэн төгрөгөөр худалдан авсан талаархи баримтыг хавсаргаж нотолсон зүйл байдаггүй. Энэ талаар шүүхийн шийтгэх тогтоолд мөн дүгнэлт хийгдээгүйг давж заалдах шатны шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна.
4.Давж заалдах шатны шүүх нь хэргийг бүхэлд нь хянаж байгаа учраас анхан шатны шүүхээс *******д оногдуулсан ял, шийтгэл нь тухайн гэмт хэрэгт тохирсон эсэх дээр дүгнэлт хийх боломжтой гэж үзэж байна.
Шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт...шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй... болохыг дурдах нь зүйтэй гэсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт ...эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ... гэж заасан ба гэм буруугаа хүлээгээгүй нь ял шийтгэлийн хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарна гэсэн хуулийн агуулга байхгүй юм.
Илт илэрхий үйлдэгдсэн хэрэг дээр гэм буруугаа хүлээхгүй байх, эргэлзээ бүхий нөхцөл байдалтай хэрэг дээр гэм буруугаа хүлээхгүй байх 2 өөр ойлголт гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Хэдийгээр шүүхэд өөрийн итгэл үнэмшлийнхээ хүрээнд шүүгдэгчид ямар ял, хариуцлага оногдуулах бүрэн эрх нь байгаа боловч энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, төлбөр байхгүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн шинж нөхцөл байдал, эргэлзээ зэргийг харгалзан заавал хорих ял оногдуулахгүйгээр бусад ялыг хэрэглэх боломжтой байсан гэж үзэхээр байна.
Өмгөөлөгч нарын зүгээс нэгэнт өөрийн үйлчлүүлэгчийн эрх ашиг сонирхлыг хамгаалж байгаа учраас хэргийн нөхцөл байдал, нотлох баримтын хүрээнд цагаатгах байр суурьтай шүүх хуралдаанд оролцсон ба шүүхээс гэм буруутайд тооцсоны дараагаар шүүхийн шийдвэрийг хүндэтгэж хөнгөн ял шийтгэл оногдуулах талаар байр сууриа илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна. Бусад асуудлыг шүүх хуралдааны оролцохдоо тодорхой агуулгатайгаар тайлбарлах болно.
Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2023/шцт/184 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хуульд зааснаар миний үйлчлүүлэгч *******д ашигтай байдлаар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ах бид хоёр хоёулаа ******* даргаар ажиллаж байсан. 2018 оны Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн сунгасан шийдвэрийг мэдэж байсан. ******* даргад эрх байхгүй, шугамаа сайн ажиллуулаарай гэсэн асуудал ярьж байсан. Асуудал яагаад болсон бэ гэхээр аймгийн ******* дарга нь ******* суманд үйл ажиллагаа явуулж байгаа халаалт муу байна, энэ асуудлыг шийд гэж надад үүрэг өгсөн. Сүүлд аймгийн онцгой комиссыг хуралдуулж шийдвэрлэж, ах намайг “...чи намайг хамгаалсангүй...” гэж ярьсан. Дээд шатны ******* дарга шийдвэр гаргаж байхад би ямар нэгэн байдлаар оролцох эрх байхгүй. Энэ талаар ах 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр болсон шүүхийн хэлэлцүүлэг дээр ...ах нь буруу юм хийсэн байна... гэж хэлээд, хэрэг буцсан. Дулааны үйл ажиллагаа эхэлсэн үед халаалтыг зогсоох боломжгүй. Хэвийн явж байхад нь уурын зуух шинээр авч ирээд хийх гэж байхад нь аймгийн дарга өөрөө ирээд хүчээр уурын зуухыг цуцалсан. Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүн очсон. Үүнд миний ямар ч оролцоо байхгүй. Би өөрт олгогдоогүй эрхээ яаж ашиглах вэ. Тиймээс энэ хүнд давуу байдал олгох боломжгүй. Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн байцаагч шугамаа л хамгаална шүү... гэж хэлж байсан. Сумын ******* даргад хуулиар олгогдсон эрх, олгогдоогүй эрх гэж бий. Хуулиар олгогдоогүй үйлдэлд ял халдааж байгаад харамсалтай байна. Хуулийн дагуу шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Авлигатай тэмцэх газрын байцаагч надаас мэдүүлэг авахдаа тулгаж авсан. ...5.000.000 төгрөгийг *******оос машины урьдчилгаанд авсан биз дээ... гэж тулгаж мэдүүлэг авсан. Мөн ...Мөнхсайхан мэдүүлгээсээ буцсан чи бас мэдүүлгээсээ буцчих, 5.000.000 төгрөгийг *******ын машины урьдчилгаанд авсан гээд хэлчих тэгвэл би чамайг яллагдагчаар татахгүй...” гэж 2 удаа мэдүүлэг авсан. Би татгалзсан. Гэтэл татгалзсаны төлөө яллагдагчаар татсан гэв.
Шүүгдэгч ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би дулааны инженер мэргэжилтэй. Уурын зуух ажиллуулдаг. Нэг хүнтэй компани, бензин тосны үнэ нэмэгдсэн үед алдагдалтай ажилладаг. Болсон явдлыг бүгдийг хэлсэн. 5.000.000 төгрөг өгсөн гээд байгаа юм. Шүүхээс 120.000.000 төгрөгөөр торгосон. Компанийн бүтэн жилийн санхүүжилт 120.000.000 төгрөг хүрэхгүй. Үнэн мэдүүлэг өгснийхөө төлөө ингэж ял авчхаад байна. ******* бид хоёрын хооронд яриа болсон. Би ...эхнэрийгээ шилжүүлчхээрэй гэж хэлсэн. Шилжсэн эсэхийг ч би мэдээгүй. Тэгээд данснаас буцааж ийн данс руу шилжүүлснийг ч би мэдээгүй. *******д тэр мөнгө өгөөгүй. ХХК-ийн данснаас мөнгө шилжээгүй. ХХК-ийн эрх ашгийг дээрдүүлээгүй. Сая шүүхийн шийдвэрээр би уурын зуухаа алдчихлаа, бас эрхээ ч алдчихлаа. Энэ төрлийн мэргэжлээр үйлл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө алдсан. ...Энэ хэрэг хангалттай тогтоогдоогүй. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, буцааж өгнө үү гэв.
Шүүгдэгч ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч *******ы өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлгүй байна. Үйлчлүүлэгчийнхээ хүсэлтийг хүндэтгэж байна. Бодит байдалтай нийцээгүй бол хүчингүй болгох үндэслэлтэй тул дахин шийдвэрлүүлэхээр шүүх рүү буцааж өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй хэргийн болит байдалтай нийцсэн тул хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн өмгөөлөгч, шүүгдэгч *******ын өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр *******, *******, “” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
2.Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгчдийн зүгээс гаргасан “...*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй, дээрх гэмт хэргийн шинжийг хангахгүй, эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, ...Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмын дагуу ...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, *******ыг цагаатгаж өгнө үү. ...Түүнд гэм буруугаа хүлээгээгүй гэх шалтгаанаар хорих ял оногдуулсныг харгалзан үзэж хөнгөн төрлийн ял оногдуулж өгнө үү” гэх гомдлуудын зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй байна.
Прокуророос шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн үйлдэл холбогдлоос “албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” хэргийг ...мөрдөн шалгах ажиллагааг хангалттай явуулсан боловч түүнийг гэм буруутай эсэхэд эргэлзээтэй байна... гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байгааг дурьдаад, харин Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2-д заасан “Хахууль авах” гэмт хэрэг нь “....мөрдөн шалгах явцад бүрэн нотлогдоогүй...” гэж үзэж зүйлчлэлийг өөрчлөн түүний гэмт үйлдэл нь мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2-д заасан “Залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзээд түүнийг дээрх гэмт хэрэгт гэм буруутай гэж;
Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч нарын зүгээс гаргасан “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. -р зүйлийн 2 заалтаар “...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал ашигтайгаар шийдвэрлэх” заалтыг баримтлан *******д холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэх гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тус тус дүгнэв.
Учир нь: Шүүгдэгч ******* нь “” ХХК-ийн захирал *******ыг 2021 оны 02 дугаар сард өөрийн албан өрөөндөө дуудан уулзаж, “” ХХК-ийн 20 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан “Сэлэнгэ аймгийн ******* сумын төсөвт байгууллагыг дулааныг эрчим хүчээр хангах гэрээ”-ний хугацаа дууссан тул гэрээний хугацааг сунгаж шинээр гэрээ байгуулах шаардлагатай, гэрээ байгуулахын тулд өөртөө хувийн байшин барих торх мод өг” гэж шаардаж, улмаар 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ******* нь *******ыг дахин албан өрөөндөө дуудан уулзаж “байшингийн торх мод авахгүй, торх модныхоо оронд бэлэн 10.000.000 төгрөг өг” гэж шаардсан, 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өөрийн найз *******гийн эзэмшлийн Хаан банк дахь дугаарын дансаар дамжуулан *******аас 5.000.000 төгрөгийн хахууль авсан” гэмт хэрэгт,
Шүүгдэгч “” ХХК-ийн захирал ******* /хууль ёсны төлөөлөгч/ нь 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өөрийн эхнэр Ц.ийн Хаан банк дахь 5676005276 дугаарын дансаар дамжуулан, *******ын найз *******гийн эзэмшлийн дугаарын дансанд 5,000,000 төгрөгийг шилжүүлж, ******* сумын ******* дарга *******-д хахууль өгсөн гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэх гэмт хэрэгт,
Шүүгдэгч ******* нь “******* нь Төрийн улс төрийн албан тушаалтан буюу Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* даргаар ажиллаж байхдаа 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өөрийн найз *******ий эзэмшлийн Хаан банк дахь дугаарын дансаар дамжуулан *******аас 5.000.000 төгрөгийн хахууль авсан” гэх хэрэгт гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авлигатай тэмцэх газрын албан байрны “Мэдүүлэг авах Б-105” тоот өрөөнд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэргүүдэд тус тус холбогдож яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн.
Шүүгдэгч ******* нь 2020 оны Сонгуулийн үр дүнгээр сумын засаг даргын албан үүргийг гүйцэтгэхээр Аймгийн засаг даргын шийдвэрээр томилогдон ажиллаж байх хугацаандаа буюу 2021 оны 02 дугаар сараас 05 дугаар сарын хооронд тус суманд халаалтын үйл ажиллагаа явуулдаг тусгай эрх бүхий “” ХХК-ийн захирал *******тай уулзаж “тус сумын аж ахуйн нэгж байгууллагуудыг ханган нийлүүлж ажиллах гэрээ хэлэлцээрийн хугацаа дуусч байгааг сунгах эсэх асуудалд өөрийнх нь оролцоотойгоор шийдэгдэнэ” гэж ойлгуулан өөртөө эдийн засгийн давуу эрх олж авах санаа зорилгоор түүнээс байшингийн торх мод авах эсхүл 10.000.000 төгрөг өг гэсэн санаа зорилгыг илэрхийлсний үндсэн дээр “” ХХК-ийн захирал ******* түүнд 5.000.000 төгрөгийг шилжүүлэн өгөхөөр тохиролцож, шүүгдэгч ******* нь өөрийн найз *******гийн Хаан банканд эзэмшдэг тоот дансыг өгснөөр шүүгдэгч *******ы эхнэр Ц. өөрийн эзэмшлийн Хаан банк дахь 5676005276 дугаарын дансаас 5.000.000 төгрөгийг “нүүрс” гэх утгатайгаар шилжүүлэн өгсөн үйл баримт,
“” ХХК-ийн захирал ******* нь уг мөнгийг өөрийн хүсэлтээр шилжүүлэн өгсөн мэт боловч “” ХХК-ийн үйл ажиллагаа доголдох, улмаар үйл ажиллагааг цаашид зогсоохгүйн тулд аргагүйн эрхэнд 5.000.000 төгрөгийн өмчлөх эрхээ шилжүүлэн өгсөн гэдгээ гэрч Ж.Ганболдод мэдэгдснээр, Ж.Ганболд Авилгатай тэмцэх газарт гомдол гаргаж мөрдөн шалгах ажиллагаа явагдсан үйл баримт,
Авилгатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад гэрчээр дуудагдсан ******* нь өөрийн эзэмшлийн Хаан банкан дахь тоот дансанд Ц.ийн эзэмшлийн Хаан банкны 5676005276 тоот дансаас шилжин ирсэн 5.000.000 төгрөгийг тайлбарлахдаа “*******ын машин авахаар өгсөн урдчилгаа мөнгө” гэж, мөн “өөрөөс нь нүүрс авахаар шилжүүлсэн мөнгө” гэж удаа дараа зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдал үйл баримт тус тус тогтоогдсон байна.
3.Дээрх үйл баримтуудад давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөхөд шүүгдэгч *******д өөрийн удирдаж буй сум орон нутагт халаалт дулаанаар хангаж ажиллаж байгаа аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг цааш явуулах эсэхийг шийдвэрлэх өөрөөр хэлбэл гэрээ байгуулах, сунгах, гэрээ байгуулахаас татгалзах эрх хэмжээ олгогдоогүй байна.
Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Эрчим хүчний зохицуулах хороо /цаашид “Зохицуулах хороо” гэх/ нь эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагааг зохицуулах, үнэ тарифыг тогтоох, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байна.” гэж,
Мөн хуулийн 9.1 дүгээр зүйлийн 9.1.2-д “энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох” гэж,
11 дүгээр зүйлийн 11.1-д “Аймаг, нийслэлд эрчим хүчний хангамжийн төрийн зохицуулалтыг аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл хэрэгжүүлнэ” гэж,
11.2-д “Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь нийт гурван гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Гурван гишүүний нэг нь орон тооны байна. Зохицуулах зөвлөлийг байгуулах, түүний гишүүнийг томилох журмыг Зохицуулах хороо тогтооно” гэж,
11.3.1-д “энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох” гэж,
11.3.2-д “тухайн орон нутагт олгосон тусгай зөвшөөрлийнхөө нөхцөл, шаардлагын хэрэгжилтийг хянах” гэж,
11.3.3-д “Зохицуулах зөвлөлийн баталсан аргачлал, журмын дагуу харьяалах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тариф, хэрэглэгчийн үнийг батлах, шалгах, нийтлэх” эрхтэй гэж тус тус заасан байна.
Дээрх хуулинд зааснаар сумын засаг даргад аж ахуйн нэгж байгууллагад дулаан эрчим хүчээр хангах эрх олгосон тусгай зөвшөөрлийг сунгах, эс сунгах эрх олгогдоогүйн дээр цахилгаан дулаанаар хангах тусгай зөвшөөрлийн талаар ямар нэгэн эрх хэмжээ байхгүй байхад өөртөө тийм эрх хэмжээ байгаа мэтээр ойлгуулан эдийн засгийн давуу байдал буюу бусдын өмчлөх эрхийг өөртөө олж авахаар идэвхтэй үйлдэл хийсэн нь шүүгдэгч *******, гэрч Ж.Ганболд нарын мэдүүлгүүдээр нотлогдсон, дээрх шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгийн эх сурвалж нь 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өөрийн Ц.ийн Хаан банк дахь 5676005276 дугаарын данснаас шүүгдэгч *******ын найз *******гийн эзэмшлийн дугаарын дансанд 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдлаар давхар нотлогдсон гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******, түүний эхнэр гэрч Ц. нар нь гэрч *******г таньж мэдэхгүй талаараа мэдүүлсэн, түүнчлэн түүний Хаан банканд эзэмшдэг тоот дансыг өөрсдөө сайн дурааараа олж авч 5.000.000 төгрөгийг шилжүүлэн өгөх хэрэгцээ шаардлага байхгүй болохыг илэрхийлснээр шүүгдэгч *******ын гэмт санаа зорилго нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч ******* нь ******* сумын засаг даргын хувьд шүүгдэгч “” ХХК-ийн захирал *******ыг дуудан ирүүлж уулзсан ба тэдний хооронд өрнөсөн яриа уулзалт нь тус сумын төрийн байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдийг дулаанаар хангах үйл ажиллагааг цаашид “” ХХК-ийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэх асуудлын талаар ярилцаж, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар уг үйл ажиллагаанд сумын засаг дарга лавтай нөлөөлнө гэж итгүүлэн, ******* түүнд олгогдоогүй эрх хэмжээг мэдэх боломжтой боловч төөрөгдөн 5.000.000 төгрөгийн өмчлөх эрхээ шүүгдэгч *******гийн дээрх дансанд шилжүүлэн өгснөөр уг гэмт хэргийг төгссөн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д заасан гэмт хэргүүдийн ижил шинж нь хахууль өгөгч этгээдийн эд хөрөнгө, мөнгийг өөрийн болгож авсан байдаг бол ялгаатай шинж нь хахууль авагч нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн эсхүл хэрэгжүүлэхийн тулд байдаг ба шүүгдэгч *******ын хувьд “” ХХК-ийн эрх ашгийн тулд хэрэгжүүлэх албаны чиг үүрэг байхгүй байгаа нь залилах гэмт хэргийн үндсэн шинж буюу бодит байдлыг нууж бусдыг төөрөгдүүлсэн, уг 5.000.000 төгрөгийг авч буцаан төлөх, хариу төлбөр төлөхгүйгээр өөрийн болгох зорилготой байгаараа ялгагдаж байна.
Иймд дээрх нөхцөл байдалд тулгуурлан “” ХХК-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3-д заасан “Хахууль өгөх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдож байна.
Харин шүүгдэгч *******гийн хувьд дээрх 5.000.000 төгрөг түүний эзэмшлийн дансанд орж ирснээр түүнд өмчлөх, эзэмших эрх шууд үүсч байгаа ба алдаатай гүйлгээ орж ирсэн гэж үзвэл буцаан өгөх эсхүл эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэгтэй боловч дээрх үүргээ аль алиныг нь биелүүлээгүй нөхцөлд түүнийг шүүгдэгч *******ын залилах гэмт хэрэгт хамтран оролцсон этгээд үзэх боломжтой боловч Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д “албан тушаалын байдлаа ашиглан залилах” гэмт хэргийн обеьктив талын шинжид бүлэглэн үйлдэх талаар хуульчлаагүй, ийм эрх зүйн нөхцөл байдал байхгүй байна.
Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааг түүнд залилах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж ирүүлээгүйн дээр шүүгдэгч *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д заасан “Худал мэдүүлэх” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг мөрдөн шалгах бүхий л шаардлагатай ажиллагааг явуулсан боловч “Худал мэдүүүлэг өгсөн гэх байдал” нь эргэлзээ бүхий байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
4.Шүүгдэгч ******* нь ******* сумын засаг даргаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглан “” ХХК-ийн захирал *******д ******* суманд дулаанаар хангах үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэхэд нөлөө үзүүлнэ гэж бодит байдлыг нуух замаар өөртөө тийм эрх мэдэл байгаа гэж зохиомол байдлыг зориуд бий болгон итгүүлж өөрийн найз *******гийн Хаан банкны тоот дансыг *******д өгч, улмаар *******аас 5.000.000 төгрөгийг дээрх дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******, ******* нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч *******ыг давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож хуульд заасан торгуулийн ялыг сонгож 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2-д зааснаар торгох ялын нэгж буюу .000 төгрөгийг хорих ялын 1 өдөртэй дүйцүүлэн тооцож шүүгдэгч ******* энэ гэмт хэргийн улмаас 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 68 хоногийг тооцон 1.020.000 төгрөгийг түүнд оногдуулсан 20.000.000 төгрөгийн торгуулийн ялаас хасч биечлэн эдлэх торгуулийн ялын хэмжээг 18.980.000 төгрөгөөр тогтоосон.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1-7 дугаар заалтуудад тус тус өөрчлөлт оруулж, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгчдийн гомдлын зарим хэсгийг, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангаж, шүүгдэгч *******ын цагаатгуулах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/184 дугаартай шийтгэх тогтоолын
1 дэх заалтыг:
“1.Сэлэнгэ аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүгдэгч Санырау ******* ******* овогт ******* д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан, шүүгдэгч овогт д холбогдох мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д заасан, шүүгдэгч ХХК-д холбогдох мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3-д заасан үйлдлүүдийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,
2 дахь заалтыг:
“2.Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Санырау ******* ******* овогт ******* д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д заасан “Залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа урвуулан үйлдэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай” гэж,
3 дахь заалтыг:
“3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* д 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэж,
4 дэх заалтыг:
“4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар торгох ялын нэгж буюу .000 төгрөгийг хорих ялын 1 өдөртэй дүйцүүлэн тооцож шүүгдэгч ******* энэ гэмт хэргийн улмаас 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 68 хоногийг тооцон 1.020.000 төгрөгийг түүнд оногдуулсан 20.000.000 төгрөгийн торгуулийн ялаас хасч биечлэн эдлэх торгуулийн ялын хэмжээг 18.980.000 төгрөгөөр тогтоосугай” гэж,
5 дахь заалтыг:
“5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар *******д оногдуулсан 18.980.000 төгрөгийн торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай” гэж,
6 дахь заалтыг:
“6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэнд хяналт тавихыг харьяалах шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж,
7 дахь заалтыг:
“7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар улсын төсвийн орлогоос 4.950.000 төгрөг гаргуулан ХХК-ийн захирал *******д олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулан шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Шүүгдэгч *******д авсан цагда,н хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3.Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгчдийн гомдлын зарим хэсгийг, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангаж, шүүгдэгч *******ын цагаатгуулах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
4.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БУЯНЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ