| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 181/2021/00154/И |
| Дугаар | 191/ШШ2025/02543 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 191/ШШ2025/02543
2025 03 26 191/ШШ2025/02543
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, шүүгч О.Одгэрэл, шүүгч О.Цэнд-Аюуш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, Б овогт Д.С /РД:.../,
Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, Д овогт Д.Ц /РД:/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...тоотод оршин суух, А овогт Б.Э /РД:.../-д холбогдох,
Гэм хорын хохиролд 35,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
НэхэмжлэгчД.С,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.С,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.И,
Иргэдийн төлөөлөгч Б.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
Нэхэмжлэгч Д.Ц нь өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт илэрхийлж, хүрэлцэн ирээгүй.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. НэхэмжлэгчД.С, Д.Ц, түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нотариатч Б.Э ... тоотод оршин сууж байсан, энэ байрны өмчлөгч байсан Б.Сгийн байрны өвийг тогтоож 2009.06.09 өдөр тоот өвлөх эрхийн гэрчилгээг Ц.Эд олгосон байдаг.
Ц.Э энэ өвлөх эрхийн гэрчилгээний дагуу үл хөдлөх хөрөнгийн газраас ... тоот улсын бүртгэлтэй нэг хүний өмчлөлийн байрны гэрчилгээг авсан байдаг. Энэ байрны гэрчилгээг үзүүлэнД.С, Д.Ц нараас 2010.09.20-нд 15 сая төгрөгийн зээл, дараа нь 2011.05.19-нд 10 сая төгрөгийн зээлийг тус бүр сарын 3,5 хувийн хүүтэй зээлийг нэг, нэг жилийн хугацаатай авч , зээлийн гэрээг дуусахад энэ зээлийн гэрээг нийт 3 удаа сунгасан байдаг.
Ц.Э нь нэхэмжлэгч нараас авсан зээлээ төлж чадахгүй байсаар 2013.10.25-нд нас нөхөцсөн. Сүхбаатар дүүргийн нотариатч Б.Эгийн Ц.Эд олгосон өвлөх эрхийн гэрчилгээг 20....01.05-ны өдөр ... дугаар захирамжаар өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Э хүлээн зөвшөөрсөн тул шүүхээс зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.
Ц.Эгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Захиргааны хэргийн шүүхийн 20....08.19 өдрийн шийдвэрээр хүчингүй болгосон. Бид нар Ц.Эд байрны гэрчилгээг үндэслэн зээл олгосон байдаг. Ц.Эгийн гэрчилгээ хүчингүй болсноорД.С, Д.Ц нарын Энхтуяад олгосон зээл одоо болтол төлөгдөөгүй, төлөгдөх үндэслэлгүй болсон юм. Б.Сгийн байрны өвийг буруу тогтоосноос болоод нэхэмжлэгч нарын эрх ашиг, сэтгэл зүйд хохирол учирсан тул Б.Эгээс болж бид нар 42,982,500 төгрөгийн хохиролд оруулаад, гэм хор учруулаад байна. Ц.Эд олгосон зээлийн үндсэн зээл, түүний хүү, алдангийг тооцоход 42,982,500 төгрөг болсон.
С.Н нь анх 2015.03.10-ны өдөр Дүүргийн иргэний хэргийн 1-р шүүхэд Бидний эцэг Б.Сгийн байрны өвийг нотариатч Б.Э буруу тогтоосон Б.С 2008.12.02-нд нас нөхөцсөн Б.Сгийн нэр дээр байсан БГД 8-р хороо ...-р байрны 5... тоот 3 өрөө байр барьцаанд байгааг 2014 онд Д.Стэй уулзаж мэдсэн. Б.Сгийн байрны өвийг тогтоож өвлөх эрхийн гэрчилгээг Ц.Эд олгож, улмаар Ц.Э зээлийн барьцаанд тавьсныг мэдэж нотариатч Б.Эгийн олгосон өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэх нэхэмжлэлийг гаргасан. С.Нийн нэхэмжлэлийн дагуу Д. Д.С би дүүргийн иргэний хэргийн 1-р шүүхэд 2015.04.24-ний өдрийн ... дугаар захирамжаарД.С би С.С, С.М, С.Н, С.М, Б. Энхээ нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийг шаардсан шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох болсон юм.
Нэхэмжлэгч нар болох С.С, С.М, С.М, С.Н нар нэхэмжлэлээ татан авсан тулД.С, Д.Ц нарын бие даасан шаардлагыг шийдвэрлэх үндэслэлгүй, энэ асуудлын талаар тусад нь авч үзэх нь зүйтэй гэж захирамж гаргасан.
Б.Сгийн хүүхдүүд болох эдгээр нэр дурдсан нэхэмжлэгч нар дахин Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 20....01.05 өдрийн ... дугаар захирамжаар хэргийг хянан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэн захирамж гарсан байдаг. Энэ захирамжид нэхэмжлэгч С.Н, С.С, С.М, С.М нар нь нотариатч Б.Эгийн Ц.Эд олгосон 2009.06.09-ний өдрийн ... тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж, нотариатч Б.Э хүлээн зөвшөөрсөн тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Дээрх 20....01.05-ны өдрийн ... захирамжийг үндэслэн 20....08.19-ний өдрийн ... дугаар шийдвэрээр Захиргааны хэргийн шүүхээс Ц.Эд олгосон улсын бүртгэлийн ... дугаарын ... тоот гэрчилгээг хүчингүй болгосон.
Д.Д.С, Д.Ц нар Ц.Эд 2 удаагийн гүйцэтгэлээр 25 сая төгрөгийн зээл олгосон үндэслэл нь үл хөдлөх хөрөнгийн газраас олгосон албан ёсны гэрчилгээг үндэслэн үнэн зөв гэж ойлгосны үндсэн дээр зээл олгосон юм. Ц.Эд олгосон байрны гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл нь нотариатч Б.Э өв залгамжлах эрхийн гэрчилгээг буруу хийж, Ц.Эд олгосонтой холбоотойД.С, Д.Ц нарт гэм хорын хохирол таван жилийн хугацаанд үргэлжилж байна.
Ц.Э нь байрны гэрчилгээг надад үзүүлэнД.С надаас 2010.09.20-ны өдөр 15 сая төгрөгний зээлийг нэг сарын 3,5 хүүтэй үндсэн зээл, түүний хүүг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор нэг жилийн хугацаатай, дараа нь энэ зээлийн хугацааг хоёр удаа сунгасан, дахин 2011.06.19-ний өдөр зээлдэгч Ц.Эд 10 сая төгрөгний зээлийг 3,5 хувийн хүүтэй, алданги тооцохоор зээлийн гэрээнд тусган, зээлийг 2012.06.19-ний өдрөөс 2013.10.20 хүртэл ... сарын хугацаатай зээлийн гэрээг сунгасан юм. Зээлдэгч Ц.Э 2013.10.25-ны өдөр зээлээ төлж чадалгүй байсаар байгаад нас нөхөцсөн байдаг.
Бид нар нотариатч Б.Эгийн хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан гэм хорын хохирлыг нэхэмжилж байгаа юм. Гэм хорын хохирлын нэхэмжлэл маань үндсэндээ хоёр хувааж ярьж болно. Эхний хэсэг нь нотариатч Б.Э Нотариатын тухай хууль болон 2011 онд Хууль зүйн дотоод хэргийн сайдаас баталсан Нотариатын үйлдэл хийх зааврын дагуу өвлөх эрхийн гэрчилгээг олгох, өөрөөр хэлбэл, өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо нотариатч Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх зааврыг баримтлах үүрэгтэй байсан. Гэвч үүнийг баримтлаагүй гэж үзэж байгаа юм. Энэ нь 20... оны 01 сарын 05-ны шүүгчийн захирамжаар бас нотлогдож байгаа юм.
Өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо нэгдүгээрт, үйлчлүүлэгчийнхээ хувийн байдлыг тогтоох ёстой. Өвлөх эрхийн гэрчилгээ олгоно гэдэг нь хүний хөрөнгийн эрхийн талаар ярьж байгаа маш чухал асуудал. Тиймээс хамгийн түрүүнд өвлөгч нар нь хэн юм бэ гэдгийг зайлшгүй шалгах ёстой. Зайлшгүй шалгана гэдэг нь тухайн өвлүүлэгч буюу нас барсан этгээд үр хүүхэдтэй юу гэдэг лавлагааг гаргуулж авах нь нэн тэргүүний үүрэг байсан. Гэвч Б.Э нотариатч тэр үүргээ гүйцэтгээгүй.
Өмчлөх эрхийн гэрчилгээ олгохдоо баримталсан гэж байгаа гол баримт бичиг нь ... уламжилсан бичиг юм. Гэтэл Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Засаг даргын тодорхойлолт нь албан ёсны хэвлэмэл бланк дээр тамга, тэмдэгтэй гарын үсэгтэй байх ёстой. Гэтэл гараар биччихсэн байгаа баримт дээр үндэслээд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Үүнийг энгийн хүн ч хараад албан ёсны тодорхойлолт мөн үү үгүй юу гэдгийг тогтоох боломжтой байсан. Тиймээс нотариатч Б.Э үүргүүддээ хайхрамжгүй хандсан.
Хоёрдугаарт, нас барсан этгээд болох Б.С үр хүүхэдтэй юу, үгүй юу гэх үр хүүхэдтэй эсэх талаарх лавлагааг гаргуулах боломжтой байсан. Тэр үүргээ биелүүлээгүй. Хэрвээ нотариатчийн үүргээ биелүүлсэн бол тухайн үед Ц.Этай хамт насанд хүрээгүй С.С гэдэг хүүхэд амьдарч байсан. Тэр мэдээллийг илрүүлэх бүрэн боломжтой байсан. Талийгаач Б.Сгийн бусад хүүхдүүдийн буюу нийтдээ 5 өвлөгч байсныг тогтоох боломжтой байсан.
Тухайн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч нар барьцааны гэрээний дагуу шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байдал үүссэн. Өөрөөр хэлбэл нотариатч Б.Эгийн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч нар барьцааны гэрээний дагуу шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал 2020 оны 08 сарын 12-ны өдөр хүртэл буюу өмчлөх эрхийн гэрчилгээ С.Нийн нэр дээр гарах тэр хугацаа хүртэл үргэлжилсэн. Бүтэн 7 жил үргэлжилснээс болж нэхэмжлэгч нарт гэм хор учирсан. Б.Эгийн хууль бус үйлдлийн улмаас хуримтлуулсан мөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулах боломж нь бүхэл бүтэн 7 жилийн туршид алдагдсан. Үүнээс болоод тэр мөнгөнөөс хүү олох байсан боломж нь алдагдсан. Хадгалуулсан бол хадгаламжийн хүү олох байсан. Зээлдүүлсэн бол зээлийн хүү олох байсан орлого боломж нь алдагдсан гэж үзэж байгаа.
Бусдад 3.5 хувийн хүүтэй мөнгө зээлдүүлдэг байсан хүүгийн хэмжээгээр тооцоход 17,851,759 төгрөг, мөн сэтгэцэд учирсан хохиролд 17,148,241 төгрөгийг нийт 35,000,000 төгрөгийг шаардаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Хариуцагч Б.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.И шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт Б.Эгээс болоод нэхэмжлэгч нарт гэм хорын хохирол учирсан гэх нотлох баримт огт байхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэх эрх бүхий этгээд нэхэмжлэл гаргаж байгаа үйлдэл бол биш. 2009 онд буюу ... жилийн өмнө хийгдсэн гэрчилгээ юм. Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны ерөнхий болон тусгай хугацаа гэж байх ёстой ч ... жилийн дараа нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй.
Монгол Улсад одоо үйлчилж байгаа хуулийн заалтыг зөрчөөд өмчлөх эрх шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцэл хийх эсвэл нотариатчийг эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус ноцтой хохирол учруулсан тохиолдолд ноцтой зөрчил болохоор заасан. Хууль эрх зүй актаар нотариатч Б.Эг гэм буруутай гэж огт тооцоогүй. Захиргааны журмаар бас тооцох үндэслэл бий. Нотариатын тухай хуульд заачихсан байгаа. Нотариатчийн буруутай үйлдлээс учирсан гэм хорын хохирлыг нотариатч хариуцах ёстой гэсэн заалт бий. Нотариатчийн эрхээ хасуулах нь энэ хэрэгт огт хамааралгүй. Нотариатчийн хариуцлага алдчихсан гэсэн өчүүхэн ч зөрчил дутагдал гаргаагүй.
2011 оны 02 сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсон Нотариатын тухай хууль байгаа. 1997 оны 05 сарын ...-нд батлагдсан Нотариатын тухай хуулийн дагуу нотариатч өвлөх эрхийн гэрчилгээг олгосон байдаг. Хэрэв нотариатчийн буруутай үйлдлээр Д.С гуайд гэм хор учруулчихсан байх юм бол тухайн үед үйлчилж байсан хуулийн ... дугаар зүйлд зааснаар нотариатчийн хариуцлагын даатгалаар төлөх учиртай.
Засаг даргын тодорхойлолтын тухайд үйлчлүүлэгч хууран мэхлэх замаар худлаа нотлох баримт бүрдүүлээд, нотариатч хууртсан үйлдэл байсан. Тухайн үед Нотариатын тухай хуульд заасан тодорхой бүрдүүлбэрийг хангаад өвлөх эрхийн албан ёсны гэрчилгээг олгодог байсан. 2011 оны Хууль зүйн сайдын Нотариатын үйлдэл хийх шинэ зааврын дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгоход бүх нотлох баримтуудыг хангасан байх ёстой гэдгийг заасан. Зөвхөн тэр хүрээнд тухайн үеийн Нотариатын үйлдэл хийх журмынхаа дагуу зөв шударгаар өвлөх эрхийн гэрчилгээ олгосон.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нотариатчийн үйлдлийн улмаас 35,000,000 төгрөгөөр хохироочихсон юм байхгүй гэв.
3. Иргэдийн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Б.Э нотариатч хууль бус буруутай албан бичиг үйлдэж, буруу ажилласан тул нэхэмжлэгчД.С, Д.Ц нарт хохирлыг гаргуулж өгөх нь зөв
4. Хэргийн оролцогч нараас шүүхэд гарган өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:
4.1 Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан баримтын тухайд: Улсын тэмдэгтийн хураамжид 46,950 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэгч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2010 оны 09 дүгээр сарын 20-ны гэрээнд хийсэн нэмэлт зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ... дугаар Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжийн хуулбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ... дугаар Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг шийдвэрлэх тухай захирамжийн хуулбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20... оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ... дугаар Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай захирамжийн хуулбар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20... оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаар шийдвэр, ... дугаар Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №... Чингэлтэй дүүргийн захиргаа, хяналтын албаны тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, №1...8 Хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Зээлийн гэрээ барьцааны гэрээний сунгалт, нэмэлт гэрээ, Барьцааны гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Зээлийн гэрээ болон барьцааны гэрээ/2019 оны 09 дүгээр сарын болон 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээний сунгалт/-ний хуулбар, 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Барьцааны гэрээний хуулбар, 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Зээлийн гэрээ болон барьцааны гэрээ/2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээний сунгалт, 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн гэрээний сунгалт, нэмэлт гэрээн дээр хийсэн гэрээний сунгалт/-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаар тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 05 дугаар сарын ...-ны өдрийн ... дугаар тогтоолын хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн .. дугаар Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаар шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн татвар төлөгчийн дэвтрийн хуулбар, 2015 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн дугаар ... Хугацаатай хадгаламжийн гэрээ, 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ, нэхэмжлэгчД.Сийн 3 ширхэг хадгаламжийн дэвтэр эх хувь, нэхэмжлэгчД.Сийн өмгөөлөгч Ц.Сыг оролцуулах тухай хүсэлт,
4.2 Хариуцагчаас шүүхэд гаргасан баримтын тухайд: Хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Эгээс М.Ид олгосон итгэмжлэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20... оны 05 дугаар сарын 30-ны өдрийн .. дугаар шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн дугаар А/...9 Монгол Улсын хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалын хуулбар,
4.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021.09.10-ны өдрийн ... албан тоотын хавсралтаар ирүүлсэн 9 хуудас баримт болох 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №... Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №... Төрсний бүртгэлийн лавлагаа, 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №... Үрчилсний бүртгэлийн лавлагаа, 1968 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №... дугаар Төрөгсдийг бүртгэх анкетын хуулбар, 1968 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №... дугаар Төрөгсдийг бүртгэх анкетын хуулбар, 1977 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №... дугаар Төрөгсдийг бүртгэх анкетын хуулбар, 1968 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №... дугаар Төрөгсдийг бүртгэх анкетын хуулбар, 1977 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №... дугаар Төрөгсдийг бүртгэх анкетын хуулбар, 1977 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №... дугаар Төрөгсдийг бүртгэх анкетын хуулбар, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2021.09.10-ны өдрийн ... тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн ...2 хуудас баримт болох 2000 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 2000 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Кредит банкны орлогын мэдүүлгийн хуулбар, 1998 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №... дугаар Орон сууц эзэмших эрхийн бичгийн хуулбар, Д.Мын оршин суугаа хаягийн тодорхойлолтын хуулбар, 2000 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Орон сууц хувьчлах өргөдлийн хуулбар, Орон сууц эзэмшигчийн бичиг баримтыг баталгаажуулсан тодорхойлолтын хуулбар, 2000 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 2000 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Кредит банкны орлогын мэдүүлгийн хуулбар, №... дугаар Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, 2000 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №... дугаар Орон сууц бэлэглэлийн гэрээний хуулбар, 2009 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 2009 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Кредит банкны орлогын мэдүүлгийн хуулбар, №... дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2009 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №... Өв залгамжлах эрхийн гэрчилгээний хуулбар, №... дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Хаан банкны орлогын мэдүүлгийн хуулбар, 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Зээлийн гэрээ болон барьцааны гэрээний хуулбар, 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн №... дугаар Кассын орлогын баримт, 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Зээлийн гэрээ/2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Зээлийн болон барьцааны гэрээн дээр хийсэн нэмэлт гэрээ/-ний хуулбар, 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №... дугаар Кассын орлогын баримтын хуулбар, 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №... дугаар Кассын орлогын баримтын хуулбар, 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, №... дугаар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Төрийн банкны орлогын мэдүүлгийн хуулбар, 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлтийн хуулбар, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын №... дугаар албан бичгийн хуулбар, 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Захирамжийн хариу хуулбар, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Төрийн банкны орлогын мэдүүлгийн хуулбар, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлтийн хуулбар, 20... оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ...... дугаар Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын тушаалын хуулбар, 20... оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын улсын бүртгэгчийн хариу тайлбарын хуулбар, 20... оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хуулбар, 20... оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн мэдэгдэх хуудсын хуулбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ... дугаар шийдвэрийн хуулбар, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн №... дугаар шийдвэрийн хуулбар, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20... оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №... дугаар шийдвэрийн хуулбар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 20... оны 10 дугаар сарын 21 өдрийн ..... дугаар магадлалын хуулбар, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №.. дугаар Шүүхийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №... дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хуулбар, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №... дугаар Шүүхийн тогтоолын хуулбар, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын ...-ны өдрийн №... дугаар Гүйцэтгэх хуудсын хуулбар, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын ...-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамжийн хуулбар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ... дугаар тушаалын хуулбар, Нийслэлийн Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №.. дугаар албан бичгийн хуулбар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ... дугаар тушаалын хуулбар, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Капитрон банкны орлогын мэдүүлгийн хуулбар, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлтийн хуулбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 3/219... дугаар албан бичгийн хуулбар, 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн .. дугаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Улаанбаатар банкны орлогын мэдүүлгийн хуулбар, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №005 Өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар, ... дугаар Төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар, №... дугаар Нас барсны бүртгэлийн лавлагааны хуулбар, №... Төрөл садангийн тухай лавлагааны хуулбар, №... дугаар Төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар, №... дугаар Нас барсны бүртгэлийн лавлагааны хуулбар, №... дугаар Төрөл садангийн тухай лавлагааны хуулбар, №... дугаар Гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар, №... дугаар Үрчилсний бүртгэлийн лавлагааны хуулбар, №... дугаар Төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар, №... дугаар Төрөл садангийн тухай лавлагааны хуулбар, №... дугаар Нас барсны бүртгэлийн лавлагааны хуулбар, С.Нийн иргэний үнэмлэхний хуулбар, С.Мгийн иргэний үнэмлэхний хуулбар, С.Мын иргэний үнэмлэхний хуулбар, С.Сийн гадаад паспорт, иргэний үнэмлэхний хуулбар, №... дугаар Гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар, №... дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаар шийдвэрийн хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №... дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, №00078...97 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №... дугаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Капитрон банкны төлбөрийн баримтын хуулбар,Д.Сийн иргэний үнэмлэхний хуулбар, 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №... дугаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Капитрон банкны төлбөрийн баримтын хуулбар, 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №.. дугаар Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн тодорхойлолтын хуулбар, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын .. тоот албан бичгийн хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбар, Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын ...-ны өдрийн №... тоот албан бичгийн хуулбар, Монголын нотариатчидын танхимын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №... дугаар албан бичгийн хуулбар, Архивын газрын 2021.11.17-ны өдрийн .. дугаар албан тоотоор ирүүлсэн 5 хуудас баримт болох 2009 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №... дугаар Өв залгамжлах эрхийн гэрчилгээний хуулбар, 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Ц.Эгийн Баянгол дүүргийн 8-р хорооны даргад гаргасан өргөдлийн хуулбар, №... дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №... дугаар Нас барсны гэрчилгээний хуулбар, 2008 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №... дугаар Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн ... дугаар Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын албан тоот түүний хавсралтаар ирүүлсэн 23 хуудас баримт болох Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаар шийдвэрийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шаны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаар магадлалын хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ... дүгээр тогтоолын хуулбар зэрэг баримтууд хэрэгт цугларсан байна.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
5. НэхэмжлэгчД.С, Д.Ц нар нь хариуцагч Б.Эд холбогдуулан гэм хорын хохиролд 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
6. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүх хуралдааны явцад: 1. Зээлийн хүүгийн 3,5 хувийн хэмжээгээр тооцож олох байсан орлого 17,851,759 төгрөг 2. Сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 17,148,241 төгрөг нийт 35,000,000 төгрөг гаргуулна гэж тайлбарлав.
Хариуцагч тал шүүх хуралдаанд дээрх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийг өөрчлөн тайлбарласан талаар тусгайлан танилцах шаардлагагүй, бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
Хариуцагч Б.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.И нь татгалзлын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Нотариатч Б.Э нь хууль, зааварт заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээг олгосон, үйлчлүүлэгч хуурамч бичиг баримтыг бүрдүүлж өгсөн, хэрэв нотариатчийн буруутай үйлдэл байсан тохиолдолд хуульд зааснаар даатгалаар төлүүлэх зохицуулалттай, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үндэслэлүүдээр маргаж, мэтгэлцсэн.
7. Хэрэгт цугларсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
7.1 НэхэмжлэгчД.С, Д.Ц нар нь Ц.Этай 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, улсын бүртгэлийн Ү-...050...4463 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ... дугаар байрны 5 тоот хаягт байрлах, 40 м.кв хэмжээ бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахаар,
Мөн 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээгээр 5,000,000 төгрөгийг, 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээгээр 10,000,000 төгрөгийг урьд тохирсон нөхцөлөөр тус тус байгуулсан.
Зээлийн гэрээний хугацааг талууд 2012 оны 09 дүгээр сарын 20, 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдрүүдэд тус тус сунгахаар тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээгээр нотлогдож байна. /1хх-ийн 8-9, 40-47-р тал/
7.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.
Хэрэгт авагдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалаар дараах үйл баримтууд дүгнэгдсэн тул дахин нотлохгүй. /1хх 15-18, 112-121, 212-230, 3хх-ийн 75-94-р тал/ Үүнд:
7.2.1.Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаар шийдвэрээр:
-Барьцааны зүйл болох ... тоот хаягт байрлах, 40 м.кв хэмжээ бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1998 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс Д.М эзэмшиж, 2000 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хувьчлан өмчилж, 2000 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ... тоот орон сууц бэлэглэлийн гэрээгээр Б.Сгийн өмчлөлд шилжсэн; /3хх-ийн 49-53-р тал/
-Б.С нь Д.Отэй 1971 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсныг 1977 оны 02 дугаар сарын 02-ны өлөр бүтгүүлсэн, тэдний дундаас 1973 онд С.Н, 1978 онд С.М, 1982 онд С.М нар төрсөн, Д.О нь 1993 онд нас барсан; /3хх-ийн 49-53-р тал/
-Ц.Э нь 1976 онд Ц.Э, 1979 онд Ц.О, 1973 онд Ц.Э нарыг төрүүлсэн; /3хх-ийн 49-53-р тал /
-Б.С нь Ц.Этай 1995 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 2008 оны 03 дугаар сарын 19-ний өдөр бүртгүүлж, 2004 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Б.С, Ц.Э нар охин С.Сийг үрчилж авсан; /3хх-ийн 49-53-р тал/
-Б.С нь 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нас барсан, Ц.Э нь 2009 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаартай Өв залгамжлах эрхийн гэрчилгээгээр Б.Сгийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хорооллын ... дугаар байрны 5 тоот хаягт байрлах, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг ганцаараа өвлөн авч, 2009 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр уг хөрөнгө Ц.Эгийн өмчлөлд бүртгэгдэн, улмаар 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдөрД.С, Д.Ц нартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан дээрх үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, зээл авсан; /3хх-ийн 49-53-р тал/
-Зээлдэгч Ц.Э нь дээрх зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй байхдаа буюу 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нас барсан үйл баримтуудыг дүгнэсэн. /3хх-ийн 49-53-р тал/
Дээрх 102/ШШ2023/028... дугаар шийдвэрээр нэхэмжлэгчД.С, Д.Ц нарын нэхэмжлэлтэй С.Нт холбогдох Зээлийн гэрээний 42,982,500 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг шийдвэрлэсэн. Тус маргааныг давж заалдах журмаар гаргасан гомдлыг хянаад талийгаач Ц.Эгийн /зээлдэгч/ гүйцэтгэвэл зохих үүргийг зээлийн үлдэгдэл 5,000,000 төгрөг, зээлийн хүү 2,275,000 төгрөг, алданги 181,875 төгрөг нийт 7,456,875 төгрөгөөр тогтоож, мөн дүнгээр барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаар магадлал хүчин төгөлдөр байна. /3хх-ийн 75-83, 84-94-р тал/
7.2.2.Нэхэмжлэгч нар уг ... тоот шүүхийн шийдвэр, ... магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлт гаргасныг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 00199 дугаар тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзсан байна. /3хх-ийн 114-1...-р тал/
7.2.3.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 20... оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 264 дугаар захирамжаар: Б.Сгийн хүүхдүүд болох С.Н, С.М, С.М, С.С нар нь нотариатч Б.Эд холбогдуулан Б.Эгийн Ц.Эд олгосон 2009.06.09-ний өдрийн ... дугаартай өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Э нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. /1 хх-ийн13-14-р тал/
7.2.4.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20... оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаар шийдвэрээр: эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, ... дугаар байрны 5 тоот хаягт байрлалтай, 40 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай Ц.Эгийн өмчөөр бүртгэгдсэн ... тоот гэрчилгээний дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. /1хх-ийн 15-18-р тал/
7.2.5.НэхэмжлэгчД.С, Д.Ц нарын нэхэмжлэлтэй С.Н, С.С нарт холбогдуулан гаргасан барьцааны зүйл болох орон сууцны өмчлөгчийг тогтоолгох тухай нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20... оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 456 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 05 дугаар сарын ...-ны өдрийн ... дугаар тогтоолоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна./1хх-ийн 112-115-р тал /
7.3.Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ... дугаар тушаалаар Ц.Эд 2009.06.10-ны өдөр олгосон ... дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосон болон нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн тушаалаар нотлогдсон./1хх- 245-246-р тал/
7.4.С.Н, С.М, С.М, С.С нар нь нотариатчийн 2017.04.04-ний өдрийн 005 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн эцэг Ц.Б.Сгийн өмчлөлд байсан орон сууцыг өвлөн авч, 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулсан болох нь улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн ... дугаартай хувийн хэргийн хуулбар баримтуудаар нотлогдож байна. /1хх-ийн 132-251, 2хх-ийн 1-44-р тал/
8. Шүүх зохигчийн маргаж буй нотариатч Б.Э нь өвлөх эрхийн гэрчилгээг олгох үйлдэл хийхдээ хуульд заасан үүргээ биелүүлсэн эсэх, түүний үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан гэм хорын хохирол 35,000,000 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийх нь зүйтэй.
8.1 Нэхэмжлэгч нар нь хариуцагч нотариатч Б.Эг өв залгамжлах эрхийн гэрчилгээг олгохдоо хууль, журам зааварт заасан үүргээ бүрэн биелүүлээгүйгээс үүдэлтэй барьцаа хөрөнгийн өмчлөгч тодорхойгүй байдал үргэлжилсний улмаас Т.Энхтуяатай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний үүргийг шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, олох байсан орлогоо алдсан, сэтгэцэд гэм хор учирсан гэж, харин хариуцагчаас хууль, зааварт заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээг олгосон, үйлчлүүлэгч хуурамч бичиг баримтыг бүрдүүлж өгсөн, хэрэв нотариатчийн буруутай үйлдэл байсан тохиолдолд хуульд зааснаар нотариатын хариуцлагын даатгалаар төлүүлэх зохицуулалттай, нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлүүдээр тус тус маргасан.
9. Хариуцагч Б.Эгийн татгалзлын үндэслэлийг дүгнэвэл:
9.1.Хавтаст хэрэгт 2009 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаартай, Сүхбаатар дүүргийн нотариатч Б.Эгийн Ц.Эд олгосон Өв залгамжлах эрхийн гэрчилгээ авагдсан./хх-ийн 152-р тал/
Тус гэрчилгээнд ...Бавуу овогтой Б.С нь 2008.12.02-нд нас барсан учир Иргэний хуулийн 520, 531 дүгээр заалтыг үндэслэн нас барагчийн эхнэр Ц.Эд нас барагчийн өмчлөлд байсан ... тоот, 40 м.кв, 3 өрөө хөрөнгийг өвлөх эрхийн гэрчилгээ олгов, гэрчилгээний хавсралтад бусад өвлөгчийн талаар мэдээлэл: Үгүй гэжээ.
Нийслэлийн архивын газрын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн № ... дугаар албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн баримтуудаас үзэхэд нотариатч Б.Э нь Ц.Эгийн... хорооны Засаг даргад 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гаргасан өргөдөл, 2000 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаар, Б.Сгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, № ... дугаар нас барсны гэрчилгээ, Ц.Эгийн иргэний үнэмлэх, № ... дугар гэрлэлтийн гэрчилгээг зэрэг баримтыг үндэслэн Өв залгамжлах эрхийн гэрчилгээг олгожээ. /2хх-ийн 59-64-р тал/
Хариуцагч Б.Эг маргаанд хамаарах өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгох үед 1997 оны Нотариатын тухай хууль, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2... дугаар тушаалаар батлагдсан Нотариатын үйлдэл эрхлэн хийх заавар, 2002 оны Иргэний хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан тул нотариатчийн хувьд дээрх хууль, журамд нийцүүлж тэрээр өвлөх эрхийн гэрчилгээг олгоно.
1997 оны Нотариатын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д Нотариатын тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, энэ хууль, бусад хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж, 19 дүгээр зүйлийн 1, 4-т нотариатын үйлдлийг мэргэжлийн өндөр түвшинд, бие даан, хууль тогтоомжид нийцүүлэн хийх, нотариатаар гэрчлүүлэх бичиг баримтын үнэн зөв эсэхийг хянах үүрэг хүлээхээр, түүнчлэн мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.9-д өв залгамжлах гэрчилгээ олгох үйлдэл хийх, уг үйлдлийг хийхдээ 3 дугаар зүйлд заасан хууль дээдлэх, үйл ажиллагаагаа явуулахдаа хараат бус байх, өөрийн буруутай үйл ажиллагаанаас учруулсан хохирлыг бүрэн хариуцах зарчмыг баримтлахаар тусгажээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2... дугаар тушаалаар батлагдсан Нотариатын үйлдэл эрхлэн хийх заавар-ын 4.10-т өвлөх эрхийн гэрчилгээ олгоход нотариатчийн хийх үйлдэл, бүрдүүлэх баримтын талаар зохицуулснаас 4.10.2-т хууль ёсны өвлөгчийн гэрчилгээг олгоход бүрдүүлэх баримтуудыг тусгасан. Үүнд: хууль ёсны өвлөгч болохыг нотлох бичиг баримт болох төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гэрлэлтийн баталгаа, иргэний бүртгэлийн архивын лавлагаа, өвлүүлэгчийн нас барсны гэрчилгээ, өвлүүлэгчийн өмч болохыг нотлох бичиг баримт, өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, түүний оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт зэргийг бүрдүүлэхээр заажээ.
Мөн зааврын 4.10.4-т гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан буюу өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол гэрчилгээг Иргэний хуулийн 531.2-т заасан хугацаанаас өмнө олгож болно гэж, мөн зааврын 3.7-д Нотариатын үйлдэл эрхлэн хийх зааврыг зөрчиж хийсэн нотариатын үйлдэл хүчингүйд тооцогдоно гэж тус тус заасан. (https://legalinfo.mn/mn/detail?lawId=8348 цахим сайтад нийтэд нээлттэйгээр байршсан)
Дээрх хуулийн зохицуулалт болон Нотариатын үйлдэл эрхлэн хийх заавар-т зааснаар өв залгамжлах эрхийн гэрчилгээг олгоход бүрдүүлбэл зохих баримт лавлагааг нягтлах үүргээ нотариатч Б.Э зохих ёсоор биелүүлээгүй болох нь архивын газраас ирүүлсэн Өв залгамжлах эрхийн гэрчилгээг Ц.Эд олгоход бүрдүүлсэн материалууд, түүний өөрийн үйлдлийг хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрсөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 20....01.05-ны өдрийн ... дугаар захирамжаар тус тус нотлогдож байна.
9.2. Хариуцагч Б.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...Ц.Эгийн бүрдүүлэн өгсөн Засаг даргын тодорхойлолт ...үйлчлүүлэгчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг нотариатч хариуцахгүй үндэслэлийг татгалзлын нэг үндэслэлээ болгожээ.
Хавтаст хэргийн 62-р талд авагдсан Баянгол дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргад Ц.Эгийн гаргасан өргөдөл байх ба, тус өргөдлийн баруун доод буланд: Тодорхойлолт 2009.06.08 БГД-н 8-р хорооны иргэн Ц.Эгийн өргөдөлд дурдсан гачигдал үнэн тул орон сууцыг Ц.Эгийн нэр дээр бүртгэж өгөхийг уламжлав гэсэн гар бичмэл хийгдсэн байх ба уг тодорхойлолтыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015.09.03-ны өдрийн 514 дугаар шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн байна./1хх-ийн 212-215-р тал/
Хэдийгээр өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгоход бүрдүүлэн өгсөн Засаг даргын тодорхойлолтыг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон үйл баримт байх боловч тухайн цаг үед буюу Ц.Эг өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлт гаргахад нотариатч Б.Э нь хууль, зааварт зааснаар талийгаач хууль ёсны өөр өвлөгч байгаа эсэхийг тодруулж талийгаачийн иргэний бүртгэлийн архивын лавлагааг гаргуулах зэргээр үйлчлүүлэгчийнхээ хувийн байдлыг тогтоох үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзнэ.
Нотариатч Б.Э нь...Талийгаач Ц.Э нь хууль ёсны өв залгамжлагчийн нэг болох 17 настай С.С нь түүний асрамжид байгаа гэдгийг хэлээгүй... гэх тайлбарыг шүүхэд гаргаж байсан байх ба Б.Э нь өвлүүлэгчийн насанд хүрээгүй болон нас барснаас хойш төрсөн хүүхдийн төрсний гэрчилгээ эсхүл төрсөн тухай лавлагаа, баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, холбогдох бусад байгууллагын тодорхойлолт, өвлүүлэгч нас барах үедээ хэн хэнтэй амьдарч байсан, одоо уг хаягт хэн, хэн амьдарч байгаа зэргийг тодруулаагүй тул хариуцагчийн үйлдлийг зөвтгөх үндэслэлгүй. /20....01.05-ны өдрийн ... дугаар захирамжид дурдсанаар/
Талийгаач Б.Сгийн Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан нэгдүгээр ээлжийн өвлөгч нь эхнэр Ц.Эгаас гадна өөр бусад дөрвөн өв залгамжлагч /хүүхдүүд/ байсан үйл баримтыг хэрэв нотариатч талийгаачийн иргэний бүртгэлийн архивын лавлагааг авсан тохиолдолд мэдэх бүрэн боломжтой байсан. Иймд нотариатч үйлдэл хийх заавраа зөрчиж, илтэд хайхрамжгүй үйлдэл гаргасан гэж үзнэ.
9.3.Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2 дхь хэсэгт Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно гэж заасан.
Нотариатч Б.Э нь талийгаач Б.Сг 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нас барснаас хойш нэг жил өнгөрөөгүй байхад буюу 2009 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Өв залгамжлах эрхийн гэрчилгээ-г олгосон.
Нотариатын үйлдэл эрхлэн хийх заавар-ын 4.10.4-т Гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан буюу өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол нотариатч нь гэрчилгээг Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т заасан хугацаанаас өмнө олгож болно гэх зохицуулалтын дагуу өөр өвлөгч байхгүй талаар лавтай баримтаар нотлогдоогүй байхад өвлөх эрхийн гэрчилгээг олгосны улмаас хууль зүйн үр дагавруудыг үүсгэсэн байна.
9.3 Нотариатын тухай/1997 он/ хуулийн ... дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Нотариатч нь мэргэжлийн мэдлэг, ур чадвар дутагдсаны улмаас нотариатын үйл ажиллагааг буруу явуулсан, үйлчлүүлэгчийн хувийн байдлыг буруу тогтоосноос түүнд хохирол учруулсан тохиолдолд түүнийг нөхөн төлөх зорилгоор нотариатчийн хариуцлагын даатгалд хамрагдана гэж зохицуулсан ч мөн зүйлийн 7 дахь хэсгийн 1-д илт хайхрамжгүй буюу санаатай хууль зөрчиж хийсэн үйлдэл, 3-т нотариатч үүргээ шударгаар биелүүлээгүй тохиолдолд нотариатчын хариуцлагын даатгал хамаарахгүй байхаар зохицуулжээ.
Түүнчлэн тус хуулийн 3 дугаар зүйлийн 3-т өөрийн буруутай үйл ажиллагаанаас учруулсан хохирлыг бүрэн хариуцах нотариатчын үйл ажиллагааны зарчим байхаар тусгасан тул учирсан хохирлыг хариуцлагын даатгалаас төлөгдөх тухай хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.
9.4 Иргэний хуулийн 75 дугаар зүйлд хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа тусгай хугацааг зохицуулсан.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, 75.2.4-т бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил байхаар заасан.
Нэхэмжлэгч нар нь Ц.Этай байгуулсан зээлийн гэрээний үүргийг гэрээний тал биелүүлээгүй байхдаа нас барснаас хойш зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг гаргуулах, барьцааны гэрээний зүйл орон сууцны өвчлөгч/өмчлөгч/-ийг тогтоолгох, Зээлийн гэрээний үүргийг барьцааны зүйлээр хангуулах зэргээр шүүхэд нэхэмжлэл гаргах, гуравдагч этгээдээр оролцох хүсэлтээ гаргах зэргээр холбогдох байгууллагад тухай бүр хандаж байсан болох нь хэрэгт авагдсан захирамж, шийдвэр, магадлал, тогтоолуудаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ.
9.5 Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/...9 дугаар Нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох тухай тушаалаар Нотариатын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалт, Монголын Нотариатчидын Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын ...-ны өдрийн .. дугаар тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн тойргийн нотариатч Б.Эгийн нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болсонд тооцсон болох нь хэрэгт авагдсан тушаалаар нотлогдож байгааг дурдав. /3хх-ийн 7-р тал/
10. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг: 1. зээлийн гэрээ, хадгаламжийн хүүд олох байсан орлогыг шүүхийн шийдвэрээр тогтоосон зээлийн гэрээний дүн 7,456,875 төгрөгөөс зээлийн гэрээний хүү 3,5 хувийн хэмжээгээр 2015.01.01-2020.08.12-ны өдрийн хугацаагаар тооцож 17,851,759 төгрөгийг, 2. сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 17,148,241 төгрөг нийт 35,000,000 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон.
Зээлийн гэрээний дагуу олох байсан орлогыг тооцохдоо тухайн үед байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээгээр тооцсон, 2015.01.01-ний өдөр буюу тооцооллын эхлэл хугацааг Ц.Э 2013 онд нас барсан, өв залгамжлах гэрчилгээг хуульд заасны дагуу олгосон бол барьцааны зүйлийн өмчлөгч тодорхой байх улмаар нэхэмжлэгч нар шүүхэд хандахад 2014 оны 12 сар гэхэд шийдвэрлэгдэх боломжтой хугацаа гэж, өв буруу тогтоосноос шалтгаалж барьцааны зүйлийн өмчлөгч тодорхойгүй байдал үргэлжилж 2020.08.12-ны өдөр орон сууцны өмчлөгч тодорхой болох хүртэл үргэлжилсэн гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус зохицуулжээ.
Мөн хуулийн ...9 дүгээр зүйлийн ...9.1-д гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан.
Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нэг сарын хүү 3,5 хувиар 68 сарын хугацаанд хүү тооцох нь хуульд заасан зайлшгүй олох ёстой байсан орлого-д хамааруулах боломжгүй эргэлзээтэй. Харин шүүх хэргийн баримтад тулгуурлаж талийгаач Ц.Сгийн нас барах өдрийн байдлаар гүйцэтгэвэл зохих зээлийн үлдэгдлийг тогтоосон шүүхийн шийдвэрийн дүн болох 7,456,875 төгрөгнөөс Монголбанкнаас баталсан зээлийн хүү тооцох аргачлалаар, арилжааны банкны зээлийн хүүгийн дундаж хүү болох жилийн 18 хувиар тооцож олох ёстой байсан орлогыг тогтоох боломжтой гэж үзлээ.
Түүнчлэн нэхэмжлэгч 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд олох ёстой байсан орлогыг шаардаж нэхэмжилсэн ч
хариуцагч өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч шүүхийн шийдвэр гарсан өдар буюу 20... оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс нэхэмжилсэн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд тооцож олгох нь зүйтэй гэж үзэв.
Иймд шүүх зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 7,456,875 төгрөгнөөс, 20....01.05-2020.08.12-ны /4,7 жил буюу 55 сар/ өдрийг хүртэл хугацаанд, Монгол банкнаас тогтоосон аргачлалаар, арилжааны банкны зээлийн хүүгийн дундаж хүү болох жилийн 18 хувийн хүүгээр тооцож, 10,549,925 төгрөгийг хохиролд тооцож хариуцагч Б.Эгээс гаргуулж, энэ нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10.1 Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана гэж зааснаар нэхэмжлэгчийн шаардаж буй эдийн бус хохирол нь хуулиар тусгайлан нэрлэн заасан хохиролд хамаарахгүй тул энэ шаардлага хууль зүйн үндэслэлгүй.
11. Иргэдийн төлөөлөгч Б.А нь шүүх хуралдаанд Б.Э нотариатч хууль бус буруутай албан бичиг үйлдэж, буруу ажилласан тул нэхэмжлэгчД.С, Д.Ц нарт хохирлыг гаргуулж өгөх нь зөв гэсэн дүгнэлтийг гаргасан нь дээрх байдлаар шүүхийн шийдвэртэй нийцэж байна.
12. Нэхэмжлэгч нь шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа 2,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гаргаж түүнд улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас/136,799 төгрөг/ Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 06063 дугаар хүсэлт шийдвэрлэх тухай захирамжаар чөлөөлөгдсөн байна. /1хх-ийн 6, 52-53-р тал/
12.1 Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нийт 183,749 төгрөгийг түүний 136,799 төгрөгийг улсын орлогод, 46,950 төгрөгийг нэхэмжлэгч нарт тус тус олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 1..., 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.Эгээс 10,549,925 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Ц,Д.С нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24,450,075 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нийт 183,749 төгрөгийг түүний 136,799 төгрөгийг улсын орлогод, 46,950 төгрөгийг нэхэмжлэгч нарт тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА
ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ
О.ЦЭНД-АЮУШ