| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 181/2022/04070/И |
| Дугаар | 191/ШШ2025/03204 |
| Огноо | 2025-04-16 |
| Маргааны төрөл | Дампуурлын хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 191/ШШ2025/03204
2025 04 16 191/ШШ2025/03204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч бөгөөд хариуцагч: ... тоот хаягт байрлах “Ч” ХХК,
Нэхэмжлэгч: ... байранд байрлах “СБДТХ” /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,
Ч ХХК-ийг дампуурсанд тооцож татан буулгуулах тухай Ч ХХК-ийн хүсэлттэй, татварын өр төлбөрт 355,827,173 төгрөг гаргуулах тухай СБДТХийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид: Хүсэлт гаргагч бөгөөд хариуцагч Ч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.П, түүний өмгөөлөгч М.Ц, нэхэмжлэгч СБДТХийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хэрэг гүйцэтгэгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч “Ч” ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын бүртгэлийн ... дугаартай, .. регистрийн дугаартай Ч ХХК нь 2011 оны 05 сарын 23-ны өдөр барилгын үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр 1,000,000 төгрөгийн дүрмийн сантай 1 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан болно.
Манай компани барилга угсралтын тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа явуулж буй компаниудтай ажил гүйцэтгэлийн гэрээ байгуулан барилгын дотоод заслын ажил гүйцэтгэж байсан болно. Гэвч 2015 оноос валютын ханшийн өсөлтөөс хамаарч барилгын материалын үнэ ханш өссөн, мөн барилгын салбарт бий болсон зогсонги байдал зэрэг биднээс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас ажил гүйцэтгэлийн захиалгагүй болж цаашид орлого олох боломжгүй болсоор өнөөг хүрсэн.
Бидний хувьд ажил гүйцэтгэл эрхлэх хөрөнгийн эх үүсвэргүй, банкны зээл болон бусад хөрөнгө оруулалтаар зээл төсөл авахад шаардагдах барьцаа хөрөнгөгүйгээс санхүүжилт босгох боломжгүй байх бөгөөд барилгын салбарт тулгарч буй хүндрэл, барилга угсралтын компаниудын орлогогүй байдлаас шалтгаалан туслан гүйцэтгэгчээр ажилладаг манай компанид гэрээгээр хийх ажил олдохгүй болох, барилгын ажил гүйцэтгэх хугацаанд валютын ханшийн өсөлт, барилгын түүхий эд материалын болон шатахууны үнийн өсөлтөөс зэрэг биднээс үл шалтгаалах хүчин зүйлээс шалтгаалан манай компани алдагдал хүлээж цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй боллоо. Засвар гүйцэтгэлийн ажлын өртөг нэмэгдэж буйгаас ажилтан цалинжуулах төсөв хүрэлцэхгүй болсноос хүний нөөцийн хомсдолд орсон.
Өнөөгийн байдлаар Ч ХХК-ийн бусдад төлөх өр төлбөр 395,965,500 төгрөг болж цаашид ч үйл ажиллагаа явуулах хөрөнгө, санхүүгийн чадваргүй болж хөрөнгө оруулалт хийх боломжгүй болж бусдын өмнө хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгэх боломжгүй болж үйл ажиллагаа бүрэн зогссон.
Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт хариуцагч үүргээ биелүүлж чадахгүй болсныг өөрөө мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгүүлэх хүсэлт гаргасан, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэж тус тус заасны дагуу Ч ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоолгон дампуурлын хэрэг үүсгүүлэх үндэслэл бүрдсэн байна.
Иймд Ч ХХК-д үүсэж буй нөхцөл байдлыг үндэслэн төлбөрийн чадваргүй болсныг тогтоон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч СБДТХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Татвар төлөгчийн .. дугаартай Ч ХХК нь 2011 онд байгуулагдсан барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар улсын бүртгэлд бүртгэгдсэн. Хүсэлт гаргагч компанийн өр төлбөр нь шүүхэд нэхэмжлэл гаргасан буюу 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 355,827,173 төгрөг байсан. Хэрэг шүүхээр хэлэлцэгдэх явцад авто тээврийн хэрэгслийн татвар 14,300 төгрөгөөр нэмэгдэж, одоо 355,841,473.111 төгрөг болсон байна. Дээрх өр төлбөр нь 2017 оноос үүссэн өр төлбөр юм. Татвар төлөгч өөрөө төлөхөөр тайлагнасан байгаа.
Дээрх өр төлбөр нь 2018 оноос үүссэн цалин хөдөлмөрийн хөлс тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татварын тайлангийн өр 7,015,122.15 төгрөг, автотээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татварын өр 16,667.00 төгрөг, зам ашигласны төлбөр 66,667.00 төгрөг, агаарын бохирдлын төлбөр 6,600.00 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн өр 346,846,782.83 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн өр 1.810,924.09 төгрөг, татварын хяналт шалгалтын актын өр 64,410.80 төгрөгийг төлж барагдуулаагүй байна.
Энэ нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдолоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө, 55 дугаар зүйлийн 55.1.1 татвар төлөгчөөс болон татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээдээс татварын өрийг нэхэмжлэхэд заасан хугацаанд бүрэн төлөөгүй гэсэн заалтыг тус тус зөрчсөн.
Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасан ажилбарууд буюу нэхэмжлэл хүргүүлэх, холбогдох арилжааны банкнуудын данс хаах зэрэг ажилбаруудыг хийсэн байгаа. Иймд татварын 355,841,473 төгрөгийн өр төлбөрийг гаргуулж өгнө үү гэв.
3. Дампуурлын хэргийн хэрэг гүйцэтгэгч А.Э 2024 оны 01 дүгээр сарын 02-ний өдрийн ... дугаартай дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 ,дугаар сарын 28-ны өдрийн ... дугаартай захирамжаар “Ч” ХХК-ийн хүсэлттэй дампуурлын хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр томилогдож, шүүхээс өгсөн үүргийн дагуу хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн хэрэг гүйцэтгэгчийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ... тоот дүгнэлтээ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаартай магадлалд заасан үндэслэлээр, Монгол Улсын Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн аргачлал батлах тухай” ... дугаар тушаалаар батлагдсан аргачлалаар хүсэлт гаргагчийн “И-Баланс” цахим системд баталгаажиж, аудитлагдсан санхүүгийн тайлангуудад төлбөрийн чадварын болон дампуурлын иж бүрэн шинжилгээ хийж, Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 13-р зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрээр дүгнэлтийг дахин гарган шүүх, нэхэмжлэгч, хариуцагч нарт танилцуулж байна.
Нэг. Хариуцагчийн санхүү, эдийн засгийн байдал, түүнд өгсөн дүгнэлт, төлбөрийн чадварын талаархи дүгнэлт
а/ “Ч" ХХК-ийн танилцуулга
“Ч” ХХК нь Улсын бүртгэлийн ... дугаартай, .. тоот регистртэй, .... тоотод байрлаж ажиллахаар 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1 гишүүнтэйгээр барилгын засвар чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагджээ.
Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Д.Б
Дүрмийн сангийн эзэмшил:
| № | Гишүүд | Оруулсан хөрөнгө төгрөгөөр | Эзлэх хувь |
| 1 | Долгор Пүрэвдорж | 1,000,000.00 | 100% |
|
| БҮГД | 1,000,000.00 | 100% |
Хаан банкинд ... тоот төгрөгийн харилцах данстай гэж бүртгэгджээ.
Улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн санд байгаа мэдээлэл болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд: /http://ореndata.burtgel.gov.mn/lesinfo/../
-2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Д.Быг гүйцэтгэх захирлаар,
-2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Д.Быг “Ч” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр тус тус бүртгүүлжээ.
б/ “Ч” ХХК-ийн санхүүгийн тайлангийн үзүүлэлт
| Баримталсан зүйл | 2017 он | 2018 он | 2019 он | 2020 он | 2021 он |
| Мөнгөн хөрөнгө | 65,796,700.00 | 139,963,058.60 | 2,416,200.00 | 617,718.19 | 224,447.00 |
| Дансны авлага | 41,587,600.00 | 41,587,600.00 | 8,587,600.00 | - | 225,034.00 |
| Татвар НДШ-ийн авлага | 1,085,100.00 | 1,615,670.90 | 1,413,400.00 | 1,413,400.00 | - |
| Бусад санхүүгийн хөрөнгө | - | - |
|
|
|
| Цусад авлага | - | - | - | - | - |
| Бусад хөрөнгө | - | - | - | - | - |
| Урьдчилж төлсөн зардал | - | 297,167,875.20 | - | - | - |
| Бараа материал | 7,034,000.00 | 54,551,956.00 | 30,918,100.00 | 15,244,598.18 | 4,566,120.00 |
| Эргэлтийн хөрөнгө | 115,503,400.00 | 534,886,160.70 | 43,335,300.00 | 17,275,716.37 | 5,015,601.00 |
| Үндсэн хөрөнгө | 197,459,900.00 | 151,951,600.00 | 28,509,400.00 | 17,105,629.33 | 17,105,629.00 |
| Хур/элэгдэл | - | - | - | - | - |
| Бусад үндсэн хөрөнгө | - | - | - | - | - |
| Урт хугацаат хөрөнгө оруулалт | - | - | - | - | - |
| Бусад эргэлтийн бус хөрөнгө | - | - | - | - | - |
| Эргэлтийн бус хөрөнгө | 197,459,900.00 | 151,951,600.00 | 28,509,400.00 | 17,105,629.33 | 17,105,629.00 |
| Нийт хөрөнгийн дүн | 312,963,300.00 | 686,837,760.70 | 71,844,700.00 | 34,381345.70 | 22,121,230.00 |
| Дансны өглөг | 135,757,600.00 | - | - | 96,250.00 | 6,000,000.00 |
| Цалингийн өглөг | - | - | - | - | - |
| Богино хугацаат зээл | - | - | - | - |
|
| Урьдчилж орсон орлого | 46,168,000.00 | 529,614,600.00 | 192,505,900.00 | - | - |
| Татварын өр | 118,459,700.00 | 139,771,960.70 | 201,697,100.00 | 349,324,626.37 | 350,919,618.00 |
| Хүүгийн өглөг | - | - | - | - | - |
| НДШ-ийн өглөг | 1,031,200.00 | 1,012,700.00 | 1,762,500.00 | - | 200,000.00 |
| Бусад богино хугацаат өр төлбөр | - | - |
|
|
|
| Богино хугацаат өр төлбөрийн дун | 301,416,500.00 | 670,399,260.70 | 395,965,500.00 | 349,420,876.37 | 357,119,618.00 |
| Урт хугацаат зээл | - | - | - | - | - |
| Бусад урт хугацаат өр төлбөр | - | - | - | - | - |
| Урт хугацаат өр төлбөрийн дүн | - | - | - | - | - |
| Өр төлбөрийн дүн | 301,416,500.00 | 670399360.70 | 395,965,500.00 | 349,420,87637 | 357,119,618.00 |
| Эздийн өмч | 1,000,000.00 | 1,000,000.00 | 1,000,000.00 | 1,000,000.00 | 1,000,000.00 |
| Хурим-сан ашиг/алдагдал | 10,546,800.00 | 15,438,500.00 | (325,120,800.00) | (316,039,530.67) | (342,840,639.00) |
| Нэмж төлөгдсөн капитал | - | - | - | - | - |
| Тайлант ашиг, алдагдал | - | - |
| - | - |
| Эзний өмчийн дүн | 11,546,800.00 | 16,438,500.00 | (324,120,800.00) | (315,039,530.67) | (341,840,639.00) |
| Өр болон эзний өмчийн дүн | 312,963,300.00 | 686,837,760.70 | 71,844,700.00 | ...81,345.70 | 15,278,979.00 |
| Өр төлбөр/өөрийн хөрөнгөд харьцуулсан харьцаа | 261039% | 4078.23% | -122.17% | -110.91% | -104.47% |
е/ “Ч” ХХК-ийн орлогын тайлангийн үзүүлэлт
| Балансын зүйл | 2017 он | 2018 он | 2019 он | 2020 он | 2021 он |
| Борлуулалтын орлого | 1,521,745,400.00 | 420,000,000.00 | 1,663,440,500.00 | 0.00 | 21,923,181.82 |
| Бараа бүтээгдэхүүний өртөг, зардал | 1,503,001,700.00 | 414,564,800.00 | 1,950,107,100.00 | 0.0 | 48,724,290.63 |
| Татварын өмнөх ашиг | 18,743,700.00 | 5,435,200.00 | (286,666,600.00) | 0.00 | (26,801,108.81) |
| Ашиг | 16,856,000.00 | 4,891,700.00 | (286,666,600.00) | 0.00 | (26,801,108.81) |
г/ “Ч” ХХК-ийн санхүүгийн тайланд хийсэн Төлбөрийн чадварын шинжилгээ
Нөхөлтийн коэфициент буюу эргэлтийн хөрөнгийн харьцаа:
| Он | Эргэлтийн хөрөнгийн харьцаа | Эргэлтийн хөрөнгө | Богино хугацаат өр төлбөр |
| 2017 он | 0.0038 | 115,503,400.00 | 301,416,500.00 |
| 2018 он | 0.0080 | 534,886,160.70 | 670,399,260.70 |
| 2019 он | 0.0011 | 43,335,300.00 | 395,965,500.00 |
| 2020 он | 0.0005 | 17,275,716.37 | 349,420,876.37 |
| 2021 он | 0.0001 | 5,015,601.00 | 357,119,618.00 |
Дүгнэлт: Эргэлтийн хөрөнгийн харьцаа нь эргэлтийн хөрөнгөөр богино хугацаат өр төлбөрийг барагдуулах чадвар, боломжийг харуулдаг. Эргэлтийн хөрөнгийн харьцаа 1.2 - 2.0-оос багагүй байвал зохистой гэж үздэг. Санхүүгийн тайлангуудад тусгагдсан эргэлтийн хөрөнгийн харьцаанаас тооцоход “Ч” ХХК-ийн эргэлтийн хөрөнгийн харьцаа 0.0001 гарч байгаа нь хэвийн бус, онолын зохистой үзүүлэлтээс маш бага буюу 8544 гаруй дахин бага үзүүлэлт бөгөөд тус компанид БХӨТөлбөрийг барагдуулах эргэлтийн хөрөнгө хангалтгүй, төлбөр төлөх боломжгүй болохыг илэрхийлж байна.
Төлбөр барагдуулах ойрын боломж буюу түргэн хөрвөх чадварын харьцаа:
| Он | Мөнгөн хөрөнгө+Авлага /БХӨТ | Мөнгөн хөрөнгө | Авлага | Богино хугацаат өр төлбөр |
| 2017 он | 0.36 | 65,796,700.00 | 42,672,700.00 | 301,416,500.00 |
| 2018 он | 0.27 | 139,963,058.60 | 43,203,270.90 | 670,399,260.70 |
| 2019 он | 0.031 | 2,416,200.00 | 10,001,000.00 | 395,965,500.00 |
| 2020 он | 0.006 | 617,718.19 | 1,413,400.00 | 349,420,876.37 |
| 2021 он | 0.001 | 224,447.00 | 225,034.00 | 357,119,618.00 |
|
|
|
|
|
|
Дүгнэлт: Энэ үзүүлэлтүүд нь одоо байгаа мөнгө болон ойрын хугацаанд мөнгө болон хөрвөх төлбөрийн хэрэгслээр өр төлбөрийг барагдуулах чадварыг илэрхийлдэг. Энэ коэфициентийн утга 0.7 - 0.8 байх ёстой гэж үздэг. Энэхүү коэффициент нь эргэлтийн хөрөнгийн бүрэлдэхүүн хэсгүүдийн хөрвөх чадварыг харгалзан тооцдог тул төлбөрийн чадварын талаар илүү бодитой дүгнэлтийг өгдөг үзүүлэлт юм. “Ч” ХХК-ийн санхүүгийн
тайланд тусгагдсан энэ харьцааны утга 2017 оноос хойш алдагдаж, богино хугацаат өр төлбөрөө барагдуулах боломжгүйг, мөнгөн хөрөнгө хүрэлцэхгүйг илэрхийлж байна.
Төлбөр барагдуулах өнөөгийн боломж:
| Он | Төлбөр барагдуулах өнөөгийн боломж | Мөнгөн хөрөнгө | Богино хугацаат өр төлбөр |
| 2017 он | 0.22 | 65,796,700.00 | 301,416,500.00 |
| 2018 он | 0.21 | 139,963,058.60 | 670,399,260.70 |
| 2019 он | 0.0061 | 2,416,200.00 | 395,965,500.00 |
| 2020 он | 0.0018 | 617,718.19 | 349,420,876.37 |
| 2021 он | 0.00063 | 224,447.00 | 357,119,618.00 |
Дугнэлт: Энэ үзүүлэлт нь өр төлбөр барагдуулахад нэн түрүүнд дайчлагдах хөрөнгүүд нь хүрэлцэхүйц байгаа эсэхийг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл одоо байгаа бэлэн мөнгө болон богино хугацаат хөрөнгө оруулалт нь хүлээгдэж буй өр төлбөрийн хэдэн хувийг төлж чадахыг илэрхийлдэг үзүүлэлт юм.
Онолын зохистой харьцаа нь 0.2 - 0.3 болон түүнээс дээш байх ёстой гэж үздэг. “Ч” ХХК-ийн санхүүгийн тайлангийн шинжилгээгээр 2019 оноос хойш тус компанийн мөнгөн хөрөнгө нь өр төлбөрийн 0.06%-ийг л барагдуулах боломжтой байх ба мөнгөн хөрөнгө нь богино хугацаат өр төлбөрийг барагдуулахад хүрэлцэхгүйг илэрхийлж байна.
Яаралтай төлөгдөх өр төлбөрийг барагдуулах боломж:
| Үзүүлэлт | Томьёо | 2017 он | 2018 он | 2019 он | 2020 он | 2021 он |
| Яаралтай төлөгдөх өр төлбөр барагдуулах түргэн хөрвөх хөрөнгө | Мөнгөн хөрөнгө+Татварын авлага | 66,881.800.00 | 141,578,729.50 | 3,829,600.00 | 2,031,118.19 | 224,447.00 |
| Яаралтай төлөгдөх өр төлбөр | Татварын өр төлбөр | 118,459,700.00 | 139,771,960.70 | 201,697,100.00 | 349,324,626.37 | 350,919,618.00 |
| Яаралтай төлөгдөх өр төлбөрийг барагдуулах түргэн хөрвөх хөрөнгийн эзлэх хувь хэмжээ | 0.56 | 1.01 | 0.02 | 0.01 | 0.001 | |
Дүгнэлт: Энэ үзүүлэлт нь богино хугацаат өр төлбөр дэх яаралтай төлөгдөх өр төлбөр болох татварын өр төлбөрийг барагдуулах түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээг ^илэрхийлдэг ба “Ч” ХХК нь татварын өр төлбөрийн 0.1%-ийг нь л барагдуулах боломжтой түргэн хөрвөх хөрөнгө байх ба энэ маш өндөр эрсдэлтэй болохыг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл татварын яаралтай төлөгдөх өр төлбөр болох татварын өрийг барагдуулах мөнгөн хөрөнгө хүрэлцэхгүй байна.
Санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээ:
| Санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээ | Томъёо | 2017 он | 2018 он | 2019 он | 2020 он | 2021 он |
| Бие даалтын коэффициент | ЭӨ/Нийт хөрөнгө | 0.037 | 0.024 | (4.51) | (9.16) | (15.45) |
| Зохицуулалтын коэффициент | өэк /эө | (52.21) | (81.56) | 2.44 | 2.22 | 2.11 |
| Хараат байдлын коэффициент | гк/өк | 26.10 | 40.78 | (1.22) | (1.11) | (1.04) |
Бие даалтын коэффициент: Өөрийн капиталын оролцоо хангалттай их байх, доод хязгаар нь 0.5 - 0.6 буюу 50-60%-иас багагүй байх ёстой гэж үздэг. "Ч” ХХК-ийн санхүүгийн тайланд хийсэн шинжилгээгээр сөрөг утгатай -4.51 ...-15.45 гарч байна. Энэхүү шинжилгээ нь компанийн хөрөнгийн эх үүсвэрийн нийт дүнд эзлэх өөрийн капиталын хувь хэмжээг илэрхийлэх ба санхүүгийн тогтвортой байдлыг илтгэдэг гол үндсэн загварын шинжилгээгээр хасах утгатай гарч байгаа нь санхүүгийн байдал тогтворгүй, гадны зээлдүүлэгч /төлбөр авагч/-ээс хамаарах хамаарал их байгааг илэрхийлж байна.
Зохицуулалтын коэффициент: Онолын зохистой харьцаа 0.2 - 0.5 байна. Энэ илтгэгч үзүүлэлтүүд тус компанийн санхүүгийн тайлангийн шинжилгээгээр -52.21... 2.11 гарч байгаа нь өөрийн эргэлтийн хөрөнгийн хувийн жин зохистой хэмжээнд байгааг илэрхийлж байгаа боловч бараа материалд бүртгэгдсэн 4,566,120 төгрөгийн дүн нөлөөлсөн байна.
Санхүүгийн хараат байдлын коэффициент: Онолын зохистой харьцаа 1-2 байна. “Ч” ХХК-ийн санхүүгийн тайлангийн шинжилгээгээр сөрөг утгатай буюу -1.22...- 1.04 гарч байгаа нь хэвийн бус нөхцөлд тооцогдох ба энэ нь компанийн нийт оруулсан хөрөнгө нь бүхэлдээ гаднын эх үүсвэрээр санхүүжсэн капитал болохыг илэрхийлж байна.
Дүгнэлт: Санхүүгийн тогтвортой байдлын хамгийн чухал шинж нь тухайн компанийн удаан хугацааны тогтвортой үйл ажиллагаа эрхлэх буюу төлбөрийн чадварыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг байдаг. Компанийн хөрөнгийн эх үүсвэрийн хэмжээ, бүтэц бүрэлдэхүүн, түүний өөрчлөлт зэрэг нь санхүүгийн тогтвортой байдлыг харуулах үндсэн үзүүлэлт юм. Дээрх гол 3 загвараар хийсэн шинжилгээнээс дүгнэхэд “Ч” ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдал алдагдсан, хэвийн бус цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж дүгнэж байна.
Хоёр. “Ч” ХХК-ийн өр төлбөр
“Ч” ХХК-ийн 2017-2021 онуудын санхүүгийн тайлан тэнцэлд тусгагдсанаар болон СБДТХийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 01/466 /дугаартай албан тоотоор шүүхэд гаргасан нэхэмжлэлээр:
|
| Өртэй байгууллага аж ахуйн нэгжийн нэр | Өр төлбөрийн дүн | Үндэслэл |
| 1 | СБДТХ | 355,827,173.07 | Татварын тооцоолол |
|
| Нийт | 355,827,173.07 |
|
Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан хугацаанд өөр иргэн, аж ахуйн нэгж байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргаагүй.
Гурав. Төлбөрийн чадварын талаарх дүгнэлт:
1. “Ч” ХХК-ийн шуүхэд ирүүлсэн 2017-2021 онуудын санхүүгийн тайлан балансад төлбөрийн чадварын шинжилгээ хийж, өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарч байна.
2. Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2017-2021 оны тайлангийн үзүүлэлтүүдээр төлбөрийн чадварын шинжилгээ хийхэд компанийн өр төлбөр 357,119,618 төгрөг болж өөрийн хөрөнгийн -104.47%-тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна.
3. Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүй тооцно гэж заасан байдаг. Төлбөрийн чадварын шинжилгээ хийж үзэхэд тус “Ч” ХХК нь 2017 оноос өөрийн хөрөнгийн 2610.39%-тай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна.
4. Дампуурлын тухай Монгол улсын хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1 дугаартай тогтоолын 1 дэх хэсэгт “Хариуцагч аж ахуйн нэгж байгууллага тайлан тэнцэлдээ бусдад төлөх өр төлбөр, авах авлагын хэмжээг бүрэн тусгаагүй эсхүл бууруулсан буюу нэмэгдүүлсэн тохиолдолд шүүх дээрх тусгагдаагүй үнийн дүнг нийт өр төлбөр, авлагын хэмжээнд оруулан тооцвол зохино. Энэхүү ойлголтыг мөн хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлбөрийн чадвартай болох эсэхийг тооцоход нэгэн адил хамааруулна.” гэж тайлбарласныг үндэслэн СБДТХийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний 01/466 дугаартай нэхэмжлэлээр тогтоогдож буй өр төлбөрийг нэмж тооцвол “Ч" ХХК-ийн өр төлбөр болон өөрийн хөрөнгийн харьцаа дараах байдлаар илэрхийлэгдэж байна.
| 2023 он | ||
| 1 | Өр төлбөрийн дүн | 355,827,173.07 |
| 2 | Эздийн өмч | 1,000,000.00 |
| 3 | Хуримтлагдсан ашиг/алдагдал | (342,840,639.00) |
| 4 | Нэмж төлөгдсөн капитал | - |
| 5 | Тайлант ашиг, алдагдал | - |
| 6 | Эзнии өмчийн дүн | (341,840,639.00) |
| 7 | Өр болон эзний өмчийн дүн | 13,986,534.07 |
|
| Өр төлбөр/өөрийн хөрөнгөд харьцуулсан харьцаа | -112.70% |
5.Дампуурлын тухай Монгол улсын хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1 дугаартай тогтоолын 6 дахь хэсэгг Хуулийн 7 дугаар зүйлийн 7.11 дэх заалтын "...санхүүгийн ^тайлан тэнцэл" гэдэгт Төлбөрийн чадваргүй болсон аж ахуйн нэгж, байгууллагын үндсэн буюу эргэлтийн хөрөнгө түүний эх үүсвэр, аж ахуйн үйл ажиллагааны санхүүгийн үр дүн /орлого, үр дүнгийн болон үлдэгдэл, мөн хуримтлалын балансууд/, мөнгөн хөрөнгийн хөдлөлийг харуулсан баримтууд түүнчлэн тухайн аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааны санхүүгийн үр дүнд хийсэн шинжилгээ, дүгнэлт зэргийг хамруулан ойлгоно. Мөн зүйлийн сүүлийн 3 жил" гэдгийг хуанлийн тооллоор бус харин тухайн аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байсан үеийн сүүлийн 3 жилийг хамруулан ойлговол зохино гэж заасантай “Ч” ХХК-ийн санхүүгийн тайланд хийсэн шинжилгээний үр дун нийцэж байна
6.Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь balance sheet буюу санхүүгийн тайлан тэнцэлд үндэслэн тооцохоор зохицуулсан байх ба Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт Компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэнэ гэж заасантай төлбөрийн чадварын шинжилгээ нь бүрэн нийцэж байна.
7. Дампуурлын тухай Монгол улсын хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1 дугаартай тогтоолын 1 дэх хэсэгт “Мөн зүйл, хэсгийн "...төлбөрийн чадваргүйд тооцно'1 гэдэгт хариуцагч банкин дахь харилцах болон тооцооны хадгаламжийн данс түүнчлэн өөрийн кассанд бэлэн мөнгөний хүрэлцээгүйгээс нэхэмжлэгчээс нийлүүлсэн буюу худалдсан бараа, бүтээгдэхүүн, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнэ хөлс, мөн банк болон бусдаас олгосон зээлийг төлөх зэрэг зээл тооцооны харилцаанд хүлээсэн, өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаандаа биелүүлж чадахгүй байгааг ойлгоно” гэж заасан байх тул хэрэг гүйцэтгэгч төлбөрийн чадварын шинжилгээг Монгол Улсын Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн аргачлал батлах тухай” ... дугаар тушаалын хавсралтын дагуу төлбөрийн чадварын иж бүрэн шинжилгээг “Ч” ХХК-ийн санхүүгийн тайланд хийж гүйцэтгэсэн болно.
8. Аудитын тухай Монгол Улсын хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.2 дахь хэсэгт заасны дагуу “Ч” ХХК-ийн санхүүгийн тайлангуудыг аудитын хуулийн этгээдээр холбогдох олон улсын стандартын дагуу шалган, дүгнэлт гарган баталгаажуулсан байна.
9. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаартай захирамжаар “Ч” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна
Дөрөв. Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан
“Ч” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2017-2021 онуудын санхүүгийн тайлангуудаас харахад тус компанийн бусдад өгөх өглөг буюу өр төлбөрүүд 2017 онд 301,416,500 төгрөг, 2018 онд 670,399,260.7 төгрөг, 2019 онд 395,965,500 төгрөг, 2020 онд 349,420,879.4 төгрөг, 2021 онд 357,119,618 төгрөг болон нэмэгдэж, нийт -342,840,639 төгрөгийн алдагдалтай ажиллаж ирсэн нь төлбөрийн чадваргүй болох гол үндэслэл болжээ.
Тус компанийн төлбөр барагдуулах боломж түргэн хөрвөх чадвар зохистой үзүүлэлтээс 635 дахин бага, эргэлтийн хөрөнгийн харьцаа бүр 2017 оноос бүрэн алдагдсан үзүүлэлт санхүүгийн шинжилгээгээр гарч байгаа нь ч үүнийг нотлож байна.
Дэлхий нийтээр тархсан цар тахал Ковид19 коронавирусын үед улс эх оронд тогтоосон онцгой дэглэмийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ... дугаартай захирамж болон Улсын Онцгой комиссын шийдвэрээр улсын хэмжээнд худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг зогсоосон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл тус компанийн үйл ажиллагаа зогсох, төлбөрийн чадваргүй болох гол эрсдэл болсон байна.
Алдагдал ихээр хуримтлагдсан, богино хугацаат өр төлбөрийг барагдуулах санхүүгийн боломж байхгүй, дахин хөрөнгөжүүлэх эх үүсвэр байхгүй, үүрэг гүйцэтгүүлэгчээс хэт хараат байдалтай болсон нь “Ч” ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн алдагдуулж, зөвхөн гадны эх үүсвэрээс хэт хамааралтай, өөрийн эх үүсвэрээр бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй болжээ.
Тав. Удирдлагын үил ажиллагааны талаарх дүгнэлт
Улсын бүртгэлд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Д.Быг “Ч” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр эцсийн өмчлөгчөөр тус тус бүртгэжээ.
“Ч” ХХК-ийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Д.П нь өвчний улмаас нас барсан, түүнийг нас барах үед “Ч” ХХК нь СБДТХ болон бусад байгууллагад ихээхэн хэмжээний өр төлбөртэй байсан, уг өр төлбөр нэхэгдэж талийгаачийн гэр бүл, үр хүүхдэд нь ихээхэн дарамт болж байсан тул төрсөн дүү Д.Б нь талийгаач ахынхаа гэр бүлийг өрийн дарамтаас чөлөөлөх зорилгоор уг компанийг хариуцан авч өр төлбөрийг нь барагдуулж хэвийн үйл ажиллагаатай компани болгохын төлөө ажиллан өнөөг хүргэсэн байна.
Харин тус компанийн богино хугацаат болон урт хугацаат өр төлбөрүүд өмнөх удирдлага, хувь эзэмшигчдийн үед үүссэн байх тул “Ч” ХХК-ийн төлбөрийн чадваргүй болсон шалтгааныг Д.Бын буруутай ажиллагаа холбоотой байсан эсэх дүгнэлт гаргах боломжгүй, үйл баримт тогтоогдохгүй байна
Зургаа. Шүүгчийн захирамжийн дагуу хийж гүйцэтгэсэн ажлууд
Миний бие нь тус хэрэгт томилогдон ажиллахдаа “Ч” ХХК-ийн төлбөрийн чадвартай эсэх, Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хуваарилагдах эд хөрөнгө болон мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэрээ хэлцэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор дараах ажлуудыг гүйцэтгэсэн болно.
2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 01 тоотоор шүүхэд хүсэлт гаргаж
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаар захирамж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаартай магадлалд заасны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаар захирамжуудаар холбогдох газруудаас ирүүлсэн лавлагаа, нотлох баримтуудыг хэрэгт авахууллаа. Үүнд:
|
| Байгууллагын нэр | Албан тоотын огноо | Дугаар | Лавлагааны агуулга | Тайлбар | ||||
| Холбогдох төрийн байгууллагуудаас авсан лавлагаа | |||||||||
| 1 | Ашигт малтмал. газрын тосны газар | 2023-01-05 | 10/92 | Ч ХХК-ийн эзэмшилд ашигг малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан бүртгэл байхгүй байна. |
| ||||
| 2 | Улсын бүртгэлийн ерөнхий газар | 2023-01-02 | 6/10 | Ч ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206035435 дугаартай ХУД 15-р хороо Рапид харш, Махатма Ганди гудамж, 27-р байрны 158 тоот хаягт байршилтай орон сууц бүртгэлтэй байсан ба 2017-05-10-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр Б.Батбаатарын өмчлөлд шилжин бүртгэгдсэн байна. Ч ХХК-ийн өмчлөлд үл хөдлөх хөрөнгө өнөөдрийн байдлаар бүртгэлгүй байна. |
| ||||
| 3 | Автотээврийн үндэсний төв | 2022-12-30 | 402 | Ч ХХК-ийн нэр дээрх тээврийн хэрэгслийн лавлагааг 2022-12-30-ны байдлаар гаргав. Өмнө тээврийн хэрэгсэл бүртгэлгүй байна | Хавсралт1 хуудас | ||||
| 4 | Монгол Улсын Сангийн Яам | 2023-11-08 | 06/8215 | Ч ХХК-ийн 2020, 2021, 2022 онууы 4-р улирлын баталгаажсан санхүүгийн тайланг И-Баланс цахим системээс татан авч хүргүүлж байна | Хавсралт 15 хуудас | ||||
| 5 | Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс | 2022-12-30 | 1/1254 | Ч ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөргүй болно. | Хавсралт 1 хуудас | ||||
| 6 | СБДТХ | 2023-03-21 | 01/466 | 355,827,173.07 төгрөгийн татварын өр төлбөр нэхэмжлэх | Хавсралт 3 хуудас | ||||
| 7 | СБДТХ | 2023-11-02 | 02/2612 | Ч ХХК-ийн 2020-2022 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг хавсралтаар хүргүүлж байна | Хавсралт 9 хуудас | ||||
| 8 | Гаалийн ерөнхий газар | 2023-01-05 | 01-7/43 | Гаалийн тухай хууль зөрчин акт тавигдаж байгаагүй ба торгуулийн өр төлбөрийн үлдэгдэлгүй, мөн гаалийн 7болон НӨАТ бусад татварын өр төлбөр, илүү төлөлтгүй байна | Хавсралт 1 хуудас | ||||
| 9 | Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар | 2023-01-03 | 4-226/00119 | Ч ХХК-аас гаргуулахаар шүүхийн шийдвэрийн дагуу дуусгавар болсон 17280218 дугаар гүйцэтгэх баримт бичиг бүртгэлтэй байна | Хавсралт 7 хуудас | ||||
| 10 | Банк; хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба | 2022-12-27 | 2/4088 | Ч ХХК-тай холбоотой дуусгавар болсон болон хийгдэж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүртгэлгүй байна |
| ||||
| 11 | Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын алба | 2022-12-30 | 14/978 | Ч ХХК-ийн нэр дээр 2022-12-30-нь өдрийн байдлаар газар эзэмшүүлэх эрх бүртгэгдээгүй байна |
| ||||
| 12 | Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба | 2022-12-30 | 15/2186 | Ланд менежер программд эзэмшил, өмчлөх эрх бүхий газар бүртгэлгүй байна |
| ||||
| 13 | Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба | 2023-01-03 | 18/03 | Ч ХХК-ийн нэр дээр газрын кадастрын системд эзэмших болон ашиглах эрхийн газар бүртгэлгүй байна |
| ||||
| 14 | Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын алба | 2022-12-30 | 17/1596 | Ч ХХК-ийн нэр дээр газрын кадастрын цахим системд бүртгэг байхгүй байна |
| ||||
| 15 | Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба | 2023-01-03 | 20/05 | Лэнд менежер программын нэгдсэн мэдээллийн санд Ч ХХК-ийн нэр дээр нэгж талбар бүртгэлгүй байна |
| ||||
| 16 | Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын алба | 2022-12-30 | 23/1050 | Ч ХХК-ийн эзэмшил, ашиглалтад дүүргийн газрын мэдээллийн санд газар бүртгэгдээгүй байна |
| ||||
| Арилжааны банкнуудаас авсан лавлагаа | |||||||||
| 1 | Худалдаа хөгжлийн банк | 2022-12-27 | 6/12929 | 8003178 тоот юанийн /Үлд: 0.00/,418001792 тоот төгрөгийн /Үлд: 293,974.91/ дансыг эзэмшдэг бөгөөд дансны хуулгыг хавсралтаар хүргүүлэв | Хавсралт 1 хуудас | ||||
| 2 | Голомт банк | 2023-01-03 | 14/хх/03-3514 | Данс эзэмшдэггүй |
| ||||
| 3 | Төрийн банк | 2023-01-04 | 18/19 | Данс эзэмшдэггүй |
| ||||
| 4 | Хаан банк | 2022-12-28 | 29/10206 | Данс эзэмшдэггүй |
| ||||
| 5 | Хас банк | 2022-12-30 | 5В/6068 | Данс эзэмшдэггүй |
| ||||
| 6 | Капитрон банк | 2023-01-03 | Д/15 | Данс эзэмшдэггүй |
| ||||
| 7 | Транс банк | 2023-01-02 | 04-01/07 | Данс эзэмшдэггүй |
| ||||
| 8 | Чингис хаан банк | 2023-01-03 | БХ/10 | Данс эзэмшдэггүй |
| ||||
| 9 | Богд банк | 2022-12-30 | 05/10614 | Данс эзэмшдэггүй |
| ||||
| 10 | Ариг банк | 2022-12-30 | 9967 | Данс эзэмшдэггүй |
| ||||
| 11 | Үндэсний хөрөнгө оруулалтын банк | 2022-12-30 | 01/01-948 | Данс эзэмшдэггүй |
| ||||
Долоо. Дампуурлын тухай хуулийн 17-р зүйлд заасан хуваарилагдах эд хөрөнгийн талаар
Миний бие хэрэг гүйцэтгэгчийн ажлын хүрээнд Дампуурлын тухай хуулийн 17-р зүйлд заасан Хуваарилагдах эд хөрөнгө байгаа эсэх, мөн хуулийн 19-р зүйлд заасан Хариуцагчийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа эсэхийг тус тус тогтоохоор шүүхэд нотлох баримт болон лавлагаа гаргуулах хүсэлтийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гаргаж, уг хүсэлтийг шүүх 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаартай захирамжаар хангаж шийдвэрлэсний дагуу өмчийн болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн асуудал хариуцсан төрийн байгууллагууд, арилжааны банкуудаас шүүхэд ирүүлсэн лавлагаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны гүйцэтгэх баримт бичиг, бусад нотлох баримтуудаар "Ч” ХХК-ийн хуваарилагдах эд хөрөнгийн талаар дараах мэдээлэл ирсэн болно.
1. “Ч” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь .... тоот төгрөгийн харилцах дансны үлдэгдэл 293,974.91 төгрөг.
2. Ч ХХК-ийн эзэмшил өмчлөлд бүртгэлтэй Dayang ... маркийн ... улсын дугаартай, ...5 арлын дугаартай, цэнхэр өнгөтэй. БНХАУлсад 2015 онд үйлдвэрлэсэн мотоцикл
Дүгнэлт: Дампуурлын тухай хуулийн 35-р зүйлд зааснаар хариуцагчийн
хуваарилагдах эд хөрөнгийг мөнгөн хөрөнгө болгон нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах зохицуулалттай байдаг. Иймд “Ч” ХХК-ийн эзэмшил, өмчлөлд буй дараах эд хөрөнгийг Дампуурлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасны дагуу худалдан борлуулж нэхэмжлэгчид хуваарилан өгөх нь Дампуурлын тухай хуулийн зохицуулалтад нийцэх юм.
“Ч” ХХК-ийн хуваарилагдах эд хөрөнгө нь:
1.“Ч” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь ... тоот төгрөгийн харилцах дансны үлдэгдэл 293,974.91 төгрөг.
2.Ч ХХК-ийн эзэмшил өмчлөлд бүртгэлтэй Dayang ... маркийн ... улсын дугаартай, ...5 арлын дугаартай, цэнхэр өнгөтэй. БНХАУлсад 2015 онд үйлдвэрлэсэн мотоцикл
Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт Дампуурлын хэрэг үүсгэхэд хариуцагчийн өмчлөлд байсан буюу түүнийг татан буулгаж улсын бүртгэлээс хасах хүртэлх хугацаанд шинээр бий болсон өмчлөлийн зүйлс, тэдгээрээс бий болох ашиг орлогыг хариуцагчийн хуваарилагдах эд хөрөнгөд хамруулна гэж заасан байх тул уг үл хөдлөх хөрөнгийг Дампуурлын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу Иргэний хуулийн 197 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 65, 66 зүйлд заасан журмын дагуу худалдан борлуулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь Дампуурлын тухай хуулийн зохицуулалтад нийцэх юм.
Найм. Нэхэмжлэлийн талаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаар захирамжаар “Ч” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож хуульд заасан үндэслэлийн дагуу Нэхэмжлэлийг хүлээн авах, нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах зарыг Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт заасны дагуу нийтэд мэдээлсний дагуу СБДТХ нэхэмжлэл гарган шүүхэд ирүүлсэн байна. Нэхэмжлэгчдийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлд нь үндэслэн нэхэмжпэлд эзлэх хувийг гаргасан болно. Үүнд:
|
| Нэхэмжлэгч | Нэхэмжлэлийн дүн | Нийт нэхэмжлэлд эзлэх % |
| 1 | СБДТХ | 355,827,173.07 | 100.00% |
|
| Нийт нэхэмжлэлийн дүн | 355,827,173.07 | 100.00% |
Дүгнэлт: Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13-р бүлэгт заасан Онцгой ажиллагааны журмаар шүүх эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход нөлөөлөх үйл явдал болон эрх зүйн байдлыг тогтоох ба хэрэв онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгт маргаан байвал уг хэргийг шүух ердийн журмаар хянан шийдвэрлэдэг. Хариуцагч “Ч” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөг, маргадаггүй.
Онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгдэж буй дампуурлын хэрэгт нэхэмжлэлийн шаардлагатай эвлэрэх, хариу тайлбар гаргах, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх, сөрөг нэхэмжлэл гаргах зэрэг ажиллагаа хийгдэхгүй.
Ес. Нэхэмжлэгчдийн хурал, хурлаас гарсан шийдвэр
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаар захирамжаар “Ч” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож Нэхэмжлэгчдийн хурлыг 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 09.00 цагт зарлан хуралдуулсан ба бүх нэхэмжлэлийн нийт шаардлагын дүнгийн 100.00%-ийн ирцтэйгээр хуралдаж хэлэлцсэн асуудлаа Дампуурлын тухай хуулийн 9-р зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлэсэн болно. Хурлаар:
1.Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.9 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу Хариуцагчийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг шүүхийн хяналт оролцоогүйгээр биелүүлэхээр хуралд оролцсон нэхэмжлэгчдийн 100% -ийн саналаар;
2.Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэг гүйцэтгэгчээр А.Эыг томилуулахаар шүүхэд санал болгохыг хуралд оролцсон нэхэмжлэгчдийн 100% -ийн саналаар тус тус шийдвэрлэсэн.
3.Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг танилцуулж, хэлэлцүүллээ.
Дээрх шийдвэрүүд нь Дампуурлын хуулийн 9-р зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан журмын дагуу буюу 100%-иар батлагдаж хүчин төгөлдөр болсон. /Хурлын шийдвэр, тэмдэглэл хэргийн материалд хавсаргасан/
Арав. Дампуурлын шинжилгээ, дүгнэлт
1. Үндсэн үзүүлэлтууд:
|
| 2017 он | 2018 он | 2019 он | 2020 он | 2021 он |
| АК/Нийт хөрөнгө | (0.59) | (0.20) | (4.91) | (9.66) | (15.92) |
| Хур ашиг/Нийт хөрөнгө | 0.03 | 0.02 | (4.53) | (9.19) | (15.50) |
| Татварын өмнөх ашиг/Нийт хөрөнгө | 0.06 | 0.01 | (3.99) | 0.00 | (1.21) |
| Эзний өмч/Өр төлбөр | 0.04 | 0.02 | (0.82) | (0.90) | (0.96) |
| Бор орлого/Нийт хөрөнгө | 4.86 | 0.61 | 23.15 | 0.00 | 0.99 |
2. Дампуурлын шинжилгээний загварууд:
Лео Хао Сауны 2 хувьсагчтай загвар 2ьн = 0.3872+0.2614X1+1.0595X2
Дампуурлын шинжилгээг тодорхойлох аргуудаас дээрх 5 загвараар Хариуцагч “Ч” ХХК-ийн төлбөрийн чадварын индексийг тооцож дампуурах магадлалын шинжилгээг хийхэд:
| Он | ДАМПУУРЛЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ЗАГВАР | ||||
| Ъ\ | Ъь | Ът | Ъв | 2ьн8 | |
| 2017 он | 4.42 | (0.03) | (0.29) | (4.92) | 0.27 |
| 2018 он | 0.45 | (0.01) | (0.10) | (1.62) | 0.36 |
| 2019 он | (2.73) | (0.95) | (4.04) | (46.39) | (5.69) |
| 2020 он | (25.00) | (1.46) | (6.46) | (90.72) | (11.88) |
| 2021 он | (44.38) | (2.50) | (10.82) | (149.55) | (20.19) |
| Тайлбар | 2< 1.81 | 2 <0.037 | 2 <0.2 | 2 < 0.18 | 2< 1.5457 |
| Дампуурах магадлал маш их | Дампуурах магадлал маш их | Дампуурах магадлал маш их | Дампуурах магадлал маш их | Дампуурах магадлал маш их | |
Дугнэлт. Дампуурлын шинжилгээний 5 загвар ашиглаж хийсэн шинжилгээгээр дампуурлын түвшинг үнэлэхэд илтгэгч коэфициентүүд бүгд сөрөг утгатай гарч байгаа нь “Ч” ХХК-ийн өр төлбөр эргэлтийн хөрөнгөөсөө хэт давсан, төлбөр гүйцэтгэх чадваргүй, үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломж, эх үүсвэргүй болж дампуурах эрсдэл, магадлал өндөр түвшинд хүрсэн байна гэж дүгнэлээ.
Арваннэг. “Ч” ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах эсэх талаар санал, дүгнэлт
Дампуурлын тухай Монгол Улсын хуулийн 23-р зүйлийн 23.1 дэх хэсэгт Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл ... хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасан байдаг. Нэхэмжлэгч, хариуцагч болон хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй болно.
Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус “Ч” ХХК нь 2017 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс “Ч” ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгуй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариүцагчийг татан буулгах санал оруулж байна.
Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, шүүх төлөвлөгөөг батлаагүй, төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй болсон гэсэн 3 үндэслэлийн аль нэг хангагдсан тохиолдолд шүүх хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргахаар зохицуулсан байдаг бөгөөд хэрэв шүүхээс хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргасан тохиолдолд Дампуурлын тухай хуулийн 35-38 дугаар зүйлд заасан ажиллагаануудыг хэрэг гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх үүрэгтэй билээ гэжээ.
4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн болон хэргийн оролцогч нараас гаргасан баримтын тухайд:
4.1 Хүсэлт гаргагч “Ч” ХХК-иас гаргасан баримтууд: Улсын тэмдэгтийн хураамж 70,200 төлсөн баримт, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “Ч” ХХК-ийн дүрмийн хуулбар, 2016 оны 4 дүгээр улирлын санхүүгийн байдлын тайлангийн хуулбар, Орлогын дэлгэрэнгүй тайлангийн хуулбар, өмчийн өөрчлөлтийн тайлангийн хуулбар, Мөнгөн гүйлгээний тайлангийн хуулбар, 2017 оны 4 дүгээр улирлын санхүүгийн байдлын тайлангийн хуулбар, 2017 оны 4 дүгээр улирлын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хуулбар, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн тодруулгын хуулбар, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хавсралтын хуулбар, “Ч” ХХК-ийн 2018 оны жилийн санхүүгийн тайлан, 2018 оны 4 дүгээр улирлын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хуулбар, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн тодруулгын хуулбар, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хавсралтын хуулбар, 2019 оны 4 дүгээр улирлын санхүүгийн байдлын тайлангийн хуулбар, Орлогын дэлгэрэнгүй тайлангийн хуулбар, өмчийн өөрчлөлтийн тайлангийн хуулбар, Мөнгөн гүйлгээний тайлангийн хуулбар, 2019 оны 4 дүгээр улирлын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хуулбар, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн тодруулгын хуулбар, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хавсралтын хуулбар, Ч ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 31-нээр дуусгавар болсон Санхүүгийн тайлангийн хуулбар, Аж ахуйн нэгж байгууллагын тодорхойлолт, 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолт, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагааны хуулбар, 2020 оны 4 дүгээр улирлын санхүүгийн байдлын тайлангийн хуулбар, 2021 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайлангийн хуулбар, 2021 оны 4 дүгээр улирлын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хуулбар, 2022 оны 01 дугаар сарын 21-ний өдрийн эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн нэхэмжлэгчдийн нэр, хаяг, нэхэмжлэгч тус бүрийн авлага буюу гаргуулах төлбөрийн хэмжээ, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Өмчлөлдөө байгаа эд хөрөнгийн жагсаалт, тэдгээрийн үнэлгээний санал, Ч ХХК-ийн 2017, 2018 онуудын Санхүүгийн аудитын тайлангийн хуулбар зэрэг баримт авагдсан.
4.2 Хэрэг гүйцэтгэгч А.Эоос гаргасан баримтын тухайд: 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт, 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Ч” ХХК-ийн дампуурлын хэргийн үйл ажиллагааны хүрээнд Хэрэг гүйцэтгэгчтэй хийсэн хурлын уулзалтын тэмдэглэл, 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт дугаар 04 , 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн 05 дугаартай дүгнэлт,
4.3 СБДТХээс гаргасан баримтын тухайд: 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Б.Д, Ж.Далай, Л.Б нарт олгосон итгэмжлэл, хавсаргасан татвар төлөгч Ч ХХК-ийн төлбөрийн баримтууд 49 хуудас, Ч ХХК-ийн Хуулийн этгээдийн лавлагаа, Ч ХХК-ийн Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, Д.Бын иргэний үнэмлэхний лавлагаа СБДТХийн Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Б.Д, Ш.Н нарт олгосон итгэмжлэл, Ч ХХК-ийн татварын өрийн тооцоолол, Д.П-ийн нас барсны бүртгэлийн лавлагааны хуулбар, Нийслэлийн СБДТХийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б.Д, Г.Н нарт олгосон итгэмжлэл,
4.4 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд: 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ... дугаар Ашигт малтмал газрын тосны газрын албан бичиг, 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн ... дугаар Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албаны албан бичиг, Нийслэлийн Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаар албан бичиг, Нийслэлийн Баянгол дүүргийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаар албан бичиг, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн .. дугаар албан бичгийн хуулбар, Банк, Хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын албаны 222 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаар албан бичиг, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаар албан бичиг, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 202 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн ... дугаар албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн ... дугаар албан бичиг, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар ... албан бичиг Авто тээврийн үндэсний төвийн баримт, хавсаргасан баримтад тээврийн хэрэгслийн лавлагаа, Нийслэлийн Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 12 дугаар сарын 30-ны ... дугаар албан бичгийн хуулбар, Гаалийн Ерөнхий газрын 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн ... дугаар албан бичиг, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн ... дугаар албан бичгийн хуулбар, Худалдаа хөгжлийн банк ХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн .. дугаар албан бичиг, Голомт банк ХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн ... дугаар албан бичиг, Төрийн банк ХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн .. дугаар албан бичиг, Тээвэр хөгжлийн банк ХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн ... дугаар албан бичиг, Богд банк ХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаар албан бичиг, Капитрон банк ХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн .. дугаар албан бичиг, Чингис хаан банкны 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн БХ/10 дугаар албан бичиг, Хас банк ХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн...8 дугаар албан бичиг, Ариг банк ХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн албан бичиг, Хаан банк ХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дугаар ... албан бичиг, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаар албан бичиг, Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн ... дугаар албан бичиг, Нийслэлийн Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн албан бичиг, Монгол Улсын хөгжлийн банкны 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ... дугаар албан бичиг, Нийслэлийн СБДТХийн 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн ... дугаар албан бичиг, 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ... дугаар Нийслэлийн СБДТХийн албан бичиг, хавсралт, 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ... Монгол Улсын сангийн яамны албан тоот, түүний хавсралт, Ч ХХК-ийн 2017 он, 2018 он, 2019 оны зардлын баримтууд, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн дугаар 9/8129 албан бичиг, түүний хавсралт баримтууд, Капитрон банк ХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Д1978 дугаар албан бичиг, Богд банк ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаар албан бичиг, Тээвэр хөгжлийн банкны 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаар албан бичиг, Ариг банк ХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаар албан тоот, М банк ХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаар албан бичиг, Худалдаа хөгжлийн банк ХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн .. дугаар албан бичиг, Хаан банк ХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн дугаар ... албан бичиг, түүний хавсралт 125 хуудас баримт,Төрийн банк ХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаар албан бичгийн хуулбар, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаар албан бичиг, Голомт банк ХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаар албан бичиг /хавсралт 6 хуудас/, Төрийн банк ХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаар албан бичиг, хавсралт, Монголын Нотариатчидын танхимын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дугаар ... албан бичиг, 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дугаар ... өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийн хуулбар, 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дугаар ... өв хүлээн авахаас татгалзах хүсэлтийн хуулбар, Д.Пийн Газар өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, П.З, П.У, Д.Б нарын иргэний үнэмлэхний хуулбар, 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дугаар ... Өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дугаар ... Өв хүлээн авахаас татгалзах хүсэлтийн хуулбар, 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дугаар ... Нийслэл дэх Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын ажлын албаны тодорхойлолтын хуулбар, 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дугаар 19 Монголын Нотариатчидын танхимын өв, гэрээслэлийн нэгдсэн бүртгэлийн лавлагааны хуулбар, 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дугаар 21 Монголын Нотариатчидын танхимын өв, гэрээслэлийн нэгдсэн бүртгэлийн лавлагааны хуулбар, 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дугаар 261 Монголын Нотариатчидын танхимын өв, гэрээслэлийн нэгдсэн бүртгэлийн лавлагааны хуулбар, 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дугаар 23 Монголын Нотариатчидын танхимын өв, гэрээслэлийн нэгдсэн бүртгэлийн лавлагааны хуулбар, 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дугаар 20 Монголын Нотариатчидын танхимын өв, гэрээслэлийн нэгдсэн бүртгэлийн лавлагааны хуулбар, 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дугаар 448 Монголын Нотариатчидын танхимын өв, гэрээслэлийн нэгдсэн бүртгэлийн лавлагааны хуулбар, 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дугаар 18 Монголын Нотариатчидын танхимын өв, гэрээслэлийн нэгдсэн бүртгэлийн лавлагааны хуулбар, 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дугаар 22 Монголын Нотариатчидын танхимын өв, гэрээслэлийн нэгдсэн бүртгэлийн лавлагааны хуулбар, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дугаар 540 Өр хүлээн авахаас татгалзах хүсэлтийн хуулбар, Ч ХХК-ийн Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрмийн хуулбар зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
5. Хүсэлт гаргагч “Ч” ХХК нь дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлтийг гаргажээ. Шүүх дараах үндэслэлээр “Ч” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах үндэслэлтэй гэж үзэв.
5.1 “Ч” ХХК нь 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдөр нэг гишүүнтэйгээр, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан компанийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
5.2 Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.7, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар шүүх “Ч” ХХК-ийн хүсэлтээр 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дампуурлын хэрэг үүсгэж, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр А.Эыг түр хэрэг гүйцэтгэгчээр томилжээ. /1хх-ийн 174, 179-р тал/
5.3 Түр хэрэг гүйцэтгэгч нь Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн эсэх талаар 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Ч” ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсон тухай 03 дугаартай дүгнэлт гаргаж, дүгнэлтээ шүүхэд ирүүлсэн. /1р хх-ийн 250, 2хх-ийн 1-7-р тал/
5.4 Тус дүгнэлтэд “Ч” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2017-2021 оны санхүүгийн тайлангийн үзүүлэлтээр тооцож үзэхэд компанийн өр төлбөр 357,119,618 төгрөг болж, өөрийн хөрөнгийн -104.47 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна. Думпуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь balance sheet буюу санхүүгийн тайлан тэнцэлд үндэслэн тооцохоор зохицуулсан байх ба Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт “Компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэнэ” гэж заасантай бүрэн нийцэж байна... “Ч” ХХК нь 2017 оноос төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна... гэжээ. /2р хх-ийн 5-р тал/
5.5 Шүүхээс 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 03401 дугаар “Төлбөрийн чадваргүй болсонд тооцох тухай” захирамжаар хэрэгт цугларсан баримтууд болон Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.3, 5.7 дахь заалт, түр хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд үндэслэн “Ч” ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсонд тооцсон байна. /2хх-ийн 21-р тал/
6. Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу тус шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 03401 дугаар захирамжаар “Ч” ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсон талаар 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дотор нийтэд мэдээлэх, ийнхүү нийтэд мэдээлснээс хойш 21 хоногийн дотор нэхэмжлэгчид нэхэмжлэлээ ирүүлэх хугацаа зааж, нэхэмжлэлд тусгах зүйлсийн талаар дурдан, холбогдох арга хэмжээг авсан байх бөгөөд энэ тухай Өнөөдөр сонины 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дугаарт нийтлүүлсэн./2хх-ийн 26-р талд сонин эх хувиар авагдсан/
7. Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт харилцагч тал хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана гэж заасан байх бөгөөд шүүхэд нэхэмжлэгч СБДТХээс нэхэмжлэл ирүүлсэн./2хх-ийн 27-28-р тал/
7.1 СБДТХ нь ... шүүхэд нэхэмжлэл гаргасан буюу 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар үүссэн 355,827,173 төгрөг, хэрэг шүүхээр хэлэлцэгдэх явцад авто тээврийн хэрэгслийн татвар 14,300 төгрөгөөр нэмэгдэж, нийт 355,841,473.111 төгрөгийг гаргуулах, Дээрх өр төлбөр нь 2018 оноос үүссэн цалин хөдөлмөрийн хөлс тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татварын тайлангийн өр 7,015,122.15 төгрөг, автотээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татварын өр 16,667.00 төгрөг, зам ашигласны төлбөр 66,667.00 төгрөг, агаарын бохирдлын төлбөр 6,600.00 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн өр 346,846,782.83 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн өр 1.810,924.09 төгрөг, татварын хяналт шалгалтын актын өр 64,410.80 төгрөг зэргийг төлж барагдуулаагүй үндэслэлээр 355,841,473 төгрөгийн өр төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
8. Шүүхээс Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар “Хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсонд тооцсон тухай нийтэд мэдээлснээс хойш 30 хоногийн дотор шүүх нэхэмжлэгчдийн анхны хурлыг зохион байгуулна”, 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт хэрэг гүйцэтгэгч “нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах” эрх, үүрэгтэй гэж тус тус зааснаар “Ч” ХХК-ийн дампуурлын хэргийн нэхэмжлэгчдийн анхны хурал 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж, уг хурлаас А.Эыг хэрэг гүйцэтгэгчээр батлуулахаар шүүхэд санал болгон шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас, хэлэлцэх асуудлын жагсаалт, саналын хуудас, нэхэмжлэгчийн хэрэг гүйцэтгэгч томилуулах тухай санал зэрэг баримтаар нотлогдсон ба нэхэмжлэгчийн анхны хурал нь Дампуурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасантай нийцэж байна. /2р хх-ийн 86-89-р тал/
9. Дампуурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн 8.2-т заасны дагуу нэхэмжлэгчдийн анхны хурлаас санал болгосон этгээдийг 5 хоногийн дотор хэрэг гүйцэтгэгчээр томилох эсэхийг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 05420 дугаартай шүүгчийн захирамжаар түр хэрэг гүйцэтгэгч А.Эыг хэрэг гүйцэтгэгчээр томилон, түүнд Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээн, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар “Ч” ХХК-ийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж, дүгнэлтээ хэрэг гүйцэтгэгчийг шүүхээс баталснаас хойш 20 хоногийн дотор шүүхэд ирүүлэхийг даалгасан байна./2р хх-ийн 90-91-р тал/
10. Хэрэг гүйцэтгэгч А.Э нь 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 04 дугаартай дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн нь хуульд нийцжээ.
11. Хариуцагч буюу хүсэлт гаргагч Ч ХХК нь СБДТХийн нэхэмжилсэн “355,841,473 төгрөгийн өр төлбөр”-ийн талаар хүлээн зөвшөөрч маргаагүй.
12. Дампуурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт дампуурлын хэрэг үүсгэхээс өмнө 2 жилийн дотор хариу төлбөргүйгээр хариуцагчийн удирдах байгууллагын гишүүд, тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай гэрээ, хэлцэл, дампуурлын хэрэг үүсгэхээс өмнө 1 жилийн дотор хариу төлбөргүйгээр энэ хуулийн 19.1.1-д зааснаас бусад этгээдийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай гэрээ, хэлцэл, дампуурлын хэрэг үүсгэхээс өмнө 1 жилийн дотор бусдад илт давуу байдлаар эд хөрөнгө худалдах, үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ, хэлцэл, тодорхой нэхэмжлэгчдэд давуу эрх олгох зорилгоор дампуурлын хэрэг үүсгэхээс өмнө 120 хоногийн дотор хийсэн гэрээ, хэлцэл, дампуурлын хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийг зөрчиж хийсэн гэрээ, хэлцэл нь хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан.
12.1 Шүүх хуралдаанд хэрэг гүйцэтгэгч нь “...хариуцагчийн бусадтай хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тогтоогдоогүй” талаар тайлбарласан болохыг дурдав.
13. Нийслэлийн СБДТХийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 02/2612 дугаар албан бичиг, түүний хавсралтаар Ч ХХК-ийн 2020-2022 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг шүүхэд ирүүлсэн./2хх-ийн 168-193-р тал/
13.1 Дээрх “И-Баланс” цахим системд баталгаажиж, аудитлагдсан санхүүгийн тайлангуудад төлбөрийн чадварын болон дампуурлын иж бүрэн шинжилгээ хийж хэрэг гүйцэтгэгч 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар дүгнэлтийг шүүхэд ирүүлжээ. /2хх-ийн 196-209-р тал/
13.2 Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд Ч ХХК-ийн талаар дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:
13.2.1 “Ч” ХХК-ийн шуүхэд ирүүлсэн 2017-2021 онуудын санхүүгийн тайлан балансад төлбөрийн чадварын шинжилгээ хийж, өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарч байна,
13.2.2 Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2017-2021 оны тайлангийн үзүүлэлтүүдээр төлбөрийн чадварын шинжилгээ хийхэд компанийн өр төлбөр 357,119,618 төгрөг болж өөрийн хөрөнгийн -104.47%-тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна.
13.2.3 Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүй тооцно гэж заасан байдаг. Төлбөрийн чадварын шинжилгээ хийж үзэхэд тус “Ч” ХХК нь 2017 оноос өөрийн хөрөнгийн 2610.39%-тай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна гэжээ.
13.3 Хариуцагч Ч ХХК-ийн төлбөрийн чадваргүй болсон шалтгааныг “...2017-2021 онуудын санхүүгийн тайлангуудаас харахад тус компанийн бусдад өгөх өглөг буюу өр төлбөрүүд 2017 онд 301,416,500 төгрөг, 2018 онд 670,399,260.7 төгрөг, 2019 онд 395,965,500 төгрөг, 2020 онд 349,420,879.4 төгрөг, 2021 онд 357,119,618 төгрөг болон нэмэгдэж, нийт -342,840,639 төгрөгийн алдагдалтай ажиллаж ирсэн нь төлбөрийн чадваргүй болох гол үндэслэл болжээ. Тус компанийн төлбөр барагдуулах боломж түргэн хөрвөх чадвар зохистой үзүүлэлтээс 635 дахин бага, эргэлтийн хөрөнгийн харьцаа бүр 2017 оноос бүрэн алдагдсан үзүүлэлт санхүүгийн шинжилгээгээр гарч байгаа нь ч үүнийг нотлож байна....Дэлхий нийтээр тархсан цар тахал Ковид19 коронавирусын үед улс эх оронд тогтоосон онцгой дэглэмийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ... дугаартай захирамж болон Улсын Онцгой комиссын шийдвэрээр .улсын хэмжээнд худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг зогсоосон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл тус компанийн үйл ажиллагаа зогсох, төлбөрийн чадваргүй болох гол эрсдэл болсон байна...” гэж дүгнэлтэд дурджээ.
13.4 Удирдлагын үйл ажиллагааны талаар “Улсын бүртгэлд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Д.Быг “Ч” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр эцсийн өмчлөгчөөр тус тус бүртгэсэн, “Ч” ХХК-ийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Д.П нь өвчний улмаас нас барсан, түүнийг нас барах үед “Ч” ХХК нь СБДТХ болон бусад байгууллагад ихээхэн хэмжээний өр төлбөртэй байсан” гэж дүгнэсэн ба Долгорын Пүрэвдорж 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нас барсан болох нь нас барсны гэрчилгээ, Д.Б 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн болох нь хуулийн этгээдийн гэрчилгээ, тайлбар зэргээр нотлогдсон. /1хх-ийн 5, 3хх-ийн 12-р тал/
13.5 Арилжааны банкуудаас авсан лавлагаагаар Ч ХХК нь Худалдаа хөгжлийн банкны 418001792 тоот дансанд 293,974.91 төгрөгийг үлдэгдэлтэй болох нь тогтоогдож байна. /1хх-ийн 238-239-р тал, 3-р хх-ийн 204-р тал/
13.6 Түүнчлэн “Ч ХХК-ийн эзэмшил өмчлөлд бүртгэлтэй Dауаng ... маркийн ... улсын дугаартай, ... арлын дугаартай, цэнхэр өнгөтэй, БНХАУлсад 2015 онд үйлдвэрлэсэн мотоцикл”-ийг хуваарилагдах эд хөрөнгө гэж дүгнэсэн.
Тус хөдлөх эд хөрөнгийг одоо хэн эзэмшиж байгаа нь тодорхойгүй, хөрөнгө бодит байдалд байгаа эсэх талаар баримтгүй, тухайн хөрөнгийг улсын бүртгэлээс хасалт хийлгээгүй гэж оролцогч нар тайлбар гаргасныг дурдав.
13.7 Дампуурлын тухай Монгол Улсын хуулийн 23-р зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй. Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус “Ч” ХХК нь 2017 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23-р зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс “Ч” ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33- р зуйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна гэж дүгнэсэн байна.
14. Шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 04507 дугаар нотлох баримт гаргуулах тухай захирамжаар “2017, 2018, 2019 онуудын борлуулалтын орлогоо юунд зарцуулсан талаарх” баримтыг Ч ХХК-иас, 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 11276 дугаар захирамжаар гүйцэтгэх захирал Д.Бын дансны хуулга, компанийн нэр дээр бүртгэлтэй байсан үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэг баримтыг холбогдох газруудаас тус тус гаргуулахаар шийдвэрлэсний дагуу Ч ХХК-иас тус онуудад хамаарах борлуулсан бүтээгдэхүүний өртөг, зардлын санхүүгийн анхан шатны баримтуудыг нотариатчаар гэрчлүүлж, бусад шаардсан баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна. /2хх-ийн 245-250, 3хх-ийн 31-250, 4хх-ийн 1-21-р тал, 5 хавтас баримт/
15. Ч ХХК-ийн хувьцааг түүний өвчлөгчдөөс өв хүлээн авах хүсэлт гаргасан эсэх, нотриатчаас өвлөх эрхийн гэрчилгээ олгосон эсэх баримт бүртгэгдээгүй болох нь Монголын Нотариатчидын танхимын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1009 албан бичгээр нотлогдож, Пүрэвдоржийн Уянга нь дээрх хувьцааг өв хүлээн авахаас татгалзсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон. /4-р хх-ийн 38, 48-67-р тал/
16. Иймд “Ч” ХХК нь 2017 оноос хойш төлбөрийн чадваргүй болсон үйл баримт нэгэнт тогтоогдож байх тул Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт зааснаар “Ч” ХХК-ийг дампуурсанд тооцон, татан буулгах нь зүйтэй гэж үзэв.
17. Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “14.1.Хэрэв хариуцагч энэ хуулиар тогтоосон хугацаанд дахин хөрөнгөжүүлэх хүсэлтээ гаргаагүй, төлөвлөгөөг шүүхэд өгөөгүй буюу уг төлөвлөгөөг шүүх батлаагүй, эсхүл хариуцагчийг татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан бол хариуцагчийн эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг шүүхийн шийдвэрээр хэрэг гүйцэтгэгчид шилжүүлнэ” гэж зааснаар “Ч” ХХК-ийг татан буулгахтай холбоотой ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах, “Ч” ХХК-ийг улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч А.Эод даалгах нь зүйтэй байна.
18. Дампуурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Хариуцагчийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааг шүүхийн хяналт, оролцоогүйгээр явуулах эсэхийг нэхэмжлэгчдийн хурлаас шийдвэрлэнэ. Шийдвэрийг хуралд оролцсон нэхэмжлэгчдийн шаардлагын гуравны хоёроос доошгүй хувийг эзлэх нэхэмжлэгчдийн саналаар гаргана” гэж зааснаар хариуцагч Ч ХХК-ийн дампуурлын хэргийг нэхэмжлэгчдийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хурлаас Ч ХХК-ийг татан буулгах ажиллагааг шүүхийн оролцоогүйгээр явуулахаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
19. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч “Ч” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.1хх-ийн 3-р тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.10, 1551.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Ч” ХХК / РД:../-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.
2. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг шүүгчийн туслах У.Н, хэрэг гүйцэтгэгч А.Э нарт даалгасугай.
3. Хүсэлт гаргагч “Ч” ХХК-ийг татан буулгах ажиллагааг хийж дуусгавар болгож, холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг хийхийг хэрэг гүйцэтгэгч А.Эод даалгасугай.
4. Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар Татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор хариуцагч нэхэмжлэлийн хангагдаагүй шаардлагын үүргээс чөлөөлөгдөж, түүний нэхэмжлэгчдийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч “Ч” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.