Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 118/ШШ2025/0022

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Тунгалаг би тус аймгийн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.ийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 0616092 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий аймгийн сум дахь сум дундын ын газрын хяналтын Х.ын дүгнэлттэй хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:

******* шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ... аймгийн Их-уул сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч С. нь 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр сумын багийн ын зүүн талд иргэн А. хог хаясан гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, зөрчлийн холбогдогч овогтой ид () 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 30 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. Материалд цугларсан 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн зөрчлийн холбогдогчийг харилцаа, холбооны хэрэгсэл ашиглан дуудсан тухай... бичиг баримттай ******* ******* овгийн гийн ийг мэдүүлэг авах зорилгоор... хүрэлцэн ирэхийг дуудаж..." гэх тэмдэглэл, 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн холбогдогч ******* ******* овогт гийн оос авсан "...Би сумын ******* багийн малчин хүн байна. ******* ******* тоот хашаанд байсан хуучин байшингаа буулгаж, ын зүүн талд хуучин хог хаягдал байсан болохоор тэнд хаясан" гэх мэдүүлэг, 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 30 дугаартай, сумын ******* дарга З.*******ийн "...гийн ******* нь тоот регистрийн дугаартай, тус багийн үндсэн харьяат иргэн мөн болохыг тодорхойлов гэх" албан бичиг, ******* ******* ургийн овгийн гийн *******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, зөрчил үйлдэгдсэн талаарх гэрэл зургийн үзүүлэлтүүд, зөрчил үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар зөрчилд холбогдогч гийн ид "хог хаягдлыг зориулалтын хогийн цэгт хаяагүй" буюу Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 7.2-д зааснаар 30 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Гэвч эрх бүхий албан тушаалтан С. нь дээрх зөрчилд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж А.ийг холбогдогчоор тогтоож, мэдүүлэг авч, түүнд шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан боловч материалд иргэн А.ийн иргэний үнэмлэхийн хуулбар, багийн ******* даргын тодорхойлолт, торгуулийн мөнгө тушаасан банкны гүйлгээний баримтууд авагдсан байна. Дээрхээс дүгнэхэд эрх бүхий албан тушаалтан нь дээрх зөрчлийг хэн үйлдсэн болохыг бүрэн нотолж тогтоогоогүй, зөрчилд холбогдогчийг буруу тогтоож, шийтгэл оногдуулсан, нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхдээ хуульд заасан журмыг зөрчсөн байна. Иймд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, дахин зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, зөрчил үйлдсэн этгээдэд шийтгэл оногдуулах, эрх бүхий албан тушаалтан нь нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн эсэхийг шалгаж тодруулах шаардлагатай байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон аймгийн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.ийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 0616092 дугаартай шийтгэврийг хүчингүй болгохоор ын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч байгаль орчны хяналтын улсын байцаагч С. шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний бие ын шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох тухай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч аймгийн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч С. нь Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 7.2-д заасныг үндэслэн “...2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр аймгийн сумын багийн ын зүүн талд хог хаясан...” гэх зөрчил үйлдсэн хэмээн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 0616092 дугаар шийтгэлийн хуудсаар А.ид 30 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

аймгийн сум дахь сум дундын ын газрын хяналтын Х. нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг үндэслэн байгаль орчны хяналтын улсын байцаагч С.ийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 0616092 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар ын дүгнэлтийг шүүхэд гаргасан байна.

******* дүгнэлтийнхээ үндэслэлийг “...дээрх зөрчлийг хэн үйлдсэн нь ойлгомжгүй, иргэн А.ийг холбогдуулан шалгаж, түүнд торгох шийтгэл оногдуулсан боловч А.******* гэх нэр бүхий иргэний үнэмлэхийг хэрэгт хавсаргасан, зөрчилд холбогдогч /, эсхүл *******/-ийг зөв тогтоогоогүй ...” гэх агуулгаар тайлбарласан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч аймгийн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч С. дээрх ын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байна.

Зөрчилд холбогдогчийн нэрийг зөв тогтоогоогүй хэдий ч зөрчилд холбогдогч нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.2-т заасан "хог хаягдлыг зориулалтын хогийн цэгт хаяагүй" гэх зөрчил үйлдсэн болох нь зөрчлийн хэргийн материалд авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд 30 000 төгрөгөөр торгох шийтгэлийг хүлээж, уг торгуулийг Төрийн сангийн зохих дансанд төлж барагдуулсан байх тул “зөрчлийн хэргийн шийтгэврийг хүчингүй болгуулах талаарх ын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч аймгийн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.ийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн  эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Тодруулбал, нэгэнт зөрчил үйлдсэн нь баримтаар тогтоогдсон тул зөрчилд холбогдогчийн тухайд дээрх хуульд заасны дагуу шийтгэл хүлээх нь гарцаагүй байх бөгөөд түүнд оногдуулсан торгох шийтгэлийн хэмжээнд өөрчлөлт орохооргүй, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй гэж үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч аймгийн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч С. нь аймгийн сум дахь сум дундын ын газрын хяналтын Х.ын “2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 0616092 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. ******* нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг  дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

ШҮҮГЧ                                 Л.ТУНГАЛАГ