| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 191/2025/03544/И |
| Дугаар | 191/ШШ2025/04418 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 191/ШШ2025/04418
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би,
Нэхэмжлэгч: ... байрлах, “МБ” ХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .... тоот хаягт оршин суух, ... овогт Э....-ын Д..../РД:.../-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт нийт 26,491,111.96 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Э.Д…. нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024.04.19-нд 6000172662 тоот "Цахим зээлийн гэрээ”-г байгуулж, 29,580,000 төгрөгийн зээлийг, сарын 1.5 хувийн хүүтэй, 31 сарын хугацаатай зээлдэн авсан ба, ”Цахим зээлийн гэрээ”-ний үүргийг 136 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000172662 тоот ”Цахим зээлийн гэрээ”-ний хугацаа 2026.10.19-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 225.2., 226 дугаар зүйлийн 226.1. дэх заалт болон гэрээний 8 дугаар зүйлийн 8.3. дах заалтыг тус тус үндэслэн дээрх цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.
Иймд, зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 24,678,890.4 төгрөг, хүүний төлбөрт 1,749,429.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 45,791.98 төгрөг, нотариатын төлбөрт 17,000, нийт 26,491,111.96 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэжээ.
2.Зохигчдын хооронд байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-нд:
“Хариуцагч Э.Д.... нь нэхэмжпэлийн шаардлагын 26,491,111.96 төгрөгийг 2025 оны 06 дугаар сараас эхлэн 2025 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд сар бүр 700,000 төгрөгийг сар бүрийн 30-ны өдөр, 2025 оны 11 дүгээр сараас эхлэн 2026 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд сар 1,768,547 төгрөгийг сар бүрийн 30-ны өдөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “МБ” ХК нь хариуцагч Э.Д...-д холбогдуулан, Зээлийн гэрээний үүрэгт нийт 26,491,111.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Д.... нь нэхэмжпэлийн шаардлагын 26,491,111.96 төгрөгийг 2025 оны 06 дугаар сараас эхлэн 2025 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд сар бүр 700,000 төгрөгийг сар бүрийн 30-ны өдөр, 2025 оны 11 дүгээр сараас эхлэн 2026 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд сар 1,768,547 төгрөгийг сар бүрийн 30-ны өдөр тус тус төлж барагдуулахаар зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290,405.56 төгрөгийн 145,202.78 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 145,202.78 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 145,202.78 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75. дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“МБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.Д....-д холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт нийт 26,491,111.96 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Э.Д... нь нэхэмжпэлийн шаардлагын 26,491,111.96 төгрөгийг 2025 оны 06 дугаар сараас эхлэн 2025 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд сар бүр 700,000 төгрөгийг сар бүрийн 30-ны өдөр, 2025 оны 11 дүгээр сараас эхлэн 2026 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд сар 1,768,547 төгрөгийг сар бүрийн 30-ны өдөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290,405.56 төгрөгийн 145,202.78 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 145,202.78 төгрөгийг, хариуцагч Э.Д...-ээс улсын тэмдэгтийн хураамжид 145,202.78 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “МБ” ХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.БАЯРМАА