Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 208

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч М.Очбадрах,

шүүгдэгч Б.А,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням /¹0317/,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Отгонцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Б овогт Б-ын А-д холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,

-1997 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2, 239 дүгээр зүйлийн 2-д зааснаар 2 жил 3 сарын хорих ял,

-1998 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 4 жил 5 cap 10 хоногийн хорих ял,

-1998 оны 12 дугаар сарын 23-нд Архангай аймгийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 86 дугаар зүйлийн 2.4, 211 дүгээр зүйлийн 1-д зааснаар 25 жил хорих ялаар шийтгэгдсэн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-ын А /РД- /

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Б.А нь Ганзориг гэгчтэй бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 02-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэйн 6 дугаар гудамж, 151 тоотод оршин суух иргэн Г.Чимэддуламын эзэмшлийн монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч нийт 840.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн тоногтой хазаар, мөнгөн гинж, монгол гутлын суран даруулга, пүүз, мөнгөн бөгж зэрэг эд зүйлс хулгайлахыг,

Мөн Ганзориг гэгчтэй бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэйн 6 дугаар гудамж, 150 тоотод оршин суух иргэн Я.Батзоригийн эзэмшлийн 74-79 УНМ улсын дугаартай “MITSUBISHI AIRTREK” маркийн автомашинаас гялгар уутанд боож бэлтгэсэн нийт 297.000 төгрөгийн үнэ бүхий 90 кг ямааны мах хулгайлахыг  завдсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон 2017 оны 01 дүгээр сарын 03-ны едөр сэжигтнээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд явж байхад нэг айлын хашааны хаалга хагас онгойсон байхаар нь орсон Тэгээд хашаанд нэг монгол гэр цоожтой байхаар нь цоожыг нь татаад онгойлгосон. Тэгээд монгол гэрт ороход авдар дээр нь мөнгөн эдлэлүүд байхаар нь авсан, шүүгээнд дотроос нь мөнгөн хазаар аваад жижиг гар цүнхэнд хийсэн. Тэгээд тэр айлын хашааг зүүн тал руугаа даваад хөрш айлын хашаа руу нь орсон. Тэгээд хашаанд нь хар өнгийн машин харагдахаар нь хойд талын хаалгыг нь татаад үзэхэд онгорхой байсан. Тэгээд машины арын тээшинд нь боодолтой махнууд байхаар нь гэрийнх нь дэргэд байсан усны тэргэн дээр тавьсан. Тэгээд усны ачиж байхад гудамжинд машин ирээд тэгэхээр нь би буцаад өмнөх хулгай хийсэн айлын хашаа руу ороод гэрийнх нь дэргэд сууж байхад тэр айлын хүмүүс ороод ирсэн. Тэгээд намайг хажуу айлаас нь мах хулгайлсныг нь мэдээд цагдаа нарын хамтаар тэр айл руу орсон..., би 2017 оны 7 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн замын зүүн хойно байрлах Цог караокег онгорхой байж магадгүй гээд яваад ороход шатны дэргэд нүцгэн залуу унтаж байхаар нь хажуугаар нь гарч яваад буцаж ирээд сэрээх гэтэл сэрэхгүй байсан. Тэгэхээр нь халаасыг нь уудлаад түрүүвчийг нь үзэхэд бичиг баримт байхаар нь буцаагаад халаас руу нь хийсэн. Зүүн гарт нь монетон бөгж байхаар нь гараас нь сугалж аваад гарч явсан..., мөн Г.Өлзийбадрахын гар утсыг дээрэмдэж аваагүй, нойлын хаалгаар орохдоо зүүн урд талын халааснаас нь суйлж авсан. Нойлд байхад хэргийн гэрч Бат-Өлзий чи хүний утас суйлчихлаа гэхэд хохирогч халаасаа үзээд миний утас алга болчихсон байна гэхээр нь би яахаараа чиний гар утсыг авдаг юм гээд барьцалдаад авсан. Тэр залууг зодож цохиогүй, тэгээд тухайн баарнаас гарч яваад хойд талын ажиллаж байсан бааранд ороод хувцсандаа хийгээд тухайн гар утсыг нуугаад үлдээсэн. Маргааш нь түр саатуулах байрнаас гарч ирээд хохирогчид гар утсыг хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 116-117х/,

 

хохирогч Г.Чимэддуламын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр бэр Аззаяагийн бие нь өвдөөд эмнэлэг явсан ба явахдаа хаалгаа цоожлоод явсан. Шөнө 02 цагийн үед гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой байсан ба Цэвээн түрүүлээд орсон би араас нь Аззаяаг түшээд хашааруугаа орох гэж байхад дүү Цэвээн нэг хүнийг доороо оруулаад дарчихсан байхаар нь би очтол бэр Аззаяа энэд дахин нэг хүн байна гэж хашгираад араас нь гүйсэн тэгсэн тэр хүн баруун тийшээгээ хашаа даваад зугтсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хх-ийн 22-23х/,

 

гэрч Н.Аззаяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... тухайн өдөр би найз залуу Цэвээн түүний эгч Чимэддулам нарын хамт гэртээ байж байгаад миний бие өвдөөд хамтдаа эмнэлэг явчихаад шөнө 2 цагийн үед гэртээ ирсэн. Манай найз залуу Цэвээн түрүүлж орчихоод хулгайч гээд орилсон, тэгэхээр нь эгч бид хоёр таксины мөнгө өгчихөөд хашаа руу ортол Цэвээн нэг залуутай ноцолдоод зогсож байсан. Тэгтэл гэрийн баруун талаас нэг нэг хүн хашаа даваад үсрээд буусан. Хулгай хийсэн залууг ноцолдож барьж байгаад цагдаа дуудаж бариулсан..." гэх мэдүүлэг /2-р хх-ийн 31-32х/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 6-9х/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 19х/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-рхх-ийн 20х/, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 24х/, 

хохирогч Я.Батзоригийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би Хүчит шонхор зах дээр махны наймаа хийдэг юм. Машин дотор байсан махнуудыг орой нь боож бэлтгэдэг байсан. Нэг боодол нь нэг ямааны бүтэн мах байсан. Усны тэргэн дээр 7 ширхэг боодолтой мах тавьсан байсан, нэг нь ойролцоогоор 15-20 кг жинтэй махнууд, мөн 2 гялгар торонд хийсэн махыг гаргаад тавьчихсан байсан Тухайн махнууд багадаа л 100 кг мах болно. Тухайн үедээ махаа хүлээгээд авчихсан учир гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 113-114х/,

гэрч Ц.Билгүтэйгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  "...тухайн өдөр жижүүрт гарч машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 6 дугаар гудамжны 151 тоотод хулгай орсон гэх дуудлагын дагуу очиж шалгахад хашаанд нэг монгол гэртэй айл байсан бөгөөд тухайн айлаас мөнгөн хазаар, монетон эдлэл, эд зүйлс алдагдсан гээд гэрийн эзэнд нь хулгайч нь баригдсан ноцолдож байх үед нь очсон. Тэгээд тэр залууг шалгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн намхан нуруутай залуу байсан. Хажуу талын айлаас нь мөн болсон үйл явдлыг тодруулах хашааг нь онгойлгож харахад хашааных нь үүдэн дээр усны тэргэн дээр мах хураалттай байсан ба эзнээс нь энэ талаар тодруулахад машинд байсан ямааны мах байна гэж хэлсэн, ингээд тэр баригдсан залуугаас тодруулахад би хулгайлж авсан гэж хэлсэн тул хулгайлсан эд зүйлүүдтэй нь хамт жижүүрийн мөрдөн байцаагчид хүлээлгэн өгсөн. Тухайн үед махаа алдсан гэх хүнээс нь хэдэн кг ямааны мах байсан гэхэд 90-100 кг мах байгаа гэж хэлэхээр нь 90кг гэж илтгэх хуудсанд бичсэн. Тэр баригдсан залуугийн согтолын зэрэг нь дунд, хөл дээрээ тогтож явах чадвартай, архи үнэртүүлсэн байсан. тухайн үед согтолтын зэргийг тогтоодог багаж хэрэгсэл байхгүй учраас шалгаж чадаагүй..." гэх мэдүүлэг /2хх-ийн 29х/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 102-104х/,  “Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 48-49х/ зэрэг нотлох баримтуудаар,

 

2. Шүүгдэгч Б.А нь 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “17” бааранд үйлчлүүлж байсан хохирогч Г.Тунгалагийн тортой эд зүйлсээс орифлеймийн гоо сайханы эд зүйлсийг хулгайлж 266.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон 2017 оны 01 дүгээр сарын 03-ны едөр сэжигтнээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд явж байхад нэг айлын хашааны хаалга хагас онгойсон байхаар нь орсон Тэгээд хашаанд нэг монгол гэр цоожтой байхаар нь цоожыг нь татаад онгойлгосон. Тэгээд монгол гэрт ороход авдар дээр нь мөнгөн эдлэлүүд байхаар нь авсан, шүүгээнд дотроос нь мөнгөн хазаар аваад жижиг гар цүнхэнд хийсэн. Тэгээд тэр айлын хашааг зүүн тал руугаа даваад хөрш айлын хашаа руу нь орсон. Тэгээд хашаанд нь хар өнгийн машин харагдахаар нь хойд талын хаалгыг нь татаад үзэхэд онгорхой байсан. Тэгээд машины арын тээшинд нь боодолтой махнууд байхаар нь гэрийнх нь дэргэд байсан усны тэргэн дээр тавьсан. Тэгээд усны ачиж байхад гудамжинд машин ирээд тэгэхээр нь би буцаад өмнөх хулгай хийсэн айлын хашаа руу ороод гэрийнх нь дэргэд сууж байхад тэр айлын хүмүүс ороод ирсэн. Тэгээд намайг хажуу айлаас нь мах хулгайлсныг нь мэдээд цагдаа нарын хамтаар тэр айл руу орсон..., би 2017 оны 7 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн замын зүүн хойно байрлах Цог караокег онгорхой байж магадгүй гээд яваад ороход шатны дэргэд нүцгэн залуу унтаж байхаар нь хажуугаар нь гарч яваад буцаж ирээд сэрээх гэтэл сэрэхгүй байсан. Тэгэхээр нь халаасыг нь уудлаад түрүүвчийг нь үзэхэд бичиг баримт байхаар нь буцаагаад халаас руу нь хийсэн. Зүүн гарт нь монетон бөгж байхаар нь гараас нь сугалж аваад гарч явсан..., мөн Г.Өлзийбадрахын гар утсыг дээрэмдэж аваагүй, нойлын хаалгаар орохдоо зүүн урд талын халааснаас нь суйлж авсан. Нойлд байхад хэргийн гэрч Бат-Өлзий чи хүний утас суйлчихлаа гэхэд хохирогч халаасаа үзээд миний утас алга болчихсон байна гэхээр нь би яахаараа чиний гар утсыг авдаг юм гээд барьцалдаад авсан. Тэр залууг зодож цохиогүй, тэгээд тухайн баарнаас гарч яваад хойд талын ажиллаж байсан бааранд ороод хувцсандаа хийгээд тухайн гар утсыг нуугаад үлдээсэн. Маргааш нь түр саатуулах байрнаас гарч ирээд хохирогчид гар утсыг хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 116-117х/,

хохирогч Г.Тунгалагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд манай ширээн дээр суугаад Дуламсүрэн мэнд мэдээд бид нар жаахан юм ярьж сууж байгаад тэд нар гараад явсан. Тухайн үед тэд нар бид нартай цуг архи пиво уугаагүй ээ. Гараад явчихаар нь бид 3 бүжиглэж байгаад тэгээд баарнаас гарахаар болодд ширээ руу очоод юмаа авах гэтэл миний тортой эд зүйл дотор байсан зарим эд зүйл алга болсон байсан. Тэгээд юм аа алдчихлаа гэж хэлсэн чинь хажуу ширээнд сууж байсан настайвтар эмэгтэй хар савхитай, улаан пудволктой дунд зэргийн нуруутай залуу танай ширээн дээр ирчихээд явсан гэж хэлсэн. Тэгээд Дуламсүрэн баарнаас гараад очтол нөгөө залуу баарны гадаа зогсож байхаар нь Хүүе чи авчихсан байна шдээ, ямар муухай юм бэ? Гэжхэлсэн чинь тэр залуу Дуламсүрэнгээс зугтаагаад явчихсан гэсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 192х/,

гэрч Б.Дуламсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Гараад явчихаар нь бид 3 босоод бүжиглэхээр босоод жаахан бүжиглэж байгаад баарнаас явахаар болоод ширээ руу очоод юмаа авах гэтэл тортой эд зүйл дотор байсан орифлеймийн бараануудаас зарим нь алга болсон байсан. Тэр тортой бараа манай найз Тунгалагынх байсан юм. Тунгалаг хүнд очиж зарна гээд аваад явж байсан юм. Тунгалаг -Юмаа алдчихлаа гэж хэлсэн чинь хажуу ширээнд сууж байсан эмэгтэй хар савхитай, улаан пудволктой дунд зэргийн нуруутай залуу авсан байх, танай ширээ руу ирж байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 193х/,

гэрч Б.Алтанбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Бүжгийн талбай дээр 10 минут л бүжиглэсэн байх тэгээд ер нь баарнаас гарахаар болоод ширээ рүүгээ очоод хувцас цүнхээ аваад гарах гэсэн чинь Тунгалагийн тортой орифлеймийн бараанаас зарим бараа алга болсон байсан. Тунгалаг юм аа алдчихлаа гэж хэлсэн чинь хажуу ширээнд сууж байсан эмэгтэй хар савхитай. улаан пудволктой дунд зэргийн нуруутай залуу авсан байх, танай ширээ руу ирж байсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 194х/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 187х/, 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Хүн таньж олуулсан тэмдэглэл /хх-ийн 211-212х, 214-215х/ зэрэг нотлох баримтуудаар,

Мөн  2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цог” зочид буудлын шатан дээр унтаж байсан хохирогч Г.Түвшинбаярын халааснаас Самсунг Жи-3 загварын гар утас, монетон бөгж, хэтэвчинд нь байсан биет 30.000 төгрөг, 110 америк доллар зэрэг эд зүйлсийг хулгайлж  нийт 770.578 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Г.Түвшинбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "..би найзуудтайгаа уулзаж архи уугаад их согтсон байсан болохоор буудалд орж унтахаар "Цог" гээд буудал руу очсон. Буудлын хаалгыг тогшиход хаалттай байсан болохоор үүдний шатан дээр нь унтаад өгсөн Өглөө намайг буудлын хүн сэрээхээр нь би өөрт байсан эд зүйлээ үзэхэд миний гар утас болон гарт байсан бөгж, хэтэвчинд байсан мөнгө, доллар зэргийг аваад явчихсан байсан. Хэтэвч машины түлхүүрийг кармаанд хийчихсэн байсан. Миний самсунг жи-3 загварын гар утас, 4,8 граммын монетон бөгж , бэлэн 30.000 төгрөг. 110 америк доллар байсныг аваад явсан байсан..." гэх мэдүүлэг / 2хх-ийн 85-86х/,

хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 88х/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 89-93х/, Эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 71х/ зэрэг нотлох баримтуудаар,

 

3. Шүүгдэгч Б.А нь 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хөхийн дуулга” бааранд үйлчлүүлж байсан хохирогч Г.Өлзийбадрахын гар утас, бэлэн мөнгийг нь хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон 2017 оны 01 дүгээр сарын 03-ны едөр сэжигтнээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд явж байхад нэг айлын хашааны хаалга хагас онгойсон байхаар нь орсон Тэгээд хашаанд нэг монгол гэр цоожтой байхаар нь цоожыг нь татаад онгойлгосон. Тэгээд монгол гэрт ороход авдар дээр нь мөнгөн эдлэлүүд байхаар нь авсан, шүүгээнд дотроос нь мөнгөн хазаар аваад жижиг гар цүнхэнд хийсэн. Тэгээд тэр айлын хашааг зүүн тал руугаа даваад хөрш айлын хашаа руу нь орсон. Тэгээд хашаанд нь хар өнгийн машин харагдахаар нь хойд талын хаалгыг нь татаад үзэхэд онгорхой байсан. Тэгээд машины арын тээшинд нь боодолтой махнууд байхаар нь гэрийнх нь дэргэд байсан усны тэргэн дээр тавьсан. Тэгээд усны ачиж байхад гудамжинд машин ирээд тэгэхээр нь би буцаад өмнөх хулгай хийсэн айлын хашаа руу ороод гэрийнх нь дэргэд сууж байхад тэр айлын хүмүүс ороод ирсэн. Тэгээд намайг хажуу айлаас нь мах хулгайлсныг нь мэдээд цагдаа нарын хамтаар тэр айл руу орсон..., би 2017 оны 7 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн замын зүүн хойно байрлах Цог караокег онгорхой байж магадгүй гээд яваад ороход шатны дэргэд нүцгэн залуу унтаж байхаар нь хажуугаар нь гарч яваад буцаж ирээд сэрээх гэтэл сэрэхгүй байсан. Тэгэхээр нь халаасыг нь уудлаад түрүүвчийг нь үзэхэд бичиг баримт байхаар нь буцаагаад халаас руу нь хийсэн. Зүүн гарт нь монетон бөгж байхаар нь гараас нь сугалж аваад гарч явсан..., мөн Г.Өлзийбадрахын гар утсыг дээрэмдэж аваагүй, нойлын хаалгаар орохдоо зүүн урд талын халааснаас нь суйлж авсан. Нойлд байхад хэргийн гэрч Бат-Өлзий чи хүний утас суйлчихлаа гэхэд хохирогч халаасаа үзээд миний утас алга болчихсон байна гэхээр нь би яахаараа чиний гар утсыг авдаг юм гээд барьцалдаад авсан. Тэр залууг зодож цохиогүй, тэгээд тухайн баарнаас гарч яваад хойд талын ажиллаж байсан бааранд ороод хувцсандаа хийгээд тухайн гар утсыг нуугаад үлдээсэн. Маргааш нь түр саатуулах байрнаас гарч ирээд хохирогчид гар утсыг хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 116-117х/хохирогч Г.Өлзийбадрахын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би уг бааранд 22:00 цагийн орчимд орсон. Тэгээд бид ууж бүжиглэж байгаад би бие засах газарт ороод бие засаад байж байхад миний араас хоолой боож татаад унагаад намайг газарт унахад миний кармаанд байсан гар утас, мөнгийг авсан. Миний эд зүйлийг авч байхад тэр Бат-Өлзий гэх залуу орж ирээд харсан байх, Тухайн өдөр Амархүү гэгчтэй бааранд 3 залуу байсан, гэхдээ миний эд зүйлийг авахад Амархүү нь ганцаараа байсан мөн хэргийн гэрч залуу Бат-Өлзий бас тэгж хэлж байсан тийм болохоор бааранд хамт байсан хүмүүс нь оролцоогүй гэж бодож байна. Тэр өдрийн маргааш нь Амархүү нь миний гар утсыг өгсөн, миний мөнгийг өгөөгүй үүнийгээ нэхэмжлэхгүй. Амархүү нь намайг араас татаж боож унагаад намайг зодсоны дараа эд зүйлийг дээрэмдсэн...” гэх мэдүүлэг 1-р хх-ийн 135х, 2хх-ийн 103х/,

гэрч С.Бат-Өлзийгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд Амархүү гэгч орж ирээд надтай хамт тамхи татааж байсан залууг түлхсэн. Тэр үед Амархүү уг залуугийн халааснаас нь утас мөнгийг нь суйлсан. Тэгэхээр нь би Амархүү гэгчийн чи болиоч гэхэд Амархүү би аваагүй юу яриад байгаа юм гэсэн..., ...Тэгээд А халааснаас нь мөнгө утсыг нь авсан залуугаа заамдаж аваад элэг рүү нь цохиж унагаасан...” гэх мэдүүлэг /1-рхх-ийн 139-140х/

гэрч Г.Дөлгөөний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2хх-ийн 104-105х/, Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн  137х/, эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 138х/ эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 133х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Б.Амархүүг, хохирогч Г.Тунгалаг, Г.Түвшинбаяр нарын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг,

хохирогч Г.Чимэддулам, Я.Батзориг нарын байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйлийг нь хулгайлахыг завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан гэмт хэргийг,

мөн хохирогч Г.Өлзийбадрахын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар дотолж дээрэмдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.А нь Ганзориг гэгчтэй бүлэглэн хохирогч Г.Чимэддулам, Я.Батзориг нарын орон барнаас эд зүйл хулгалахыг завдсан гэмт хэрэгт прокурор Ганзориг гэгчийн хэргийг тусгаарлах тогтоол гаргасан /2-р хх-ийн 146х/ байх ба уг хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй, хохирогч нарт төлөх хохиролгүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.  

 

Шүүгдэгч Б.А нь бусдын эд зүйлийг хулгайлах, дээрэмдэх гэмт хэргүүдийг үйлдэн бусдад учруулсан хохиролоос хохирогч Г.Чимэддулам, Я.Батзориг, Г.Өлзийбадрах нарын зүйлүүдийг биет байдлаар буцаан өгсөн болох нь хавтас хэрэгт авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн баримтуудаар тогтоогдож байх ба дээрхи нэр бүхий хохирогч нар Б.Амархүүд гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн байна.

Харин хохирогч Г.Тунгалагт учруулсан нийт 266.200 төгрөгөөс, 140.000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад буцаан өгсөн болох нь баримтаар тогтоогдож, одоо 126.200 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Мөн хохирогч Г.Түвшинбаярт учруулсан нийт 770.578 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна. Иймд Б.А-ээс нийт 896.778 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Тунгалаг, Г.Түвшинбаяр нарт оногдох хувиар нь олгуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.А-д ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, урьд ял эдэлж байгаад суллагдан удаагүй байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг нь харгалзан тохирох ял шийтгэлийг шүүхээс оногдуулж, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж буй байдал, зарим хохиролыг төлсөн зэргийг харгалзан эдлэх ялыг нь нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн байримаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэг нь хохирогч Г.Түвшинбаярын эд зүйлийг хулгайлан авч буйг нотлох чухал баримт байх тул хэрэгт нь үлдээх нь зүйтэй байна.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан зүйл заалтуудыг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б  овогт Б-ын А-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт засан гэмт хэргийг,

хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлахыг завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг ,

мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил хорих ял,

мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг журамлан Б.А-д шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг, мөн хуулийн тусгай 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялд хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг 5 /тав/ жил хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Амархүүгийн цагдан хоригдсон нийт 265 /хоёр зуун жаран тав/ хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.А-гээс нийт 896.778 /найман зуун ерэн зургаа мянга долоон зуун далан найман / төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Тунгалаг /РД:СЮ66010566/-т 126.200 /нэг зуун хорин зургаан мянга хоёр зуун/ төгрөг, хохирогч Г.Түвшинбаяр /РД:ЖЭ80121714/-т 770.578 /долоон зуун далан мянга таван зуун далан найман/ төгрөгийг тус тус олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт нь үлдээсүгэй.

 

8. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.БАТГЭРЭЛ