2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 192/ШШ2025/04371

 

 

 

 

         2025              05              21

      192/ШШ2025/04371

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: **************** дүүрэг, *** дугаар хороо, **** дүгээр хороолол, *** байр, **** тоотод оршин суух, *** овогт  Д.Т- /рд:***************/,

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

хүсэлт гаргагч Д.Т-,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Д.Т- нь өөрийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 1989 оны 7 дугаар сарын 7-нд Хүнсний барааны харъяа Худалдааны 2 дугаар конторын хүнсний барааны 80 дугаар дэлгүүрт худалдагчаар ажилд орсон. 1990 оны 6 дугаар сарын 30-нд контор зохион байгуулалтанд орж хүнсний барааны 6 дугаар дэлгүүрийн захиргаанд шилжсэн. 1991 оны 6 дугаар сарын 01-нд бие дааж Хүнсний барааны 80 дугаар дэлгүүрийн захиргаанд шилжүүлж ажилласан. 1992 оны 11 дүгээр сард байгууллагын нэр өөрчлөгдөж М ББХК болсон 1991 оны 6 дугаар сарын 01-нд орсон тушаалд бичигдсэн 1995 оны 1 дугаар сарын 01-нээс хөдөлмөрийн дэвтэр өөрчлөгдөж Нийгмийн даатгалын дэвтрээр солигдсон, 1993 оны 1 дүгээр сараас М ХХК болсон. 1991 оны 6 дугаар сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэлх бичилт хийгдээгүй байна. Улсын төв архив, Нийслэлийн архиваас Хүнсний барааны 80 дугаар дэлгүүр болон М ХХК-ийн бичиг баримтыг шүүлгэж үзсэн боловч архивт хадгалагдаагүй байна. Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалаас 1989 оны 7 дугаар сарын 07-ноос 1994 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацааг 5 жил 5 сар 23 хоног тэмдэглэлт хийж өгсөн боловч Шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр болно гэж Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалаас үзсэн. Иймд миний 1991 оны 6 дугаар сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: Хүсэлт гаргагчийн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 3-4, 5, 15/, А.Б-гийн шүүхэд гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар /хх 6-7/, А.Я гийн шүүхэд гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 8-12/, фото зураг /хх 13/, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 1568 тоот тодорхойлолт /хх 14/, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын 169 тоот тодорхойлолт /хх 16/, Зураг тодорхойлох нь /хх 25/, Хүсэлт гаргагчийн Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх 32/.

 

3. Шүүхээс дараах нотлох баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Хүсэлт гаргагчийн хүсэлтээр А.Б- /хх 19/, А.Я  /хх 21/ нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын 01/339 тоот албан бичиг /хх 26/, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 02/501 тоот албан бичиг /хх 28/.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Хүсэлт гаргагч Д.Т-ийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. М овогт Д-ын Т- нь 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Хүнсний барааны 80 дугаар дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Д.Т-т 1989 оны 6 дугаар сарын 15-ны өдөр олгогдсон 332751 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 2 дугаар сарын 13-ны өдөр олгогдсон 029787 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, гэрч А.Я д 1971 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр олгогдсон Хөдөлмөрийн дэвтэр, гэрч А.Я , А.Б- нарын мэдүүлэг, фото зураг баримтуудаар нотлогдож байна.

 

3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хүсэлт гаргагч Д.Т-ийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж, түүнийг 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Хүнсний барааны 80 дугаар дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

4. Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан М овогт Д-ын Т- /рд:ХЗ70040560/-ийг 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Хүнсний барааны 80 дугаар дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсныг тогтоосугай.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт дэх хэсгүүдэд заасныг баримтлан Д.Т-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ч.БАЯРСҮРЭН