2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 192/ШШ2025/04599

 

 

 

   

 

    2025             05              29                                                   192/ШШ2025/04599

 

                                                                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: ******* дүүрэг, 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 13Б байр, 33 тоот хаягт оршин суух ******* овогт *******гийн *******/РД:*******/-ын

 

Цэргийн алба хаасан болохоо тогтоолгох/ажилласан байдал/ тухай хүсэлтийг шүүх 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, мөн сарын 17-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н**** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Г.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******гийн ******* миний бие 1984 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Эрдэнэт хотын барилгын цэргийн 110 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан. Цэгийн алба хаасан 3 жилийн халагдсан тушаал байхгүй тул тэтгэвэрт гарахад уг 3 жил хасагдах байдалд хүрээд байна. Би холбогдох баримтын бүрдүүлж хүсэлтээ гаргасан. Иймд намайг 1984 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Эрдэнэт хотын барилгын цэргийн 110 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Г.******* нь цэргийн алба хаасан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэсэн байна. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдлаа тогтоолгох талаарх хүсэлтийг тус шүүхэд гаргасан тул эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж шүүх иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.

            Нэхэмжлэгч нь ******* дүүрэгт оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, ******* дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тус тус нотлогдож байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргажээ.  

Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.

            Хүсэлт гаргагч Г.*******ын 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Барилгын цэргийн 110 дугаар ангид хугацаат цэргийн албан хаасан болох нь Г.*******ын 058788 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар/ХХ 5 тал/, Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 08/113 дугаартай архивын лавлагаа/ХХ 7 тал/, , нарын гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрчээр асуугдсан тэмдэглэл/хх 8-10, 16-20 тал/, гэрэл зургийн хуулбар/ХХ 12, 14 тал/, шүүхийн журмаар бүрдүүлсэн Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 321 дугаартай тодорхойлолт, хавсралтууд болох ы хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, ын хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Ардын армийн 110 дугаар ангийн захирагчийн 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 89 дугаартай тушаалын хуулбар зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол  бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэсэн байх ба Г.*******ын хүсэлтээр гэрч , нараас гэрчийн мэдүүлэг авсан байна. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.

Иймд Г.*******ын гаргасан хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******гийн *******/РД:*******/-ыг 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Барилгын цэргийн 110 дугаар ангид хугацаат цэргийн албан хаасан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч 15-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     ****