2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 192/ШШ2025/02651

 

 

 

   

 

    2025             04              03                                                   192/ШШ2025/02651

 

                                                                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118,119 , 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ****, хариуцагч ***** нарын гэрлэлтийг цуцалсугай.

            2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6 дах хэсэгт заасныг баримтлан 2008 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү *****/, 2015 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү ****, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн хүү *****/ нарыг эцэг *******гийн асрамжид, 2010 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин ****/-г эх *******ын асрамжид үлдээсүгэй.

            3.Зохигч талууд хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн болохыг дурдсугай.

4.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.1, 126.2.2, 126.2.4, 130 дугаар зүйлийн 130.1, 130.3-т заасныг тус тус баримтлан гэр бүлийн хамтран өмчлөх дундын 8,131,283,934 төгрөгийн хөдлөх болон үл хөдлөх мөнгөн хөрөнгөөс нэхэмжлэгчид ноогдох хэсэгт 1.161,611,990 төгрөгийг хариуцагч *******гээс гаргуулан *******т олгож, нэхэмжлэгч *******аас гэр бүлийн гишүүдийн дундын 135,000,000 төгрөгийн хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ноогдох хэсэгт 96,428,571 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 121,000,004 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүүхдүүдийн нэмэлт зардал гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгч *******аас 61,555,437 төгрөгийг гаргуулан хариуцагч *******д олгосугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дах хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох учиртайг мэдэгдсүгэй.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн    398,470 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 328,270 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч *******т, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,640,212 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1,570,012 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан хариуцагч *******д тус тус олгосугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар шинжээчийн зардалд нэхэмжилсэн 4,200,000 төгрөгөөс нэхэмжлэгч *******аас 396,480 төгрөг, хариуцагч *******гээс 3,803,520 төгрөгийг тус тус гаргуулан шинжээч “Ашид билгүүн” ХХК-ид тус тус олгосугай.

10.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Д.Галмандахад даалгасугай.

11.Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гаргасан бөгөөд өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтээ сэргээж болохыг тайлбарласугай.

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд энэ хуулийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   *****