Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2024/ДШМ/03

 

*******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч О.Баатарсүх, ерөнхий шүүгч Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                                                   Ч.Мөнхзул

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                                        

Цагаатгагдсан этгээд *******гийн өмгөөлөгч                 Д.Батбаяр

Цагаатгагдсан этгээд өмгөөлөгч          Ц.Эрдэнэбат

                                                                                                    Х.Ургаа

Цагаатгагдсан этгээд                                                              *******

                                                                                                *******

Нарийн бичгийн дарга                                         Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/299 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ч.Мөнхзулын бичсэн эсэргүүцлээр цагаатгагдсан этгээд *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 23ы өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ******* овогт *******ын *******, Улсын иргэн, Улаанбаатар хотод 1970 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал: Алтас гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдаж байсан, ял шийтгэлгүй /РД:*******/.

2. овогт ийн , Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1979 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, Төрийн удирдлага мэргэжилтэй, Төрийн албаны зөвлөлийн Дорнод аймаг дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй /РД: /.

3. П.******* нь Төрийн албаны зөвлөлийн Дорнод аймаг дахь салбар зөвлөлийн даргаар ажиллах явцдаа Улсын Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалтыг авна”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.11 дэх хэсэг “Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтыг зохион байгуулах, арга зүйн удирдлагаар хангах, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах, холбогдох журмыг батлах” гэсэн хуулиар олгогдсон эрх, үүргийг хэрэгжүүлж 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тус аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвд Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулахдаа өөрт олгогдсон эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 15 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол журам”-ын 9.1.1 дүгээр зүйл “бусдад болон шалгалтын үйл ажиллагаанд саад учруулсан”, 9.2 дугаар зүйл “энэ журмын 4.1-д заасан болзлыг хангаагүй, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, худал мэдүүлсэн бол шалгалтыг хүчингүй болгож, нөөцөөс хасна” гэсэн үүргээ хэрэгжүүлэлгүй, шалгалтад оролцогч ын өмнөөс нь шалгалт өгч байгааг мэдсээр байж танхимаас гаргах ажлыг зохион байгуулаагүй,  төдийгүй 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаартай албан бичгээр  ыг төрийн албаны ерөнхий  шалгалтанд  тэнцсэнээр Төрийн албаны зөвлөлд хүргүүлж бусдад давуу байдал бий болгосон,

Э.Нандин-Эрдэнэ нь Төрийн албаны зөвлөлийн Дорнод аймаг дахь салбар зөвлөлийн орон тооны нарийн бичгийн даргаар ажиллах явцдаа Улсын Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалтыг авна” хуулиар олгогдсон эрх, үүргийг хэрэгжүүлж 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тус аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвд Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулахдаа өөрт олгогдсон эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 15 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол журам”-ын 9.1.1 дүгээр зүйл “бусдад болон шалгалтын үйл ажиллагаанд саад учруулсан”, 9.2 дугаар зүйлд “энэ журмын 4.1-д заасан болзлыг хангаагүй, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, худал мэдүүлсэн бол шалгалтыг хүчингүй болгож, нөөцөөс хасна” гэсэн үүргээ хэрэгжүүлэлгүй, шалгалтанд оролцогч ын өмнөөс нь шалгалт өгч байгааг мэдсээр байж танхимаас гаргалгүй, шалгалт өгүүлж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

4. Дорнод аймгийн Прокурорын газраас *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

5. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч ******* овогт *******ын *******, овогт ийн нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, шүүгдэгч нарыг цагаатгаж,

Шүүгдэгч нар нь энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж,

Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг хэрэгт хавсаргаж, ... шийдвэрлэжээ.

6. Прокурор Ч.Мөнхзул эсэргүүцэлдээ:  “... Анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож, хэрэг бүртгэлтэд буцааж, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх” зарчимд нийцээгүй, шүүхийн цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Авлигын эсрэг НҮБ-ийн Конвенцид нийцүүлэн Улсын Их хурлаас 2006 оны 07 дугаар сарын 06-ны өдөр баталсан Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд төрийн албан хаагч албан тушаалынхаа бүрэн эрхийн дагуу асуудал боловсруулж шийдвэрлэхдээ хууль бусаар аль нэг хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, албан тушаалынхаа байдлыг ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх, хууль бусаар ашиг хонжоо олох, бусдад давуу байдал олгох зорилготой бусад үйлдэл хийх зэргээр ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг” мөн зүйлийн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “Хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” үйлчлэлд хамаарах этгээдийг тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч *******гийн үйлдлийн хувьд: хавтаст хэрэгт авагдсан ын гэрчээр өгсөн “...*******эс шалгалтын дараа тэр хүнийг буцааж оруул гэж загнасан учраас би буцааж оруулж суулгасан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 107-109/

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...*******эс шалгалтын дараа тодруулахад “шалгалт өгөхөөр ирсэн гэдэг хүн хурууны хээгээ шалгуулаад шалгалтын танхим руу орох байтал өөрийнхөө оронд гэдэг хүнийг оруулсан байсан. Энэ талаар ******* нь Дорнод аймаг дахь салбар зөвлөлийн дарга *******д хэлэхэд би мэдэж байгаа гэж хэлсэн учир гэдэг хүнийг шалгалтын өрөөнөөс гаргаж чадаагүй гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 38-41, 3-р хх 89-91/,

Гэрч гийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “...Тухайн үед хүний өмнөөс нэг хүн шалгалт өгөх гээд байна гэж ******* даргад хэлэхэд “тэр хамаагүй” гэж хэлсэн гэсэн...” гэж мэдүүлэг,

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...цаанаас дарга нь гарч ирээд” чи мөн юм уу? гэхэд нь Ариунзаяа “мөн шүү дээ” гээд иргэний үнэмлэхийг маань хальт харуулсан гэсэн тэгэхэд нь “за за шалгалт эхлэх гэж байна оруул” гэж хэлээд явсан гэсэн. Улмаар шалгалтаа орж өгсөн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 60-61, 2-р хх 84-86/

Мөн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаартай албан бичиг, хавсралтын хуулбараар ыг төрийн албаны ерөнхий шалгалтанд тэнцсэнээр Төрийн албаны зөвлөлийн гишүүн од хүргүүлсэн албан бичиг, хавсралтын хуулбар /хх-ийн 160-172 тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулахдаа өөрт олгогдсон эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үүргээ хэрэгжүүлэлгүй, шалгалтад оролцогч ын өмнөөс шалгалт өгч байгааг мэдсээр байж танхимаас гаргах ажлыг зохион байгуулаагүй төдийгүй 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаартай албан бичгээр ыг төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцсэнээр Төрийн албаны зөвлөлд хүргүүлж бусдад давуу байдал бий болгосон гэх үйлдэл нь бүрэн тогтоогдож байхад шүүх шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд “...Прокурорын зүгээс мэдсээр байж, хөөж гаргаагүй гэх асуудалд намайг буруутгаж байна. Миний хувьд өөрөө яг тийм хөөж гаргах эрхтэй субьект биш. Би бол зөвхөн тэр комиссын гишүүдийг удирдлагаар хангаж ажилладаг. Нөгөө талаас прокурорын зүгээс намайг гарын үсэг зурж, давуу байдал бий болгож ын нэрийг явуулсан байна гэж буруутгадаг. Тухайн системд ханддаг хүн нь би биш. Нарийн бичгийн дарга ч тэрийг гаргаж чадахгүй. Систем өөрөө уншаад гаргаад ирнэ. Би нэгэнт гараад ирчихсэн зүйлсийг хасдаг эрх мэдэл байхгүй учраас гарын үсгээ зурах үндсэн үүрэгтэй. Тухайн үед ийм процесс болоод явсан. Шалгалт өгөх хүн өөр хүнээр солигдсон асуудлыг хуулийн байгууллагад шалгагдах үед мэдсэн. Өөрөөр би энэ асуудлын талаар мэдэх ямар ч боломж байгаагүй...” гэж мэдүүлдэг ба улсын яллагч шүүгдэгч “...******* даргад өөр хүн шалгалтад орж байна гэж хэлсэн” гэх мэдүүлгээр яллаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэсэн заалттай зөрчилдөж баримтаар нотлогдохгүй, дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, мөн шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлснөөрөө шүүхийн цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч үйлдлийг шүүх дүгнэж цагаатгахдаа шүүгдэгч *******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , , гэрч Д.Баатарзориг, , , , нарын мэдүүлэг, шүүгдэгч дугаарын гар утаснаас гарсан дуудлагын лавлагаанд үзлэг хийсэн тэмдэглэл, шалгалтанд оролцогчийн шалгалтын үнэлгээг хүчингүй болгож, нөөцөд бүртгэхээс татгалзсан баримт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бусдад давуу байдал бий болгосон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэсэн нь гэрч гийн “...шалгалт өгөхөөр сууж байгаа эмэгтэй нь биш юм шиг байхаар нь би энэ талаар д хэлэхэд тэрээр очиж тухайн эмэгтэйг иргэний үнэмлэхтэй нь тулгаад аваад гарсан ...ингээд хэсэг хугацааны дараа нөгөө авч гарсан эмэгтэйтэй цуг буцаад орж ирсэн ...тэгээд тэр эмэгтэй шалгалтаа өгч дуусгаад гарсан .. би эс зөрчлийн талаар явцын тэмдэглэлд тусгах уу гэж асуухад хэрэггүй гэж хэлсэн тул би тэмдэглэлд тусгаагүй үйлдсэн тэмдэглэлээ д өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-55/

Гэрч гийн: “...нэг эгч ирээд намайг аваад танхимаас гарч хурууны хээг маань уншуулахад болохгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58/

Гэрч ын: “...би анхнаасаа төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга эс өөрийн нөхөр Анхбаяраар дамжуулан “...олон жил ажиллалаа энэ боломжийг алдвал ажилд томилогдох тушаал маань бүр хойшлогдох шинжтэй туслаач...” гэдэг байдлаар гуйсан юм. ...орж шалгалтаа өгсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61/

Гэрч гийн: “...шалгалт зохион байгуулж байгаа хүмүүс тэр охиныг танхимаас гаргах талаар ямар нэг үг яриа үйлдэл үзүүлээгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71/

Гэрч ын: “...Манай байгууллагаас энэ хүн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн хүн биш байна гэдгийг нь шалгаад хэлсэн байсан. ...Би тухайн шалгалтын орой 19 цаг хүртэл байсан. Гэхдээ дундуур нь д “...ийм юм болсон юм уу гэж асуухад тэр тийм ээ л гэж хэлсэн өөр зүйл яриагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77/

Гэрч гийн: “...би д “бүртгэлгүй хүн байна” гэдгийг хэлсэн. Тэгээд тухайн охиныг дагуулаад цаашаа яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-80/

Гэрч гийн: “...төрийн албаны шалгалт 2021 оны 03 дугаар сард зохион байгуулагдах үед шалгалтын үйл ажиллагаатай холбоотой зөрчил маргаан Дорнод аймгаас ирээгүй. Харин шалгалт дуусаад Төрийн албаны зөвлөлийн нэгдсэн хурлаар танилцуулагдах үед л Дорнод аймагт л зөрчил илэрсэн мэдээлэл орж ирээд нэг иргэнийг нөөцөд бүртгэхээс татгалзсан ба тэр иргэний нэрийг нь санахгүй байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 102-103/

Гэрч ын: “...Төрийн албаны шалгалт явагдаж байх үед өдөр 13 цагийн орчим Дорнод аймагт зохион байгуулж байгаа шалгалтын явц дундуур нэг эмэгтэйг дуудаж гаргах, буцааж оруулах үйлдэл хяналтаар илэрсэн. Энэ талаар Дорнод аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Нандин-Эрдэнийн гар утас руу залгахад утсаа аваагүй. Тухайн үед холбогдож чадаагүй учраас орой нь утсаар холбогдсон. Тэгээд танай зохион байгуулж байгаа шалгалтын явцад нэг эмэгтэй босоод гарч явсан дүрс харагдлаа. Энэ юу болсон юм бэ гэж асуухад “энд нэг эмэгтэй өөрийнхөө оронд өөр хүн оруулж шалгалт өгүүлсэн нь илэрсэн, хурууныхаа хээг уншуулсны дараа өөр хүн оруулж шалгалт өгүүлсэн байна” би тэр хүнийг босгож хурууны хээг нь шалгаж үзэхэд биш байсан. ... өөрөө зөрчлийн талаар огт мэдэгдээгүй би хяналтаар илрүүлчихээд түүний утас руу залгасан боловч аваагүй орой 22 цагийн үед түүнтэй утсаар холбогдож асуухад л энэ талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 107-109/

Төрийн албаны зөвлөлийн Дорнод аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 03 дугаар хуралдааны тэмдэглэл, төрийн албаны ерөнхий шалгалтын тайлангийн хуулбар /хх-ийн 243, 2 дугаар хх-ийн 01/ зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байхад шүүх шийдвэртээ үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэхээр байна.

Шүүх цагаатгах тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана.” гэж заасан байхад цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... хэргийг “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн нь цаашид ямар ажиллагаа хийх нь ойлгомжгүй, үндэслэлгүй шийдвэр гарсан гэж үзэхээр байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шүүхийн шийдвэрийн шаардлагыг хангаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгон, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү.” гэжээ.

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Прокурорын эсэргүүцэлд дурдаад байгаачлан шалгалтад орсон этгээдийг нөөцөд бүртгээд түүнийг нь төрийн албаны зөвлөлөөс няцаасан мэт зүйлийг ярьж байна. Бид шалгалтын тайланг төрийн албаны зөвлөл рүү явуулдаг. Ирүүлсэн баримттай нэгтгэж хэлэлцээд төрийн албаны нөөцөд оруулах эсэхийг тогтоодог ганц байгууллага юм. Дорнод аймгийн салбар зөвлөл төрийн албаны нөөцөд бүртгэсэн зүйл ерөөсөө гаргаагүй. Нэгэнт эдгээр хүмүүст гэм буруугийн асуудал байхгүй байна гэсэн шийдвэр гарсан байгаа. Энэ хүмүүсийн эрх зүйн байдлыг нь дордуулаад яллаж шийдвэрлэх боломжгүй байх гэж бодож байна. Тиймээс цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

8. Цагаатгагдсан этгээд Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Би тай холбогдож байгаагүй, харин нөхөр нь над руу фэйсбүүкээр холбогдож байсан. Гэхдээ би ямар нэг хариу өгч байгаагүй. Би угаас ийм зүйлсийг дэмждэггүй. Шударга төрийн албан хаагч байхыг хүсдэг.” гэв.

9. Цагаатгагдсан этгээд ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч дэмжиж байна. Намайг мэдсээр байж шалгалтыг үргэлжлүүлсэн гэж буруутгадаг. Гэхдээ би мэдээгүй, үнэхээр мэдээгүй. ... . Би сүүлд хуулийн байгууллагаас шалгах үед л хэн гэдэг хүний оронд ямар хүн ороод юу болсон гэдгийг мэдсэн. Би надад өгсөн нэрсийг шууд баталсан. ... Сая намайг утсаар ярихдаа асуудлыг мэдсэн гэдэг зүйлийг ярьж байна. Надад “баригдсан” гэж хэлсэн учраас авах ёстой арга хэмжээг авсан гэж ойлгосон.” гэв.

10. өмгөөлөгч Ц.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн 299 дүгээр цагаатгах тогтоол нь хууль ёсны үндэслэл бүхий гарсан. ... ын нөхөр нь Анхбаяр гэж залуу байдаг. Энэ хүнийг таньдаг ба хоёр, гурван удаа фэйсбүүк чатаар холбогдох гэж оролдсон байсан. Тэгэхэд нь “шалгалтаа сайн бэлд, номоо унш, би яаж ч тусалж чадахгүй шүү” гэдгээ тухай бүрт нь илэрхийлж байсан. Гол нь хэн нэг этгээдэд давуу байдал үүссэн зүйл байхгүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

11. өмгөөлөгч Х.Ургаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд цагаатгах тогтоол гаргасан бол прокурорт буцаах талаар хуульчилсан. ... Прокурор үүнийг мэдсээр байж прокурорт буцааж ажиллагаа хийлгэх гээд байгаа мэтээр тайлбарлаад байх юм. ... Эсэргүүцэл дээр гэрч нарын тайлбараас жижиг хэсгийг тасдаад аваад байх юм. ... Өөрт хэрэгтэй хоёр хоёр өгүүлбэрийг л тасдаж аваад байна. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй. ... Хэдийгээр хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн зүйл заалт боловч гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тулгаад үзэхээр байхгүй байна. Өөртөө болон бусдад давуу байдал үүсгэсэн байхыг шаардах ёстой юм. Хэнд ч ашигтай байгаагүй. , ын алинд нь ч ашигтай байгаагүй. Цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

12. *******гийн өмгөөлөгч Д.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******гийн хувьд эрх мэдлийн байдлаа ашигласан үйлдэл гаргасан зүйл тогтоогдоогүй. Утсаар холбогдсон байдал нотлогдож байгаа гэж үзээд байх шиг байна. Гэхдээ прокурор зүгээр таамагласан зүйлийг л яриад байх юм. Миний хувьд анхан шатны шүүхийн 299 дүгээр цагаатгах тогтоол үндэслэлтэй гарсан учраас прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

13. Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “ *******гийн хувьд зөрчил гарсан гэдгийг мэдээгүй, мэдсэн ч таслан зогсоох эрх надад байхгүй, би хасах боломжгүй, хуулийн байгууллагад ирсний дараа л нөхцөл байдлыг мэдсэн гэж тайлбарлаж байна. Гэтэл шалгалтын явцад зөрчлийг илрүүлсэн болох нь хавтаст хэргээс бүрэн харагддаг. Өөрөө мэдсэн болох нь гэрч нарын тайлбараар нотлогддог. ... Шалгалтанд тэнцсэн гэдгээр нэрийг нь хүргүүлээд ямар нэг асуудал үүсээгүй гэсэн албан бичгийг хүргүүлснээр энэ хүмүүсийн гэмт хэрэг төгссөн гэж үзээд байгаа юм. Нөөцөд бүртгэгдсэн л бол ямар ч ажилд томилогдох бүрэн эрхтэй болдог гэдгийг бүгд л сайн мэдэж байгаа.

Хэрэг бүртгэлтэд хэргийг буцаасан бол хэргийг дахин шалгах ажиллагаа явагдана шүү дээ. Прокурорт буцаасан бол арай өөр зүйл яригдана. ... Таамгаар ямар нэг ярьсан зүйл байхгүй. Энэ байгууллага өөрөө ингэж яригдах ч боломжгүй. Өөрөө юу гэж ярьсан гэдгээ *******, нар хэлсэн. Хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхээр хэргийг дахин шийдвэрлүүлж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар *******, ******* нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ прокурор Ч.Мөнхзулын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж, дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

3. Дорнод аймгийн Прокурорын газраас *******г Төрийн албаны зөвлөлийн Дорнод аймаг дахь салбар зөвлөлийн даргаар ажиллах явцдаа Улсын Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалтыг авна”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.11 дэх хэсэгт заасанТөрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтыг зохион байгуулах, арга зүйн удирдлагаар хангах, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах, холбогдох журмыг батлах” гэсэн хуулиар олгогдсон эрх, үүргийг хэрэгжүүлж 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тус аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвд Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулахдаа өөрт олгогдсон эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 15 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол журам”-ын 9.1.1 дүгээр зүйл “бусдад болон шалгалтын үйл ажиллагаанд саад учруулсан”, 9.2 дугаар зүйл “энэ журмын 4.1-д заасан болзлыг хангаагүй, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, худал мэдүүлсэн бол шалгалтыг хүчингүй болгож, нөөцөөс хасна” гэсэн үүргээ хэрэгжүүлэлгүй, шалгалтад оролцогч ын өмнөөс нь шалгалт өгч байгааг мэдсээр байж танхимаас гаргах ажлыг зохион байгуулаагүй төдийгүй 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаартай албан бичгээр ыг төрийн албаны ерөнхий  шалгалтанд  тэнцсэнээр Төрийн албаны зөвлөлд хүргүүлж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг,

Э.Нандин-Эрдэнийг Төрийн албаны зөвлөлийн Дорнод аймаг дахь салбар зөвлөлийн орон тооны нарийн бичгийн даргаар ажиллах явцдаа Улсын Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалтыг авна” гэсэн хуулиар олгогдсон эрх, үүргийг хэрэгжүүлж 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тус аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвд Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулахдаа өөрт олгогдсон эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 15 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол журам”-ын 9.1.1 дүгээр зүйл “бусдад болон шалгалтын үйл ажиллагаанд саад учруулсан”, 9.2 дугаар зүйлд “энэ журмын 4.1-д заасан болзлыг хангаагүй, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, худал мэдүүлсэн бол шалгалтыг хүчингүй болгож, нөөцөөс хасна” гэсэн үүргээ хэрэгжүүлэлгүй, шалгалтанд оролцогч ын өмнөөс нь шалгалт өгч байгааг мэдсээр байж танхимаас гаргалгүй, шалгалт өгүүлж бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 4. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд  шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар бүрэн дүүрэн, хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдоогүй, эргэлзээ бүхий гэсэн дүгнэлтийг хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тэдэнд холбогдох эрүүгийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан шийдвэр нь хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

5. Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийн эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг эргэлзээ үүсгээгүйгээр, бүрэн дүүрэн нотлогдсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол...” гэж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг тодорхойлсон.

Авлигын эсрэг НҮБ-ын концвенийн 19 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад өөртөө, эсхүл өөр этгээд, байгууллагад зүй бус давуу байдал олгохдоо албан тушаалаа урвуулан ашиглах санаа, сэдэлтийг агуулж байсныг нотлох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн нөхцөл болохыг заасан байна.

7. Хэрэгт цугларсан гэрчүүдийн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар Төрийн албаны тухай хуульд заасны дагуу Төрийн албаны зөвлөлөөс 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Төрийн албаны ерөнхий шалгалтыг улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулсан, мөн өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвд зохион байгуулагдсан Төрийн албаны ерөнхий шалгалт явагдах үед уг шалгалтад оролцогч ын өмнөөс шалгалт өгсөн үйл баримтууд тогтоогдсон хэдий ч *******, ******* нар нь г ын өмнөөс шалгалтанд оруулах саналыг хэн нэгнээс хүлээж авсан, уг саналын дагуу г ын өмнөөс шалгалтанд оруулахыг зориуд хүссэн, Г.Ариунзаяаг шалгалтын танхимаас гаргалгүйгээр шалгалтыг өгүүлсэн нь бусдад ямар давуу байдал олгосон, мөн уг үр дагаврыг хүссэн эсэх, ингэхдээ тэд өөрт олгогдсон эрх мэдэл, албан тушаалын байдлаа хэрхэн урвуулан ашигласан эсэх нь тус тус шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар бүрэн дүүрэн, эргэлзээгүй, хөдөлбөргүйгээр тогтоогдоогүй байна.  

Түүнчлэн Прокуророос *******, ******* нарыг албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй гэж яллах үндэслэл болсон тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 15 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол журам” /Тус зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор хүчингүй болсон/-ын 9.1 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт “бусдад болон шалгалтын үйл ажиллагаанд саад учруулсан тохиолдолд шалгалтад оролцогчийг шалгалтын танхимаас гаргана.” гэж заасан бөгөөд уг заалт нь шалгалтад оролцогчийн оронд өөр хүн шалгалт өгсөн” тохиолдлыг хамааруулан ойлгох агуулгагүй байх ба дээрх тохиолдлыг журамд нарийвчлан тусгаагүй байна.

Журмын 9.2 дугаар зүйлд “энэ журмын 4.1-д заасан болзлыг хангаагүй, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, худал мэдүүлсэн бол шалгалтыг хүчингүй болгож, нөөцөөс хасна” гэж заасан нь Төрийн албаны зөвлөлийн эрх хэмжээнд хамааралтай заалт байх ба уг журамд заасан шалгалт зохион байгуулах салбар комиссын чиг үүргээс үзвэл шалгалтыг хүчингүй болгох, нөөцөөс хасах эрх *******, ******* нарын Төрийн албаны тухай хууль болон холбогдох журамд заасан хэрэгжүүлбэл зохих бүрэн эрхэд хамааралгүй гэж үзнэ.

Иймд дээрх үндэслэлээр прокуророос *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөрт олгогдсон эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй, бусдад давуу байдал бий болгосон” гэж зүйлчилсэн гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байна.

8. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ..., шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, *******, ******* нарыг цагаатгаж шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байх тул прокурор Ч.Мөнхзулын гаргасан “... цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэх эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

9. Прокурор эсэргүүцэлдээ “ ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана.” гэж заасан байхад цагаатгах тогтоолд ... хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн нь цаашид ямар ажиллагаа хийх нь ойлгомжгүй, үндэслэлгүй шийдвэр гарсан гэж үзэхээр байна. ...” гэж дурджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3-т зааснаар шүүх хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаахаар, мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4-т шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаахаар тус тус зохицуулсан.

Хуулийн дээрх заалтууд нь тухайн гэмт хэргийг жинхэнэ үйлдсэн хүнийг илрүүлж, хэрэг бүртгэлт болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай тохиолдолд л хэргийг хэрэг бүртгэлтэд, эсхүл прокурорт буцаах агуулгатай бөгөөд энэ хэргийн хувьд шүүгдэгч *******, ******* нараас өөр хүнийг холбогдуулан шалгах үндэслэл байхгүй байхад анхан шатны шүүх хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн нь буруу байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд хууль хэрэглээний алдааг зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

10. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж” гэснийг хасч, цагаатгах тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Ч.Мөнхзулын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/299 дүгээр цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж” гэснийг хасч, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ЭРДЭНЭЗУУ

ШҮҮГЧИД      О.БААТАРСҮХ                                                                                    

             Г.УРТНАСАН