Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2025/0311

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ньюфлюорит ХХК

Хариуцагч: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Сарантуяа, Н.Хандхүү,

Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Сарантуяа, Н.Хандхүү нарын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн НА-21220000026 дугаар Татварын ногдуулалт төлөлтийг шалгасан тухай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжин, нэхэмжлэгч Ньюфлюорит ХХК-ийн захирал Л.Галт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гүндэгмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баяраа, Б.Болдбаатар, хариуцагч И.Хандхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.Нэхэмжлэгч Ньюфлюорит ХХК нь Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Сарантуяа, Н.Хандхүү нарт холбогдуулан Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Сарантуяа, Н.Хандхүү нарын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн НА-21220000026 дугаар Татварын ногдуулалт төлөлтийг шалгасан тухай Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах-аар маргасан.

Хоёр: Маргааны үйл баримтын талаар:

2.1.Хариуцагч Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.Сарантуяа, Н.Хандхүү нар нь 2122501511 тоот томилолтын дагуу Ньюфлюорит ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалтыг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрүүдэд хийж, 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн НА-21220000026 дугаар нөхөн ногдуулалтын актаар Ньюфлюорит ХХК-д 27,741,957,623.11 төгрөгийн зөрчилд 1,608,679,994.77 төгрөгийн нөхөн татвар, 507,836,635.02 төгрөгийн торгууль, 349,450,109.42 төгрөгийн алданги, нийт 2,465,966,739.21 төгрөгийн төлбөрийг ногдуулжээ.

2.2.Нэхэмжлэгч маргаан бүхий татварын улсын байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн НА-21220000026 дугаар нөхөн ногдуулалтын актаар 222,936,600,271.73 төгрөгийн зөрчилд ногдуулсан нийт 16,013,456,153.45 төгрөгийн төлбөрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл хянан 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 05 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн байна.

2.3.Нэхэмжлэл гаргагчаас тус шүүхэд хандан 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлээр 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШЗ2023/3409 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШЗ2024/9106 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийг 91.3 дахь хэсэгт заасныг баримтлан Ньюфлюорит ХХК-ийн Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Сарантуяа, Н.Хандхүү нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн байна.

2.4.Тус шүүх нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШЗ2024/10118 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

Гурав. Нэхэмжлэлийн гаргах болсон үндэслэл:

3.1. Ньюфлюорит ХХК-ийн 2018 оны 01 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (цаашид "АМНАТ" гэх)-ийн ногдуулалт, төлөлтийн байдлыг Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нар шалгаж 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр НА-21220000026 тоот нөхөн ногдуулалтын акт үйлдэж, 27,741,957,623.11 төгрөгийн зөрчилд 1,608,679,994.77 төгрөгийн нөхөн татвар, 507,836,635.02 төгрөгийн торгууль, 349,450,109.42 төгрөгийн алданги, нийт 2,465,966,739.21 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон. Шалгалтын явцад тогтоосон зөрчлүүд, НА-21220000026 тоот нөхөн ногдуулалт, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаар тогтоолыг зөвшөөрөх боломжгүй байгаа тул Татварын ерөнхий хуулийн 81 дугаар зүйлийн 81.1.4-д заасны дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Дөрөв. Нэхэмжлэлийн үндэслэл:

4.1.Нэхэмжлэгч Ньюфлюорит ХХК-ийн захирал Л.Галт шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:

... Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана." гэж хуульчилжээ. Түүнчлэн Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/39 дүгээр тушаалын 01 хавсралтаар батлагдсан "Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам-ын 1.3-т Татварын хяналт шалгалт гэдэгт /цаашид "хяналт шалгалт" гэх/ олон улсын гэрээ, татварын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан нийтээр дагаж мөрдөх эрх зүйн баримт бичиг, татварын албаны баталсан дүрэм, журам, заавар, зөвлөмжийг мөрдлөг болгон "Татварын албаны эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа, хорооны ажиллах журам"-ын дагуу эрсдэлийн үнэлгээ тооцож хийсэн хяналт шалгалтыг ойлгоно.

Мөн журмын 2.9.1-д хялбаршуулсан хяналт шалгалтыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрсдэлийн удирдлагын нэгжээс ирүүлсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтад хамрагдах татвар төлөгчийн жагсаалтыг үндэслэн энэ журмын 3.5-д заасан томилолт олгогдсоноор хийнэ", 3.5-д Татварын алба хяналт шалгалтыг зөвхөн томилолттойгоор гүйцэтгэх бөгөөд энгийн болон хялбаршуулсан хяналт шалгалт хийх томилолтыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрсдэлийн удирдлагын нэгжийн төлөвлөгөөний мэдээлэлд үндэслэн тухайн албаны хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгжийн дарга олгоно. гэж тус тус заажээ.

Манай компанийн татварын холбогдох хууль тогтоомжид заасны дагуу Ашигт малтмал нөөц ашигласны төлбөрийн тайлан гаргаж, тухай бүр төлж байсан. Гэтэл татварын хяналт улсын байцаагчид татварын алба хүлээн авч баталгаажуулан, тухайн тайлангаар АМНАТ-ыг төлж байсан манай компанийг олон жилийн дараа буруутгаж АМНАТ-өө буруу гаргаж байсан мэтээр биднийг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Үнэхээр манай татварын тайланд туссан гэрээний үнийг баримтлахгүй хаана байдаг нь мэдэгдэхгүй, мөн ямар зорилгоор ажиллуулдаг эсэх нь тодорхой бус бирж гэх зүйлийн мэдээ, үнийг баримтлах ёстой гэж үзэж байсан бол манай компанийн тайланг хүлээн авахгүй буцаах эрх боломж нь татварын албанд бүрэн байсан, Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.3.-д татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх; гэснийхээ эсрэг Монголын татварын алба татвар төлөгчдөд зөвлөгөө өгөх, үйлчилгээг үзүүлж чадахгүй биднийг ноцтой эрсдэл орууллаа.

Түүнчлэн татварын хяналт шалгалтын улсын байцаагчид аж ахуйн нэгжид ашигтай Засгийн газрын тогтоол болон Жоншны хүчин төгөлдөр MNS стандартыг огт хэрэглээгүй ба харин түүний оронд хүчингүй болсон түүнчлэн үндэслэл болсон хууль Цэц дээр хүчингүй болсон зэрэг олон шалтгаанаар хүчингүй болсон Засгийн газрын тогтоолыг зөрчсөн гэж үзэж байгааг ойлгохгүй байна.

... Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйл Монгол Улсын татвар, 7.1-д Монгол Улсын татвар нь албан татвар, төлбөр, хураамж /цаашид "татвар" гэх/-аас бүрдэнэ, 7.2.6-д -ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр; 7.3-т Тодорхой төрлийн татварын харилцааг энэ хууль болон тухайн төрлийн татварын хуулиар зохицуулна гэж тус тус заасан.

Хүчингүй болсон 2008 оны Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйл. Татварын ногдлыг шууд бус аргаар тодорхойлох гэсэн зохицуулалт 2019 оны Татварын ерөнхий хуулийн зохицуулалтаар илүү нарийвчилсан, ойлгомжтой болсон.

Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т Татвар төлөгч анхан шатны баримт бүрдүүлээгүй болон нягтлан бодох бүртгэл хөтлөөгүй, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системд холбогдоогүйгээс орлого, зарлагыг нь тодорхойлох боломжгүй, эсхүл татвар ногдуулах орлого, татвар ногдох орлогоос хасагдах зардлыг тодорхойлохдоо бодит бус үнэ хэрэглэсэн тохиолдолд татварын алба татварын ногдлыг жишиг үнийн, эсхүл үнэ шилжилтийн тохируулга хийх аргаар тодорхойлж, холбогдох татварыг ногдуулна, 6.1.6-д "бодит үнэ тодорхойлох зарчим" гэж харилцан хамааралтай этгээд хооронд хийсэн ажил гүйлгээний нөхцөл татварын зорилгоор түүнтэй харьцуулж болох бие даасан ажил гүйлгээний нөхцөлөөс ялгаатай байгаагаас татварын суурь багассан бол тухайн ажил гүйлгээний бодит үнийг тодорхойлж, татварын ногдолд тохируулга хийхийг, 6.1.7."үнэ шилжилтийн тохируулга хийх арга" гэж бодит үнэ тодорхойлох зарчмын дагуу харилцан хамаарал бүхий этгээд хооронд хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нөхцөл, үнийг тодорхойлохыг, 6.1.11-т "жишиг үнийн арга" гэж татвар төлөгчтэй ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийн үйл ажиллагаа, орлого, зарлагын болон бусад бодит тооцоонд үндэслэн татварын ногдлыг тодорхойлохыг, тийм татвар төлөгч байхгүй бол татварын алба өөрт байгаа мэдээллийг үндэслэн татварын ногдлыг тодорхойлохыг; гэж тус тус заасан. Манай тохиолдолд харилцан хамаарал бүхий этгээдийн асуудал яригдахгүй тул Татварын алба "жишиг үнийн арга"-ыг ашиглах ёстой байна.

Тиймээс татварын улсын байцаагч хяналт шалгалтад хамрагдаж буй аж ахуйн нэгж бүрийн ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийн үйл ажиллагаа, орлого, зарлагын болон бусад бодит тооцоонд үндэслэн татварын ногдлыг тодорхойлох Татварын ерөнхий хуулиар хүлээсэн нотлох баримт цуглуулах үүрэгтэй байна. Эцэст нь тийм татвар төлөгч байхгүй бол татварын алба өөрт байгаа мэдээллийг үндэслэн татварын ногдлыг тодорхойлох үүрэгтэй.

Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасны дагуу Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 294 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журам"-ын 3.3-т Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлохдоо тухайн татвар төлөгчтэй харилцан хамааралгүй, ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагаа эрхэлдэг, харьцуулалт хийх боломжтой татвар төлөгч олон байгаа тохиолдолд хэд хэдэн татвар төлөгчийн этгээдийн үйл ажиллагаа, орлого, зарлагын болон бусад бодит тооцоотой харьцуулалт хийн татварын ногдлыг тодорхойлж болно.

Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлоход татварын алба дараах эх үүсвэрийн мэдээллийг ашиглана: 2.2.6.уул уурхайн бүтээгдэхүүний үнийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.14-т заасан эх үүсвэрийн дагуу эрх бүхий этгээдийн нийтэд зарласан үнийн мэдээлэл, ийм мэдээлэл байхгүй бол статистикийн үнийн мэдээлэл" гэсэн журмыг баримтална.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 47.2, 47.2.1, 47.2.2, 47.2.3, 47.14-т тус тус заасан, өөрөөр хэлбэл, Засгийн газраас баталсан энэхүү мэдээллийн эх сурвалжид заагдсан www.indmin.com цахим сайт нь Ашигт малтмалын тухай хуулийн 47.14-т заасан шаардлагыг хайлуур жоншны хувьд хангахгүй тухай дэлхийд алдартай PWC байгууллагын судалгаа бидэнд байна.

Татварын улсын байцаагч нарын үйлдсэн нөхөн ногдуулалтын акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;, Татварын ерөнхий хуулийн 5.1.2.тодорхой байх; 5.1.3. шударга байх; зарчмыг зөрчсөн өөрөөр хэлбэл татварын улсын байцаагч эхлээд хяналт шалгалтад хамрагдаж буй аж ахуйн нэгж бүрийн ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийн үйл ажиллагаа, орлого, зарлагын болон бусад бодит тооцоонд үндэслэн татварын ногдлыг тодорхойлох үйл ажиллагааг гүйцэтгээд Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.3. дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн нөхөн татвар ногдуулах уу. Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 294 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журам-ын 2.2.6. уул уурхайн бүтээгдэхүүний үнийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.14-т заасан эх үүсвэрийн дагуу эрх бүхий этгээдийн нийтэд зарласан үнийн мэдээлэл, ийм мэдээлэл байхгүй бол статистикийн үнийн мэдээлэл ашиглах уу гэдгийг шийдэх ёстой байтал шууд журмын 2.2.6. уул уурхайн бүтээгдэхүүний үнийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.14-т заасан эх үүсвэрийн ашиглаж нөхөн ногдуулалтын акт тавьсан нь шийдвэр нь үндэслэлтэй болж чадсангүй.

Ньюфлюорит ХХК нь 2018 онд Царс орд ХХК-с Худалдах худалдан авах гэрээний дагуу гүйцэтгэлээр 7800,16 тонн, 2019 онд 7134,94 тн 2020 онд 13199,35 тн 2021 онд 123,34 тонн жоншийг худалдан авсан. Нийт 2018-2021 онуудад нийт 28257,79 тонн бүтээгдэхүүнд 257,054,312.75 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж тайлагнасан. Үүнээс 131,593,133 төлсөн.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8-д заасан зарчим нь Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.3.-д татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх; гэсэн зарчимтай харилцан хамааралтай салбар эрх зүйд хэрэглэгдэж болох ба манай тохиолдолд бидний зүгээс АМНАТ-ийг огт төлөөгүй биш төлсөн, гагцхүү бидний төлөлтийг Монголын татварын алба зөв байна хэмээн удаа дараа тайлан хүлээн авч байсныг ойлгох хэрэгтэй.

Иймд Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Сарантуяа, Н.Хандхүү нарын 2022 оны 06 дугаар сарын 27-ний өдрийн НА-21220000026 дугаартай Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

4.2. Нэхэмжлэгч Ньюфлюорит ХХК-ийн захирал Л.Галт шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

Нөхөрлөл, Царс Орд ХХК, аймгийн Засаг дарга нар гуравласан гэрээ хийсэн. Нөхөрлөлийн олборлож байгаа жоншийг талбай дээр нь худалдаж авдаг. Царс Орд ХХК-ийг тайлан өгөөгүй гэж тайлбарлаад байна. Царс Орд ХХК-иас татварын тайлан гаргаж өгсөн, өгөөгүй эсэхийг Татварын байгууллага өөрсдөө гаргаж өгмөөр юм. Манай компани хуулийн дагуу тайлангаа гаргаж өгсөн. Тайлангийн дагуу Татварын байгууллага олж илрүүлэх асуудлыг манай компаниас гаргаж өгөөгүй гэдэг байдлаар тайлбарлаад байна. Худалдаж авсан бичигт сумын Засаг даргын бичиг байгаа. Царс Орд ХХК тайлан ирүүлээгүйгээс манай санхүүгийн тайланд оруулсан бичиг баримт үндэслэлгүй болоод байгаа. Манай компани тайлагнаад байхад Царс Орд ХХК-ийн асуудлыг шийдвэрлэх ёстой болохоос манай тайланг үндэслэлгүй гэж тайлбарлах нь утгагүй байна. Гэрээний үнэ гэдэг зүйлийг яриад байна. Олон улсын жишиг үнэ гэдгээр тайлагна гэдэг шаардлагыг тавьсан. Ямар ч үндэслэл боломжгүй үнээр бид төлөх боломжгүй байна гэдгийг тухайн үед татварын улсын байцаагч нарт хэлж байсан. Татварын улсын байцаагч нар тайлангаа өгчих гэж 2022 оныг хүртэл хэвийн хүлээж аваад явдаг байсан. Гэтэл өнөөдөр нөхөн ногдуулалтын асуудал гарч ирээд байгаа. Нөхөн ногдуулалтын актын хүү, алданги нь үнэхээр аймшигтай. Дотоодын аж ахуй нэгжүүдийн дампууруулж байгаа үндэс нь энэ. Яагаад 2018-2021 онд бидний тайлагнасан тайланг хүлээж аваад байсан юм. Татварын байгууллагын бодлого нь 4-3 жилийн хугацаанд тайланг хэвийн хүлээж авч байгаад гэнэт нөхөн ногдуулалтын акт тавьдаг. Нөхөн ногдуулалтын актын хүү, алданги нь аж ахуйн нэгжүүдийг сөхрүүлж байна. 75-тай жоншийг 380 доллароор бодож 38 долларын АМНАТ төл гэж байгаа. Бидний гэрээний үнэ 210 руу орсон. Гэрээний дүнгээр төлье гэхээр жишиг үнээр төлөх ёстой гэдэг шаардлага тавьж байгаа. Өнөөдөр зах зээлд хэсэг бүлэг хүмүүс 11 доллароор гаргаж байна. Гэтэл бид гэрээний үнээр төлье гэхэд үгүй, олон улсын жишиг үнээр төл гэдэг шаардлагыг тавьдаг. Би энэ асуудлыг хэлээхээр та энэ компаниудыг шүүхэд нэрлээд хэлээч гэсэн зүйлийг хэлдэг.

2018 оны тайлан манай компанийн анхны тайлан байсан. Алдаа гаргасан байж болох юм. 2019-2021 он хүртэлх тайланд ямар нэгэн асуудал байхгүй. Өмнө нь гэрээний үнээр тайлагнасан тайланг хүлээж аваад байсан. Бид хууль заасан үүргийн дагуу тайлангаа гаргасан. Уг тайланг хүлээж аваад байсан боловч гэнэт танай гаргасан тайлан гэрээний үнээр биш олон улсын жишиг үнээр гарах ёстой гэдэг үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт тавьж байгаа нь ойлгомжгүй байна гэв.

4.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болдбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана гэж заасан байдаг. Маргаан бүхий захиргааны акт болох нөхөн ногдуулалтын актыг гаргахдаа ямар үндэслэлээр хяналт шалгалт хийгдсэн нь тодорхойгүй гэж нэхэмжлэгч маргадаг. Учир нь эрсдэлд суурилаад байгаа юм уу, татвар төлөгч өөрөө хүсэлт гаргаад байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй байдаг. Хэрэгт авагдсан баримтаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Татварын ерөнхий газрын хамтарсан удирдамж гэж байдаг. Уг удирдамжийг харахаар хууль тогтоомжийн мөрдөлтийг шалгах, татвар төлөгч, туслах, зөвлөх, зааварчлах гэсэн агуулгатай байдаг. Хяналт шалгалт хийж захиргааны эрх зүйн хариуцлага хүлээлгэх агуулга байдаг уу гэдэг асуудлаар нэхэмжлэгч маргадаг. Өөрөөр хэлбэл, нөхөн ногдуулалтын акт гаргаж байгаа нь зорилгодоо нийцсэн үйл ажиллагаа явуулсангүй гэсэн агуулга байгаа.

Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд Монгол улсын татварын төрөл, төлбөр хураамж, албан татварыг хуульчилсан. Энэ хуулийн 7.3-д тодорхой төрлийн татварын харилцааг энэ хууль болон тухайн төрлийн татварын хуулиар зохицуулна гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс гол маргаж байгаа зүйл нь зарим экспортолсон уул уурхайн бүтээгдэхүүн болох жонш дээр шууд жишиг үнийг хэрэглээд явсан. Жишиг үнийг хэрэглэхдээ бодит буюу Татварын ерөнхий хуулийн 6.1.6, 6.1.7, 6.1.11-т заасан зохицуулалтыг хэрэглэсэнгүй, түүнчлэн мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т заасан зохицуулалтыг хэрэглэсэнгүй гэж нэхэмжлэгчийн зүгээс маргадаг. Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 буюу тухайн төрлийн татварын харилцааг энэ хууль болон тухайн төрлийн татварын хуулиар зохицуулна. Гэтэл хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн зохицуулалт буюу 47 дугаар хэсгийг нарийвчлан зохицуулж хэрэглэсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн зохицуулалтын дараа 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэглэж байгаа Татварын ерөнхий хуулийн жишиг үнийн зохицуулалтад нийцэж гарсан Засгийн газрын тогтоолд заасан хувь хэмжээ нь биржээр арилжаалагдаггүй. Хувь хэмжээг заагаагүй буюу шороог хэрхэн яаж зохицуулах нарийвчилсан зохицуулалт байхгүй байхад ерөнхий зохицуулалтаар буюу өмнө гарсан хэм хэмжээг өрсөлдүүлэх журмаар хэрэглэсэн гэж нэхэмжлэгчийн зүгээс маргадаг. Нэхэмжлэгчийн экспортлоод байгаа дийлэнх хувь хэмжээ нь жоншны шороо гэдэг бүтээгдэхүүнийг ижил төрлийн бараа экспортолж байгаа Монгол улсын аж ахуй нэгжүүд ямар хувь хэмжээгээр экспортолдог гэрээний үнэ болон олон улсын үнийг бодитой харьцуулан судлах ёстой байсан. Нэхэмжлэгч компани болон түүнтэй ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгжүүд Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолтой маргаж Улсын дээд шүүх түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд бусдаас худалдаж аваад экспортолсон тухайн хуулийн этгээд АМНАТ суутган төлөгч бол тухайн суутгагдсан АМНАТ-ыг хасаж тооцох ээдрээтэй зохицуулалт нь 2019 оны 03 дугаар сард орж улмаар Цэцийн дүгнэлттэй холбоотойгоор шинэчлэн найруулж 2019 оны 11 дүгээр сард өөрчлөгдсөн. Цэцийн дүгнэлтэд хамаарч байгаа энэ зохицуулалттай холбоотойгоор бусдаас авсан жоншны харилцаа буюу Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д орсон нэмэлт өөрчлөлт болох цэцийн дүгнэлтээс өмнөх нэмэлт өөрчлөлт буюу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх гэсэн зохицуулалтад хамаарч байсан хугацааны төлбөрийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хасуулъя. Мөн шороонд хувь тэнцүүлж тооцсон зохицуулалт болох Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолд хувь тэнцүүлж байгаа зохицуулалтыг хасуулъя. Ашигт малтмалын тухай хуульд 80% хүртэлх агуулгатай жонш дээр өсөн нэмэгдэх хувь хэмжээг тооцохгүй 0% хэмжээ гэсэн зохицуулалтыг үл харгалзан өсөн нэмэгдэх хэмжээг тооцсон агуулгын хасах ёстой гэдэг агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ гаргаж байгаа.

Ашигт малтмалын тухай хуулийн 47.11 дэх заалтад 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөлт орохдоо тусгай зөвшөөрөл эзэмшигч гэж байсан. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь АМНАТ-ыг төлнө гэсэн зохицуулалтай байсан. Өөрөөр хэлбэл, жоншны маргаан өмнө нь шийдвэрлэгдэж байсан. Тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдээс тусгай зөвшөөрөлгүй этгээд болон тусгай зөвшөөрөлтэй ч үйл ажиллагаандаа Х тайлан гаргадаг этгээд жонш худалдаж аваад экспортолдог. Гэтэл өмнөх маргаанд тусгай зөвшөөрөл эзэмшигч биш этгээдэд нөхөн ногдуулалтын акт үйлдээд байсан. Энэ маргаан Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигч л АМНАТ төлөх ёстой гэдэг агуулга 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл үйлчлээд байгаа. Манай нөхөн ногдуулалтын актад 2018 он орсон байгаа. Өөрөөр хэлбэл, 2018 онд бусдаас худалдаж авсан, үйл ажиллагаа явуулаагүй өөр этгээдээс авсан. Төлбөрийн баримт гэсэн зохицуулалт орсон хэсгээс хойш бидэнд төлөх үүрэг үүссэн юм байна. 2018 оны зохицуулалтыг бидэнд ашигтайгаар хэрэглээд өгөөч. 2018 оны зохицуулалт үйлчилж байх үед худалдсан этгээд АМНАТ төлөх үүрэгтэй байсан. Хэдий тусгай зөвшөөрөлгүй боловч Нөхөрлөл өөрөө Засгийн газрын журмаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүргийг гэрээ болон Засгийн газрын журамд тусгасан байдаг. Манай тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч биш гэдгээр мултарч болохгүй гэв.

4.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Баяраа шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

Жонш дээр нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг шаарддаг. Далд эдийн засгийг ил болгох гэж байгаа боловч улам далд зохион байгуулалттай гэмт хэргийн шинжтэй болсон. Өөрөөр хэлбэл, гарал үүсэл 15, 17 доллар болж өссөн байна. Бүх татварын ачааллыг аж ахуй нэгжүүд үүрдэг болсон. Татвараа хэвийн төлж байсан харилцаанд гэнэт хяналт шалгалтын удирдамж гаргаад 100 гаруй аж ахуй нэгжүүдийг шалгах ёстой байтал хэдхэн компанийг шалгаж нөхөн ногдуулалтын акт тавиад байгаа. Үүнээс болоод үндэсний аж ахуй нэгжүүд хохироод байгаа. Нэхэмжлэгчийн гол маргаад байгаа зүйл нь тооцоолол байгаа.

Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд орж байсан эрдэмтэн, судлаач нар борлуулалт буюу гэрээний үнэ гэдэг агуулгаар тайлбарладаг. Засгийн газар сүүлд төсөв бүрдүүлэх нэрийн доор Сангийн яамнаас төсвийн хуулийг дагалдуулан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн үзэл баримтлалыг бүхэлд нь эвдсэн. Нэхэмжлэгчийн маргааны зүйл нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-т ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмыг Засгийн газар батална гэж заасан. Засгийн газрын баталж байгаа 2019 оны 465 дугаар тогтоолын үндсэн 5 хувийг тооцох хувь хэмжээнд шүүхээр маргаад кэйс үүссэн. 5 хувийг тогтоохдоо www.indmin.com сайтаас иш татсан. Гэтэл өсөн нэмэгдэх хувь хэмжээнд яагаад хүдрийн хувь хэмжээнд баяжмалын үнийг давхар ашиглаад байгаа юм. Засгийн газарт эрх олгосон заалт байгаа юм уу. Хувь хэмжээг тогтоох эрх хэмжээ олгогдоогүй гэдэг асуудал дээр маргаад байна. Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т маргаан байгаа бол жишиг үнээр буюу агуулга багатай шороо гаргаж байгаа аж ахуй нэгжүүл ямар гэрээний үнийг бариад борлуулалтаа хийдэг. Үүнд судалгаа хийж, судалгаа ашиглах хэрэгтэй. 2019 оны 297 дугаар Жишиг үнэ хэрэглэх тушаал байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс энэ тушаалыг ашиглах хэрэгтэй гэдэг зүйлийг яриад байгаа. Ойролцоо хүчин чадал бүхий аж ахуй нэгжүүдийн борлуулалтыг харгалзан үзнэ. Энгийн ухамсраар гэхэд найман нэрийн барааны дэлгүүр и-баримтад холбогдоогүй, татвар тайлан өгдөггүй байлаа гэхэд яг тухайн бүсэд тухайн дүүргийн автобусны буудлын ойролцоо ямар борлуулалт хийдэг юм гэдгийг харьцуулан судалж тооцох эрх олгосон зохицуулалтыг ашиглаач гэсэн агуулгаар л нэхэмжлэгч маргаж байгаа. Манай тохиолдолд ямар асуудал хэрэгдэх боломжтой гэвэл 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан 465 дугаар тогтоолын өмнөх харилцаа буюу 2018-2019 оны 12 дугаар сар хүртэл хэрэглээд байгааг буруу гэж үзээд байгаа. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд агуулга бага жонш буюу шороог гэрээний үнээр зохицуулагдах ёстой байсан. Энэ агуулгаар ч Улсын дээд шүүхээр хэрэг маргааныг шийдвэрлэж, 2018 оны харилцаанд буцаж үйлчлэхгүй гэж шийдвэрлэсэн байдаг. Бусдаас худалдаж авсан асуудалд 2018 оноос 2019 оны 09 дүгээр сар хүртэлх харилцаанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч этгээд нь худалдсан этгээд байна. Бид 2019 оны 09 дүгээр сараас хойш хугацаанд төлбөрийн баримт аваагүй гэдэг үүрэг хариуцлагаа хүлээж, тухайн хугацааны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхөөс өөр аргагүй гэдгийг дурдаж байна.

Маргаан бүхий актыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь жишиг үнэтэй холбоотой асуудал. Засгийн газрын 81 дүгээр тогтоолын хавсралтын 5 дахь мөр буюу хайлуур жоншны www.indmin.com сайтаас авна гэдэг заалт 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Дээд шүүхийн тогтоолоор 6 сарын хугацаагаар түдгэлзэж, актаа нөхөн залруулж гарга гэдэг даалгаврыг Засгийн газарт өгсөн. Үүнд хувийн хэвшил болон төр хамтран ажиллаж байгаа. Манай маргааны тохиолдол олон улсын жишиг үнийг бага агуулгатай хүдэр буюу шороон дээр ашиглаж болох юм уу гэдэг асуудал яригдаж байна. Татвар авахдаа олон улсын жишиг үнэ буюу www.indmin.com сайтаас топ үнэ буюу хөлөг онгоцны тавцан дээр ачигдсан үнээр тооцоод байна. Гэтэл манайх Замын Үүд дэх Эрээны DAF нөхцөлтэй. Эрээн хотоос цааш 1050 км төмөр замаар явж, ачилт, буулгалт, харуул, хадгалалт, орон нутгийн болон тухайн улсын татвар хураамж гэх мэт их хэмжээний зардал орсон байдаг. Энэ талаар хэдий орой ч гэсэн Захиргааны шүүхээс залруулга шийдвэр гарч байгаа. Манай тохиолдолд яаж нөлөөлөх вэ гэвэл Татварын байгууллага нь олон улсын жишиг үнэ гэдгийг барьж хувь тэнцүүлэх гэж байгаа бол олон улсын жишиг бүтээгдэхүүнүүдийг барих ёстой. Олон улсын жишиг бүтээгдэхүүн нь 75 хувиас дээш агуулгатай баяжмалын хувьд үнэ тогтоож байгаа. 1 хувийн агууламжтай шороо яагаад баяжмалын үнэтэй адилхан байх ёстой гэхээр Засгийн газрын хувь тэнцүүлсэн тогтоол нь буруу, өсөн нэмэгдэх татварыг тооцож авах талаар Засгийн газарт эрх олгосон ямар нэгэн хууль тогтоомж, шийдвэр байхгүй. Татварыг хуулийн дагуу авах ёстой. Ашигт малтмал гэдэг ойлголт бол тухайн эрдсийг олборлож ашиглахад эдийн засгийн үр ашигтай байх тухай ойлголт. Хэрэв эдийн засгийн үр ашиггүй бол эрдлийн хуримтлал болж хувирдаг. Янз бүрийн нөхцөлөөс шалтгаалаад ашигт малтмал зарим үед ашиггүй болдог. Учир нь шороо тээвэрлэгдээд гараад байна. Шороон дотор байгаа агуулгыг баяжуулаад боловсруулсан мэтээр хувь тэнцүүлж болохгүй. Шороог нэгдүгээрт тээвэрлэхэд их зардалтай. Шорооноос дахин хайлуур жоншийг олборлоход өртөг зардал мөн гардаг. Эдгээрийг тооцохгүйгээр Татварын байгууллагад ашигтайгаар үнийг тогтоож болохгүй. Олон улсад шороо зарна гэсэн ойлголт байхгүй. Дэлхийн хамгийн хямд тээвэр болох далай тээвэртэй жишиж өсөн нэмэгдэх татвар авч байгаа нь бүдүүлэг байна. Алт 999 сорьцтой, монет 585 сорьцтой байдаг. Монетыг шууд алттай жишиж болохгүйтэй адил. Эдгээр асуудлаар татвар төлөгчийн эрхийг зөрчиж байна. Үүнийг шүүх тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Тав: Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

5.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хандхүү шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Том татвар төлөгчийн газартай харьцдаг Ньюфлюорит ХХК-ийн 2018-2021 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын хамтран баталсан хяналт шалгалт хийх тусгай удирдамж, Эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус - Хэсэгчилсэн/ шалгалтыг хийх 2122501511 тоот томилолтын хүрээнд Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын /ахлах/ байцаагч Ц.Сарантуяа, Н.Хандхүү бид хяналт шалгалтыг ажлыг хийж гүйцэтгэж Татварын улсын байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн НА-21220000026 тоот нөхөн ногдуулалтын акт үйлдсэн.

Ньюфлюорит ХХК нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан /ТТ-15/-гаар 2018 онд 7,800.52 тн, 2019 онд 7,134.94 тн, 2020 онд 13,199.35 тн, 2021 онд 123.34 тн, нийт 28,258.15 тн жоншны хүдэр, баяжмал экспортод гаргаж экспортын гэрээний үнээр тооцон нийт 5,141,086,253.30 төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс нийт 257,054,312.75 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр ногдуулж, нэмэлт төлбөр ногдуулаагүй тайланг ирүүлснийг татварын алба хүлээн авсан байна.

Татварын алба Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.Татварын алба татвар төлөгч татварын тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд тушааж, татвараа үнэн зөв ногдуулж, төлж байгаа эсэхэд хяналт тавина гэж заасан хуулийн зохицуулалт байгаа ч нөгөө талаас татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 28 дүгээр зүйлийн 28.1. Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө, 28.10. Татвар төлөгч нь хууль тогтоомж болон татварын албанаас баталсан заавар, аргачлал, маягт, дүрэм, журмыг дагаж мөрдөх үүрэгтэй" гэж заасны дагуу татварын албанаас баталсан аргачлал, журамд зааснаар татварын ногдлоо өөрөө үнэн зөв тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлөх үүрэгтэй байна.

Мөн Татварын ерөнхий хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татвар алба хянан шалгана гэж заасны дагуу татварын алба хяналт шалгалт хийж хуулийг хэрэгжилтийг хангуулдаг.

Татвар төлөгч дараах хууль тогтоомжийн заалтуудыг зөрчиж татварын ногдлоо үнэн зөв тодорхойлоогүй нь хяналт шалгалтаар тогтоогдсон. Үүнд:

а/ Татвар төлөгч 2019-2021 онуудад экспортод гарган борлуулсан жоншны хүдэр, баяжмалд ашигласны ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг Ашигт малтмалын нөөц ашигласны Ашигт малтмалын тухай хууль /2006 оны/, /2019 оны/-ийн 47 дугаар зүйлийн 47.2.1.экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан", Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох монгол банкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр"-ын 5-д "Хайлуур жонш" "Хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний FOB үнэ (www.Indmin.com), "2014 оны 7 дугаар сарын 4-ний 220 дугаар, 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 342 дугаар, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам"-д заасан зах зээлийн үнийн эх сурвалжид зарлагдсан олон улсын зах зээлийн үнийг баримтлаагүй, экспортын гэрээний үнээр тооцсон.

б/ Татвар төлөгч 2019-2021 онуудад экспортод гарган борлуулсан жоншны хүдэр. баяжмалын борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийг Ашигт малтмалын тухай хууль /2006 оны/, /2019 оны/-ийн 47 дугаар зүйлийн 47.4. Тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч энэ хуулийн 47.3.2-т заасан хувь дээр мөн хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулна", 47.5.Энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно" Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 193 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим. аргачлал"-д заасны дагуу ногдуулж, төсөвт төлөөгүй.

Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 36 дугаар зүйлийн 36.1. Татвар төлөгчийн татварын ногдлыг үнэн зөв тодорхойлох боломжгүй тохиолдолд татварын алба татвар төлөгчийн татварын ногдлыг жишиг үнийн аргаар тооцоолж, нөхөн ногдуулалтын акт үйлдэнэ. 36.2.1.татвар төлөгч хуульд заасны дагуу тайлан, бүртгэл хөтлөөгүй, 36.2.2.татвар төлөгч тайлан, бүртгэлийг дутуу буюу буруу хөтөлсөн. 36.2.3. татвар төлөгчийн тайлан, бүртгэл алдагдсан буюу устсан, 36.2.4. татвар төлөгчийн татварын тайлангийн үзүүлэлт нь санхүүгийн тайлангийн үзүүлэлттэй харьцуулахад татварын ногдол дутуу тодорхойлогдсон нь илт байгаа, 36.2.5.татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбогдоогүй" тохиолдолд татварын ногдлыг жишиг үнийн аргаар тооцоолж, нөхөн ногдуулалтын акт үйлддэг.

Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 6 дугаар зүйлийн 6.1.5."албан татвар" гэж хууль тогтоомжийн дагуу аливаа этгээдийн орлого, хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг" гэж заасны дагуу аливаа этгээдийн орлого, хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд "албан татвар"-ыг ногдуулахдаа мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.11-д заасан "жишиг үнийн арга"-ийн аргыг хэрэглэж, татварын ногдлыг жишиг үнийн аргаар тооцоолдог.

Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 36 дугаар зүйлийн 36.3. Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална", Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 294 тоот тушаалын хавсралтаар батлагдсан Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журам"-ын 2.2. Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлоход татварын алба дараах эх үүсвэрийн мэдээллийг ашиглана, 2.2.6. дуу эрэгдэхүүний үнийг үүсвэрийн дагуу эрх бүхий этгээдийн нийтэд зарласан дээлэл байхгүй бол статистикийн үнийн мэдээлэл" гэж заалт нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох борлуулалтын орлогын нэрийн орлогын ба зарласан үнийн мэдээлэл, ийм мэдээлэл байхгүй бол статистикийн үнийн мэдээллийг ашигладаг.

Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 6.1.36."төлбөр" гэж төрийн өмчийн газар, газрын хэвлий, байгалийн баялаг, ой, ургамал, рашаан, ашигт малтмал, газрын тосны нөөц, агаар, ус, хөрс ашигласны, бохирдуулсны, ан амьтан агнасны төлөө аливаа этгээдээс авч төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг" гэж тодорхойлсон.

Дээрх "төлбөр" буюу "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр"-ийн тухайд Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.3. Тодорхой төрлийн татварын харилцааг ... тухайн төрлийн татварын хуулиар буюу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар зохицуулна.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно, 47.2.1.экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан, 47.14. Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана" гэж заасны дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газар "https://mrpam.gov.mn/news/type/price" сайтад Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 131 дүгээр тогтоол, 2019 оны 465 дугаар тогтоол, 2016 оны 81 дүгээр тогтоолын дагуу уул уурхайн экспортын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн 2018-2021 оны мэдээллийг нийтэд мэдээлсэн.

Экспортод гаргасан жоншны хүдрийн борлуулалтын үнэлгээг дээрх нийтэд мэдээлсэн уул уурхайн экспортын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг үндэслэн тооцож, малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулдаг. ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулдаг.

Татварын хяналт шалгалтын явцад татвар төлөгчтэй ярилцлага хийж, экспортод гаргасан жоншны хүдрийн борлуулалтын үнэлгээг олон улсын зах зээлийн үнийг үндэслэн тодорхойлоогүй талаар тодруулахад манай компанийн экспортод гаргасан жоншны хүдэр нь бага агуулгатай, мөн эцсийн бүтээгдэхүүн биш, олон улсын зах зээлийн үнэ гэдэг нь учраас олон улсын зах зээлийн үнийг үндэслэн борлуулалтын үнэлгээг тодорхойлж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох боломжгүй талаар тайлбар өгсөн.

Мөн татварын алба 2018 оны 4 дүгээр улирлын тайланг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр үйл ажиллагаа явуулаагүй "х"-ээр тэмдэглэн ирүүлсэн ирүүлснийг 02 дугаар сарын 25-ны өдөр татварын алба хүлээн авсан хэдий ч тайланг буруу гаргасан талаар татварын албанаас мэдэгдсэн, 03 дугаар сарын 07-ны өдөр тайлангийн тоо хэмжээний хэсэгт 1,769,299,196.65 гэж алдаатай тайлагнан татварын албанд ирүүлэн, татварын байцаагч тайлангаа засаж ирүүлэх талаар сэтгэгдэл бичиж 4 дүгээр сарын 25-ны өдөр буцаасан, татвар төлөгч буцаасан тайлан засаж 08 дугаар сарын 16-ны өдөр ирлээ экспортолсон жоншны гэрээний үнэд үндэслэн борлуулалтын үнэлгээг тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсныг 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авсан нь татварын албаны бүртгэл мэдээллийн нэгдсэн санд хадгалагдсан байна.

Дээрхээс үзэхэд "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр"-ийн "х" тайланг ирүүлснийг засах, экспортод гаргасан жоншны борлуулалтын улсын зах зээлийн үнэд үндэслэн тодорхойлж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах талаар татварын улсын байцаагчаас анхааруулж, сэтгэгдэл бичиж буцаасан нь татварын албанаас шаардлага тавьсан гэж үзэхээр байна.

Мөн татвар төлөгч экспортод гаргасан жоншны хүдрийн борлуулалтын үнэлгээг олон улсын зах зээлийн үнийг үндэслэн тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулдаг эрхзүйн зохицуулалтыг мэдэж байгаа мөртлөө гэрээний үнэд үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татварын албанд ирүүлж байгаа нь татвар төлөгч Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1, 45.1-д, /2019 оны/-ийн 29.1-д. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д заасны дагуу татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тайлагнах үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Харин Татварын ерөнхий хууль/2019 оны/-ийн 76 дугаар зүйлийн 76.7. Татварын алба, татварын улсын байцаагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ татварын улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг баримтлан татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлэн ажилласан байна.

Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 41 дүгээр зүйлийн 41.4. Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана, Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 06 дүгээр сарын 24-ны өдрийн А/70 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам"-ын 2.1 Татварын алба Татварын ерөнхий хуулийн 41.4-т заасны дагуу дараах үндэслэлээр татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана. 2.1.1.Татвар төлөгчийн эрсдэлийн үнэлгээнд суурилсан, 2.2."Татварын албаны эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа, хорооны ажиллах журам"-д заасны дагуу эрсдэлийн үнэлгээнд үндэслэн энэ журмын 2.1.1-д заасан хяналт шалгалтыг хийнэ" гэж заасны дагуу татвар төлөгчид эрсдэлийн үнэлгээнд суурилсан хяналт шалгалт хийх хууль эрхзүйн зохицуулалттай.

Мөн Татварын ерөнхий газрын дарга, Мэргэжлийн ерөнхий газрын хамтарсан Хяналт шалгалт хийх тусгай удирдамж батлагдаж ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, ашигт малтмалын бүтээгдэхүүнийг худалдан борлуулагч, худалдан авагч татвар төлөгчдийг хяналт шалгалтад бүрэн хамруулсан байна.

Иймд татвар төлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актын хэрэгжилтийг хангуулж өгнө үү гэжээ.

5.2.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус компанийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгасан. Шалгаж үзэхэд тус компани 2018 онд Х тайлан тайлагнасан. Татварын улсын байцаагчаас коммент өгч тоотой үнээ экспортолсон байна гэж коммент өгсний дагуу тус компани дахин тайлан илгээсэн байдаг. Мөн дахин тайлан илгээхдээ гэрээний дүнгээр тайлагнасан. АМНАТ экспортолсон бол Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д заасны дагуу олон улсын жишиг үнээр тооцож АМНАТ-ын үнийг тооцож ёстой байдаг. Тус компани 2018-2021 оныг хүртэлх хугацаанд гэрээний үнээр тайлагнасан. Энэ нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн үйлдэл гаргасан. Мөн маргаан таслах зөвлөлийн хурлын үеэр нэхэмжлэгч компани 2018 онд тусад нь өөр газраас худалдаж авсан гэж ярьдаг боловч холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй гэдгийг Маргаан таслах зөвлөлийн тогтоол дээр дурдсан байгаа.

Мөн Царс Од ХХК-тай давхардсан үүнийг хасуулмаар байна гэж тайлбарлаж байна. Царс Орд ХХК-ийн мэдээллийг шалгаад үзэхэд ашигт малтмал олборлодог компани биш байсан. Улсын бүртгэлийн хуулийн этгээдийн лавлагааны бүртгэлээс харахад АМНАТ-ын төлбөр төлж тайлагнадаггүй компани байсан. Мөн давхардсан хэсгийг хасуулна гэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д ашигт малтмалыг шууд, эсхүл ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй бөгөөд тухайн ашигт малтмалд төлбөр ногдуулах үнэлгээ, хувь хэмжээнээс хамаарч энэ хуулийн 47.18-д заасан төлбөрийн баримт, 47.19-д заасны дагуу суутган ногдуулсан тайланг үндэслэн өмнө нь ногдуулсан төлбөрийг хасаж тооцно гэж заасан байдаг. Гэтэл өөр этгээдээс худалдаж авсан баримт байхгүй. Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн системд тайлагнаж байгаагүй. Төлбөрийн баримт байхгүй байсан учраас төлбөрийг хасаж тооцоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Татварын алба хууль хэрэгжүүлдэг байгууллага, хуульд заасныг хэрэгжүүлдэг. 2018 оны 4 дүгээр улирлын тайланг анх 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр үйл ажиллагаа явуулаагүй талаар Х тайлангаар ирүүлсэн байдаг. 02 дугаар сарын 25-ны өдөр Татварын алба хүлээж авч тайлангаа буруу тайлагнасан байна гэдэг мэдэгдлийг өгсөн талаарх ярилцлагын тэмдэглэл дээр дурдсан байгаа. Үүний дагуу 03 дугаар сарын 07-ны өдөр тайлангийн тоо хэмжээг өөрчилж 1,7 тэрбум төгрөгийн алдаатай тайлагнасан. Тайлангаа засаж ирүүлэх талаар сэтгэгдэл бичиж 04 дүгээр сарын 25-ны өдөр буцаасан. Энэ нь татварын нэгдсэн бүртгэлийн системд харагдаж байгаа. Тус компани 2019-2023 оны хооронд гэрээний үнээр тайлагнасан. Хуульд олон улсын жижиг үнээр бод гэсэн заалт байдаг. Энэ хуулийг дагаж хэрэгжүүлэх ёстой байдаг. Хяналт шалгалтын удирдамжийн хувьд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын хамтран баталсан хяналт шалгалт хийх тусгай удирдамж гарсан. Өөрөөр хэлбэл тус онуудад жонш экспортолсон бүх компаниудад нэгэн зэрэг хяналт шалгалт хийсэн. Үүнийг мөн хэргийн материалд нотлох баримтаар гаргаж өгсөн. Нэхэмжлэгч талын тайлбарласнаар хуулийн өөрчлөлтөөс хамаараад энэ хуулиас давхардуулж хасахгүй гэдэг заалт орж ирсэн. Тиймээс энэ заалтын дагуу төлбөрийг хасаж байгаа. Гэтэл энэ шаардлагыг тухайн компани хангахгүй байгаа учраас төлбөрийг хасахгүй.

Ашигт малтмал гэдэг ойлголтыг Ашигт малтмалын тухай хуульд зааж өгсөн. Ашигт малтмал ашиглах, шороо орд гэж юу вэ гэдгийг хуульд тодорхой зааж өгсөн байдаг. Үүнтэй холбогдуулаад мөн татвар төлөгчийг зааж өгсөн. Мөн борлуулалтын үнэлгээг ч зааж өгсөн. Экспортод гаргасан бол олон улсын жишиг үнээр татвар авна. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д ашигт малтмалын төлбөрийг яаж ногдуулах вэ гэдэг харилцааг зохицуулж өгсөн. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын 465 дугаар тогтоол. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.14-д Засгийн газрын жишиг үнийг Засгийн газрын 81 дүгээр тогтоолоор зааж өгдөг. Засгийн газрын 81 дүгээр тогтоолоор сар бүр үнийг боомт болон сайтаас авдаг. Энэ үнээр тухайн 2018-2021 оны экспортод гаргасан 28257 тонн жоншийг Хятад ард улс руу экспортолсон компани албан татвар ногдуулах үүрэгтэй. 465 дугаар тогтоол 2019 онд гарсан хэдий ч 2010 оны 39 дүгээр тогтоол байдаг. Үүнд мөн АМНАТ-ын төлбөр ногдуулах харилцааг зохицуулж өгсөн. Анхнаасаа хувь тэнцүүлж ногдуулалт хийдэг байсан. Экспортод гаргасан бол олон улсын жишиг үнийг барина гэдгийг хуульд зааж өгсөн. Бид хуулийг хэрэглэж л олон улсын жишиг үнийг барьж татвар ногдуулж байгаа. Засгийн газрын 193 дугаар тогтоолд өсөн нэмэгдэх хувьтай холбоотой хүдэр, баяжмал, бүтэгдэхүүн гэдэг агуулгыг хувь хэмжээнээс хамаараад ангилдаг. 0-75 хувь хүртэлх нь хүдэр, 75 хувиас дээш бол баяжмал юм. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс дараах үндэслэлээр Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Сарантуяа, Н.Хандхүү нарын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн НА-21220000026 дугаар нөхөн ногдуулалтын актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

1. Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчид Ньюфлюорит ХХК-ийн 2018-2021 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр НА-21220000026 тоот нөхөн ногдуулалтын акт үйлдэж, 27,741,957,623.11 төгрөгийн зөрчилд 1,608,679,994.77 төгрөгийн нөхөн татвар, 507,836,635.02 төгрөгийн торгууль, 349,450,109.42 төгрөгийн алданги, нийт 2,465,966,739.21 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

2. Нэхэмжлэгч Ньюфлюорит ХХК дараах үндэслэлээр маргасан.

2.1. Манай татварын тайланд тусгасан гэрээний үнийг баримтлахгүй тодорхой бус бирж гэх зүйлийн мэдээ үнийг баримтлах ёстой гэж үзэж байгаа нь ойлгомжгүй, өсөн нэмэгдэх татвар авна гэсэн зохицуулалт байхгүй байхад тооцож авсан.

2.2. Аж ахуйн нэгжид ашигтай Засгийн газрын тогтоол болон Жоншны хүчин төгөлдөр MNS стандартыг огт хэрэглээгүй хүчингүй болсон Засгийн газрын тогтоолыг зөрчсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй.

2.3.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д зааснаар 2019 оноос хойшхи АМНАТ-ийг хасч тооцуулах үндэслэлтэй.

3. Ньюфлюорит ХХК нь 2018 онд 7,800.16 тонн, 2019 онд 1,134.94 тонн, 2020 онд 13,199.35 тонн, 2021 онд 123.34 тонн, нийт 28,257.79 тонн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг экспортолж, 2018-2021 онуудын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхөөр тайлагнасан нь татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн тайланд тусгагдсан.

4. Нэхэмжлэгч нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 2018 онд 7,800.16 тонн, 2019 онд 1,134.94 тонн, 2020 онд 13,199.35 тонн, 2021 онд 123.34 тонн, нийт 28,257.79 тонн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг БНХАУ руу экспортолж, 2018-2021 онуудын Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан /ТТ-15/-г дараах байдлаар хүргүүлсэн:

2018 оны 4 дүгээр улирлын Х тайланг 2 дугаар сарын 25-ны өдөр татварын алба хүлээн авч буцаасан, 3 дугаар сард ирүүлснийг мөн 4 дүгээр сарын 25-ны өдөр буцаасны дагуу тайланг засаж ирүүлэхдээ экспортолсон жоншны гэрээний үнэлгээгээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулан татварын албанд ирүүлснийг 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авсан байна.

Татварын улсын байцаагч нар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг олон улсын зах зээлийн жишиг үнийг үндэслэн ногдуулах талаар утсаар мэдэгдэн тайланг буцаасныг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй талаар 2022 оны 11 дүгээр сарын 18-ны ярилцлагын тэмдэглэлд тусгагджээ.

Тус компани 2019-2021 оны Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг мөн гэрээний үнэлгээгээр ногдуулан тайлагнасан байна.

5. Стандартчилал, хэмжилзүйн үндэсний зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын Стандарт MNS 0145:2016 /Хайлуур жонш. Марк ба техникийн шаардлага/ стандарт 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдреес хэрэгжсэн бөгөөд уг стандартаар хар металлурги, хүчил, гагнуурын зориулалтын хайлуур жонш, тэдгээрийн баяжмал болон хайлуур жоншны худрийн марк, тэмдэглэгээ, техникийн шаардлагыг тогтоосон ба хайлуур жоншны хүдэр болон жоншны баяжмалыг флюоритын агуулгын хувьд хайлуур жоншны хүдэр, жоншны баяжмал гэж тодорхойлж, металлургийн зориулалтын хайлуур жоншны баяжмал /бүхэл байдалтай флюорит МБФ 65-МБФ 95/, хайлуур жоншны хүдэр /ХЖ 20- ХЖ 64.99/ гэж тодорхойлсон байна.

6.Хариуцагчаас Ньюплюорит ХХК-ийн 2018-2019 онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дутуу тооцож тайлагнасан зөрчилд төлбөр ногдуулахдаа 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөн найруулсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг үндэслэжээ.

Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар дүгнэлт дээрх 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөн найруулсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоож, Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор тус зүйлийг хүчингүй болгосон байна.

7.2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-ийг ашигт малтмал экспортолсон этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхөөр өөрчлөн найруулсан бөгөөд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар тус зохицуулалтыг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заажээ.

Үүнээс үзвэл 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөн найруулсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг Үндсэн хуулийн цэцээс хүчингүй болгосон байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д ашигт малтмал экспортолсон этгээд гэх зохицуулалт тусгагдах хүртэл буюу 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс өмнөх хугацаанд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч бус этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх эрх зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон тул 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөн найруулсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг үндэслэн АМНАТ ногдуулсан хэсэг буюу 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх үүрэг хүлээхгүй бөгөөд тухайн хугацаанд хамаарах нөөц ашигласны төлбөр, торгууль, алдангийг хүчингүй болгох үндэслэлтэй.

8.Харин, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д өөрчлөлт орсноор ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг эсэхээс үл хамааран ашигт малтмалыг экспортолсон этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхөөр болсон тул нэхэмжлэгч худалдан авсан төмрийн хүдрийг худалдах зорилгоор өөрийн нэр дээр төмрийн хүдэрт өөрийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлсэн байх тул ашигт малтмал экспортолсон этгээдэд хамаарч байх бөгөөд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх үүрэгтэй тул актын үлдэх хэсэгт дээрх үндэслэл хамаарахгүй.

9.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т энэ хуулийн 47.1-д заасан борлуулалтын үнэлгээг дараах журмаар тооцно, 47.2.1-д экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлана гэж зааснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнээс тооцох зохицуулалттай байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-т дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн гэж борлуулалтын үнэлгээг тооцох аргачлалыг заасан буюу зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй нөхцөл үүссэн байх урьдчилсан нөхцөлийг заасан, энэ тохиолдолд тухайн бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнээс нөөц ашигласны төлбөр тогтоохоор мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.12-т Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана гэж заасан, үүний дагуу татварын улсын байцаагч нар Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор тогтоосон Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай тогтоолыг хэрэглэж, борлуулалтын үнэлгээг тооцон, төлбөр тогтоосныг буруутгах боломжгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

10.Харин нэхэмжлэгч хуулийн этгээд нь эксдортолсон төмрийн хүдрийг Царс орд ХХК-иас худалдан авсныг нотлох худалдах, худалдан авах гэрээ, Царс орд ХХК-ийн маргаж буй хугацааны АМНАТ-ын тайлангийн хавсралт байхгүй өөрөөр хэлбэл, төмрийн хүдрийг нэхэмжлэгч худалдсан авсан талаар нотлох баримтыг татварын хяналт шалгалтаар цуглуулж үнэлээгүй байна.

Хариуцагчаас 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш хугацаанд нэхэмжлэгчийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх үүрэгтэй гэж шийдвэрлэхдээ зөвхөн нэхэмжлэгч компанийн гаалийн бүрдүүлэлт хийсэн баримтыг шалгуур болгосон нь учир дутагдалтай болжээ.

11.Ашигт малтмалын тухай хуулийн (2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн өөрчлөлт) 47 дугаар зүйлийн 47.1.2, 47.2, 47.3.3, 47.5, 47.7, 47.16.2, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу Татвар төлөгч хуулийн этгээд нь татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, татвар төлөх үүргээ биелүүлсэн эсэхийг тооцохын тулд:

Нэхэмжлэгч хуулийн этгээдээс Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д Энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно: гээд хүснэгтийн 7-д Хайлуур жоншны хүдэр, баяжмал зах зээлийн үнийн түвшин Хайлуур жоншны хүдэр, баяжмалд Бүтээгдэхүүний боловсруулалтын түвшингээс хамаарч үндсэн хувь дээр нэмж ногдуулах хувь 0-80 хүртэлхэд 00 байхаар заасныг хариуцагч буруу тооцоолсон гэж маргасан бөгөөд хариуцагчаас тооцооллыг хэрхэн хийснээ шүүхэд тодорхой тайлбарлаагүй тул үүнд хамаарах тооцооллыг дахин хийх шаардлагатай.

Мөн нэхэмжлэгчээс ... хүдрийг бусдаас худалдан авсан гэж маргах боловч татварын хяналт шалгалтаар хариуцагч нар худалдах худалдан авах гэрээ, төлбөрийн баримт, хүдрийг худалдсан гэх Царс орд ХХК-ийн тайланг авч дүгнэлт хийгээгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй гэж заасан боловч маргаж буй асуудлаар дээр дурдсан баримтыг гаргуулах зайлшгүй шаардлагатай бөгөөд уг баримтыг хяналт шалгалтын явцад цуглуулж үнэлэлт өгөөгүй нь шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал гэж үзлээ.

12.Иймээс дээр дурдсан нөхцөл байдлыг тогтоон нотлох баримтыг гаргуулах талаар арга хэмжээг авч дахин шийдвэрлэх хүртэл Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн НА-21220000026 дугаар нөхөн ногдуулалтын актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн (2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн өөрчлөлт) 47 дугаар зүйлийн 47.1.2, 47.2, 47.3.3, 47.5, 47.7, 47.16.2, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасныг баримтлан Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн НА-21220000026 дугаар нөхөн ногдуулалтын актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН