| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Оюунтуяа |
| Хэргийн индекс | 191/2025/01055/И |
| Дугаар | 191/ШШ2025/03467 |
| Огноо | 2025-04-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2025/03467
2025 04 24 191/ШШ2025/03467
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, 0 тоотод оршин суух, А овогт Э-ын О /РД00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Дийс тауэр, 0 тоотод оршин суух, Т ХХК /РД:000000/-д холбогдох,
3 өрөө орон сууц болон 31,32 дугаар дулаан зогсоолын өмлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.О нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Э.О би 2024.06.11-ний өдөр Т ХХК-тай 06-01/01 тоот болон 06-01/01, 06-11/02 тоот орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан. Уг гэрээний төлбөрийг У.Төмөрбатад бартераар бүрэн төлж дуусгасан.
Тодруулбал миний бие 1200 м.кв барилгын угсардаг төмөр каркацийг 350.000.000 төгрөгт тооцож У.Т-д худалдах, У.Т нь дээрх карказны төлбөрийг Т ХХК-тай байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээнүүдийг над руу шилжүүлэх буюу нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2 ширхэг орон сууц, 2 ширхэг дулаан зогсоолыг надад өгөхөөр тохиролцсон.
Тухайн орон сууц болон дулаан зогсоолуудын төлбөрийг У.Т-д өгсөн шалтгааныг тодотговол У.Т нь Т ХХК-д 4000 ширхэг обой худалдаж, худалдан авах гэрээний төлбөрт нэхэмжлэлийн шаардлагад дурдсан дээрх 2 ширхэг орон сууц болон 2 дулаан зогсоолыг авсан байсан ба энэ тухай бүхий л баримтуудыг надад өгч Т ХХК нь орон сууц захиалгаар бариулах гэрээг надтай байгуулахдаа төлбөр бүрэн төлөгдсөн гэж гэрээнд тусгасан.
Харин миний бие 2024.06.08-н өдөр У.Т-ад 1200 м.кв барилгын төмөр карказыг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн ба У.Т нь 2024.06.10-ны өдөр Т ХХК-д захиалгын гэрээг над руу шилжүүлэх хүсэлтийг өгч, 2024.06.11-ны өдөр орон сууц захиалгын гэрээг миний нэр дээр шилжүүлэн байгуулсан.
Гэвч хариуцагч Т ХХК нь өнөөдрийг хүртэл дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ, түүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөхгүй байгаа тул миний өмчлөх эрх ноцтой зөрчигдөж байна.
Иймд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт ухаа хороолол, Архивчдын Гудамж, 1218/1 дүгээр байрны 1-р орц, 9 давхар, 45 тоотод байрлах 3 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт ухаа хороолол, Архивчдын гудамж, 1218 дугаар байрны 2-р орц, 11 давхар, 55 тоотод байрлах 3 өрөө орон сууц болон 31, 32 дугаар дулаан зогсоолын өмчлөгчөөр Э.О намайг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Т хариу тайлбар, татгалзалдаа: Хариуцагч "Т" ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д заасныг баримтлан доорх тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч Э.О нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт ухаа хороолол, Архивчдын гудамж, 1218/1 дүгээр байрны 1-р орц, 9 давхар, 45 тоотод байрлах 3 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт ухаа хороолол, Архивчдын гудамж, 1218 дугаар байрны 2-р орц, 11 давхар, 55 тоотод байрлах 3 өрөө орон сууц болон 31, 32 дугаар дулаан зогсоолын өмчлөгчөөр тус тус тогтоолгох тухай шаардлага гаргасныг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа болно.
Тодруулбал, Манай компани анх У.Т-д дээрх нэхэмжлэлийн шаардлага бүхий орон сууц, дулаан зогсоолыг худалдсан ба төлбөр тооцоог У.Т нь бүрэн төлж барагдуулсан.
Гэвч сүүлд буюу 2024.06.11-ний өдөр У.Т нь Э.О-д дамжуулан дээрх орон сууц, дулаан зогсоолыг худалдсан гэсэн тул У.Төмөрбаттай байгуулсан гэрээг шилжүүлэн Э.О-тэй байгуулсан ба уг гэрээнд төлбөр тооцоо бүрэн төлж барагдуулсан гэж дурдан Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт ухаа хороолол, Архивчдын гудамж, 1218/1 дүгээр байрны 1-р орц, 9 давхар, 45 тоотод байрлах 3 өрөө орон сууц болон 2 ширхэг дулаан зогсоолыг актаар хүлээлгэн өгч өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа.
Харин манай компанийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй, тухайлбал барьцаалан зээл авсан учраас гаргаж өгөх боломжгүй байсан тул энэ тухай Э.О-д тайлбарлан хэлсэн боловч ойлголцолд хүрч чадаагүй.
Хэдийгээр Э.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 2 ширхэг орон сууц, 2 ширхэг дулаан зогсоолын үнийг бүрэн төлсөн, төлбөр тооцооны үлдэгдэл байхгүй боловч гэрчилгээ гарах боломжгүй дээрх нөхцөлийг үл ойлгож, бусад захиалагч нарыг турхирч, ажил дээр хүмүүсийг цуглуулан ирж, компанийн нэр хүндэд халдах, хэрүүл маргаан хийх зэрэг асуудлуудыг үүсгэсэн тул бид дээрх 2 орон сууц, 2 авто зогсоолыг өгөхгүй.
2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр "Т" ХХК-тай 03-01/01 тоот обой худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба уг гэрээгээр Т би БНСУ-д үйлдвэрлэсэн 4000 ширхэг обойг 1 ширхэг тус бүрийг 95.000 төгрөгөөр, 370 ширхэг обойн цавууг 1 бүрийг 25.000 төгрөгөөр, нийт 389.250.000 төгрөгөөр хариуцагч Т ХХК-д нийлүүлэх, хариуцагч нь төлбөрийг орон сууц болон дулаан зогсоолоор төлөхөөр тус тус тохиролцсон.
Улмаар миний бие 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 1568 ширхэг обой болон 270 ширхэг обойн цавууг худалдан авагчид нийлүүлж төлбөрт нь 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 04-19/01 тоот орон сууц захиалгын гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт ухаа хороолол, Архивчдын гудамж, 1218/1 дүгээр байрны 1-р орц, 9 давхар, 45 тоотод байрлах 3 өрөө орон сууц болон 32 тоот дулаан зогсоолыг 196.049.000 төгрөгөөр, 2024 оны 4 дугаар сарын 23-ны өдөр 2432 ширхэг обой болон 100 ширхэг обойн цавууг нийлүүлж төлбөрт нь 2024 оны 5 дугаар сарын 01-ны өдрийн 05-01/01 тоот орон сууц захиалгын гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт ухаа хороолол, Архивчдын гудамж, 1218 дугаар байрны 2-р орц, 11 давхар, 55 тоотод байрлах 3 өрөө орон сууц болон 31 тоот дулаан зогсоолын хамт 177.800.000 төгрөгөөр, нийт 373.849.000 төгрөгийн орон сууц захиалгын гэрээ байгуулж, 2024.04.19-ний өдөр орон сууц хүлээлцсэн акт үйлдэж түрхүүр хүлээлцэн одоог хүртэл амьдарч байна.
Ингээд нийт обой худалдах гэрээний төлбөр 389.250.000 төгрөгөөс дээрх орон сууц, дулаан зогсоолуудын үнэ болон 373.849.000 төгрөгийг хасаж тооцоход 15.401.000 төгрөгийн үлдэгдэл гарсан ба Т ХХК нь 15.401.000 төгрөгийн өглөгтэй талаар тооцоо нийлж баримт үйлдсэн болно.
Мөн түүнчлэн, одоог хүртэл Э.О нь байрандаа амьдарч, 2 дулаан зогсоолоо ашиглаж байгаа учир эрх нь зөрчигдсөн гэж үзэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нотлох баримт: нэхэмжлэгч талаас 2024.03.01-ний өдрийн 03-01/01 дугаар Обой худалдах, худалдан авах гэрээ, 2024.04.19-ний өдрийн 04-19/01 дугаар Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд баригдаж буй Төгс орчин-2 орон сууцны хотхонд орон сууц захиалах гэрээ, 2024.05.01-ний өдрийн 05-01/01 дугаар Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд баригдаж буй Төгс орчин-2 орон сууцны хотхонд орон сууц захиалах гэрээ, Бараа материал хүлээн авалтын баримт, 2024.04.09-ний өдрийн болон 2024.04.23-ны өдрийн зарлагын баримт, Тооцооны үлдэгдлийн баримт, 2024.06.10-ны өдрийн У.Т-ын хүсэлт, 2024.06.11-ний өдрийн 06-01/01 дугаар Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд баригдаж буй Төгс орчин-2 орон сууцны хотхонд орон сууц захиалах гэрээ, 2024.06.11-ний өдрийн 06-11/02 дугаар Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд баригдаж буй Төгс орчин-2 орон сууцны хотхонд орон сууц захиалах гэрээ, 2024.04.19-ний өдрийн ГЗБГЗЗГазрын ажилчдын үйлчилгээтэй орон сууцны барилга Төгс орчин-2 Б блокын ажил хүлээлцэх акт, Т ХХК-ийн 2024.04.19-ний өдрийн 04-19/01 дугаар Захиалагчид түлхүүр олгох мэдэгдэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч талаас 2024.04.02-ны өдрийн БА-064/2024 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, 2024.04.18-ны өдрийн БА-111/2025 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 001067168 дугаар гэрчилгээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.О нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүрэг, 21 хороо, Буянт ухаа хороолол, Архивчдын гудамж, 1218/1 байр, 1 орц, 9 давхар, 45 тоотод байрлах 3 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг, 21 хороо, Буянт ухаа хороолол, Архивчдын гудамж, 1218 байр, 2 орц, 11 давхар, 55 тоотод байрлах 3 өрөө орон сууц болон 31,32 дугаар дулаан зогсоолын өмлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагч Т ХХК-тай 2024.06.11-ний өдөр байгуулсан 06-01/01 тоот болон 06-11/02 тоот орон сууц захиалах гэрээний дагуу орон сууц, автозогсоолуудын төлбөрийг бүрэн төлсөн, орон сууцаа хүлээн авсан боловч хариуцагч нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ түүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй гэж тодорхойлсон.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: компанийн зүгээс орон сууцыг барьцаалан зээл авсан учраас өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх боломжгүйг нэхэмжлэгчид тайлбарласан боловч үл ойлгож бусад захиалагч нарыг турхирч, барилга чанарын шаардлага хангаагүй гэж компанийн нэр хүндэд халдан хэрүүл маргаан үүсгэсэн тул бид 2 орон сууц, 2 зогсоолыг өгөхгүй, нэхэмжлэгч нь байрандаа амьдарч, 2 зогсоолоо ашиглаж байгаа учир эрх нь зөрчигдсөн гэж үзэхгүй гэж тодорхойлсон.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахи үйл баримт тогтоогдож байна.
4.1. Иргэн Р.Т нь Т ХХК-тай 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 03-01/01 тоот Обой худалдах, худалдан авах гэрээ байгуулж, БНСУ-д үйлдвэрлэсэн 4000 ширхэг обойг 1 ширхэг тус бүрийг 95.000 төгрөгөөр, 370 ширхэг обойн цавууг 1 бүрийг 25.000 төгрөгөөр, нийт 389.250.000 төгрөгөөр хариуцагч Т ХХК-д нийлүүлэх, төлбөртөө орон сууц болон дулаан зогсоолоор авахаар тус тус тохиролцсон.
Улмаар иргэн Р.Т нь 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 1568 ширхэг обой болон 270 ширхэг обойн цавууг, 2024 оны 04 дугаар сарын 23-ны өдөр 2432 ширхэг обой болон 100 ширхэг обойн цавууг тус тус нийлүүлсэн.
Т ХХК нь Р.Т-тай 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 04-19/01 тоот орон сууц захиалгын гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт ухаа хороолол, Архивчдын гудамж, 1218/1 дүгээр байрны 1-р орц, 9 давхар, 45 тоотод байрлах 3 өрөө орон сууц болон 32 тоот дулаан зогсоолыг 196.049.000 төгрөгөөр, 2024 оны 5 дугаар сарын 01-ны өдрийн 05-01/01 тоот орон сууц захиалгын гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт ухаа хороолол, Архивчдын гудамж, 1218 дугаар байрны 2-р орц, 11 давхар, 55 тоотод байрлах 3 өрөө орон сууц болон 31 тоот дулаан зогсоолын хамт 177.800.000 төгрөгөөр, нийт 373.849.000 төгрөгийн орон сууцны захиалгын гэрээ байгуулсан.
4.2. Иргэн Р.Т, Т ХХК нар нь 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд өгч, авалцсан зүйлээ нийлж, нийт обой худалдах гэрээний төлбөр 389.250.000 төгрөгөөс орон сууц, дулаан зогсоолуудын үнэ болох 373.849.000 төгрөгийг хасаж тооцоход 15.401.000 төгрөгийн үлдэгдэл гарсан ба Төгс прогресс ХХК нь 15.401.000 төгрөгийн өглөгтэй талаар тооцоо нийлж Тооцооны үлдэгдлийн баталгаа баримт үйлджээ.
4.3. иргэн Р.Т нь 2024.06.10-ны өдөр Т ХХК-д өөрийн нэр дээрхи 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн болон 2024 оны 5 дугаар сарын 01-ны өдрийн орон сууц захиалгын гэрээг Э.О-ийн нэр дээр шилжүүлэн яаралтай гэрээ байгуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргажээ.
4.4 Нэхэмжлэгч Э.О хариуцагч Т ХХК-тай 2024.06.11-ний өдөр байгуулсан 06-01/01 тоот Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд баригдаж буй Төгс орчин-2 орон сууцны хотхонд орон сууц захиалах гэрээ-г байгуулж, Хан-Уул дүүргийн 21 хороо, Буянт ухаа хороолол, Архивчдын гудамж, 1218 байр, 0 тоотод байрлах 3 өрөө орон сууц болон 31 тоот дулаан зогсоолыг нийт 177,800,000 төгрөгөөр худалдан авахаар,
Мөн 2024.06.11-ний өдөр байгуулсан 06-01/01 тоот Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд баригдаж буй Төгс орчин-2 орон сууцны хотхонд орон сууц захиалах гэрээ-г байгуулж, Хан-Уул дүүрэг, 21 хороо, Буянт ухаа хороолол, Архивчдын гудамж, 1218/1 байр, 1 орц, 0 тоотод байрлах 3 өрөө орон сууц болон 32 тоот дулаан зогсоолыг нийт 196,049,000 төгрөгөөр худалдан авахаар тус тус тохиролцжээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.
5. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
5.1. Нэхэмжлэгч Э.О-ийн орон сууц захиалгын гэрээний дагуу авсан 2 орон сууц, 2 дулаан зогсоолын төлбөрийг Т ХХК-д иргэн Р.Т төлж барагдуулсан талаар зохигч маргаагүй.
5.2. Хариуцагч Т ХХК нь Хан-Уул дүүрэг, 21 хороо, Буянт ухаа хороолол, Архивчдын гудамж, 1218/1 байр, 1 орц, 0 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг 2024.04.19-ний өдөр орон сууц хүлээлцсэн акт үйлдэж түрхүүр хүлээлгэн өгснөөр нэхэмжлэгч Э.О амьдарч байгаа, мөн Хан-Уул дүүргийн 21 хороо, Буянт ухаа хороолол, Архивчдын гудамж, 0 тоотод байрлах 3 өрөө орон сууц болон 31, 32 тоот дулаан зогсоолыг Э.О хүлээн авсан талаар зохигч маргаагүй.
6. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдсан эд хөрөнгийг бодитойгоор худалдан авагчид хүлээлгэх өгөхөөс гадна тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэгтэй байдаг.
6.1. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.-д Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасны дагуу нэхэмжлэгч Э.О нь орон сууц захиалгын гэрээний дагуу 2 орон сууц, 2 дулаан зогсоолын үнийг бүрэн төлсөн тул өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргахыг болон түүнтэй холбоотой баримт, бичгийг гаргаж өгөхийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
6.2. Иймд хариуцагчийн нэхэмжлэгч нь байрандаа амьдарч, 2 зогсоолоо ашиглаж байгаа учир эрх нь зөрчигдсөн гэж үзэхгүй гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.
6.3. Мөн хариуцагч Т ХХК нь нэхэмжлэгчид эхнээсээ орон сууцыг барьцаалан зээл авсан учраас өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх боломжгүйг хэлсэн гэж тайлбарлаж байгаа боловч маргаан бүхий орон сууц, дулаан зогсоолууд барьцаанд байгаа талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй тул орон сууц, дулаан зогсоолыг бусдын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан гэж үзэх боломжгүй байна.
7. Хариуцагч Т ХХК нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт ухаа хороолол 0 тоот хаягт байршилтай 6215 мкв талбайтай, орон сууцны зориулалттай, 90% гүйцэтгэлтэй барилгын өмчлөгчөөр 2023.01.13-ны өдөр бүртгүүлжээ. /хавтаст хэргийн 60 хуудас/
7.1. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан орон сууц, автозогсоолын барилгууд ашиглалтад орсон болох нь дараахи комиссын дүгнэлтээр тогтоогдож байна.
а/ Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дүгнэлтээр Т ХХК-ийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд баригдсан өндөр төвөгшилтэй ангиллын 12 давхар 1 блок үйлчилгээтэй 64 айлын орон сууцны зориулалттай барилга байгууламжийг ашиглалтад оруулсан.
б/ Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн дүгнэлтээр Т ХХК-ийн Хан-Уул дүүргийн 21 хороонд баригдсан өндөр төвөгшилтэй ангиллын зоорьтой 12 давхар 141 айлын үйлчилгээтэй орон сууц /А блок/, 60 автомашиныг дулаан зогсоолын зориулалттай барилга байгууламжийг ашиглалтад оруулсан байна. /хавтаст хэргийн 54-59 хуудас/
7.2. Иймд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй гэж, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж тус тус заасны дагуу хариуцагч Т ХХК нь орон сууц захиалгын гэрээний дагуу 2 орон сууц, 2 дулаан зогсоолын өмчлөх эрхийг Э.О-д шилжүүлэх буюу түүнийг улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөх үүрэгтэй.
Хариуцагч Т ХХК-ийн нэхэмжлэгчийг бусад захиалагч нарыг турхирч, барилга чанарын шаардлага хангаагүй гэж компанийн нэр хүндэд халдан хэрүүл маргаан үүсгэсэн гэх үндэслэл нь үүргийн гүйцэтгэлээс татгалзах үндэслэл болохгүй тул түүний маргаан бүхий 2 орон сууц, 2 зогсоолыг өгөхгүй гэх тайлбар үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
8. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Э.О-ийг Хан-Уул дүүрэг, 21 хороо, Буянт ухаа хороолол, Архивчдын гудамж, 1218/1 байр, 1 орц, 9 давхар, 00 тоотод байрлах 3 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг, 21 хороо, Буянт ухаа хороолол, Архивчдын гудамж, 1218 байр, 2 орц, 11 давхар, 00 тоотод байрлах 3 өрөө орон сууц болон 31, 32 дугаар дулаан зогсоолын өмлөгчөөр тогтоож, хариуцагч Т ХХК-д өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг улсын бүртгэлд гаргаж өгөхийг даалгах хуульзүйн үндэслэлтэй байна.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 2,027,195 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,027,195 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т ХХК-д нэхэмжлэгч Э.О-ийг Хан-Уул дүүрэг, 21 хороо, Буянт ухаа хороолол, Архивчдын гудамж, 1218/1 байр, 1 орц, 0тоотод байрлах 3 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг, 21 хороо, Буянт ухаа хороолол, Архивчдын гудамж, 1218 байр, 2 орц, 0 тоотод байрлах 3 өрөө орон сууц болон 31, 32 дугаар дулаан зогсоолын өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг улсын бүртгэлд гаргаж өгөхийг даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,027,195 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-иас 2,027,195 /хоёр сая хорин долоон мянга нэг зуун ерэн тав/ төгрөгийг гаргуулж Э.О-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА