Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 197/ШШ2025/06118

 

 

 

 

 

 

 

 

2025 05 14 197/ШШ2025/06118

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Уийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: У нарт холбогдох,

13,174,920.75 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.  Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй.

2.  Нэхэмжлэгч .... банк ХК нь хариуцагч А....., С..... нараас зээлийн гэрээний үүрэгт 13,174,920.75 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

3.     Зохигчид дараах үндэслэлээр, нэхэмжлэлийн үндэслэл, татгалзлаа тодорхойлсон. Үүнд:

3.1      Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...Хариуцагч А....., С..... нар нь .... банк ХК-иас 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ЗГ/202146287950 тоот зээлийн гэрээг байгуулан 26,520,000 төгрөгийг жилийн 10 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, ажлын байрыг дэмжих зориулалтаар зээл авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар БГХ/202146287950 тоот барьцааны гэрээ байгуулан бараа материал, CV5W01126654846УБВ арлын дугаартай Мицүбиши делика маркийн автомашин, КМНЕС41МВАА1308688635УБВ арлын дугаартай, Хьюндай Соната-7 автомашин зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч нар нь 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар БГХ/202146287950 тоот зээлийн гэрээ болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан ЗГ/202146287950-01 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний үүргийн үндсэн төлбөрт 17,749,941.53 төгрөг, зээлийн хүүд 1,120,966.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,398.86 төгрөг, нийт 18,873,306.63 төгрөг төлсөн. Иймд зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 8,770,058.47 төгрөг, зээлийн хүүд 3,817,713.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 557,148.78 төгрөг, нийт 13,144,920.75 төгрөг, нотариатын зардал 30,000 төгрөг, нийт 13,174,920.75 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгө болох бараа материал, CV5W0112665 арлын дугаар, 4846УБВ улсын дугаартай, Мицүбиши делика маркийн автомашин, КМНЕС41МВАА130868 арлын дугаар, 8635УБВ улсын дугаартай Хьюндай Соната 7 автомашин зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү... гэжээ.

3.2  Хариуцагч А....., хариуцагч С.....ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хариу тайлбартаа ....... банк ХК-ийн нэхэмжилсэн 13,174,920.75 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Хоёр автомашиныг худалдан борлуулаад 2 жил болж байна... гэжээ.

3.3  Зохигчдод шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранзул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, харин хариуцагч А....., С..... нар нь эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байна.

Иймд шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, бусад нөхцөл байдлыг харгалзан Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дах хэсэгт зааснаар хэргийг нэхэмжлэгч, хариуцагч нарын эзгүйд хянан шийдвэрлэв.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

4.1  Нэхэмжлэгч .... банк ХК, хариуцагч, зээлдэгч А....., хариуцагч, хамтран үүрэг гүйцэтгэгч С..... нар нь 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ЗГ/202146287950, БГХ/202146287950 дугаартай, зээл болон барьцааны гэрээг байгуулж, бараа материал /жагсаалтаар/, CV5W0112665 арлын дугаар, 4846УБВ улсын дугаартай, Мицүбиши делика маркийн автомашин, КМНЕС41МВАА130868 арлын дугаар, 8635УБВ улсын дугаартай, Хьюндай Соната-7 автомашин зэргийг барьцаалж, барьцааны зүйлийг барьцаалуулагчийн эзэмшилд үлдээж, хариуцагч нарт 26,520,000 төгрөгийн зээлийг жилийн үндсэн хүү 10 хувь, нэмэгдүүлсэн 20 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар олгосон болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан зээл болон барьцааны гэрээний хуулбар, зээлийн өргөдөл, зээл төлөх мэдэгдэл, зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 14-39-р тал/

4.2  Нэхэмжлэгч нь банк санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх үйл ажиллагааныхаа хүрээнд мөнгөн хөрөнгийг зээлүүлж, хариуцагч нар нь зээлсэн мөнгийг тохирсон хугацаанд, хүүгийн хамт төлөхөөр тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээ-ний харилцаа үүссэн байна.

4.3  Талууд гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн гэрээнд гарын үсгээ зурцгаасан байх ба зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй.

4.4 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно гэж, 21.2 дах хэсэгт Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан.

Мөн талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ/202146287950 дугаартай, зээлийн гэрээний 2.1.4-д ...зээлдэгч нь иргэн бол жилийн 10 хувь байна, 2.1.6-д нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна гэж заасан байх тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.8 дах хэсэгт Зээлийн гэрээнд зааснаар гэрээний үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээх үүрэг бүхий этгээдийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэнэ гэж зааснаар хариуцагч С..... нь тухайн зээлийн гэрээний үүргийг хамтран гүйцэтгэх, нэхэмжлэгч нь түүнээс гэрээний үүргийг шаардах эрхтэй.

4.5   Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана гэж зааснаар хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар шаардах эрхтэй.

Мөн хариуцагч нар нь барьцааны зүйл болох хоёр автомашиныг худалдан борлуулаад 2 жил болж байна гэж тайлбарласан хэдий ч өмчлөх эрх шилжсэн талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй, энэ талаарх тайлбараа нотлоогүй байна.

Түүнчлэн Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт Хууль, гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг худалдах, арилжих болон бусад хэлбэрээр өмчлөгч өөрчлөгдсөн тохиолдолд уг хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх хэвээр хадгалагдана гэж заасан тул барьцааны эд хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөн нь гэрээний үүрэг, барьцааны эрхэд нөлөөлөхгүй.

4.6 Иймд хариуцагч А....., С..... нараас 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ/202146287950, БГХ/202146287950 дугаартай, зээл болон барьцааны гэрээний үүрэг болох үндсэн зээлийн үлдэгдэл 8,770,058.47 төгрөг, зээлийн хүү 3,817,713.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 557,148.78 төгрөг, нотариатын зардал 30,000 төгрөг, нийт 13,174,920.75 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч .... банк ХК-д олгож, хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

5.  Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40, 44 дүгээр зүйлд зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 294,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 294,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан .... банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А....., С..... нарт холбогдох, 13,174,920.75 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А....., С..... нараас 13,174,920.75 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч .... банк ХК-д олгосугай.

2.  Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А....., С..... нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгө болох бараа материал /жагсаалтаар/, CV5W0112665 арлын дугаар, 4846УБВ улсын дугаартай Мицүбиши делика маркийн автомашин, КМНЕС41МВАА130868 арлын дугаар, 8635УБВ улсын дугаартай Хьюндай Соната-7 автомашинаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 294,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А....., С..... нараас 294,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч .... банк ХК-д олгосугай.

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дах хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН