| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 182/2024/07046/И |
| Дугаар | 197/ШШ2025/06530 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 197/ШШ2025/06530
2025 05 21 197/ШШ2025/06530
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У/-д холбогдох,
2,592,314 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч .... ХК нь хариуцагч Б.....гаас зээлийн гэрээний үүрэг, нотариатын зардалд нийт 2,592,314 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Зохигчид дараах үндэслэлээр, нэхэмжлэлийн үндэслэл, татгалзлаа тодорхойлсон. Үүнд:
2.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000004787 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 1,063,492 төгрөг, 6000037114 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 1,516,822 төгрөг, нотариатын төлбөрт 12,000 төгрөг, нийт 2,592,314 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
2.2 Хариуцагчид 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн хувь, эрх, үүрэг танилцуулсан баримт, шүүхийн мэдэгдэх хуудсыг цахим шуудангаар гардуулсан боловч тэрээр хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, шүүхийн дуудсан хугацаанд хүрэлцэн ирээгүй байна.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Өсөхбаяр, хариуцагч Б..... нарт шүүх хуралдааны товыг утас /мессеж/-аар мэдэгдсэн боловч хэн аль нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.
Иймд шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн аль нь ч хэргийг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүй ч хэрэгт цугларсан нотлох баримт, бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж, Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэв.
3. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
3.1 Хэрэгт нэхэмжлэгч ...., хариуцагч Б..... нарын хооронд байгуулагдсан гэх 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 6000004787 дугаартай цахим зээлийн гэрээ, 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 6000037114 дугаартай цахим зээлийн гэрээ, тэдгээрийн хавсралтууд авагдсан хэдий ч эдгээр гэрээнүүдэд хариуцагч Б..... гарын үсгээ зураагүй байна. /хх-ийн 18-21-р тал/
Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1 дэх хэсэгт Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421.2 дах хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчтай цахимаар зээлийн гэрээ байгуулсан бол хариуцагч тоон гарын үсэг, цахим гарын үсгээ зурснаар гэрээ хүчин төгөлдөр болох учиртай.
Гэтэл хэрэгт авагдсан цахим зээлийн гэрээнүүдэд хариуцагч Б..... ямар нэгэн хэлбэрээр гарын үсгээ зураагүй байх тул гэрээ хүчин төгөлдөр болсон гэж үзэхгүй.
3.2 Мөн нэхэмжлэлийн үндэслэл болсон тухайн 2 ширхэг цахим зээлийн гэрээ, түүний хавсралтуудын хуулбар хувьд нэхэмжлэгч .... ХК-ийн өөрийнх нь хуулбар үнэн тэмдэг дарагдсан, эх хувь юмуу, нотариатаар батлуулсан хуулбарыг гарган өгөөгүй байх тул энэхүү баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно гэснийг зөрчсөн, бичмэл нотлох баримтын шаардлагыг хангахгүй баримт байна. /хх-ийн 18-21-р тал/
3.3 Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийн дансанд зээлийн олголтыг хийсэн талаарх баримтыг гарган өгөөгүй учир зээл олгогдсон эсэхэд мөн дүгнэлт хийх боломжгүй байна.
3.4 Мөн нэхэмжлэгч нь нотариатын зардалд 12,000 төгрөг нэхэмжилсэн боловч нотариатын зардалтай холбоотой баримт нь тухайн хэрэгтэй хамааралтай баримт мөн эсэх нь нотлогдохгүй байна. /хх-ийн 26-р тал/
3.5 Иймд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй гэх хуульд заасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй байх тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан эсэх нь тогтоогдохгүй байна.
3.6 Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40, 44 дүгээр зүйлд зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно. Ийнхүү үнэлэхэд хавтаст хэргийн 18-21 дүгээр талд авагдсан 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 6000004787 дугаартай цахим зээлийн гэрээ, 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 6000037114 дугаартай цахим зээлийн гэрээ, түүний хавсралтуудын хуулбарууд нь бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаагүй тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 56,428 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар .... ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.....д холбогдох, 2,592,314 төгрөгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 56,428 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дах хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН