| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0164/Э |
| Дугаар | 194 |
| Огноо | 2018-04-09 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч С.Батжаргал, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Улсын яллагч Ш.Хосбаяр,
Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,
Шүүгдэгч Т.А, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж,
Хохирогч Д.Нацагдорж,
Иргэдийн төлөөлөгч Э.Эрдэнэ нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Элжигэн овогт Төмөрпүрэвийн Алдарт холбогдох эрүүгийн 1711015450046 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн, Элжигэн овогт ТА, 1969 оны 11 сарын 11-нд Төв аймгийн Угтаал цайдам суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, иргэний үнэмлэхний лавлагаагаар ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 83 дугаар гудамжны 981 а тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ....................................................
Шүүгдэгч Т.А нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 83 дугаар гудамжны 981 а тоот гэртээ өөрийн хүргэн дүү Д.Нацагдоржтой архи уулаа гэх шалтгаанаар маргалдан хэвлий болон зүүн цавины хэсэгт нь хутгалж, түүний эрүүл мэндэд “хэвлийн хөндийд нэвтэрч элэг болон цөсний хүүдийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн цавины хэсэгт гуяны тараагуур судас гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Ааас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…Би Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны сургуулийн 83-981 тоотод эхнэр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэртээ байж байгаад өдөр 15 цагийн үед байх дэлгүүр орж нэг шил Хараа нэртэй 0.5 литрийн архи авч гэртээ орж ирэн уг архийг ганцаараа ууж байсан чинь 19 цагийн үед байх манай хамар хашаанд байдаг хүргэн Нацагдорж бага зэрэг архи уусан манай гэрт орж ирсэн юм. Тэгээд Нацагдорж миний ууж байсан архийг ууж байхлаар нь одоо болно боль гэж хэлсэн юм. Тэгээд Нацагдорж гэрээс гараад явсан юм. Тэгээд удаагүй Нацагдорж буцаж манай гэрт орж ирсэн юм. Би тэр үед нь Нацагдоржтой архинаас болон маргалдаж бид хоёр гэрээс гарсан юм. Би гэрээс гарах үедээ мах идэж байсан жижиг бугын эвэр шиг иштэй хятад хутга авч гарсан бөгөөд уг хутгаар Нацагдоржийн баруун гуяны дээд хэсэгт нь нэг удаа, хэвлийн хэсэгт нь нэг удаа хутгалсан юм. Тэгээд би гэртээ ороод байж байсан чинь цагдаа нар ирээд намайг авч явсан юм ...Би Нацагдоржийн архинаас уусан гэж маргалдсан юм. Тэгээд би хутга авч гэрээс гарч Нацагдоржийг хутгалсан юм. Урьд өмнө нь бид хоёрын дунд ямар нэгэн таарамжгүй харилцаа бол байгаагүй ...Нацагдоржийн эхнэр Цэндсүрэн байсан өөр хүн бол байгаагүй. Бид хоёр зодоон хийсэн зүйл бол байхгүй, барьцалдаж аваад би шууд Нацагдоржийг хутгалсан юм” гэсэн мэдүүлэг /хх-38-39х/,
Шүүгдэгч Т.Ааас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”Би хохирогчийг согтуу байж байгаад хутгалсан нь үнэн” гэв.
Хохирогч Д.Нацагдоржоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “.. Би 2017 оны 12 дугаар сарын 11-ний орой ажлаа тараад гэртээ байж байгаад манай ах Алдарын гэрт 18 цагийн үед орсон юм. Тэдний гэрт орох үед Алдар ах гэртээ эхнэр Оюунчимэгийн хамт байсан намайг орох үед Алдар ахын эхнэр Оюунчимэг надад гэртээ байсан архинаас 1 хундага хийж өгсөн юм. Тэрний дараа би өөрөө нэг удаа архи хийлгэж уугаад тэгээд гэрээс гарсан юм. Тэгээд би гэртээ ороод буцаж гарч ирээд нохойны хүзүүвч солино гээд байж байсан чинь Алдар ах гэрээсээ гарч ирээд намайг дуудсан юм. Тэгээд би яваад очсон чинь Алдар ах май чи гэж хэлээд миний баруун хэвлий хэсэгт нэг удаа хутгалж зүүн цавь хэсэгт нэг удаа нийт хоёр удаа хутгалсан юм. Тэгээд манай эхнэр Цэндсүрэн гүйж ирэн салгаж эмнэлэг цагдаа дуудсан юм …Бид хоёрын дунд ямар нэгэн таарамжгүй харилцаа байгаагүй. Алдар ах дуудсан бөгөөд очих үед намайг хутгалсан юм …Бид хоёр зодоон хийгээгүй. Би гомдолтой байна, хуулийн дагуу шалгуулах хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг /хх-14-15х/, дахин өгсөн: “...Нэмж мэдүүлэх зүйлийн хувьд намайг хутгалж миний биед хүнд гэмтэл учруулсан Т.Атай би эвлэрсэн байгаа. Надаас Т.А уучлалт гуйж эмчилгээний зардалд 550000 төгрөгийг өгсөн. Би тэр мөнгөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардал эм тарианд хэрэглэсэн байгаа. Өөр надад нэхэмжлэх зүйл санал гомдол байхгүй. Миний бие одоо гайгүй эдгэрч байгаа” гэсэн мэдүүлэг /хх-16х/,
Хохирогч Д.Нацагдоржоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Яллах дүгнэлтэд уншигдсан зүйл үнэн. Намайг яагаад хутгалсан гэдгийг мэдээгүй. Хэвлий, цавиндаа хутгалуулсан. Цөсөнд нэвтэрсэн шарх авсан. Цавинд хутгалах аритерийн судас тасарсан байсан. Шүүгдэгчид гомдол санал байхгүй. Би шүүгдэгчийн төрсөн дүүтэй гэр бүл” гэв.
Гэрч Т.Цэндсүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…манай ах Алдар гэрийнхээ гадаа зогсчихоод хөөш Нацагдорж хүрээд ир гэхээр нь би ахаасаа та яах гэж байгаа юм бэ гэхэд бид 2 уулзаатай ярих юм байна гэж хэлсэн. Тэр үед манай нөхөр дээшээ алхаад Алдар ахын үүдэнд манай нөхөр бид 2 зэрэг очиход манай нөхрийг Алдар шууд барьж авсан бөгөөд 2 биенийгээ харилцан 1, 1 удаа цохисон …Тэгээд Алдар ах дахин манай нөхрийг цохиод газар унагаасан. Дахин босож ирээд барьцалдаж авсан …Тэгэхэд дахиж манай нөхөр лүү хатгах шиг болохоор манай нөхөр бид 2 газарт хамт унасан. Би өөрийн нөхрөө чирээд ээжийнхээ гэр рүү орсон …Өнөөдөр ямар учраас маргалдсаныг би мэдэхгүй, дуудахаар нь яваад очиход манай нөхрийг 2 удаа цохих шиг болоод сүүлийн цохилтод газар надтай хамт унаад гэрт ороод хутгалсаныг нь мэдсэн” гэсэн мэдүүлэг /хх-17-19х/,
Гэрч М.Оюунчимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…Би нөхөр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Сурагчийн 83-981а тоотод оршин суудаг бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр манай нөхөр Алдар нэг шил архи дэлгүүрээс авч ирсэн юм. Тэгээд Алдар энэ архийг уугаад сайхан хоол унд идэж уугаад амрана гэж хэлсэн юм. Тэгээд тэр архинаас 2 хундага уугаад орон дээр хэвтэж байсан юм. Би тэр үед нь гадуур ажил хийж гэр орны цас арилгаж мод түлээ оруулаад явж байсан юм. Тэгээд би араас нь гэртээ орсон чинь манай хүргэн Нацагдорж бага зэрэг архи уусан байсан юм. Тэгээд манай хүргэн Нацагдорж Алдарын ууж байсан архийг хараад аниа надад архи хийгээд өг гэж хэлсэн юм. Тэгээд би Нацагдоржид нэг хундага архи хийж өгсөн чинь Нацагдорж уг архийг уусан. Тэгээд дахин нэг хийгээд өг гэж хэлсэн юм. Би Нацагдоржид хоёр хундага архи хийж өгсөн чинь манай нөхөр Алдар яагаад хүргэнд архи өгөөд байгаа юм бэ гэж хэлсэн чинь манай хүргэн Нацагдорж за за би гарлаа гэж хэлээд гараад явсан юм. Түүний дараа би дэлгүүр орох гэж гараад 7 буудал ороод ойр зуур юм аваад гэртээ ирсэн чинь манай нөхөр Алдар хүргэн Нацагдоржийг хутгалсан гэж манай хадам ээж надад хэлсэн бөгөөд Нацагдоржийг эмнэлэг авч явсан. Манай нөхөр Алдарыг цагдаа нар ирж авч явсан байсан юм. Тэгээд Алдар Нацагдоржийг хутгалсан талаар мэдсэн юм ...Манай гэрт нэг заазуур нэг урт том хутга нэг жижиг хутга байдаг юм. Тэр хутганы хамгийн жижиг бугийн эвэр шиг алаг иштэй хутгаар хутгалсан юм шиг байсан” гэсэн мэдүүлэг /хх-23-24х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 сарын 14-ний өдрийн шинжээчийн 130 тоот дүгнэлтэд:
“1. Д.Нацагдоржийн биед хэвлийн хөндийд нэвтэрч элэг болон цөсний хүүдийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн цавины хэсэгт гуяны тараагуур судас гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8, 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ /хх-27х/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-7х/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-10-11х/,
Шүүгдэгч Т.Аын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-42/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-40/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-41х/ зэрэг болно.
Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.
Шүүгдэгч Т.А нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 83 дугаар гудамжны 981 а тоот гэртээ өөрийн хүргэн дүү Д.Нацагдоржтой архи уулаа гэх шалтгаанаар маргалдан хэвлий болон зүүн цавины хэсэгт нь хутгалж, түүний эрүүл мэндэд “хэвлийн хөндийд нэвтэрч элэг болон цөсний хүүдийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн цавины хэсэгт гуяны тараагуур судас гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүгдэгч Т.Аын өгсөн: ”Би хохирогчийг согтуу байж байгаад хутгалсан нь үнэн” гэх мэдүүлэг,
хохирогч Д.Нацагдоржийн өгсөн: “Яллах дүгнэлтэд уншигдсан зүйл үнэн. Намайг яагаад хутгалсан гэдгийг мэдээгүй. Хэвлий, цавиндаа хутгалуулсан. Цөсөнд нэвтэрсэн шарх авсан. Цавинд хутгалах аритерийн судас тасарсан байсан. Шүүгдэгчид гомдол санал байхгүй. Би шүүгдэгчийн төрсөн дүүтэй гэр бүл” гэх мэдүүлэг,
гэрч Т.Цэндсүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…манай ах Алдар гэрийнхээ гадаа зогсчихоод хөөш Нацагдорж хүрээд ир гэхээр нь би ахаасаа та яах гэж байгаа юм бэ гэхэд бид 2 уулзаатай ярих юм байна гэж хэлсэн. Тэр үед манай нөхөр дээшээ алхаад Алдар ахын үүдэнд манай нөхөр бид 2 зэрэг очиход манай нөхрийг Алдар шууд барьж авсан бөгөөд 2 биенийгээ харилцан 1, 1 удаа цохисон …Тэгээд Алдар ах дахин манай нөхрийг цохиод газар унагаасан. Дахин босож ирээд барьцалдаж авсан …Тэгэхэд дахиж манай нөхөр лүү хатгах шиг болохоор манай нөхөр бид 2 газарт хамт унасан. Би өөрийн нөхрөө чирээд ээжийнхээ гэр рүү орсон …Өнөөдөр ямар учраас маргалдсаныг би мэдэхгүй, дуудахаар нь яваад очиход манай нөхрийг 2 удаа цохих шиг болоод сүүлийн цохилтод газар надтай хамт унаад гэрт ороод хутгалсаныг нь мэдсэн” гэсэн мэдүүлэг /хх-17-19х/,
Гэрч М.Оюунчимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…Би нөхөр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Сурагчийн 83-981а тоотод оршин суудаг бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр манай нөхөр Алдар нэг шил архи дэлгүүрээс авч ирсэн юм. Тэгээд Алдар энэ архийг уугаад сайхан хоол унд идэж уугаад амрана гэж хэлсэн юм. Тэгээд тэр архинаас 2 хундага уугаад орон дээр хэвтэж байсан юм. Би тэр үед нь гадуур ажил хийж гэр орны цас арилгаж мод түлээ оруулаад явж байсан юм. Тэгээд би араас нь гэртээ орсон чинь манай хүргэн Нацагдорж бага зэрэг архи уусан байсан юм. Тэгээд манай хүргэн Нацагдорж Алдарын ууж байсан архийг хараад аниа надад архи хийгээд өг гэж хэлсэн юм. Тэгээд би Нацагдоржид нэг хундага архи хийж өгсөн чинь Нацагдорж уг архийг уусан. Тэгээд дахин нэг хийгээд өг гэж хэлсэн юм. Би Нацагдоржид хоёр хундага архи хийж өгсөн чинь манай нөхөр Алдар яагаад хүргэнд архи өгөөд байгаа юм бэ гэж хэлсэн чинь манай хүргэн Нацагдорж за за би гарлаа гэж хэлээд гараад явсан юм. Түүний дараа би дэлгүүр орох гэж гараад 7 буудал ороод ойр зуур юм аваад гэртээ ирсэн чинь манай нөхөр Алдар хүргэн Нацагдоржийг хутгалсан гэж манай хадам ээж надад хэлсэн бөгөөд Нацагдоржийг эмнэлэг авч явсан. Манай нөхөр Алдарыг цагдаа нар ирж авч явсан байсан юм. Тэгээд Алдар Нацагдоржийг хутгалсан талаар мэдсэн юм ...Манай гэрт нэг заазуур нэг урт том хутга нэг жижиг хутга байдаг юм. Тэр хутганы хамгийн жижиг бугийн эвэр шиг алаг иштэй хутгаар хутгалсан юм шиг байсан” /хх-23-24х/ гэх мэдүүлгүүд,
Хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 сарын 14-ний өдрийн шинжээчийн 130 тоот дүгнэлт /хх-27х/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-7х/, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-10-11х/, Шүүгдэгч Т.Аын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-42/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-40/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-41х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Т.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хорих ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүх шүүгдэгч Т.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзсан бөгөөд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хохирогч Д.Нацагдорж гэм хорын хохирол 550.000 төгрөгийг авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн байх ба “...шүүх хуралдаанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж байх тул шүүгдэгч Т.Аыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 18.5 см урт, 9 см ажлын хэсэг, 9.5 см урт иштэй 1 ширхэг хутгийг устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.