Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 197/ШШ2025/06532

 

 

 

 

 

 

 

 

2025 05 21 197/ШШ2025/06532

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмнарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ут холбогдох,

Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч нь ........холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсан.

2.1 Нэхэмжлэгч нар нь шаардах эрхийн үндэслэлээ ...Хаан үнэлгээ ХХК-ийн үнэлгээчин нь үнэлгээ хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д заасан хөрөнгийн үнэлгээний тайланд хөрөнгийн үнэлгээний зүйлийн ...ашиглалтын талаарх мэдээлэл-ийг тусгана гэснийг зөрчсөн байна. Хэрэв энэ талаар мэдээллийг орхигдуулаагүй бол манай байрны үнэ ойролцоогоор 50 сая орчим төгрөгөөр нэмэгдэх бүрэн боломжтой байсан. Мөн үнэлгээний тайланд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3.1.1-д заасан тохиолдлын талаар тэмдэглээгүй, үнэлгээчний тусгай зөвшөөрлийн хугацаа зэргийг тусгаагүй байна. Түүнчлэн хөрөнгийн үнэлгээг ямар стандарт, журам, аргачлалын дагуу хийсэн талаарх мэдээлэл тусгагдаагүй байгаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.10, 8.3.12, 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, үнэлгээчин нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ холбогдох хууль тогтоомжид заасан үнэлгээний арга, аргачлал, журмыг зөрчиж, таамгийн шинжтэй үнэлгээ гаргасан нь үндэслэлгүй, миний эрх ашигт нийцэхгүй байна... гэв.

2.2. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, хөндлөнгийн шинжээч нь зах зээлийн үнэлгээг үнэн бодит гаргасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.. гэжээ.

2.3 Зохигчид үнэлгээний тайлан танилцуулсан эсэх, тайлан танилцуулсан хугацаа, шинжээчид хууль сануулсан эсэх үйл баримтуудын тухайд маргаагүй. Харин шинжээч үнэлгээ хийхдээ хөрөнгийн ашиглалтын талаарх мэдээллийг тусгаагүй, хөрөнгийн үнэлгээг ямар стандарт, журам аргачлалын дагуу хийсэн нь тодорхойгүй гэж тухайд маргаж байна.

3. Талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

3.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШЗ2024/07237 дугаартай Талуудын эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамжаар уригдагч тал Ч......... нь өргөдлийн шаардлага 433,559,200 төгрөгийг өргөдөл гаргагч Сидан ХЗХ-д төлөхийг хүлээн зөвшөөрч, энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд Ч.........ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203023163 дугаарт бүртгэлтэй,*******,*******, 13 дугаар хороолол, ХД-17 дугаар байрны зоорийн давхрын 13 тоотод байрлах, 11.4 м.кв талбайтай автомашины зогсоол, Ч......... Б.Халиунаа нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203019756 дугаарт бүртгэгдсэн*******,*******, 13 дугаар хороолол, ХД-17 дугаар байрны 607 тоотод байрлах, 119.1 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, 42 тоот 11.4 м.кв талбайтай зогсоолын хамтаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд, гуравдагч этгээд харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг баталгаажуулжээ. /хх-ийн 10-12-р тал/

3.2. Хариуцагч газар нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШЗ2024/07237 дугаартай Талуудын эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ. /хх-ийн 21-р тал/

3.3 Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдэж, Ч.........ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203023163 дугаарт бүртгэлтэй,*******,*******, 13 дугаар хороолол, ХД-17 дугаар байрны зоорийн давхрын 13 тоотод байрлах, 11.4 м.кв талбайтай автомашины зогсоол, Ч......... Б.Халиунаа нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203019756 дугаарт бүртгэгдсэн*******,*******, 13 дугаар хороолол, ХД-17 дугаар байрны 607 тоотод байрлах, 119.1 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, 42 тоот 11.4 м.кв талбайтай зогсоол зэрэг эд хөрөнгүүдийн хөрөнгийн эрхийг шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 24280682/240-03 тоот тогтоолоор түдгэлзүүлж, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 24280681/240-01 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 24280681/240-02 дугаартай тогтоолоор хураан авч, энэ тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүдээр баталгаажуулжээ. /хх-ийн 30-39-р тал/

Нэхэмжлэгч битүүмжилсэн, хураасан, үнийн санал өгсөн үйл ажиллагаанд гомдол гаргаагүй, дээрх ажиллагаанууд хуульд нийцжээ.

3.4 Мөн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 4-240/1242 дугаартай албан бичгээр битүүмжилж, хураан авсан эд хөрөнгүүдэд үнийн санал гаргаж, харилцан тохиролцох, харилцан тохиролцож, тогтоогоогүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дах хэсэгт зааснаар шинжээч томилж, үнэлгээ тогтоолгохыг талуудад мэдэгдэж, тэмдэглэл үйлдэж баталгаажуулжээ. /хх-ийн 40-41-р тал/

3.5 Улмаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй үндэслэлээр 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1/42 дугаар тогтоолоор шинжээч томилж, Ч.........ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203023163 дугаарт бүртгэлтэй,*******,*******, 13 дугаар хороолол, ХД-17 дугаар байрны зоорийн давхрын 13 тоотод байрлах, 11.4 м.кв талбайтай автомашины зогсоол, Ч......... Б.Халиунаа нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203019756 дугаарт бүртгэгдсэн*******,*******, 13 дугаар хороолол, ХД-17 дугаар байрны 607 тоотод байрлах, 119.1 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, 42 тоот 11.4 м.кв талбайтай зогсоол зэрэг эд хөрөнгүүдийн хөрөнгийн үнэлгээг тогтоох ажиллагааг хийлгэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дах хэсэгт заасантай нийцнэ. /хх-ийн 42-43-р тал/

Энэхүү ажиллагааны явцад шинжээчид Шүүх шинжилгээний тухай хуулийн 8,9,10,35,49, дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11,12 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь заалтыг танилцуулж, хүлээх хариуцлагыг тайлбарлан өгсөн нь хуульд нийцсэн байна.

3.6 Шинжээчээр томилогдсон Хаан үнэлгээ ХХК-ийн шинжээч нь Ч......... Б.Халиунаа нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203019756 дугаарт бүртгэгдсэн*******,*******, 13 дугаар хороолол, ХД-17 дугаар байрны 607 тоотод байрлах, 119.1 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны хөрөнгийн үнэлгээг 751,769,000 төгрөгөөр, Ч.........ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203023163 дугаарт бүртгэлтэй,*******,*******, 13 дугаар хороолол, ХД-17 дугаар байрны зоорийн давхрын 13 тоотод байрлах, 11.4 м.кв талбайтай авто зогсоолын хөрөнгийн үнэлгээг 44,237,500 төгрөгөөр, Ч......... Б.Халиунаа нарын өмчлөлийн бүртгэлийн Ү-2203019756 дугаарт бүртгэгдсэн*******,*******, 13 дугаар хороолол, ХД-17 дугаар байрны 607 тоотод байрлах, 42 тоот, 11.4 м.кв талбайтай авто зогсоолын хөрөнгийн үнэлгээг 44,237,500 төгрөгөөр, 3 хөрөнгийг нийт 840,244,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгчид 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 4-240/3433 тоот мэдэгдлээр мэдэгдсэн байна. /хх-ийн 13-р тал/

3.7 Төлбөр төлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасан хугацааны дотор хөрөнгийн үнэлгээг зөвшөөрөөгүй талаарх нэхэмжлэлээ шүүхэд гаргасан байна.

3.8 Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Шинжилгээг шинжилгээний байгууллагаар, эсхүл шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэнэ гэж, 8.2 дах хэсэгт шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдэд дараах этгээд хамаарна гэж, 8.2.4 дэх хэсэгт мэргэжлийн байгууллага гэж тус тус зохицуулсан. Хариуцагч байгууллага нь шинжээчээр энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд болох Хаан үнэлгээ ХХК-г томилсон, дүгнэлтийг гаргасан шинжээч Д.Гантулга нь хөрөнгийн үнэлгээчний хугацаагүй эрхтэй болох нь тайланд хавсаргасан гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан ...хөрөнгийн үнэлгээнд үнэлгээчний тусгай зөвшөөрлийн хугацаа зэргийг тусгаагүй... гэх тайлбар тогтоогдсонгүй. /хх-ийн 57-60-р тал/

3.9 Хэрэгт авагдсан үнэлгээний тайланд шинжээч нь зах зээлийн хандлагын арга болон орлогын хандлагын аргаар хөрөнгийг үнэлж, зах зээлийн хандлагын аргад ач холбогдол өгч үнэлгээг тогтоосон талаараа тайланд тусгасан байна. Мөн өртгийн хандлагын арга нь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг илэрхийлэхдээ хамгийн сул байдаг тул өртгийн хандлагаар үнэлгээг хийгээгүй гэдгээ үнэлгээний тайландаа дурджээ. Мөн шинжээч нь үнэлгээний тайланг гаргахдаа олон улсын болон үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний журам, аргачлалыг мөрдөж үнэлгээний зүйлийн шинж байдал, мэдээллийн олдоц, найдвартай байдалд тулгуурлан ашигласан талаараа тайландаа тусгасан, түүнчлэн тохируулга хэрэглэсэн учир шалтгаан, 3 ширхэг эд хөрөнгийг зах зээлийн хандлагын аргаар 840,244,000 төгрөг гэж тогтоох болсон үндэслэлийнхээ талаар дурдсан, түүнчлэн харьцуулсан 4 ширхэг хөрөнгийн мэдээллийг дурдсан байх тул нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан ...үнэлгээчин нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ холбогдох хууль тогтоомжид заасан үнэлгээний арга, аргачлал, журмыг зөрчиж, таамгийн шинжтэй үнэлгээ гаргасан нь үндэслэлгүй... гэх тайлбар тогтоогдсонгүй. /хх-ийн 46-56-р тал/

3.10 Түүнчлэн хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлж буй хөрөнгийн тодорхойлолтуудыг тусгаж, барилгын хийц, хийцлэл, эдэлгээ, насжилт зэргийг тооцсон байх тул нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан ...хөрөнгийн үнэлгээний зүйлийн...ашиглалтын талаарх мэдээллийг тусгана гэснийг зөрчсөн...супер засвар хийсэн учир үнэлгээ 50,000,000 төгрөгөөр нэмэгдэх бүрэн боломжтой байсан... гэх тайлбар нь үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч нар нь засвар хийсэн талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүйг дурдах нь зүйтэй.

4. Иймд үнэлгээний тайлан зохих үндэслэлтэй, тодорхой байх талаарх Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.3 дах хэсэгт заасан шаардлагуудыг хангаагүй гэх байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаанд хөрөнгийн өмчлөгч, эрх ашиг нь хөндөгдсөн, гуравдагч этгээд Б.Халиунааг оролцуулж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин хамтран нэхэмжлэгч Б....... нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх нь тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэж заасан тул тухайн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.......гийн хуулиар хамгаалагдсан ямар эрх, эрх чөлөө, ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

6. Шүүхээс нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунцэцэгийн хэргийг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт-ээр хэргийг нэхэмжлэгчийн эзгүйд хянан шийдвэрлэв.

7. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40, 44 дүгээр зүйлд зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг баримтлан Ч........., Б....... нарын нэхэмжлэлтэй, ........холбогдох иргэний хэрэгт хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дах хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН