Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 193

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

нарийн бичгийн дарга Т.Солонго, 

улсын яллагч Ш.Хосбаяр,

шүүгдэгч Г.Г /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Г.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811004780141 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Боржигон овогт ГГ, 1970 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймагийн Бугант суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 62 дугаар байрны 00 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

-урьд Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 2 сарын 5-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар хорих ял шийтгүүлж 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, .......................................

Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 62 дугаар байрны 00 тоотод согтуурсан үедээ өөрийн төрсөн эх Л.Сувдаад хүч хэрэглэж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.  

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 01 дүгээр сарын 15-ны орой 21 цаг өнгөрч байхад би ээжийндээ очсон. Манай эмэгтэй дүүгийн хүүхэд Жаалхүү байж байсан. “Оюунаа хайчихсан юм бэ” гэхэд “гараад явсан” гэж хэлэхээр нь би “Та тэнэх болохоор нь хүүхдийг нь харчихаад ажил хийх болохоор хүүхдийг нь хардаггүй. Ингэж гадуур явж байхаар та хүүхдийг нь хараад ажил хийлгэхэд яадаг юм” гэж хэлсэн. Түүнээс болж маргалдсан. Одоо ээжтэйгээ хамт ээжийг асарч байгаа. Осолд ороод ээж маань гараа хугалчихсан байгаа. Би шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тэтгэвэрт гарсан” гэв. 

Хохирогч Л.Сувдаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…би хувцсаа өмсөөд гарах гэсэн чинь Гантулга “чи хүний хуучин хувцас өмсөж байхаач ичээч, наадахаа тайл бузар муухай л юм байгаа” гэж хэлээд өмсөж байсан футболк урж, хоолой боогдсон. Тэгээд гараараа намайг хойшоо түлхсэн бөгөөд энэ үед миний эрүүнд цохилт орсон. Намайг наашаа цаашаа түлхэж хувцас урж татсан. Тэр явцдаа миний гар луу гараараа юм уу, хөлөөрөө юм уу би яг сайн санахгүй байна юм, миний баруун талын гарын булчин хөхөрч хавдсан байсан” гэсэн мэдүүлэг. /хх-19х/,

             Гэрч Г.Жаалхүү мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Гантулга ах Оюуныг худлаа ярьж гадуур тэнүүллээ гэж уурлаад ах, ээж 2 маргалдсан. Гантулга ах халамцуу архи уусан байсан. Ээж Сувдаа гарна гэсэн чинь Гантулга ах гаргахгүй гээд цамцнаас нь зулгааж ураад цааш нь түлхээд унагаасан чинь ээж орон дээгүүр даваад уначихсан. Тэгэхээр нь би босоод Гантулга ахыг боль гээд болиулсан. Ээж Сувдаа бие засна гээд гарч яваад орж ирэхдээ цагдаа дуудаад ороод ирсэн …Ээж Сувдааг Гантулга нь түлхэж унагаах үед ээж ор даваад унасан. Тухайн үед ээжийн баруун талын гар нь тэр чигтээ хөхөрчихсөн байсан” гэсэн мэдүүлэг. /хх-27-28х/,

              Яллагдагч Г.Г мэдүүлэхдээ: “...футболкнаас нь татсан чинь зах хэсгээрээ урагдчихсан. Угаасаа хүний хуучин үгэрчихсэн футболк байсан. Ээж намайг зайл гэхээр нь би цээж рүү нь түлхчихсэн чинь үүдний хажуу байдаг сандал, орны хэсэг рүү годроодож унаад босож ирсэн” гэсэн мэдүүлэг. /хх-38-39/,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №1607 тоот дүгнэлтэд:  “1. Л.Сувдаагийн биед баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт эрүү, баруун мөр, шуу, цээжинд цус хуралт, эрүү хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, түлхэх, унах зэргийн аль алинаар хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

          3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Баруун бугалганы зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл дангаараа хөнгөн бусад гэмтэл дангаараа гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

          5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хх-33/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 62 дугаар байрны 00 тоотод согтуурсан үедээ өөрийн төрсөн эх Л.Сувдаад хүч хэрэглэж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Гантулгыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав.

 Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.