Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 309/ШШ2025/00540

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 309/ШШ2025/00540

Дорнод аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: “Инвескор хэтэвч ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Оюунгэрэл овогтой Ганбатад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 6 444 744.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Инвескор хэтэвч ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь манай компанитай 2023 оны 9 сарын 10-ний өдөр өдөр L35300348 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр Дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 2 сарын 17-ны өдөр өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 7805297804 зээлийн дансны дугаартай, 100 000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946628897 банкны тоот дансанд; 1. 2024 оны 5 дугаар сарын 22-ны зээлийн үлдэгдэл нь: үндсэн зээл: 89 999 шимтгэл 1 800 төгрөг үндсэн хүү 8 639.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 017.87 төгрөг, нийт: 101 457.85 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 7805296229 зээлийн дансны дугаартай, 320 000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946628897 банкны тоот дансанд,

2. 2024 оны 5 дугаар сарын 22-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 320 000 төгрөг, шимтгэл 6 400 төгрөг, үндсэн хүү 114 042.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20 283.62 төгрөг, нийт: 460 726.36 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 7805289397 зээлийн дансны дугаартай, 100 000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946628897 банкны тоот дансанд;

3. 2024 оны 5 дугаар сарын 21-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл: 100 000 төгрөг, шимтгэл 2 000 төгрөг, үндсэн хүү 35 769.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 364.94 төгрөг, нийт 144 134.80 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 7805264148 зээлийн дансны дугаартай, 200 000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946628897 банкны тоот дансанд;

4. 2024 оны 5 дугаар сарын 20-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 200 000 төгрөг, шимтгэл 3 990.21 төгрөг, үндсэн хүү 71 802.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12 782.47 нийт 288 575.42 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 7815818321 зээлийн дансны дугаартай, 765 000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946628897 банкны тоот дансанд

5. 2024 оны 5 дугаар сарын 20-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 765 000 шимтгэл 15 300 төгрөг, үндсэн хүү 274 645.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48 892.94 төгрөг, нийт 1 103 838.42 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ******* би нэхэмжилж буй 6 444 744.78 төгрөгийг төлөхөд маргах зүйлгүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Инвескор хэтэвч ББСБ” ХХК нь хариуцагч *******ад холбогдуулан “6 444 744.78 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 6 444 744.78 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн талаар тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Инвескор хэтэвч ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 6 444 744.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118 065.92 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 59 033 төгрөгийг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 59 033 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                                                      Х.ОТГОНЖАРГАЛ