| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0215/Э |
| Дугаар | 261 |
| Огноо | 2018-02-22 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | П.Нархажид |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 261
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,
нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
улсын яллагч П.Нархажид,
шүүгдэгч Х.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Гд холбогдох эрүүгийн 1806 00717 0174 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шуугдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 1 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,
-Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадваргүй, регистрийн дугаар, Б овогт Хын Г.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Х.Гнь 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ээлтэй оточ манал” эмнэлгийн гал тогооны өрөөнд нэвтэрч иргэн С.Энхмаагийн Самсунг Галакс Эс-6 маркийн гар утас хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Гмэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй… Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч С.Энхмаагийн өгсөн мэдүүлэг /хх-30-31/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-9-10/, Х.Ган-Эрдэнийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-32-33/, шүүгдэгч Х.Гийн ял шалгах хуудас /хх-20/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-55/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Гнь 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ээлтэй оточ манал” эмнэлгийн гал тогооны өрөөнд нэвтэрч иргэн С.Энхмаагийн Самсунг Галакс Эс-6 маркийн гар утас хулгайлсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч С.Энхмаагийн өгсөн: “…2018 оны 1 дүгээр сарын 12-ны оройн 21 цагийн орчим “Ээлтэй оточ манал” эмнэлэг болох өөрийн ажил дээрээ гал тогооны өрөөнд Самсунг Галакси Эс-6 маркийн цагаан өнгийн гар утсаа цэнэглэж үлдээгээд…тарианы өрөө рүү орж тариа хийгээд гарч ирээд гал тогооны өрөө рүү ортол…гар утас байхгүй байсан. Тэгээд үүдний хэсгийн камер шүүхэд шар канттай ногоон өнгийн урт куртиктэй нэг залуу манай эмнэлэг рүү орж ирээд удалгүй буцаад гараад явсан дүрс үлдсэн байсан. Тэр даруй цагдаад мэдэгдсэн.” /хх-30-31/, гэх мэдүүлэг,
Мөн түүний дахин хохирогчоор өгсөн: …” Надад одоо гомдол санал байхгүй. Цагдаагийн байгууллага миний утсыг түргэн шуурхай олж өгсөн. Мөн утсаа олсон учраас гомдол байхгүй, харин хэргийн хуулийн дагуу түргэн шуурхай хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” /хх-46/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Г.Батбаярын өгсөн: “….Би 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз зах дээр мод зардаг хүн дээр очоод мод шуудайлдаг ажил ярих гээд уулзсан. Тэгээд уулзаад доошоо 16-н гэрлэн дохио өнгөрөөд алхаад явж байсан чинь танил Х.Ггэж залуу явж байсан. Тэгтэл Х.Гнадад “ах гар утас ломбарданд тавих гэсэн юм, танд бичиг баримт байна уу” гэж надаас асуусан. Тэгээд Цайз 16-н ломбарданд мөнгө байхгүй гээд аваагүй. Тэгэхээр нь Х.Гнөгөө хоёр залуутай нь такси бариад Сансарын “Баянцээл”-ийн хажууд ломбарданд 120.000 төгрөгөөр тэр гар утсыг нь тавих гэж байгаад дэслэгч Мөнгөнтулга гэж таараад цагдаагийн хэлтэс дээр ирсэн.” /хх-18/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад Х.Гийн яллагдагчаар өгсөн: “…Би 2018 оны 1 дүгээр сарын 12-ны орой 19 цагийн орчим ганцаараа явж байгаад гэдэс эвгүйрхээд байхаар нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах "Ээлтэй оточ манал” нэртэй эмнэлгийн 00 орох гэж эмнэлэг ортол эмнэлэг дотор хүн байхгүй байсан. Тэгээд гал тогооны өрөө рүү нь орсон чинь Самсунг маркийн гар утсыг ширээн дээр цэнэглээд тавьсан байсныг нь би хүн байхгүй байсан учраас аваад гарсан. Тэгээд би авсан утсаа Сансарын Баянцээлийн доор байдаг ломбарданд тавих гээд явж байтал цагдаа намайг шалгасан. Тэгээд би цагдаагийн хэлтэс дээр хүргэгдэж ирсэн.” /хх-32-33/ гэх мэдүүлэг,
-Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-9-10/,
-Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-55/,
-Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-20/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Х.Гнь хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан хорих ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хэрэгт хохирогч С.Энхмаа нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Х.Гийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч Х.Гд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Гнь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37 дугаар зүйлийн 37.1, 38 дугаар зүйлийн 38.1 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Хын Гийг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Х.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Х.Гд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн эд хөрөнгөгүй, Х.Гнь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Х.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС