| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00438/И |
| Дугаар | 309/ШШ2025/00541 |
| Огноо | 2025-05-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 309/ШШ2025/00541
| 2025 оны 05 сарын 15 өдөр | Дугаар 309/ШШ2025/00541 | Дорнод аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: Батжаргал овогтой Болорчимэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Алтансүх овогтой *******т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 4 640 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь 2024.12.18-ны өдөр зээл хаагаад дахин аваад өгөхөөр 2-4 хоногийн хугацаатай амаар 1 хувийн хүүтэйгээр тохиролцож 3 200 000 төгрөг авсан. Гэвч хугацаандаа өгөлгүй 2024.12.23-нд 2024.12.18-наас 2024.12.27-ны хүү 320 000 төгрөг, 2025.01.05-нд 2024.12.28-наас 2025.01.08-ны хүү 384 000 төгрөг, 2025.02.07-нд 2025.01.09-нөөс 2025.01.26-ны хүү 500 000 төгрөг, 2025 оны 02.28-нд 2025.01.27-нөөс 2025.02.08-ны хүү 500 000 төгрөг тус тус өгсөн. 2025.02.09-нөөс хойшхи хүү 1 440 000 төгрөг, үндсэн зээлсэн 3 200 000 төгрөг, нийт 4 640 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******* нь үндсэн мөнгө 3 200 000 төгрөгийг нэхэмжлэл гаргасны дараа өгсөн. Одоо үндсэн хүү болох 1 440 000 төгрөгийг 5 сарын 5-ны дотор өгч барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* миний бие Чойбалсан сумын иргэн Алтансүх овогтой *******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. *******ээс нэхэмжилсэн үндсэн 3 200 000 төгрөг хүү 1 440 000 төгрөг нийт 4 640 000 төгрөг бүрэн авсан болно гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан “4 640 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 4 640 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа талаар тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******ийн нэхэмжилсэн 4 640 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрч биелүүлсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89 190 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 44 595 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ