| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00111/И |
| Дугаар | 150/ШШ2025/00157 |
| Огноо | 2025-05-29 |
| Маргааны төрөл | Хүнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 150/ШШ2025/00157
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ....... аймгийн ...... сум, ........дугаар баг, ........ тоотод оршин суух иргэн ........... (РД:.........) .........нас барсанд тооцуулах турай хүсэлтийг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 03-ний өдөр иргэний хэрэг үүсгэн танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
..............шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие ....... овогтой ......... нь 1981 онд нөхөр ......... овогтой .......... гэр бүл болж 3 хүү, 3 охин төрүүлж өсгөсөн. Миний хүү ....... овогтой ........... нь 1986 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ........... аймгийн ............ сумын эмнэлэгт төрсөн. Хүү маань 1987 оны 09 дүгэр сарын 25-ны өдөр гэнэт бөөлжиж эмнэлэгийн тусламж аваад нас барсан боловч эмнэлэгийн нас барсны бүртгэл, иргэний бүртгэлд нас барсны бүртгэл олдохгүй байгаа учир дээр үеийн эхийн паспортан дээр бүртгэлтэй. Эхийн олон хүүхдийн дэвтэр дннр нас барсаны өдөл өөрчлөлт оруулж бичснийг үндэслэн нас барсныг шүүхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч .......... шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие .......... нь тус шүүхэд ......... нас барсанд тооцуулах тухай хүсэлт гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээр тогтоолгох шаардлагагүй болсон тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ........ нь ........... нас барсанд тооцуулах турай хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. (х.х-ийн 32-р хуудас)
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар ............ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгохгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар ............ хүсэлттэй ............. нас барсанд тооцуулах турай иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар ............. улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.САРАНТУЯА