| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00146/И |
| Дугаар | 150/ШШ2025/00158 |
| Огноо | 2025-05-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 150/ШШ2025/00158
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ......... хот, .......... дүүрэг, ........ дугаар хороо, Ерөнхий сайд ..... гудамж, ......... төв байр “...........” ХК-ний (РД:...........) нэхэмжлэлтэй ......... аймаг, ........ сум, ...... дүгээр баг, ..... дүгээр хэсэг ....... тоотод оршин суух иргэн ...... (РД:.............) холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,699,266.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
“..........” ХК-ний .......... салбарын захирал ............ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн ....... овогтой ............. нь ........... 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 2010121400 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 8,100,000 /найман сая нэг зуун мянган/ төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар, онлайн зээлийг цахим хэлбэрээр авсан.
-Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн
7.1.Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно".
7.2-1 “Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага /хангасан нууц үг. нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ" гэж тус тус заасны дагуу зээлдэгчид цахимаар зээл олгосон.
Банк нь 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зээлдэгч ............. .......... дахь 5005794082 тоот дансанд байгуулан 8,100,000 /найман сая нэг зуун мянган/ төгрөгийг шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн.
Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нь үндсэн зээлд 785,760.66 төгрөг, зээлийн хүүд 427,253.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 191.74 төгрөгийг төлсөн.
Хас Банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2025 оны 01 сарын 16-ний өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 85 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд Зээлийн гэрээний үүрэгт 7,699,266.89 (Долоон сая зургаан зуун ерэн есөн мянга хоёр зуун жаран зургаан төгрөг наян есөн мөнгө) төгрөг гаргуулж өгнө үү өгнө үү гэжээ.
Хариуцагч .......... шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие ......... нь ............ ХК-ний гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 7,699,266.89 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 05 дугаар сарын 10-ний өдөр 900,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 10-ний өдөр 900,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ний өдөр 900,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ний өдөр 900,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 10-ний өдөр 900,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ний өдөр 900,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ний 900,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ний 1,399,266.89 өдөр төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“...........” ХК-нь .......... зээлийн гэрээний үүрэгт 7,699,266.89 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч .......... нь “..........” ХК-ний нэхэмжилж буй 7,699,266.89 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 05 дугаар сарын 10-ний өдөр 900,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 10-ний өдөр 900,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ний өдөр 900,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ний өдөр 900,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 10-ний өдөр 900,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ний өдөр 900,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ний 900,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ний 1,399,266.89 өдөр төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /х.х-ийн 27-рт/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “........” ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138,139 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул ........... төлөх улсын тэмдэгтийн хураамж 138,139 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“............” ХК-ний нэхэмжлэлтэй .......... холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,699,266.89 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “..........” ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138,139 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ......... улсын тэмдэгтийн хураамжид 69,069.5 төгрөг, орон нутгийн орлогоос 69,069.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “..........” ХК-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид анхааруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.САРАНТУЯА