| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00162/И |
| Дугаар | 150/ШШ2025/00159 |
| Огноо | 2025-05-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 150/ШШ2025/00159
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ..... хот, ..... дүүрэг, .... дугаар хороо, .... тауэр .... давхар, “........” ХК-ний (РД:............) нэхэмжлэлтэй ...... аймаг, ...... сум, ..... дүгээр баг, ..... тосгоны ..... тоотод оршин суух иргэн ......... (РД:.........) холбогдох зээлийн гэрээний үүрэгт 22,223,678.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 02-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 09-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
“.........” ХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч ............ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч ............ нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024-08-15-нд 6000263009 тоот ”Цахим зээлийн гэрээ”-г байгуулж 22,300,000 төгрөгийн зээлийг сарын 2%-ийн хүүтэй, 31 сарын хугацаатай зээлдэн авсан.
Зээлдэгчтэй байгуулсан 6000263009 тоот ”Цахим зээлийн гэрээ”-ний үүргийг 142 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000263009 тоот ”Цахим зээлийн гэрээ”-ний хугацаа 2027-02-15- нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.
Иймд, Дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000263009 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 20,132,301.8 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 2,032,729.29 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 35,647.60 төгрөг, нотариатын төлбөрт 23,000, Нийт 22,223,678.71 төгрөгийг Зээлдэгч ........... гаргуулах өгнө үү гэжээ.
Хариуцагч ............ шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие .......... нь ............ ХК-ний гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 22,223,678.71 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“........... банк” ХК-нь .............. зээлийн гэрээний үүрэгт 22,223,678.71 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ........... нь ........... банкны нэхэмжилж буй 22,223,678.71 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /х.х-ийн 30-рт/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “.......... банк” ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,068.39 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул ................ төлөх улсын тэмдэгтийн хураамж 269,068.39 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“............. банк” ХК-ний нэхэмжлэлтэй ............. холбогдох зээлийн гэрээний үүрэгт 22,223,678.71 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “.......... банк” ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,068.39 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............. улсын тэмдэгтийн хураамжид 134,534.2 төгрөг, орон нутгийн орлогоос 134,534.2 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “............. банк” ХК-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид анхааруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.САРАНТУЯА