Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 309/ШШ2025/00534

 

 

 

 

 

2 оны 0 сарын 14 өдөр

Дугаар *******0*******/ШШ2/00*******4

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х. даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ******* холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох, хүүхдийн эцэг , асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Сөрөг шаардлага: ******* сумын ******* дүгээр баг, ******* дугаар байрны ******* тоот орон сууцыг 0 000 000  төгрөг, ******* сумын ******* баг хорооллын 1******* дугаар байрны тоот орон сууц *******0 000 000 төгрөгөөр тус тус үнэлж байгаа тул дундын өмч болохыг тогтоож ноогдох хувийг мөн адил гаргуулах тухай сөрөг шаардлагатай иргэний хэргийг хаалттай хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:

Хариуцагч:

Хариуцагчийн өмгөөлөгч:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа нар оролцов.

ТОХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: би оноос эхлэн Л.*******ай танилцаж гэр бүл болон хамтран амьдарч эхэлсэн. Гэрлэлтээ батлуулаагүй. Гэхдээ бидний дундаас өдөр хүү , 0*******.. өдөр охин нар маань мэндэлсэн. Миний 2 хүүхэд нь хүүхдүүд мөн бөгөөд тухайн  үед гэрлэлтээ батлуулаагүй байсан тул миний нэрээр овоглон төрсний гэрчилгээ авсан. Одоо хүртэл гэрлэлтээ батлуулахгүй шалтгаан нь нөхөр маань гэрлэлтээ батлуулахад ач холбогдол тавьдаггүй, хүсдэггүй байсан тул гэрлэлтийн баталгаа хийлгээгүй. Гэхдээ л оноос 2******* оны сарыг хүртэл хамт амьдарсан. 2******* оны сарын өдөр хөдөө явлаа гээд нь гэрээс гараад явсан

Гэтэл 2*******..0*******-ны өдөр өөр эмэгтэйн гэрт байгаа талаар мэдээд очиход машинаа тухайн айлын хашаанд тавиад гэрт нь нүцгэн хэвтэж байсан. Үүнээс болж бид 2 муудалцаад, намайг зодож хөлийг минь гэмтээсэн. Би аргагүйн эрхэнд яваад түүнд маш их гомдсон. 1******* жил ханилсан ханиа хамгаалж, хайрлах биш харин ч намайг явалддаг эмэгтэйтэйгээ хамт хэл амаар омжлон зодож хөөсөн. Энэ эмэгтэйтэй болсноос хойш ******* удаа намайг зодож байна. Одоо тэр эмэгтэйтэйгээ бидний гэрт ирээд хамт амьдарч байна. Гэтэл би өөрийн босгосон амьдралаасаа хөөгдөн 2 хүүхдээ чирэн айлаар амьдарч байна. Бид 2 гэр бүл болоод чадахаараа хичээж амьдарсан. Би худалдааны зах дээр гутал худалдаалж жил гадаа гандаж, хөдөө хөхөрч цөхрөлтгүй ажилладаг. Захын ажлаа дуусгаад зуны сайхан цагт парк дээр наймаа хийж зогсдог. нь надтай суухдаа ажилгүй надаар тэжээлгэдэг хүн л байсан ба оноос 1*******-р талбайд том тэрэгний жолоочоор ажилд орж 22 оныг хүртэл ажилласан. Одоо тогтсон ажилгүй. Хамт амьдрах хугацаандаа эхний хэдэн жил манай ах дүү нарынхаар амьдардаг байсан ба дараа нь байр түрээслэн амьдарч байгаад жилийн өмнө бид хадам дүү сая төгрөгөөр тооцон өөрсдийн машинаар зөрүүлэн ******* сумын баг тоотын хашаа, байшин худалдаж авсан. Бид 2 амьдарч байхдаа кровн маркийн машиныг шинээр нь худалдан авсан байсан тул дүүтэйгээ хашаа байшингаар нь тулж наймаа хийж орон гэртэй болсон. Байрны гэрчилгээг нэр дээр шилжүүлж авсан. Гэтэл одоо энэ чиний гэр орон биш гэж 1******* жил амьдралаа босгох гэж зүтгэчихээд 2 хүүхэдтэйгээ хөөгдөн, бидний босгосон амьдрал дээр юу ч үгүй хоосон эмэгтэйг хэдэн хүүхэдтэй нь

авчраад амьдарч байгаа тул үнэхээр их гомдолтой байна. Миний 2 хүүхэд , ангид сурдаг. Хүүхдүүдийн хувьд хамгийн эмзэг насан дээрээ гэр оронгүй болж хөөгдөж ээжтэйгээ хамт гудманд гараад байгаа нь хамгийн хэцүү гутралд оруулж байна. Манай гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө гэж тооцуулан хуваах эд зүйл нь хашаа байшингаас гадна, *******1*******1 улсын дугаартай маркийн жижиг суудлын тэрэг байгаа эдгээрийг хуваалгахыг хүсч байна. Учир нь *******ай холбогдуулан 2******* оны сард нэхэмжлэл гаргахад нэхэмжлэлээ аваач ээ гээд дарамтлах, худлаа хуурах, гуйж өгөхгүй, чиний юм гэж юу ч байхгүй, байшингаа би том охин нэр дээр байгаад авахуулсан. Гэтэл түүний дараа намайг омжлохдоо чамд юу ч шилжүүлсэн гэсэн. Энэ охин нь бидэнтэй огт амьдарч байгаагүй, өмнөх салсан эхнэрийнх нь хүүхэд гэтэл бидний хөрөнгийг авах эрхгүй хүн рүү гэр бүлийн хөрөнгөө миний зөвшөөрөлгүй шилжүүлсэн. Ер нь гэр бүл болоод амьдрах хугацаанд гэдэг хүн сүүлийн жил гэр бүлдээ өөрийнхөө цалин

орлогыг зарцуулдаггүй байсан. Нэгэнт эхнэр гээд өөр эмэгтэйтэй амьдарч байгаа бөгөөд бид гэрлэлтээ батлуулаагүй тул хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулж, гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө гэр бүлийн гишүүн нэг бүрт ноогдох хувиар гаргуулахыг хүсч байна. Хашаа байшин сая төгрөгөөр жилийн өмнө худалдан авч байсан бол одоо ******* 000 000 төгрөгний зах зээлийн ханштай, *******1*******1 улсын дугаартай тээврийн хэрэгсэл маань одооны ханш 000 000 сая төгрөгөөр үнэлж байна. Иймд , биднийг оноос 2*******..0*******-ны өдрийг хүртэл хамтын амьдалтай байсан болохийг тогтоож, өдөр төрсөн хүү , 0*******.. өдөр төрсөн охин нарын эцэг мөн болохийг тогтоолгох, хүү, охин 2-ыг эх миний асрамжинд үлдээж, эцэг аас 1******* нас хүртэл тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундаа хамтран өмчлөх ******* сумын баг тоотын хашаа, байшин, *******1*******1 улсын дугаартай тээврийн хэрэгслийн өөрт болон 2 хүүхэддээ оногдох хувийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.

2. Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: миний бие ******* ******* тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Дорнод аймгийн ******* сумын баг 1*******-1*******14 хаягт байрлах өмчлөлийн газар, м кв үл хөдлөх хөрөнгөнөөс болон хүүхдүүддээ ноогдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Уг хашаа байшинг үнэлсэн ******* 000 000 төгрөгийн үнэлгээг зөвшөөрч гэр бүлийн гишүүдэд ногдох хувь буюу надад ногдох ******* 70 000 төгрөгийг хүүхдийн тэтгэлэгт суутгуулан тооцуулах, би одоогоор биеийн байдлаас болоод өмнө хийж байсан ачаа тээвэр цалин орлого өндөртэй ажлаа хийж чадахгүй болсон тул миний ганц амьжиргаа болох *******1-*******1 улсын дугаартай маркын автомашиныг өмчлөлдөө үлдээх хүсэлтэй байна. Хүүхдийн тэтгэлэгийг хуульд заасны дагуу сар бүр үүргээ биелүүлж тэжээн тэтгэх болно гэжээ.

*******. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: миний бие Э.******* тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрч тайлбараа өгч эв зүйгээр ярилцаж шийдвэрээ гаргах гэж шүүхэд болон өөрт нь хэлж тайлбаруудаа бичиж байсан. Гэтэл нь миний нэр дээр байх хөрөнгө болох Дорнод аймгийн ******* сумын баг 1*******-1*******14 хаягт байрлах өмчлөлийн газар, м.кв үл хөдлөх хөрөнгө, *******1-*******1 улсын дугаартай маркын автомашиныг дундын өмч гэж үзэн ноогдох хэсгээ гаргуулахаар маргадаг. Миний хувьд эдгээр хөрөнгийг өөрийн хүч хөдөлмөрөөр бий болгож худалдан авч засаж сайжруулж таарамжгүй ирсэн. Үүнд анхнаасаа оролцоогүй. Бид хувийн харилцаанаасаа болоод хэн хэнийхээ ажил эрхлэлт, орлого тооцоонд оролцохоо больсон байсан. Мөн Э.******* нэр дээр биднийг гэр бүл болсоноос хойш бий болсон эд хөрөнгө болох Дорнод аймгийн ******* сумын *******-р баг *******-р байрны ******* тоот орон сууцыг 2******* онд худалдан авч одоог хүртэл амьдарч байгаа болно. Дорнод аймгийн ******* сумын ******* баг хорооллын 1*******-р байрны 0 тоот орон сууц, Дорнод аймгийн ******* сумын баг 2*******-1******* тоот газар зэрэг нь эд хөрөнгийн лавлагаагаар тохой гарч ирсэн. Харин 2******* онд худалдан авсан Дорнод аймгийн ******* сумын *******-р баг *******-р байрны ******* тоот орон сууцыг өөрийн нэр дээр бүртгүүлээгүй бусдын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээгээ авсан байна. Миний хувьд Дорнод аймгийн ******* сумын ******* баг хорооллын 1*******-р байрны тоот орон сууц авахад би тосны 21-р талбайд жолооч ажилтай байсан болохоор бид тал талаасаа нийлүүлж онд 12 000 000 төгрөг орчмоор худалдан авч засвар хийж амьдарч байсан. өөрийн бизнесийн орлогоор Дорнод аймгийн ******* сумын *******-р баг ******* байрны ******* тоот орон сууцыг 22 оны үед *******0 000 000 орчим төгрөгөөр худалдан авч бид ******* сумын ******* баг хорооллын байраа бусдад түрээслүүлэн ******* сумын *******-р баг ******* байрны ******* тоот байрандаа амьдарч байсан.

Бид онд хүү төрөхөд хамтран амьдарч эхэлсэн ба би тухайн үед Дорнод аймгийн ******* сумын 1-р баг үйлдвэрт байрлах -д жолоочоор ажиллаж байсан. Мөн дараа нь 12 оноос тосны 21-р талбайд жолоочоор ажилласан. Энэ хугацаанд би гэр бүлээ өөрийн цалин орлогоороо тэжээн тэтгэж асран хамгаалж байсан. Бид хувийн таарамжгүй харилцаа болон үл ойлголцол гэр бүлийн хэрүүл маргаанаас болж тус тусдаа мэт л амьдарч ирсэн. миний өөрийн орлогоор бий болсон Дорнод аймгийн ******* сумын баг 1*******-1*******14 хаягт байрлах өмчлөлийн газар, м.кв үл хөдлөх хөрөнгө, *******1-*******1 улсын дугаартай маркын автомашиныг дундын өмч гэж үзэн ноогдох хэсгээ гаргуулах талаар маргаж байна, би мөн адил ******* сумын *******-р баг ******* байрны ******* тоот орон сууц, ******* сумын ******* баг хорооллын 1******* байрны тоот орон сууц зэрэг эд хөрөнгийг бидний хамтын амьдралын явцад бий болсон дундын өмч гэж мөн адил үзэн өөрт ноогдох хэсгээ гаргуулж авах хүсэлтэй байна. Би хүүхдүүдээ ээжтэйгээ хамт байна гэвэл хуульд заасан тэтгэмжийг нь төлж эцэг хүний хувьд харж хандаж асран хамгаалах үүргээ биелүүлэх болно. Иймд ******* сумын *******-р баг ******* байрны ******* тоот орон сууцыг 0 000 000 төгрөг, ******* сумын ******* баг хорооллын 1******* байрны тоот орон сууц *******0 000 000 төгрөгөөр тус тус үнэлж байгаа тул дундын өмч болохыг тогтоож надад ноогдох

хувийг мөн адил гаргуулж өгнө үү гэжээ.

            4. Зохигчид шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Э.******* нэхэмжлэлтэй Л.******* холбогдох Хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох, хүүхдийн эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч талууд сайн дурын үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан эвлэрлийн гэрээ байгуулж байна. 1-рт хамтын амьдралтай байсан тал дээр зөвшөөрсөн. 2-рт хүүхдийн асрамжийг эх д асрамжлуулах, *******-рт хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэх хэсгээс татгалзах /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар шүүгчийн захирамжаар гаргуулж буй хүүхдийн тэтгэлэгийг зогсоох, нь сар бүр сайн дураар хүүхдүүддээ үзүүлж байх/, т Гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгө болох ******* сумын баг, тоот /шинэ хаяг 1*******-1*******14 тоот/ газар орон сууц зэргийг , нарын нэр дээр шилжүүлэх, гэрчилгээг маргаангүй гаргаж өгөх. -рт *******1*******1 улсын дугаартай королла маркын тээврийн хэрэгслийг Л.******* үлдээх эд хөрөнгийн үнэлгээг үл маргах журмаар зохицон нэхэмжлэлийн үнэлгээгээр тооцсон болно гэжээ.

           

. Нэхэмжлэгчээс дараах баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн. Үүнд: ам иргэний үнэмлэхний хуулбар /хм -р тал/, оны 7 сарын 11-ний өдөр төрсөн хүү ын төрсний гэрчилгээний хуулбар /хм ******* тал/, 0******* оны 7 сарын 04-ний өдөр төрсөн охин ын төрсний гэрчилгээний хуулбар /хм 7-р тал/, 24 оны ******* сарын 1-ны өдрийн -ийн тохойлолт /хм *******-*******-р тал/, 24 оны 0******* сарын 22-ны өдрийн Дорнод аймгийн ******* сумын 1-р сургуулийн ..., нар нь тус сургуульд суралцдаг болно гэх тохойлолт /хм тал/ зэргийг шинжлэн судлав.           

. Хариуцагчаас дараах баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн. Үүнд:  газар өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хм 27-р тал/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хм 2*******-р тал/, авто тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хм 2*******-р тал/ ын дансны хуулга /хм *******0-**************-р тал/  зэргийг шинжлэн судлав.  

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч Л.******* холбогдуулан Хамтын амьдралтай байсан болон хүүхдийн эцэг , хүүхдүүдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч ын гаргасан дундын өмч болохыг тогтоож ноогдох хувийг мөн адил гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч , хариуцагч  нар нь оноос эхлэн хамтран амьдарч, тэдний дундаас оны 7 сарын 11-ний өдөр хүү ******* , 0******* оны 7 сарын 04-ний өдөр охин ******* нар төрсөн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2******* оны сараас хойш тусдаа амьдарсан, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул хамтын амьдралтай болох болон хүүхдүүдийн асрамж, тэтгэлэгийг тогтоолгож, эд хөрөнгө гаргуулах шаардлагыг гаргажээ.

Монгол улсын Үндсэн хуулийн 1 дугаар зүйлийн 1.11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах, 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх иргэн бүр журамт үүрэгтэй, мөн хамтын амьдралтай болохыг тогтоолгох, хүүхдүүдийн эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж болон тэтгэлэг гаргуулах шаардлагын талаар талууд маргахгүй, харилцан тохиролцсон байх тул хүү ******* , охин ******* нарыг эх Э.*******  асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ.  Нэхэмжлэгч нь хүүхдүүдийн тэтгэлэг гаргуулахаас татгалзсан байна.

Гэр бүлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү , охин нарыг эх Э.******* асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагчийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т заасан “хүүхдээ эрүүл чийрэг өсгөх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах” үүрэгтэй ба энэ үүргээ хэрэгжүүлэхэд хэн аль нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа. Өөрөөр хэлбэл эцэг нь хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзаж байх эрхтэй, уулзуулж байх үүргийг талууд тэгш эдэлнэ гэж ойлгоно.

Хариуцагч тал сөрөг шаардлага гаргасан ба ******* сумын ******* дүгээр баг, ******* дугаар байрны ******* тоот орон сууцыг 0 000 000  төгрөг, ******* сумын ******* баг хорооллын 1******* дугаар байрны тоот орон сууц *******0 000 000 төгрөгөөр тус тус үнэлж байгаа тул дундын өмч болохыг тогтоож ноогдох хувийг мөн адил гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлээсээ хариуцагч нь татгалзсан болно.

Зохигчид дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай маргаанаа  дараах байдлаар сайн дураар харилцан тохиролцож эвлэрч эвлэрлийн гэрээг шүүхэд болон шүүх хуралдаанд бичгээр гаргасан байна. Үүнд:

Э.******* нэхэмжлэлтэй Л.******* холбогдох Хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох, хүүхдийн эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч талууд сайн дурын үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан эвлэрлийн гэрээ байгуулж байна. 1-рт хамтын амьдралтай байсан тал дээр зөвшөөрсөн. 2-рт хүүхдийн асрамжийг эх д асрамжлуулах, *******-рт хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэх хэсгээс татгалзах /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар шүүгчийн захирамжаар гаргуулж буй хүүхдийн тэтгэлэгийг зогсоох, нь сар бүр сайн дураар хүүхдүүддээ үзүүлж байх/, т Гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгө болох ******* сумын баг, тоот /шинэ хаяг 1*******-1*******14 тоот/ газар орон сууц зэргийг , нарын нэр дээр шилжүүлэх, гэрчилгээг маргаангүй гаргаж өгөх. -рт *******1*******1 улсын дугаартай королла маркын тээврийн хэрэгслийг Л.******* үлдээх эд хөрөнгийн үнэлгээг үл маргах журмаар зохицон нэхэмжлэлийн үнэлгээгээр тооцсон болно гэх эвлэрэн хэлэлцсэн болохыг дурьдаж байна гэжээ.

Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эд хөрөнгийн талаар байгуулсан эвлэрлийн гэрээ нь  бусдын эрх ашгийг зөрчөөгүй, хуульд нийцсэн байх тул батлах нь зүйтэй байна. Талууд эвлэрлийн гэрээгээр тохирсон үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх боломжтой.

Мөн хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзаж хоорондоо тохиролцсон болохыг тодруулж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.1.*******, 11 дугаар зүйлийн 11.1, 11.2.1, 11, 11******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14., 2******* дугаар зүйлийн 2*******.1-д зааснаар оны дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү ******* , 0******* оны дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин ******* нарын эцэг нь мөн болохыг тогтоож, хүүхдүүдийг эх ******* ******* асрамжид үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .-д зааснаар ******* сумын баг, тоот /шинэ хаяг 1*******-1*******14 тоот/ газар орон сууц зэргийг , нарын нэр дээр шилжүүлэх, гэрчилгээг маргаангүй гаргаж өгөх, *******1*******1 улсын дугаартай маркын тээврийн хэрэгслийг хариуцагч Л.******* үлдээхээр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрэлийг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Нэхэмжлэгч, хариуцагч нар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдаж, хариуцагч аас 70 0 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

. Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 24 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 1**************/ШЗ4/011******* дугаартай шүүгчийн захирамжаар “хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” урьдчилсан арга хэмжээ авагдсан байсаныг  зогсоосугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ОТГОНЖАРГАЛ