Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/01064

 

 

 

 

 

 

 

 

 

“О Э” ХХК-ийн хүсэлттэй

дампуурлын хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны  3 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2021/00752 дугаар шийдвэртэй, “О Э” ХХК-ийн төлбөрийн чадваргүйд тооцуулж, дампууруулах хүсэлттэй, СДТхэлтсийн 346 515 823 төгрөг гаргуулах тухай, “Э С” ХХК-ийн 442 437 541 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй дампуурлын хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч “Ойгон нуур Энерги” ХХК-ийн өмгөөлөгч Д., нэхэмжлэгч “Э С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М, түүний өмгөөлөгч С.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Хүсэлт гаргагч “О Э” ХХК-ийн төлөөлөгч Т.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: “О Э” ХХК нь 2004 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 5 500 000 мянган төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, гадаад худалдаа, автомашины засвар үйлчилгээ, эрчим хүчний барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тус компанийн хувь нийлүүлэгчээр Т.Ариунзоригийг нэмж н.Отгонбаатарыг хассанаар компани нэг гишүүнтэй, үүсгэн байгуулагч нь Т.Ариунзориг болж өөрчлөгдөн, захирлаар түүнийг томилж улсын бүртгэлд бүртгүүлсэн. “О Э” ХХК нь 2007 оноос хойш 2012 оны дунд үе хүртэл эрчим хүчний барилга угсралтын чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж байсан. Харин 2012 оны 7 дугаар сард Баянхонгор аймгийн Баянлиг-Шинэжинст сумын 35 кв-ын 135 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажил, мөн оны Дархан хотын 110/6 кв-ын “Давхар” дэд станцын өргөтгөлийн барилга угсралтын ажлуудыг гүйцэтгэх явцад валютын ханшийн огцом өсөлтөөс шалтгаалан санхүүгийн чадавх муудаж, улмаар ажлаа төсөвлөсөн хэмжээний хөрөнгөөр гүйцэтгэж чадахгүй болсон. Ажлаа үргэлжлүүлэн дуусгах зорилгоор Төрийн банкнаас 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 700 000 ам.долларын зээлийг 12 сарын хугацаатай, жилийн 15.6 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Уг зээлийн гэрээний хугацаанд бид сар бүр тогтмол зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж байсан. Гэтэл Төрийн банкнаас 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сангийн яамнаас Баянхонгорын Баянлиг-Шинэжинст сумын ажлыг дуусгуулах зорилгоор “О Э” ХХК-ийн дансанд шилжүүлсэн санхүүжилт 380 000 000 төгрөг, мөн сарын 24-ний өдөр Дарханы Дэд станцын ажлын санхүүжилтэд шилжүүлсэн 100 000 000 төгрөгийг тус тус зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад график зөрчигдсөн гэсэн шалтгаанаар данснаас хүчээр шилжүүлэн авснаас үйл ажиллагаа бүрэн зогсож дээрх ажлуудыг дуусгаж чадахгүй, банкны зээлийг төлөх боломжгүй болж компани үндсэндээ дампуурсан. Хэрэв Төрийн банк эдгээр мөнгийг хүчээр, зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад данснаас татаж аваагүй байсан бол “О Э” ХХК ажлаа дуусгаад гэрээний үлдэгдэл санхүүжилт 1 400 000 000 төгрөгийг авч, өр төлбөрөө барагдуулах боломжтой байсан. Төрийн банкны хийсэн энэ үйлдлээс болж “О Э” ХХК ажлаа дуусгаж чадахгүйд хүрч улмаар захиалагч Эрчим хүчний хөгжлийн төв гэрээг цуцалсан. “О Э “ ХХК нь бусдаас авах авлагагүй, өөрийн гэсэн хөдлөх хөрөнгө байхгүй. Тус компанийн өмчлөлд Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Дааган толгойн /18490/ 10/1 тоот хаяг байрлах 75.3 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 67.2 м.кв талбайтай граж, мөн хаягт байрлах 343.1 м.кв талбайтай үнээний ферм зэрэг үл хөдлөх эд хөрөнгө, мөн дүүргийн нутагт байрлах, 25 991 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, мөн дүүрэгт байрлах, 5000 м.кв талбайтай эрхтэй газар бүртгэлтэй байдаг боловч 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 114 дугаартай барьцааны гэрээгээр Төрийн банкны зээлийн барьцаанд хураагдан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаанд орсон. “О Э” ХХК нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2015/02429 дугаар шийдвэрийн дагуу “Эрчимсүлжээ” ХХК-д 455 918 240 төгрөгийн, СДТхэлтэст 346 515 823 төгрөгийн, нийт 802 434 064 төгрөгийн бусдад төлөх өр төлбөртэй. Иймд “О Э” ХХК-ийн дээрх байдлуудыг харгалзан үзэж, хуульд заасны дагуу төлбөрийн чадваргүйг тогтоож, дампуурсанд тооцон татан буулгах шийдвэр гаргах өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч СДТхэлтсийн төлөөлөгч Ц.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “О Э” ХХК компани нь 2013, 2014 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар ногдуулсан 107 199 312 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн тайлангаар ногдуулсан 2014 оны 92 357 төгрөг, 2013, 2014 оны аж ахуйн нэгжийн албан татварын тайлангаар ногдуулсан 61 002 781 төгрөг, 2013, 2014 оны суутган-1-ын албан татварын тайлангаар ногдуулсан 5 277 172 төгрөг, 2013 оны 34/0793, 34/1063 дугаар актаар ногдуулсан 172 944 200 төгрөг, нийт 346 515 823 төгрөгийн өрийг төлж барагдуулаагүй байна. Татварын албаны шаардлагыг биелүүлээгүй зөрчил нь Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 1.1 дэх заалт “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, мөн хуулийн 1.4 дэх заалт “татварын хууль тогтоомж зөрчсөн бол уг зөрчлийг арилгах талаар татварын албанаас тавьсан шаардлагыг биелүүлэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Иймд татварын өр нийт 346 515 823 төгрөгийг “О Э” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Эрчимсүлжээ” ХХК-ийн төлөөлөгч Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч К.Жархынбек шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрчимсүлжээ” ХХК-иас хариуцагч “О Э” ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэг 538 836 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд гаргасан. Шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 102\ШШ2015\02429 дугаар шийдвэрээр хариуцагч “О Э” ХХК-иас 455 918 240 төгрөг гаргуулан “Эрчимсүлжээ” ХХК-д олгож шийдвэрлэсэн. Улмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 938 дугаар магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулж, “О Э” ХХК-иас 442 437 541 төгрөг гаргуулан “Эрчимсүлжээ” ХХК-д олгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Иймд шүүхийн шийдвэрт заасан 442 437 541 төгрөгийг “О Э” ХХК-иас гаргуулж “Эрчимсүлжээ” ХХК-д олгож өгнө үү. Хүсэлт гаргагч “О Э” ХХК нь үндэслэлгүйгээр төлбөрийн чадваргүйд тооцуулж, дампууруулах тухай хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дампуурлын хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргал шүүхэд гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О Э” ХХК нь 2004 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдаж, 2007 оны 02 дугаар сарын 12-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Б.Төрбат, Т.Ариунзориг, Б.Отгонбаатар нар үүсгэн байгуулсан бөгөөд Т.Ариунзориг 100 хувийн хувьцаа эзэмшдэг, гадаад худалдаа, автомашины засвар үйлчилгээ эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээд. Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Жаргалант тосгон, Баруун түрүү 15-3 тоот хаягт бүртгэлтэй бөгөөд Т.Ариунзориг нь итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр улсын бүртгэлд бүртгэлтэй байна.

1. “О Э” ХХК-ийн санхүү, эдийн засгийн өнөөгийн байдал, төлбөр хариуцах чадварын талаар: “О Э” ХХК-ийн санхүү, эдийн засгийн өнөөгийн байдалд Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу хариуцагчийн сүүлийн 2012, 2013, 2014, 2015 жилүүдийн санхүүгийн тайлан тэнцэл, “Аккурейт-Аудит” ХХК -ийн болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийг шинжээчийн дүгнэлтүүд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн болон эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, харилцагч банкны дансны хуулга, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад хамаарах баримт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт, шүүхээр холбогдох байгууллагуудаас хүлээн авсан баримтын хүрээнд дүгнэлт гаргалаа.

1.1. “О Э” ХХК-ийн дансны талаар: “О Э” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь төгрөгийн 404205537 дугаартай дансанд 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл нийт 434 117 592 төгрөгийн орлого, 434 084 650 төгрөгийн зарлага гарсан байх бөгөөд 32 942 төгрөгийн үлдэгдэлтэй, “Вивиланд” ХХК-иас гүйцэтгэлийн батлан даалтын орлого орж, дотоодын баталгаа гаргасан гүйлгээний агуулгатай, Төрийн банк дахь ам.долларын 349901130901 дугаартай дансанд 2011 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 10 066.17 ам.долларын орлого, 10 065.49 ам.долларын зарлага гарсан бөгөөд үлдэгдэл 0 ам.доллар, н.Наранчимэг орлогдсоныг 349901130901 дугаар данс руу шилжүүлсэн гүйлгээний агуулгатай, Төрийн банк дахь ам.долларын 34003916207 дугаартай дансанд 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл нийт 1 049 829.82 ам.долларын орлого, 1 049 829.82 ам.долларын зарлага гарсан байх бөгөөд үлдэгдэл 0 ам.доллар, зээлийн данс бөгөөд зээл олгогдож, зээлийг төлж байсан гүйлгээний агуулгатай, Төрийн банк дахь төгрөгийн 340003912003 дугаартай дансанд 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 566 113 417 төгрөгийн орлого, 566 040 000 төгрөгийн зарлага байх бөгөөд 73 471 төгрөгийн үлдэгдэлтэй, Төрийн банкны векмелийн төлбөрт шилжүүлсэн орлогыг 340003916207 дугаар дансаар зарлагдсан гүйлгээний агуулгатай, Хаан банк дахь төгрөгийн 5022104555 дугаартай дансанд 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 5 783 547 770 төгрөгийн орлого, 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 5 783 572 693 төгрөгийн зарлага байх бөгөөд 0 төгрөгийн үлдэгдэлтэй, ажил гүйлгээний орлого орж ажил үйлчилгээний зардал гарсан гүйлгээний агуулгатай тус тус байна. Дээрхээс бусад арилжааны банканд данс эзэмшдэггүй.

1.2  “О Э” ХХК-ийн Монгол Улсын хилээр оруулж, гаргаж байсан бараа татварын талаар: “О Э” ХХК нь 2010 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд БНСУ, БНХАУ-аас 226 418.25 ам.долларын үнэ бүхий автомашин, трактор, эрчим хүчний тоног төхөөрөмж импортолсон, татварт 44 925 333 төгрөг, 2011 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Швейцар, БНСУ, БНХАУ-аас 164 879.52 ам.долларын үнэ бүхий ачааны автомашин, мотоцикл, экскаватор бага оврын, эрчим хүчний тоног төхөөрөмж  импортолсон, татварт 31 851 225 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд БНСУ, БНХАУ-аас 916 714.31 ам.долларын үнэ бүхий автомашин, трактор, эрчим хүчний тоног төхөөрөмж импортолсон, татварт 149 632 908 төгрөг байна. “О Э” ХХК нь 2004 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж 2007 оноос 2014 оны 6 дугаар сар хүртэл эрчим хүчний барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан байна. 2014 оны 6 дугаар сараас үйл ажиллагаа нь бүрэн зогссон.

1.3 “О Э” ХХК-ийн 2012-2015 оны санхүүгийн тайлангийн тухайд: “О Э” ХХК-ийн эргэлийн хөрөнгийн мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгө нь 2012 онд 25 725 358 төгрөг, 2013 онд 299 855 006 төгрөг, 2014 онд 763 512 183 төгрөг, 2015 онд 763 512 183 төгрөг, дансны авлага нь 2012 онд 24 411 000 төгрөг, 2013 онд 27 948 090 төгрөг, 2014 онд 27 948 090 төгрөг, 2015 онд 27 948 090 төгрөг, татвар, нийгмийн даатгалын авлага нь 2012 онд 72 829 090 төгрөг, 2013, 2014, 2015 онуудад тус тус 75 000 төгрөг, бараа материал нь 2012 онд 351 231 401 төгрөг, 2013 онд 467 080 949 төгрөг, урьдчилан төлсөн зардал/тооцоо нь 2012 онд 102 607 090 төгрөг, 2013 онд 457 591 230 төгрөг, 2014 онд 370 866 296 төгрөг, 2015 онд 370 866 296 төгрөг, эргэлтийн хөрөнгийн дүн нь 2012 онд 576 803 940 төгрөг, 2013 онд 1 252 550 276 төгрөг, 2014 онд 1 162 401 569 төгрөг, 2015 онд 1 162 401 569 төгрөг тус тус байна. Эргэлийн бус хөрөнгийн үндсэн хөрөнгө нь 2012 онд 306 507 992 төгрөг, 2013 онд 263 132 391 төгрөг байна. Нийт хөрөнгө нь 2012 онд 883 311 932 төгрөг, 2013 онд 1 515 682 668 төгрөг, 2014 онд 1 162 401 569 төгрөг, 2015 онд 1 162 401 569 төгрөг тус тус байна. Богино хугацааны өр төлбөрийн тухайд дансны өглөг 2012 онд 595 500 төгрөг, 2013, 2014, 2015 онуудад тус тус 371 491 832 төгрөг, татварын өглөг 2013 онд 120 310 631 төгрөг, 2014, 2015 онуудад тус тус 285 183 943 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийн өглөг 2012 онд 340 200 төгрөг, 2013 онд 1 284 040 төгрөг, 2014, 2015 онуудад тус тус 2 901 400 төгрөг, бусад богино хугацааны өр төлбөр 2012, 2013 онуудад тус тус 6 811 883 төгрөг, борлуулах зорилгоор эзэмшиж буй бүлэг хөрөнгөд хамаарах өр төлбөр 2012 онд 358 000 төгрөг, 2013 онд 40 000 000 төгрөг, нийт богино хугацааны өр төлбөр 2012 онд 292 918 493 төгрөг, 2013 онд 539 898 378 төгрөг байна. Урт хугацааны өр төлбөрөөс урт хугацааны зээл 2013 онд 996 018 151 төгрөг байх бөгөөд өр төлбөрийн нийт дүн 2013 онд 365 747 584 төгрөг, 2013 онд 1 535 916 538 төгрөг, 2014, 2015 онуудад тус тус 659 577 175 төгрөг байна. Өр төлбөр ба эзэмшигчийн өмчийн тухайд 2012 онд 883 311 932 төгрөг, 2013 онд 1 515 682 668 төгрөг, 2014, 2015 онуудад тус тус 1 162 401 569 төгрөг байна.

1.4 “О Э” ХХК-ийн санхүүгийн орлого үр дүнгийн тайлангийн тухайд: “О Э” ХХК-ийн борлуулалтын орлого /цэвэр/ 2012 онд 2 673 938 423 төгрөг, 2013 онд 4 067 751 416 төгрөг, 2014 онд 1 063 378 273 төгрөг, борлуулалтын өртөг 2012 онд 2 183 170 500 төгрөг, 2013 онд 3 925 635 296 төгрөг, 2014 онд 467 080 949 төгрөг, нийт ашиг /алдагдал/ 2012 онд 490 765 923 төгрөг, 2013 онд 142 116 119 төгрөг, 2014 онд 596 306 323 төгрөг тус тус байна. Үйл ажиллагааны зардал 2012 онд 426 392 559 төгрөг, 2013 онд 391 528 032 төгрөг, 2014 онд 104 031 838 төгрөг байна. Үндсэн үйл ажиллагааны ашиг, алдагдал 2012 онд 64 375 364 төгрөг, 2013 онд -249 411 912 төгрөг, 2014 онд 492 274 484 төгрөг, хүүгийн орлого 2014 онд 339 426 төгрөг, 2015 онд 36 703 төгрөг, гадаад валютын ханшийн зөрүүний олз /гарз/ 2012 онд 11 924 134 төгрөг, 2013 онд 2 713 098 төгрөг, 2014 онд -96 300 243 төгрөг, бусад ашиг /алдагдал/ 2014 онд 185 164 903 төгрөг, татвар төлөхийн өмнөх ашиг /алдагдал/ 2012 онд 76 299 499 төгрөг, 2013 онд 246 359 387 төгрөг, 2014 онд 581 175 848 төгрөг, орлогын татварын зардал /орлого/ 2012 онд 7 629 949 төгрөг, 2013 онд 4 098 131 төгрөг, 2014 онд 58 117 584 төгрөг, татварын дараах ашиг /алдагдал/ 2012 онд 68 669 549 төгрөг, 2013 онд -250 457 518 төгрөг, 2014 онд 523 058 263 төгрөг, бусад дэлгэрэнгүй орлого 2013 онд -287 340 700 төгрөг, бусад олз /гарз/ 2013 онд -287 340 700 төгрөг, орлогын нийт дүн 2013 онд 538 798 218 төгрөг тус тус байна.

1.5 “О Э” ХХК-ийн 2012-2015 оны орлого, зарлагын тухайд: “О Э” ХХК нь 2012 онд борлуулалтын орлого 2 673 938 423 төгрөг, зардал 2 605 268 874 төгрөг, ашиг 68 669 549 төгрөг, 2013 онд борлуулалтын орлого 4 067 751 416 төгрөг, зардал 4 605 549 634 төгрөг, -537 798 218 төгрөгийн алдагдалтай, 2014 онд борлуулалтын орлого 1 063 387 273 төгрөг, зардал 540 329 009 төгрөг, ашиг 523 058 263 төгрөг тус тус байна. “О Э” ХХК нь 2004 онд байгуулагдан хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлэн харьяалагдах татварын хэлтэст тайлан балансаа гаргаж байсан боловч 2014 оны хагас жилээс хойш үйл ажиллагаагаа явуулаагүй болох нь хариуцагчийн тайлагнасан санхүүгийн баримтаас харагдаж байна. “О Э” ХХК нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн, Компанийн тухай хуульд заасан хуулиар тогтоосон журмын дагуу нягтлан бодох бүртгэл хөтлөн санхүүгийн тайлан гаргана гэсэн зарчмыг баримталдаггүй байсан байна. Үүнд, 2012 оны санхүүгийн тайланд татварын авлага буюу илүү төлөлт 72 829 090 төгрөгийг өр төлбөрийн дүнд нэмэгдүүлж буруу тайлагнасан байна. Мөн “Аккурейт-Аудит” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар 2013 оны орлогын тайланд 287 340 700 төгрөгийг чухам юунаас үүссэн гарз болох нь тодорхой бус байна гэж шинжээч үзсэн. “О Э” ХХК нь санхүүгийн тайлан балансаа үнэн зөв илэрхийлдэггүй байснаар Төрийн банкны зээлийн барьцаанд байсан үл хөдлөх эд хөрөнгөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Төрийн банканд шилжүүлснээ тайлан баланст үл хөдлөх хөрөнгөөс хасагдуулан тусгаагүй байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн дүгнэлтэд “2014 оны жилийн эцсийн тайлан дээр нийт мөнгөн хөрөнгө 763 512 183 төгрөг, нийт өр төлбөр 659 577 175 төгрөг байгаа нь нийт өрийг мөнгөөр төлөх боломжтой харагдаж байна” гэж дүгнэсэн. Гэтэл тус дүгнэлтэд 2014 онд нийт өр төлбөр 659 577 175 төгрөг гэж тайлагнасан байтал 2015 онд СДТхэлтэст “346 515 823 төгрөг, Эрчим хүчний барилга угсралтын ажлын санхүүжилт нийт 668 009 902 төгрөгийн төлбөртэй” гэж хөндлөнгийн мэдээлэл байгаа тул “О Э” ХХК-ийн тайлангууд үнэн зөв гаргасан гэдэг нь шинжээчид ирүүлсэн баримтын хүрээнд эргэлзээтэй болж байна” гэж хоорондоо зөрүүтэй дүгнэлтийг гаргасан байна. Үүнээс дүгнэхэд хариуцагчийн хамгийн сүүлчийн 2015 оны 1 дүгээр улирлын тайланд тусгасан өр төлбөрийн 659 577 175 төгрөг гэж бодит байдлаас зөрүүтэй тайлагнасан байна.

2. “О Э” ХХК-ийн өр төлбөрийн тухайд: “О Э” ХХК нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 938 дугаар магадлалаар “Эрчимсүлжээ” ХХК-д 442 437 541 төгрөгийн, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн СДТхэлтсийн нэхэмжлэлээр 346 515 823 төгрөгийн, нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрт 2 901 400 төгрөгийн, “Вивиланд” ХХК-д 257 000 000 төгрөгийн, Эрчим хүчний яамны Эрчим хүчний хөгжлийн төвд 668 009 902 төгрөгийн, нийт 1 716 864 666 төгрөгийн өр төлбөртэй байна. “О Э” ХХК-ийн тайлант үеийн 2015 оны 1 дүгээр улирлын байдлаар нийт хөрөнгө 1 162 401 569 төгрөг гэж тайлагнасан боловч нийт хөрөнгөөс өр төлбөр 1 716 864 666 төгрөгийг хасвал өнөөдрийн байдлаар өөрийн хөрөнгө байхгүй төлбөрийн чадваргүй байна. Багахангай дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 20/998 дугаар албан бичиг, Багануур дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 18/405 дугаар албан бичиг, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 16/1339 дугаар албан бичиг, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 15/520 дугаар албан бичиг, Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 19/981 дугаар албан бичиг, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 12/1603 дугаар албан бичиг, Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 02-06/1114 дугаар албан бичгүүдээр “О Э” ХХК-д газар эзэмшүүлсэн бүртгэл одоогийн байдлаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны газрын кадастрын мэдээллийн сангийн “Ланд менежер” программд бүртгэлгүй байна. Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 170 дугаартай лавлагаагаар “О Э” ХХК-ийн нэр дээр тээврийн хэрэгслэл бүртгэлгүй байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 147 дугаар шинжээчийн дүгнэлтэд “О Э” ХХК-ийн өмчлөлд мэдээлэл санхүүгийн тайлан дээр бүртгэгдсэн хөрөнгийн мэдээлэл, Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтсээс ирсэн мэдээлэл хоорондоо зөрүүтэй байна” гэжээ. Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтсээс ирсэн 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн лавлаанд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Дааган толгойд байрлах гараж, үнээний ферм, орон сууц бүртгэлтэй байна. “О Э” ХХК 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн банктай 700 000.00 ам.долларын сарын 1.3 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулж гэрээний үүргээ зөрчиж зээлээ төлөөгүй байна. Төрийн банк үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд хандсан байна. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 1814 дугаар захирамжаар Төрийн банк “О Э” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 791 873 509 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрч 791 873 509 төгрөгийг төлж барагдуулах, үүргийг гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Дааган толгой /18490/ Г-10000104758 гэрчилгээний дугаартай, Ү-2201023443 улсын бүртгэлийн дугаартай 67.2 м.кв талбайтай гараж, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Дааган толгой /18490/ Ф-10/2 дугаар байршилтай, 000104767 гэрчилгээний дугаартай, Ү-2201023456 улсын бүртгэлийн дугаартай 343.1 м.кв талбайтай үнээний ферм, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Дааган толгой /18490/10/1 тоот, 0001023444 гэрчилгээний дугаартай, Ү-2201023444 улсын бүртгэлийн дугаартай, 75.3 м.кв орон сууц, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Дааган толгойн зүүн талд Жаргалант тосгон баруун түрүү 15-3 тоот /төмс хүнсний ногооны/ зориулалттай, 0173215 газар эзэмших гэрчилгээний дугаартай 5000 м.кв га газар, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Дааган толгойн зүүн талд Жаргалант тосгон баруун түрүү 15-3 тоот /төмс хүнсний ногооны/ зориулалттай, 0228113 газар эзэмших гэрчилгээний дугаартай 25991 м.кв газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Хариуцагчийн өмчлөлд байсан Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Дааган толгой /18490/10/1 тоотод байрлах, 000104759 гэрчилгээний дугаартай, Ү-2201023444 улсын бүртгэлийн дугаартай, 75.3 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Дааган толгой /18490/ Г-10000104758 гэрчилгээний дугаартай, Ү-2201023443 улсын бүртгэлийн дугаартай, 67.2 м.кв талбайтай гараж, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Дааган толгой /18490/Ф-10/ 2 тоот байршилтай, 000104767 гэрчилгээний дугаартай, Ү-2201023456 улсын бүртгэлийн дугаартай, 343.1 м.кв талбайтай үнээний ферм, 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр А.Бүднамын өмчлөлд шилжсэн байна. Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 17/1985 дугаар албан бичгээр “О Э” ХХК нь Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Дааган толгойд 18612323719693 нэгж талбар бүхий 5000 м.кв газар, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Дааган толгойд 18612323870777 нэгж талбар бүхий, 250000 м.кв газар эзэмшдэг байна. Уг газрын эзэмших эрхийг Төрийн банк үүргийн гүйцэтгэлд шилжүүлж авсан боловч одоогоор худалдан борлуулж чадаагүй гэж тайлбарлаж байгаач хариуцагчийн эзэмшлээр бүртгэгдсэн байна. 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1/32754 дугаар, 1/32751 дугаар  Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан бичигт “Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 1814 дүгээр захирамжаар “О Э” ХХК-иас 793 932 167 төгрөгийг гаргуулж Төрийн банканд олгуулахаар шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Х.Бямбажавын өмчлөлийн, эрхийн улсын Ү-2203002146 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 50 мянгатын 28 дугаар байр, 6 тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Р.Лхагвасүрэн, Л.Баянмөнх, Л.Баяржаргал нарын хамтран өмчлөлийн, эрхийн улсын Ү-2205016608 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 6 дугаар байр, 40 тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн 2 удаагийн албадан дуудлага худалдаанд оруулсан боловч, үнийн санал ирээгүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар төлбөр авагч Төрийн банкны өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Дээрх 2 орон сууц нь “О Э” ХХК-ийн эд хөрөнгө биш тул Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамруулах эрх зүйн үндэс байхгүй байна. “Аккурэйк-Аудит” ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “Төрийн банкнаас зээлийнхээ барьцаанд хураалгасан бусад /иргэн Бямбажав, иргэн Лхагвасүрэн/-ын өмчлөлийн орон сууцны төлбөрт өндөр үнийн дүнтэй төлөлт хийсэн байна” гэжээ. Хариуцагчийн тайлан баланст дээрх төлбөрийг өөрийн хөрөнгөөр болон мөнгөн гүйлгээгээр хийсэн гэх баримт байхгүй байна. Хариуцагчийн санхүүгийн баримт болон харилцах дансны хуулгаар Худалдаа хөгжлийн банкны төгрөгийн 404205537, Төрийн банкны төгрөгийн 340003912003 дансанд 2015 оны 12 дугаар сарын байдлаар дансны үлдэгдэл 106 359 төгрөг байна. Иймд Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно” гэж заасны дагуу “О Э” ХХК-ийн хөрөнгийн үнийн дүнгээс бусдад төлөх нийт зээл, өр төлбөрийг хассан зөрүү буюу өөрийн хөрөнгө үлдээгүй байх тул компанийн санхүү эдийн засгийн байдал нь төлбөрийн чадваргүй болсноор дампуурсан гэж дүгнэлээ.

3. “О Э” ХХК-ийн төлбөрийн чадваргүй болсон шалтгааны тухайд: “О Э” ХХК нь 2004 онд гадаад худалдаа, авто машин засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан байна. 2011 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас ажил үйлчилгээ эрхлэх 03.2.4 заалтын дагуу эрчим хүчний дэд станцын угсралт, засвар хийх тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдсөн байна. Тусгай зөвшөөрлийн дагуу 2011 оноос 2013 онд Дархан хотын 110/6 кВ-ын “Бурхант” дэд станцын барилга угсралтын ажил, 110/6 кВ-ын “Давхар” дэд станцын шинэчлэлтийн барилга угсралтын ажил, Баянхонгор аймгийн Баянлиг-Шинэжинст сумын 35 кВ-ын дэд станцын барилга угсралтын тендерийн ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байжээ. “О Э” ХХК-ний төлбөрийн чадваргүй болсон шалтгааныг доорх хүчин зүйлээс болсон гэж дүгнэлээ. Үүнд:

3.1 Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон дотоод хүчин зүйл бол гэрээгээр хүлээсэн ажил үүргээ цаг хугацаанд нь биелүүлээгүйгээс тендерийн үйл ажиллагаа цуцлагдан улсын төсвийн санхүүжилт зогсож үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болж ажлын санхүүжилтийн нийт 668 009 902 төгрөгийн төлбөрт орсон байна. 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Эрдэс баялаг, эрчим хүчний яамтай байгуулсан Баянхонгор аймгийн Баянлиг-Шинэжинст сумын 35кВ-ын 135 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажил үйлчилгээний 12/54 тоот гэрээг байгуулж 380 000 000 төгрөгийн санхүүжилт авсан төсөл,  Дархан хотын 110/6 кВ-ын Давхар дээд станцын өргөтгөлийн барилга угсралтын ажилд 186 000 000 төгрөгийн санхүүжилт авсан төсөл, Дархан хотын 110/6кВ-ын Бурхант дэд станцын өргөтгөлийн барилга угсралтын ажилд 102 003 302 төгрөгийн санхүүжилт авсан төсөл тус тус гэрээ цуцлагдсан.

3.2 Хариуцагчийн үйл ажиллагааны төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн хугацаа хоцрогдож байснаар өөр эх үүсвэр шаардлагатай байсан тул Төрийн банкнаас сарын 1.3 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай 700 000 ам.долларын зээл авсан байна. Зээлдүүлэгч нь зээлдэгчийн зээлийн төлбөрийн хуваар алдагдах үед улсын төсвөөс орж ирсэн санхүүжилтийг татан авсан. “О Э” ХХК-ийн хувьд үйл ажиллагаа нь санхүүгийн эх үүсвэрээс шалтгаалан бусдаас хамаарал бүхий нэг үгээр улсын төсвийн санхүүжилтээс хамаарч байсан нь эдийн засгийн доголдол үүсгэж санхүүгийн чадварыг алдагдуулсан байна. Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон нэг хүчин зүйл бол санхүүгийн тогтворгүй байдал нөлөөлсөн. Бизнесийн байгууллагын хөрөнгийн эх үүсвэрийн хэмжээ, түүний бүтэц, өөрчлөлт зэрэг нь санхүүгийн огтвортой байдлыг харуулах үндсэн үзүүлэлт болдог.

3.3 Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байсан төсөл арга хэмжээнүүдийн санхүүжилтийн хугацаа байнга хоцорч байсан тул ажлаа үргэлжлүүлэхэд шаардлагатай мөнгө буюу 700 000 ам.долларын зээл Төрийн банкнаас авснаар валютын ханшны зөрүүгээс алдагдалд орсон байна. Төрийн банкнаас 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 114 дугаар зээлийн гэрээ байгуулан 700 000 ам.доллар авсан өдөр /Монгол банкны зарласан ханш/-ийг харьцуулахад 1 ам.доллартой харьцах төгрөгийн ханш 1 416.34 төгрөг, Төрийн банк шүүхэд 443 511.21 ам.долларын нэхэмжлэлийн шаардлага гаргасан өдрийн 1 ам.доллартой харьцах төгрөгийн ханш 1 792.29 төгрөг байжээ. Үүнээс хариуцагч нь зөвхөн харилцагч Төрийн банкны төлбөрт ханшны зөрүүгээс 166 734 039 төгрөгийг алдагдал хүлээсэн байна. Дэд станцуудад суурилагдсан үндсэн тоноглолуудыг БНХАУ-аас худалдаж, худалдан авах гэрээг валютаар харилцан тохиролцсон нь санхүүгийн алдагдал хүргэсэн гэж тус компанийн захирлын тайлбар гаргасан нь үндэслэлтэй гэж үзэхээр байна. Хэдийгээр валютын ханшийн зөрүү нь санхүүгийн бодит бус алдагдал боловч хариуцагчийн үйл ажиллагаанд төлбөр төлөх чадварт шууд нөлөөлөл үзүүлсэн гэж дүгнэхээр байна.

3.4 Тус компани санхүүгийн тогтвор суурьшилгүй нягтлан бодогч авч ажиллуулдаггүй байсны улмаас нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандартыг мөрдөж ажуулдаггүй, зөвхөн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр санхүүгийн бүртгэлийг явуулж байсан нь санхүүгийн сахилга бат хариуцлагагүй, санхүүгийн бүртгэлийг буруу хөтөлдөг байснаас үүдэн орлого, зарлага, бүтээгдэхүүний өөрийн өртөг, цэвэр ашиг гэх мэт зүйлийг нарийн тооцоолдоггүй байсан нь дампуурах бас нэгэн хүчин зүйл болсон.

3.5 Хариуцагч нь санхүүгийн тайлан балансын өөрчлөлтийг бүртгэдэггүй, санхүүгийн тайланг үнэн зөв гаргадаггүй, санхүүгийн тайланг тендерийн шалгаруултад  зориулан бодит зардлаа бууруулан бүртгэх, өр төлбөрийг бүртгэлгүй хөрөнгийг өсгөж бүртгэдэг зэрэг нь санхүүгийн тайлан болон дампуурлын хэрэгт санхүүгийн шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээс харагдаж байна. Иймд “О Э” ХХК өөрийн хөрөнгө бий болгох болон төлбөрийн чадвартай байх талаар ямар ч үйл ажиллагаа хэрэгжүүлээгүй өр төлбөр хуримтлагдсан нь төлбөрийн чадваргүй болсон гол шалтгаан болсон байна. Үүнд компанийн удирдлага буюу хувьцаа эзэмшигчдийн үйл ажиллагаа төлбөрийн чадваргүй болоход гол нөлөөлсөн хүчин зүйл болжээ гэж дүгнэж байна. Хариуцагчийн үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжгүй гэж хэрэг гүйцэтгэгчийн хувьд үзэж байна. Хариуцагч болон нэхэмжлэгчдийн зүгээс дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг шүүхэд гаргаагүй тул хариуцагчийг татан буулгах нь зүйтэй гэж дүгнэлээ.

4. “О Э” ХХК-ийн удирдлагын үйл ажиллагааны талаар: “О Э” ХХК-ийг Б.Төрбат, Б.Отгонбаатар, Т.Ариунзориг нар үүсгэн байгуулсан бөгөөд одоогоор Т.Ариунзориг 100 хувийн хувьцааг эзэмшдэг. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-д зааснаар компанийн бүрэн эрхийг нэг хувьцаа эзэмшигч Т.Ариунзориг нь улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс компанийг үүсгэн байгуулсан 2010 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс шүүхэд төлбөрийн чадваргүйд тооцуулан, татан буулгах хүсэлт гаргах хүртэл гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байсан байна. “О Э” ХХК-ийн удирдлагын үйл ажиллагаа нь тус компанийг төлбөрийн чадваргүй болох үндсэн шалтгаан болжээ гэж дүгнэж байна.

4.1 Компанийн удирдлага нь компанийн үйл ажиллагааг цаашид тогтмол явуулахад санаачилга гаргаж хөрөнгө оруулалт хийж, компанийн эдийн засаг, эрх зүйн Зайдалд дүгнэлт хийж чадаагүй байна. Иймд компанийн төлбөрийн чадваргүй болох үндсэн шалтгаан нь компанийн үүсгэн байгуулагчийн үйл ажиллагаанаас шалтгаалсан байна. Энэ нь хариуцагчийн бичиг баримт болон удирдлагын тайлбараас үйл ажиллагаа нь тогтмол бус, ажил үйлчилгээг авахдаа санхүүгийн бүртгэлд хуулийн дагуу бүртгээгүй, бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, цаашдын үйл ажиллагаа явуулах үргэлжлүүлэн дэвжих эрмэлзэл байхгүй байсан нь харагдаж байна. Иймд өнөөдрийн байдлаар “О Э” ХХК-ийн ганц хөрөнгө оруулагч нь Т.Ариунзориг байна. Компанийн санхүүгийн хүндрэлтэй энэ нөхцөлд компанийн удирдлага үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэн хөрөнгө оруулалт хийх эдийн засгийн боломжгүй болсон гэж дүгнэж байна. Компанийн хөрөнгө оруулагчийн зүгээс шүүхэд дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө гаргаагүй байна.

5. “О Э” ХХК-ийн дампуурлын хэргийн нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн талаар: “О Э” ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шийдвэрээр бусдад 802 434 064 төгрөгийн өр төлбөртэй тул өөрийгөө төлбөрийн чадваргүйд тооцож татан буулгаж өгөхийг хүссэн хүсэлтийг гаргасан. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх шүүгчийн 2015 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүсэлтийг хүлээн аваад 102/Ш32015/17090 дугаар захирамжаар дампуурлын хэрэг үүсгэсэн. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 102/Ш32015/19345 дугаар захирамжаар “О Э” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцон нэхэмжлэгчдийн хурлыг 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 13.30 цагт хийхээр тогтоосон. Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Өдрийн сонин”-д нийтэд мэдээлсэн. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “хугацаанд буюу нэхэмжлэлийг хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана” гэж заасны дагуу хуралд “Э С” ХХК болон СДТхэлтэс хуулиар заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. “О Э” ХХК-ийн дампуурлын хэргийн нэхэмжлэгчдийн анхны хурлыг 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 13.30 цагт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн танхимд болсон. Тус нэхэмжлэгчдийн хуралд “Э С” ХХК болон СДТхэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцсон. Нэхэмжлэгчдийн анхны хурлаар Дампуурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “нэхэмжлэгчдийн хуралд нэхэмжлэгч бүр бүх нэхэмжлэлийн нийт шаардлагын дүнд өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг эзлэх хувьтай тэнцүү саналын эрхтэй оролцоно” гэсний дагуу нэхэмжлэгчдийн саналын эрхийг тогтоосон. СДТхэлтэс 346 515 826 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нийт нэхэмжлэлийн 44 хувийн саналын эрхтэйгээр, “Э С” ХХК нь 442 437 541 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нийт нэхэмжлэлийн 56 хувийн саналын эрхтэйгээр тухайн дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. “Вивиланд” ХХК нь “О Э” ХХК-тай 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Эрдэс баялаг, эрчим хүчний яамтай байгуулсан Баянхонгор аймгийн Баянлиг-Шинэжинст сумын 35 кВ-ын 135 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажил үйлчилгээний 12/54 тоот гэрээнд гүйцэтгэгчээр оролцон тендерийн баталгаа 43 000 000 төгрөг, гүйцэтгэлийн баталгаанд 214 000 000 төгрөгийг “О Э” ХХК-ийн нэрийн өмнөөс гаргаж ажил үүргээ гүйцэтгэсэн. Гэтэл тендерийн гэрээ Эрчим хүчний яамны 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Төрийн нарийн бичгийн даргын 97 дугаар тушаалаар цуцлагдсан. Иймээс хариуцагчаас 247 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэхээр шүүхэд хандсан байдаг. “Вивиланд” ХХК нь гаргасан хүсэлтээсээ татгалзсаныг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 102/Ш32019/04462 дугаар захирамжаар хангасан. Иймээс тухайн компани нь “О Э” ХХК-д холбогдох дампуурлын хэрэгт нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гэж үзнэ.

5.1 “О Э” ХХК-ийн дампуурлын хэргийн нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийг авч үзвэл: СДТхэлтэс 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага нь 2013 он, 2014 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар ногдуулсан 107 199 312.8 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн тайлангаар ногдуулсан 92 357 төгрөг, 2013 он, 2014 оны аж ахуй нэгжийн албан татварын тайлангаар ногдуулсан 61 008 781 төгрөг, 2013 он, 2014 оны суутган-1-ын албан албан татварын тайлангаар ногдуулсан 5 277 172 төгрөг, 2013 оны 34/0793, 34/1063 дугаар актаар ногдуулсан 172 944 200 төгрөг, нийт 349 515 823 төгрөг гаргуулах тухай. “Э С” ХХК нь 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. ”Э С” ХХК нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд “О Э” ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 538 836 500 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2015/02429 дугаар шийдвэрээр “О Э” ХХК-иас 455 914 840 төгрөгийг гаргуулан “Э С” ХХК -д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 938 дугаар магадлалаар “О Э” ХХК-иас 442 437 541 төгрөг гаргуулан “Э С" ХХК-д олгохоор өөрчилж шийдвэрлэсэн. “О Э” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан ямар нэгэн тайлбар гаргаагүй.

6. “О Э” ХХК-ийн дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах талаарх санал: “О Э” ХХК нь өөрийн гэсэн хөрөнгөгүй, 2015 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй нь компанийн оршин тогтнох чадваргүй байдалд хүргэсэн байна. “О Э” ХХК нь Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх үүргээ биелүүлж чадахгүйд хүрсэн байна. Дүгнэлт гаргах өдрийн байдлаар бусдад төлөх өр төлбөр нь нийт 1 716 864 666 төгрөг болж өөрийн хөрөнгөгүй байна. Иймд шүүхээс компанийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргаж, Улсын бүртгэлээс хасуулах нь зүйтэй гэдэг дүгнэлт гаргаж байна. Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх явцад хүсэлт гаргасан хариуцагч, нэхэмжлэгч нар дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлт гаргаагүй. Хэрэг гүйцэтгэгчийн хувьд хариуцагчийн дахин хөрөнгөжүүлж өр төлбөрийг барагдуулах эдийн засгийн болон эрх зүйн боломжгүй байна гэж дүгнэлээ гэжээ.

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.10, 1551 дугаар зүйлийн 1551.1 дэх хэсэгт заасныг баримтлан дампуурсанд тооцож, татан буулгахыг хүссэн “О Э” ХХК-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 65.1.6-д заасныг баримтлан татварын өр 346 515 823 төгрөг гаргуулах тухай “О Э” ХХК-д холбогдох СДТхэлтсийн нэхэмжлэлийг, 442 437 541 төгрөг гаргуулах тухай “О Э” ХХК-д холбогдох “Эрчимсүлжээ” ХХК-ийн нэхэмжлэлийг тус тус хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.4-т заасныг баримтлан “О Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Эрчимсүлжээ” ХХК-иас  улсын тэмдэгтийн хураамжид 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 2 370 137 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч “Эрчимсүлжээ” ХХК-д олгож, нэхэмжлэгч СДТхэлтэс улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Туул давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Ойгон нуур энерги” ХХК-ийн төлбөрийн чадваргүй, дампуурсанд тооцуулж, татан буулгуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2021/00752 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч, дор дурдсан үндэслэлээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх нь “Ойгон нуур энерги” ХХК-ийг СДТхэлтэст 346 515 823 төгрөгийн өр төлбөртэй гэдэг нь үйл баримтаар тогтоогдохгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна. СДТхэлтсээс 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр татварын төлбөрт 346 515 823 төгрөгийг “Ойгон нуур энерги” ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэл, холбогдох баримтыг анхан шатны шүүхэд гаргаж, дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр оролцсон. “Ойгон нуур энерги” ХХК-ийн зүгээс СДТхэлтсийн нэхэмжлэл, түүний шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа болохоо шүүхэд илэрхийлсэн. Татварын өр төлбөрийн талаар талуудын хооронд ямар нэгэн маргаан байхгүй байсан. СДТхэлтэс ч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаагүй болно. Шүүгчийн 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн захирамжаар “Ойгон нуур энерги” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласны дагуу СДТхэлтэс болон “Э С” ХХК нар нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр оролцсон. Нэхэмжлэгчдийн хурлыг 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан. “Ойгон нуур энерги” ХХК-ийн зүгээс анх шүүхэд гаргасан хүсэлтдээ СДТхэлтэс болон “Э С” ХХК нарт өр төлбөртэй талаараа тодорхой дурдсан бөгөөд тэдгээр байгууллагын зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрсөн. Харин анхан шатны шүүхийн шийдвэрт дурдаж буй Эрчим хүчний хөгжлийн төв, Нийгмийн даатгалын байгууллага зэрэг шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй юм. Мөн эдгээр байгууллагуудтай холбогдох өр төлбөрийн гэх асуудал анхан шатны шүүх хуралдаан дээр огт хэлэлцэгдээгүй. Гэтэл анхан шатны шүүх нь дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэл гаргаагүй, оролцоогүй Эрчим хүчний хөгжлийн төв, Нийгмийн даатгалын байгууллага зэрэг хуулийн этгээдүүдэд “Ойгон нуур энерги” ХХК өр төлбөртэй эсэх нь тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлт хийж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх Авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар 2010 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд “Ойгон нуур энерги” ХХК-ийн нэр дээр 19 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан байх бөгөөд тэдгээр тээврийн хэрэгсэл хэрхэн бусдад шилжсэн нь тодорхойгүй байна гэх үндэслэлээр дампуурлын хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Дампуурлын хэрэг үүсгэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах өнгөрсөн хугацаанд “Ойгон нуур энерги” ХХК-ийн эзэмшилд ямар нэгэн тээврийн хэрэгсэл байгаагүй болох нь тогтоогдож байгаа. Дампуурлын хэрэг үүсгэхээс өмнөх 5-6 жилийн хугацаанд “Ойгон нуур энерги” ХХК-ийн эзэмшилд байсан гэх тээврийн хэрэгслүүд нь одоо тус компанийн эзэмшилд байхгүй. Тэдгээр тээврийн хэрэгслүүд бусдад шилжсэн талаарх холбогдох баримтууд Авто тээврийн үндэсний төвөөс шүүхэд нотлох баримтаар ирсэн. “Ойгон нуур энерги" ХХК- ийн зүгээс ч тайлбар өгсөн. Улсын бүртгэлийн ерөнхий газар, Газрын алба, Авто тээврийн үндэсний төв, арилжааны банкууд зэрэг эрх бүхий эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагуудаас бичгээр ирүүлсэн лавлагаа тодорхойлолтоос үзэхэд “Ойгон нуур энерги” ХХК-ийн эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд ямар нэгэн эд хөрөнгө байхгүй болох нь тогтоогдож байгаа юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хүсэлт гаргагч "Ойгон нуур энерги” ХХК болон нэхэмжлэгч “Э С” ХХК, СХД-ийн Татварын хэлтсийн зүгээс “Ойгон нуур энерги” ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө гаргаагүй. Анхан шатны шүүх нь 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр дампуурлын хэрэг гүйцэтгэгчээр Ш.Буянжаргалыг томилсон бөгөөд хэрэг гүйцэтгэгчийн зүгээс холбогдох ажиллагааг явуулсны үндсэн дээр “Ойгон нуур энерги” ХХК-ийг төлбөрийн чадваргүй, дампуурсанд тооцож, татан буулгах тухай санал дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн. Хэрэг гүйцэтгэгчийн уг дүгнэлт нь Дампуурлын тухай хуулийн хүрээнд, хавтаст хэрэгт цугларсан баримтад үндэслэсэн, бодитой дүгнэлт байсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4, 118 дугаар зүйлийн 118.5 дах хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангахгүй байна. Тухайлбал анхан шатны шүүх нь Дампуурлын тухай хуулийн ямар зүйл заалтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон талаараа шийдвэрт огт дурдаагүй байна. Анхан шатны шүүх нь “Ойгон нуур энерги” ХХК-ийн төлбөрийн чадваргүй, дампуурсанд тооцуулж, татан буулгуулах тухай хүсэлтийг хүлээн авч 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр дампуурлын хэрэг үүсгэж, түүнээс хойш 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 6 жилийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Шүүхэд иргэний хэрэг үүсэх үед “Ойгон нуур энерги” ХХК-ийн хувьд төлбөрийн чадваргүй, дампуурсан байсан бөгөөд түүнээс хойш өнгөрсөн 6 жилийн хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаа огт явуулаагүй. Энэ бүх хугацааны эцэст тус компанийн хувьд дахин хөрөнгө мөнгөтэй болж, үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй юм. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхгүй 6 жилийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулчхаад эцэст сүүлд нь ийм шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож, “Ойгон нуур энерги” ХХК-ийн төлбөрийн чадваргүй, дампуурсанд тооцуулж, татан буулгуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Хүсэлт гаргагч “Ойгон нуур энери” ХХК нь төлбөрийн чадваргүйд тооцуулж, дампууруулах тухай хүсэлт гаргаж, түүнд холбогдуулан  нэхэмжлэгч СДТхэлтэсээс татварын өр төлбөрт 346 515 823 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч “Эрчимсүлжээ” ХХК-аас 442 437 541 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүхээс тус шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШЗ2015/17090 дугаар шүүгчийн захирамжаар дампуурлын хэрэг үүсгэсэн, шүүгчийн 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШЗ2015/19285 дугаар захирамжаар түр хэрэг гүйцэтгэгчээр Ш.Буянжаргалыг томилсон нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дэх хэсэгт нийцжээ. /1 хэргийн 40,41, 44,45 дугаар тал/

Шүүгчийн 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШЗ2015/19345 дугаар захирамжаар “О Э” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцон, 2015 оны 7 сарын 29-ний өдөр хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох “Өдрийн сонин”-д нийтэлж, Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 5.4 дэх хэсэгт заасан ажиллагааг явуулсан байна. /1 хэргийн 47 дугаар тал/

“Ойгон нуур энерги” ХХК-ийг 181/ШЗ2018/012410 дугаар захирамжаар төлбөрийн чадваргүйд тооцон анхны хуралдааныг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хийх  тухай нийтэд мэдээлснээс хойш буюу Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан 21 хоногийн дотор нэхэмжлэгч СДТхэлтэсээс татварын өр төлбөрт 346 515 823 төгрөг, нэхэмжлэгч “Эрчимсүлжээ” ХХК-ээс 442 437 541 төгрөг тус тус гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. /1 хэргийн 57,58, 63,64 дүгээр тал/

Нэхэмжлэгчдийн хурал 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хуралдаж, хэрэг гүйцэтгэгчээр Ш.Буянжаргалыг томилуулах санал гаргасныг шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШЗ2015/22798 дугаар захирамжаар Дампуурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар дампуурлын хэрэг гүйцэтгэгчээр Ш.Буянжаргалыг томилжээ. Нэхэмжлэгчдийн хурлаар дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө гаргаагүй байна. /1 хэргийн 86 дугаар тал/

Хэрэг гүйцэтгэгчээс хүсэлт гаргагч “О Э” ХХК нь 2012 онд 68 669 549 төгрөгийн ашигтай, 2013 онд 537 798 218 төгрөгийн алдагдалтай, 2014 онд 523 058 263 төгрөгийн алдагдалтай, мөн дампуурах болсон шалтгааныг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн, Компанийн тухай хуульд заасан хуулиар тогтоосон журмын дагуу нягтлан бодох бүртгэл хөтлөн санхүүгийн тайлан гаргана гэсэн зарчмыг баримталдаггүй, санхүүгийн тайлан балансаа үнэн зөв илэрхийлдэггүй байснаар Төрийн банкны зээлийн барьцаанд байсан үл хөдлөх эд хөрөнгөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Төрийн банканд шилжүүлснээ тайлан баланст үл хөдлөх хөрөнгөөс хасагдуулан тусгаагүй. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 938 дугаар магадлалаар “Эрчимсүлжээ” ХХК-д 442 437 541 төгрөгийн, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн СДТхэлтсийн нэхэмжлэлээр 346 515 823 төгрөгийн, нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрт 2 901 400 төгрөгийн, “Вивиланд” ХХК-д 257 000 000 төгрөгийн, Эрчим хүчний яамны Эрчим хүчний хөгжлийн төвд 668 009 902 төгрөгийн, нийт 1 716 864 666 төгрөгийн өр төлбөртэй. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 1814 дугаар захирамжаар Төрийн банк нь “О Э” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 791 873 509 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрч 791 873 509 төгрөгийг төлж барагдуулах, үүргийг гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн хариуцагч нь гэрээгээр хүлээсэн ажил үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс тендерийн үйл ажиллагаа цуцлагдан улсын төсвийн санхүүжилт зогсож үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болж ажлын санхүүжилтийн нийт 668 009 902 төгрөгийн төлбөрт орсон. Хариуцагчийн үйл ажиллагааны төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн хугацаа хоцрогдож байснаар өөр эх үүсвэр шаардлагатай байсан тул Төрийн банкнаас сарын 1.3 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай 700 000 ам.долларын зээл авсан. Зээлдүүлэгч нь зээлдэгчийн зээлийн төлбөрийн хуваар алдагдах үед улсын төсвөөс орж ирсэн санхүүжилтийг татан авсан. Улмаар хариуцагч нь санхүүгийн тайлан балансын өөрчлөлтийг бүртгэдэггүй, санхүүгийн тайланг үнэн зөв гаргадаггүй, санхүүгийн тайланг тендерийн шалгаруултад зориулан бодит зардлаа бууруулан бүртгэх, өр төлбөрийг бүртгэлгүй хөрөнгийг өсгөж бүртгэдэг зэрэг нь үндсэн шалтгаан болсон гэх дүгнэлтийг ирүүлжээ.

Хүсэлт гаргач “О Э” ХХК-аас дампуурсанд тооцож, татан буулгах үндэслэл тогтоогдсон гэдэг байдлаа өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд зөвхөн хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг үндэслэн татан буулгах үндэслэл тогтоогдсон гэж үзэх боломжгүй. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шинжээчийн дүгнэлтээр хүсэлт гарагч “О Э” ХХК-аас ирүүлсэн баримтууд нь  эргэлзээтэй, хэрэгт авагдсан тайлангуудыг үнэн зөв хөтөлснийг тогтоох боломжгүй талаар дүгнэсэн байна. /хэргийн 200-204 дүгээр тал/

Анхан шатны шүүх дээрх бичгийн баримтуудыг харьцуулан дүгнэж, Хэрэг гүйцэтгэгч болон “О Э” ХХК нь бусдад Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэрээр СДТхэлтсийн нэхэмжлэлээр 346 515 823 төгрөгийн, нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрт 2 901 400 төгрөгийн өр төлбөртэй гэх боловч хэрэгт авагдсан баримтаар уг үйл баримт тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, уг татварын өрийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хэрэгт авагдаагүй. Түүнчлэн, “О Э” ХХК нь Эрчим хүчний хөгжлийн төвд 668 009 902 төгрөгийн төлбөртэй гэх боловч тухайн өр төлбөрийг төлж барагдуулсан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн Авто тээврийн үндэсний төвийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 107 дугаар лавлагаагаар 2010 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд “О Э” ХХК-ийн эзэмшилд 19 нэр төрлийн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан байх бөгөөд тухайн тээврийн хэрэгсэл хэрхэн бусдад шилжсэн нь тодорхойгүй байна. Тодруулбал, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт болон хүсэлт гаргагчийн тайлбараар “О Э” ХХК-ийн өглөг, авлага, хөрөнгийн талаарх нөхцөл байдлыг бүрэн тогтоогдсон гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. 

Энэ шийдвэр “О Э” ХХК-ийн цаашид явуулах үйл ажиллагаанд нөлөөлөхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 938 дугаар магадлалаар “О Э” ХХК-иас 440 000 000 төгрөг гаргуулан “Эрчимсүлжээ” ХХК-д олгож шийдвэрлэсэн байх бөгөөд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр хэрэгт авагджээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Нэхэмжлэгч “Эрчимсүлжээ” ХХК-аас энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргаагүй болно. /1 хэргийн 75-78 дугаар тал/

Мөн нэхэмжлэгч СДТхэлтэсээс 2013,2014 онд ногдуулсан татварын өр 346 515 823 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-д заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хангагдаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Энэ талаар нэхэмжлэгч СДТхэлтэс гомдол гаргаагүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны  3 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2021/00752 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                         ШҮҮГЧИД                                  Г.ДАВААДОРЖ

 

                                                                            С.ЭНХТӨР