Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 268

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

          улсын яллагч П.Даваасүрэн,

          шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Д д холбогдох эрүүгийн 1806 0003 50176 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: М овогт Бийн Д, 1997 оны 04 дүгээр сарын 26-нд Төв аймагт төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, 21 настай, эрэгтэй, Нарантуул ОУХТ дээр ачаа зөөгчийн ажил хийдэг, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо  тоотод оршин амьдардаг, урьд ял шийтгэлгүй, РД:НЛ.

 

          Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Чандмань караокены үүдэнд Г.Мягмарсүрэнтэй маргалдан, улмаар зүүн нүдрүү нь цохиж биемахбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт цугларсан нотлох баримтуудаас хохирогч Г.Мягмарсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-7-8/, гэрч Н.Булгантамирын өгсөн мэдүүлэг  /хх-15/, яллагдагч Б.Дгийн өгсөн мэдүүлэг /хх-30/, 2017 оны 12 дугаар сарын 20-гы өдрийн шинжээчийн 410 дугаартай дүгнэлт /хх-18/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-22/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-21/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Чандмань караокены үүдэнд Г.Мягмарсүрэнтэй маргалдан, улмаар зүүн нүдрүү нь цохиж биемахбодид нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Мягмарсүрэнгийн өгсөн "....2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Чандмань нэртэй буудлын баруун талаар гарч явтал 5-6 залуу намайг дуудахад нь яваад очтол нэг залуу учир зүггүй миний зүүн нүдрүү цохьчихсон. Тэнд байсан нэг залуу нь намайг өмөөрч 2 залуу надруу дайрсан. Би хэн цохьсныг хараагүй гэхдээ тэр үед намайг өмөөрч байсан залуу тухайн явдал болсноос хойш нэг цагийн дараа таныг Бороо цохьсон гэж утсаар ярьж хэлсэн тэр залуугийн нэрийг нь сайн мэдэхгүй зах дээр ачаа зөөдөг зүс мэддэг залуу болохоор миний дугаар тэрэнд байсан байх. Тэр залуугийн дугаар 89805404." /хх-7-8/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Булгантамирын өгсөн "...нэг залуу Мөнхбаатартай муудалцахаар нь би салгаад холдоод зогсож байтал Б.Д араас ирж хойш хартал Мөнхбаатартай муудалцсан залуу ард газар суучихсан байсан. Тухайн үед Мөнхбаатар Б.Дг хүн цохьчихлоо гэхээр нь би Дгаас яагаад цохиж байгаа юм гэтэл Мөнхбаатарыг цохих гээд байхаар нь цохьчихлоо гээд бид нар явсан." /хх-15/ гэх  мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад яллагдагч Б.Дгийн өгсөн “ Тухайн өдөр би архи хэрэглэсэн халамцуу байсан ба каралкеноос гарч ирэхэд Мягмарсүрэн гадаа байсан ба би Мягмарсүрэнгээс чи яах гэж Мөнхбаатарыг элэгдсэн юм бэ гэж асуухад урдаас чи яах гээд үг сөрөөд байгаа юм бэ гээд 1 удаа зүүн нүдэнд нь цохьчихоод явсан.” /хх-30/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 410 дугаартай дүгнэлтэд:

1. Г.Мягмарсүрэнгийн биед зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5 Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-18/ гэх дүгнэлт,  

-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-22/,

-Шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-21/ зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

          Шүүхээс шүүгдэгч Б.Д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

       

          Хохирогч Г.Мягмарсүрэн нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүгдэгч Б.Д нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

 Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

            Шүүхээс шүүгдэгч Б.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгуулийн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүгдэгч Б.Днь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч М овогт Бийн Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Дг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Д нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

            5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

           

             7. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

             

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС