| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00167/И |
| Дугаар | 150/ШШ2025/00163 |
| Огноо | 2025-05-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 150/ШШ2025/00163
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би .......... хот, ....... дүүрэг, ....... дугаар хороо, ........ тауэр ........ давхар, “....... банк” ХК-ний (РД:.........) нэхэмжлэлтэй ....... аймаг, ....... сум, ...... дугаар баг, .......... тоотод оршин суух иргэн ....... ......... (РД:...........) холбогдох зээлийн гэрээний үүрэгт 28,541,880.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 02-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 09-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
“........ банк” ХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч ................ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч ......... нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024-10-17-нд 6000321974 тоот ”Цахим зээлийн гэрээ”-г байгуулж 25,740,000 төгрөгийн зээлийг сарын 1.65%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан.
Зээлдэгчтэй байгуулсан 6000321974 тоот ”Цахим зээлийн гэрээ”-ний үүргийг 171 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000321974 тоот ”Цахим зээлийн гэрээ”-ний хугацаа 2027-04-01-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.
Иймд, Дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000321974 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 25,740,000 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 2,734,661.42 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 44,219.43 төгрөг, нотариатын төлбөрт 23,000, Нийт 28,541,880.85 төгрөгийг Зээлдэгч ............. гаргуулах өгнө үү гэжээ.
Хариуцагч .......... шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие .......... нь ......... банк ХК-ний гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 24,043,587.03 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 06 дугаар сарын 10-ний өдөр 1,335,755 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ний өдөр 1,335,755 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ний өдөр 1,335,755 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 10-ний өдөр 1,335,755 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ний өдөр 1,335,755 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ний өдөр 1,335,755 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ний өдөр 1,335,755 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр 1,335,755 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ний өдөр 1,335,755 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 10-ний өдөр 1,335,755 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 10-ний өдөр 1,335,755 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 10-ний өдөр 1,335,755 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 10-ний өдөр 1,335,755 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 10-ний өдөр 1,335,755 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 10-ний өдөр 1,335,755 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 10-ний өдөр 1,335,755 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 10-ний өдөр 1,335,755 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 10-ний өдөр 1,335,755 .03 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“......... банк” ХК-нь ........... зээлийн гэрээний үүрэгт 28,541,880.85 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч .......... нь ......... банкны нэхэмжилж буй 28,541,880.85 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 06 дугаар сарын 10-ний өдөр 1,335,755 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ний өдөр 1,335,755 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ний өдөр 1,335,755 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 10-ний өдөр 1,335,755 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ний өдөр 1,335,755 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ний өдөр 1,335,755 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ний өдөр 1,335,755 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр 1,335,755 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ний өдөр 1,335,755 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 10-ний өдөр 1,335,755 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 10-ний өдөр 1,335,755 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 10-ний өдөр 1,335,755 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 10-ний өдөр 1,335,755 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 10-ний өдөр 1,335,755 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 10-ний өдөр 1,335,755 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 10-ний өдөр 1,335,755 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 10-ний өдөр 1,335,755 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 10-ний өдөр 1,335,755 .03 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /х.х-ийн 33-рт/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “........ банк” ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300,659.40 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул ........... төлөх улсын тэмдэгтийн хураамж 300,659.40 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“.......... банк” ХК-ний нэхэмжлэлтэй .......... холбогдох зээлийн гэрээний үүрэгт 28,541,880.85 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “..... банк” ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300,659.40 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............улсын тэмдэгтийн хураамжид 150,329.7 төгрөг, орон нутгийн орлогоос 150,329.7 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “.......... банк” ХК-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид анхааруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.САРАНТУЯА