| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00174/И |
| Дугаар | 150/ШШ2025/00168 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 150/ШШ2025/00168
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Сарантуяа би .......... хот, .......... дүүрэг, ........ дүгээр хороо, ......... гудамж-......., .......... цогцолбор “...........” ХХК-ийн (РД:............) нэхэмжлэлтэй ......... аймгийн ..... сум, ........ дугаар баг, ........... тоотод оршин суух ........... (РД:...........) холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,270,895 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 19-ны өдөр иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
“............” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ............ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“............ нь “...........”-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 08 сарын 11-ний өдөр 140000787979 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. .......... нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 12 сарын 17-ны өдрөөс 2022 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд нийт 7 удаагийн хүсэлтээр 700,00 төгрөгийг зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм.
| ............ нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул “............” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 1,270,895 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ. |
...Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх, утсаар холбоо тогтоож байсан хэдий ч төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй өнөөдрийг хүрсэн. 2025 оны 04 сарын 07-ны өдрөөр ................ зээлийн гэрээний үүрэг...”
Хариуцагч ............ шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие .......... нь “..............” ХХК-ны гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 1,270,895 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 06 дугаар сарын 15-ний өдөр 423.632 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 15-ний өдөр 423,632 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 15-ний өдөр 423,632 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“.............” ХХК-нь .................. зээлийн гэрээний үүрэгт 1,270,895 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ........... нь “.............” ХХК-ний нэхэмжилж буй 1,270,895 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 06 дугаар сарын 15-ний өдөр 423.632 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 15-ний өдөр 423,632 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 15-ний өдөр 423,632 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаар талууд бичгээр тохиролцож гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /х.х-ийн 28-рт/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “............” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,051 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул ............. төлөх улсын тэмдэгтийн хураамж 35,051 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар “............” ХХК-ний нэхэмжлэлтэй ............ холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,270,895 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “..............” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,051 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, ............... улсын тэмдэгтийн хураамжид 17,525.5 төгрөг, орон нутгийн орлогоос 17,525.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “...............” ХХК-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид анхааруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.САРАНТУЯА